2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/04198

 

*******25 05 19 192/ШШ*******25/04198

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, УБ ******* агуулах, *******4 тоот хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, 15 байр, ******* тоот хаягт байрлах, констракшн ХХК /рд:5775752/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 хороо, 2*******-н мянгат, тоот хаягт байрлах, ХХК /рд:5124*******4/

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 55,841,025 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхгэрэл, Ч.Бямбатайван, хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгч Б., хариуцагч Оч альянс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Энхболор нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч констракшн ХХК нь нэхэмжлэгч Ирээдүй Трейд ХХК-тай *******24.08.13-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан барилга угсралт, засварын ажилд хэрэглэх зорилгоор өдөр 1.7м-3.0м хэмжээ бүхий нийт 400 ширхэг тулаасыг *******24.09.12-ны өдөр буцаан хүлээлгэн өгөхөөр 30 хоногийн хугацаатайгаар түрээсэлсэн. Тулаасны түрээсийн төлбөрийг 1 өдрийн 1 ширхгийн үнийг 99 төгрөгөөр тооцож, эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 1,188,000 төгрөг, барьцааны төлбөрт 1,188,000 төгрөг, нийт 2,37*******,000 төгрөгөөс 2,37*******,000 төгрөгийг тус өдөр төлсөн. Хариуцагчийн зүгээс дээрх 400 ширхэг тулаасыг авч явснаас 2 хоногийн дараа буюу *******24.08.15-ны өдөр нэхэмжлэгчтэй ирж уулзан түрээсийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан нэмэлтээр ижил хэмжээ бүхий 500 ширхэг тулаасыг *******24.09.14-ний өдөр буцаан хүлээлгэн өгөхөөр 30 хоногийн хугацаанд түрээсэлсэн. Тулаасны түрээсийн төлбөрийг өмнөхтэй адилаар 1 өдрийн 1 ширхгийн үнийг 99 төгрөгөөр тооцож, эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 1,485,000 төгрөг, барьцааны төлбөрт 1,485,000 төгрөг, нийт 2,970,000 төгрөгөөс 2,970,000 төгрөгийг төлсөн. Талууд *******24.09.12-ны өдөр Түрээсийн гэрээндээ дахин нэмэлт өөрчлөлт оруулан урьд түрээслэн ашиглаж байгаа нийт 900 ширхэг 1.7м-3.0м хэмжээ бүхий тулаасаа буцаан өгөлгүйгээр *******24.09.12-ны өдөр буцаан хүлээлгэн өгөх ёстой байсан 400 ширхэг тулаасаа дахин 30 хоногоор, *******24.09.14-ний өдөр буцаан хүлээлгэн өгөх ёстой байсан 500 ширхэг тулаасаа дахин 28 хоногоор тус тус сунган *******24.10.12-ны өдөр буцаан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт хийн сунгалт хийхдээ хариуцагчийн зүгээс түрээсийн сунгалтын төлбөрийг нэмж төлөөгүй.  констракшн ХХК нь түрээсэлсэн нийт 900 ширхэг тулаасыг Ирээдүй Трейд ХХК-с хүлээн авч түрээсийн төлбөр болон барьцааны төлбөрт нийт 5,**************,000 төгрөгийг шилжүүлсэн боловч эд хөрөнгийг *******24.10.12-ны өдөр буцаан хүлээлгэн өгөх ёстой хугацаагаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид хандан түрээсийн төлбөрөө нэмж төлөхөөс гадна эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөхийг шаардахад удаахгүй хүргээд өгнө гэж хэлдэг ч, сүүлдээ утсаа авахаа больж, хаа нэг авахдаа өгнө, өгөхгүйгээ хэлэлгүй эргээд залгая гэх мэтчилэн тоймтой хариу өгөлгүйгээр аль хэдийн 1 сар гарангын хугацаа өнгөрүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс барилгын талбай дээр өөрсдөө очоод тулааснуудаа ачаад явъя гэхээр барилгын талбай дээрээ байгаа эсэх нь мэдэгдэхгүйгээс гадна хариуцагч тус талбай дээр өөрөө байхгүйгээс үүдэн шууд гуравдагч этгээдийн барилгын талбай руу хүчээр нэвтрэх боломжгүй байдалтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс буцаагаад өгчих байлгүй дээ гэж итгэж сар гаран хүлээсэн боловч эцэст нь бараа ч байхгүй, түрээсийн төлбөр ч байхгүй хоцорч байгаа тул өөрийн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Талуудын хооронд *******24.08.13-ны өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгийг буцаан өгөх хугацааг 107 хоног хэтрүүлсэн тул гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй хоног тутам түрээсийн төлбөрийг бодох заалтын дагуу түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоногоор нь бодсоноос гадна уг тулааснууд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй нөхцөл байдалтай байгаа тул дараах байдлаар тооцоолол гарган нэхэмжилж байна. Үүнд: *******24..30-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөр 4,2**************,900 төгрөг, хугацаандаа төлж барагдуулаагүй нийт 80 хоногийн алданги 2,074,125 төгрөг, эд барааны хорогдол буюу буцаан хүлээлгэн өгөөгүй 900 ширхэг тулаасны үнэ болох 49,500,000 төгрөг /Нэг ширхэг тулаасыг худалдан авах үнэ 55,000 төгрөг/ Нийт 55,841,025 төгрөг. Тиймээс хариуцагчийн энэхүү түрээсийн гэрээ байгуулж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулчхаад түрээсийн төлбөрөө өнөөдрийг хүртэл барагдуулаагүйгээр барахгүй түрээсэлсэн эд хөрөнгөө ч буцаан хүлээлгэн өгөлгүй худал хэлэн зугтаж байгаа энэхүү үйлдлүүд нь үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдлүүд байх тул хариуцагч констракшн ХХК-аас түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн төлбөр 4,2**************,900 төгрөг, алданги 2,074,125 төгрөг, барааны хорогдол 49,500,000 төгрөг, нийт 55,841,025 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

2. Хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: констракшн ХХК нь *******24.08.13-ны өдөр түрээсийн 3500 дугаар бүхий гэрээг Ирээдүй трейд компанитай байгуулж барилга угсралтын ажилд хэрэглэх 400 ширхэг тулгуурыг нэг сарын хугацаатай түрээслэхээр болсон ба тухайн өдрөө түрээсийн төлбөрт 1,188,000 төгрөг, барьцаа төлбөрт 1,188,000 төгрөг, нийт 2,37*******,000 төгрөг төлсөн. Хоёр хоногийн дараа буюу 8-р сарын 15-ны өдөр ажлын шаардлагын дагуу нэмж 500 ширхэг тулаас түрээсэлж авсан ба түрээсийн төлбөрт 1,485,000 төгрөг, барьцаанд 1,485,000 төгрөг, нийт 2,970,000 төгрөг төлсөн. Гэрээний нэг сарын хугацаа дуусахад буюу 9-р сарын 12-нд талууд гэрээний хугацааг дахин нэг сараар сунгахаар тохирсон. Түрээс, барьцааны төлбөрт нийт 5 ************** 000 төгрөг төлсөн. Гэвч манай компанийн барилгын гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан захиалагч компани *******24 оны 9 сард хоорондын төлбөр тооцооныхоо талаар үндэслэлгүй маргаан үүсгэж, урьдчилан мэдэгдэлгүй биднийг гэнэт барилгын талбай руу нэвтрэхийг хориглосон. Тухайн үед нэхэмжлэгч талын барилгын тулааснууд тоо ёсоороо талбай дээр үлдсэн болно. Энэ талаар гэрчүүд, компанийн ажилчид гэрчилнэ. Захиалагч Оч альянс ХХК компанийн буруугаас Ирээдүй трейд компаниас түрээсэлсэн барилгын тулаасыг эргүүлж өгөх боломжгүй болсон юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь манай талаас хамааралгүй шалтгаан нөхцөлөөс болсон тул тулаасны үнийг хариуцан төлөх боломжгүй барилгын захиалагч компаниас гаргуулах учиртай юм. Түрээсэлсэн барилгын тулаас болон бусад эд зүйлсээ авахаар очиход барилгын хашаанд нэвтрүүлэхээс татгалзаж, оруулахгүй байсанг нэхэмжлэгч компанийнхан өөрсдөө хамт байсан тул мэдэж байгаа гэв.

3. Хариуцагч Оч Альянс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оч Альянс ХХК нь захиалагч тал бөгөөд *******24.05.02-ны өдөр Хан-Уул дүүрэг, -хороо, 2 хэсэг, гын нутаг дэвсгэрт баригдах гадна хана хэмжээгээр 30,8*14,******* метрийн харьцаатай 2 ширхэг 17 давхар /зоорийн давхрыг оруулсан болно/ орон сууцны зориулалттай төмөр бетон цутгамал барилгын угсралтын ажлын гүйцэтгэгчээр Ирээдүй констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.тэй гэрээлсэн болно. Гэрээний 2.1.5-д барилгын бетон цутгалтын ажлыг 8 хоногт хийж дуусгахаар төлөвлөж ажлын график гаргасан боловч маш их цаг хугацаа алдаж *******-р блокны 5 давхар, 5-р блокны 3 давхрын ажлыг хийсэн нь нийт ажлын 30 хувьтай тэнцэх гүйцэтгэлтэй байсан тул *******24.09.04-ний өдрөөр гэрээг цуцалсан болно. ХХК нь гэрээний санхүүжилтийг цаг хугацаанд нь 100 хувь төлсөн болно. Гэрээг дуусгавар болгосноос хойш констракшн ХХК-ийн захирал Б. болон ажилчид нь барилгын материал, багаж хэрэгслээ хэд хэдэн удаагийн ачилтаар барилгын талбайгаас ачаалаад аваад явсан болно. ХХК нь Ирээдүй трейд ХХК-тай ямар нэгэн гэрээ хийж хамтран ажиллаагүй. Тухайн компанийн захирал болон ажилчид гэх хүмүүс ирж барилгын талбай болон уг барилгын бүх давхруудаар биечлэн явж өөрсдийн бараа материал байгаа эсэхийг шалгаад явсан. Иймд ХХК нь хариуцагч биш тул манайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, *******24..30-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зарлагын баримт, *******24.08.13-ны өдрийн түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний төлбөр тооцоо, тусгай зөвшөөрөл, *******25.04.25-ны өдрийн итгэмжлэл,

5. Хариуцагч констракшн ХХК-иас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хариу тайлбар, итгэмжлэл, *******24..07-ны өдрийн 59 дугаар мэдэгдэл, дахин ашиглах материалын тоо хэмжээ үнэ, барилга угсралтын ажилд ашиглаж байсан багаж тоног төхөөрөмжүүд, барилга угсралтын ажилд ашиглаж байсан түрээсийн хэв хашмал тулаас труба, үлдээсэн багаж хэрэгслийн жагсаалт, цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт,

*******. Хариуцагч ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *******24.08.05-ны өдрийн 01/12 дугаар мэдэгдэл, *******24.08.*******-ны өдрийн шаардлага, барилгын талбай дээр тулгарч буй асуудлууд, *******24.08.25-ны өдрийн мэдэгдэл, фото зураг, *******25.03.12-ны өдрийн итгэмжлэл,

7. Шүүхээс *******25.05.14-ний өдөр маргаан бүхий газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ирээдүй трейд ХХК нь хариуцагч констракшн ХХК, ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу 55,841,025 төгрөг гаргуулах шаардаж, үндэслэлийг барилга угсралт засварын ажилд хэрэглэх зорилгоор 900 ширхэг тулаасыг түрээслүүлсэн ба түрээсийн төлбөрт 4,2**************,900 төгрөг, алданги 2,074,125 төгрөг, түрээсийн зүйлийг буцаан өгөөгүйн хохиролд 49,500,000 төгрөг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч констракшн ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 49,500,000 төгрөгийг эс зөвшөөрч, үндэслэлийг ХХК-ийн ажлыг гүйцэтгэхдээ тулаасыг үлдээсэн боловч буцааж өгөөгүй учир ХХК хариуцна гэжээ.

4. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй эрх зүйн аливаа харилцаанд ороогүй, констракшн нь барилгын талбай дээр үлдээсэн материалаа буцаан авсан тул хариуцахгүй гэжээ.

5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1. Ирээдүй трейд ХХК болон констракшн ХХК *******24.08.13-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр түрээслүүлэгч 400 ширхэг тулаасыг *******24.08.13-ны өдрөөс *******24.09.12-ны өдөр хүртэл, 500 ширхэг тушаалыг *******24.08.15-ны өдрөөс *******24.09.14-ний өдөр хүртэл 1 хоногийн 99 төгрөгөөр барилга угсралт, засварын ажлын зориулалтаар ашиглуулахаар, түрээслэгч нийт 5,**************,000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хэргийн 9-18 дугаар тал/

5.2. Дээрх гэрээний Хавсралт 3-аар гэрээний хугацааг 30 хоногоор сунган, 900 ширхэг тулаасны төлбөрт 2,574,000 төгрөг төлөхөөр тусгажээ. /хэргийн 19 дүгээр тал/

5.3. Талууд гэрээ байгуулсан, гэрээ ёсоор шилжүүлсэн тулаасын тоо ширхэг, үнэ, хугацаа, төлсөн төлбөр, төлбөл зохих төлбөр зэргийн талаар маргаагүй.

5.4. Тус шүүхийн шүүгчийн *******25.04.28-ны өдрийн 192/ШЗ*******25/19324 тоот захирамжийн дагуу ХХК-ийн барилгын талбайн констракшн ХХК-ийн тулаасыг үлдээсэн гэх 5 дугаар блокийн 3 дугаар давхарт тулаас төмөр байгаа эсэхэд *******25.04.14-ний өдөр үзлэг хийхэд тухайн газарт тулаас төмөр алга байв. /хэргийн 87-93 дугаар тал/

*******. Хариуцагч констракшн ХХК нь тулаасыг барилгын талбайгаас авсан эсэх үйл баримт, мөн тулаасын үнийг төлөх үүрэгтэй эсэх, аль хариуцагч төлбөрийн үүрэг хүлээх нь маргааны зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч Ирээдүй трейд ХХК болон констракшн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний агуулга, оролцогч, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

8. Иргэний хуулийн 32******* дугаар зүйлийн 32*******.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно. гэж заасныг үндэслэн *******24.09.13-ны өдрөөс 400 ширхэг, *******24.09.1*******-ны өдрөөс 500 ширхэг тулаасны түрээсийн төлбөрт *******24..30-ны өдөр хүртэл хугацаанд 4,2**************,900 төгрөг шаардах эрхтэй.

9. Дээрх заалтын дагуу хэтэрсэн хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй ба төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.*******-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй. Талуудын байгуулсан гэрээний 3.*******-д талууд алдангийн талаар тохирсон нь хуулийн дээрх шаардлага хангаж байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 4,2**************,900 төгрөгийн 80 хоногийн алданги 2,074,125 төгрөгийг хариуцагч констракшн ХХК-аас гаргуулах үндэслэлтэй.

10. Иргэний хуулийн 32******* дугаар зүйлийн 32*******.1-т Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй., 32*******.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол . . . шаардаж болно. гэж заасныг үндэслэн гэрээгээр тохирсноор тулаасын 1 ширхгийн үнийг 55,000 төгрөгөөр тооцож 49,500,000 төгрөг шаардах эрхтэй.

Хариуцагч констракшн ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгосонтой холбоотой барилгын талбай дээр үлдсэн тулаасыг буцааж өгөөгүй хэмээн тайлбарлах боловч уг үйл баримтыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч татгалзал, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

. Хариуцагч ХХК болон нэхэмжлэгч Ирээдүй трейд ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан иргэний эрх зүйн аливаа харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч  ХХК-ийн эсрэг иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэмжээ авах үндэслэлгүй юм.

12. Дээр дүгнэснийг нэгтгэвэл, хариуцагч  констракшн ХХК-аас хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 4,2**************,900 төгрөг, алданги 2,074,125 төгрөг, түрээсийн зүйлийг буцаан өгөөгүйн хохиролд 49,500,000 төгрөг, нийт 55,841,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ирэйдүй трейд ХХК-д олгож, хариуцагч  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3, *******, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 32******* дугаар зүйлийн 32*******.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч  констракшн ХХК-аас 55,841,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ирэйдүй трейд ХХК-д олгож, хариуцагч  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 437,155 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч  констракшн ХХК-аас 437,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, тус хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН