2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04922

 

2025 06 09 192/ШШ2025/04922

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 хороо, ******* төвийн ******* тоот хаягт байрлах, ******* инвест ББСБ ХК /рд:*******/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 26,418,210.46 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* инвест ББСБ ХК нь харилцагч С.*******тэй 2024.01.18-нд байгуулсан №20243028 тоот зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2,6 хувийн, жилийн 31,2 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож зээлийн олгосон. Мөн тус зээлийн гэрээний хүрээнд УЕА улсын дугаартай Toyota Pruis XW30 маркийн мөнгөлөн өнгийн автомашины үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож 2024.01.18-нд №20243028 тоот Фидуцийн гэрээг байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн 2024.12.16-ны хооронд нийт нэг удаагийн 606,690 төгрөг төлөлт хийсэн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардаж, түүний 99106918 дугаарын утас руу, мөн гэрийн хаягаар нь 2024.09.09-ний өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдсэн боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байна. Хариуцагч С.******* зээлийн үлдэгдэл нийт 26,418,210.46 төгрөг ба үүнээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,319,063.55 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 99,146.91 төгрөг болсон байна. Иймд ******* инвест ББСБ ХК болон С.******* нарын хооронд 2024.01.18-нд байгуулсан №20243028 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,418,210.46 төгрөгийг хариуцагч С.*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч С.******* нь ******* инвест ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 26,418,210.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.05.12-ны өдөр 13,035,000 төгрөг төлсөн ба үлдэх 13,383,210.46 төгрөгийг 2025.06.13-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26,418,210.46 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 26,418,210.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.05.12-ны өдөр 13,035,000 төгрөг төлсөн ба үлдэх 13,383,210.46 төгрөгийг 2025.06.13-ны өдөр нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2025 оны 06 сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК нь төлөөлүүлэх эрхээ Л.Мөнхбатад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,041.05 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 145,020.5 төгрөгийг улсын орлогоос, 145,020.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* инвест ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,418,210.46 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, С.******* нь нэхэмжлэлийн шаардлага 26,418,210.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025.05.12-ны өдөр 13,035,000 төгрөг төлсөн ба үлдэх 13,383,210.46 төгрөгийг 2025.06.13-ны өдөр нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,041.05 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 145,020.5 төгрөгийг улсын орлогоос, 145,020.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* инвест ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН