| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04714/И |
| Дугаар | 192/ШШ2025/04943 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04943
2*******5 06 0******* 1*******2/ШШ2*******5/04*******43
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 17 хороо, ******* таун, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 хороо, арцат ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн /рд:УШ*******1030432/
Зээлийн гэрээний үүрэгт 57,26*******,47*******.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2*******3.05.24-ний өдөр Ассурер капитал ББСБ ХХК гэсэн нэрээ ******* капитал ББСБ ХХК болгон өөрчилсөн. Б. нь 2*******3.05.2*******-ний өдөр Ассурер капитал ББСБ ХХК-тай ЗГ23144 дугаартай зээлийн гэрээ, дугаартай Фидуцийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Манай компанийн зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор 2*******4.0*******.11-ний өдөр зээлийн төлбөр 57,26*******,47*******.38 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч, хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлгүй байдаггүй гэсэн үндэслэлээр 2*******4.11.12-ны өдрийн 183/ШЗ2*******4/24412 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Б. нь Хан-уул дүүргийн 20 дугаар хороо, 51 байрны 25 тоот хаягт амьдарч байгаа ба энэ хаягаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Зээлдэгчийн ЗГ23144 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2*******4.06.05-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2*******5.05.13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг, хүү 17,26*******,47*******.38 төгрөг, нийт 57,26*******,47*******.38 төгрөгийг Б.ээс гаргуулах, дугаартай фидуцийн гэрээнд заагдсан 2007 онд үйлдвэрлэсэн LZZ5CLS*******7A3228*******3 арлын дугаартай, **************6 УБА улсын дугаартай HOWO.ZZ4257-S3241 маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 57,26*******,47*******.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн дугаартай фидуцийн гэрээнд заагдсан 2007 онд үйлдвэрлэсэн LZZ5CLSB*******7A3228*******3 арлын дугаартай, **************6 УБА улсын дугаартай HOWO.ZZ4257-S3241W маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,26*******,47*******.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 57,26*******,47*******.38 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Төлбөрийг төлөхгүй бол дугаартай фидуцийн гэрээнд заагдсан 2007 онд үйлдвэрлэсэн LZZ5CLSB*******7A3228*******3 арлын дугаартай, **************6 УБА улсын дугаартай HOWO.ZZ4257-S3241W маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2*******5 оны 05 сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ П.Батчулуунд олгосон нь хууль зөрчөөгүй байна.
Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,26*******,47*******.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө 2007 онд үйлдвэрлэсэн LZZ5CLSB*******7A3228*******3 арлын дугаартай, **************6 УБА улсын дугаартай HOWO.ZZ4257-S3241W маркийн зүтгүүрийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /444.2*******7.3*******+70.200/ нийт 514,4*******7.3******* төгрөгөөс 257,248.6 төгрөгийг улсын орлогоос, 257,248.6 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН