2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04927

 

2025 06 09 192/ШШ2025/04927

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 3 хороо, ******* наран ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.*******, гэрч С.Амгалан, Ч.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1991.08.26-ны өдрөөс 1996.08.25-ны өдрийг хүртэл 5 жил Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн сургуульд ******* ангийн багшаар ажиллаж байсан бөгөөд 1996.08.26-ны өдөр сургуулийн томилолтоор Улаанбаатар хотын багшийн сургуульд 1 жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтад явж төгссөн. Энэ онд 55 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул ажилласан 5 жил тооцогдох боломжгүй, сум аймаг нийслэлийн архиваас ажилд орсон гарсан тушаал олдохгүй байгаа болно. Би энэ хугацаанд хөдөлмөр эрхлэлтэд холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд 1991.08.25-ны өдрөөс 1996.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Говь-Алтай аймаг Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн архивын лавлагаа, Эрдэнэ сумын сургуульд 1991-1995 онд ******* ангийн багшаар ажиллаж байсан С.*******ын цалингийн түүвэр, Ч.Гантөмөр, С.Амгалан нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Амгалангийн нийгмийн даатгалын дэвтэр, С.Амгалан, Ч.Гантөмөр нарын бичгээр гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025.05.27-ны өдрийн тодорхойлолт, Эрдэнэ сумын 5 жилийн дунд сургуулийн захирлын 1992.08.20-ны өдрийн 05 дугаар Багш нарт анги бүлэг хариуцуулах тухай тушаал, хавсралт, С.*******ын 420 дугаар дипломын хавсралт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь 1991.08.25-ны өдрөөс 1996.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг журамтай.

3. Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь Сонгинохайрхан дүүргийн 3 хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хэргийн 4 дүгээр тал/

4. С.******* нь 1991.08.25-ны өдрөөс 1996.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймаг Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн архивын лавлагаа, Эрдэнэ сумын сургуульд 1991-1995 онд ******* ангийн багшаар ажиллаж байсан С.*******ын цалингийн түүвэр, Ч.Гантөмөр, С.Амгалан нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.Амгалан, Ч.Гантөмөр нарын бичгээр гаргасан тодорхойлолт, тэдгээрийн шүүхэд өгсөн мэдүүлэг, Эрдэнэ сумын 5 жилийн дунд сургуулийн захирлын 1992.08.20-ны өдрийн 05 дугаар Багш нарт анги бүлэг хариуцуулах тухай тушаал, хавсралт, С.*******ын 420 дугаар дипломын хавсралт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-11, 17-21, 31-33 дугаар тал/

5. Иймд, нэхэмжлэгч С.*******ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* /рд:*******/-ыг 1991.08.25-ны өдрөөс 1996.08.25-ны өдөр хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН