2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/04978

 

*******0************** 06 09 19*******/ШШ*******0**************/04978

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, , Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух,******* овогт *******гийн ******* /рд:ИЙ880*******0*******17/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 хороо, ******* ******* компанийн байр, ******* давхарт *******01 тоот хаягт байрлах, ХХК /РД.683*******39*******/

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 хороо, , ************** тоот хаягт байрлах, ХХК /РД./,

Хариуцагч: дүүрэг, *******1 хороо, байр, апартмент тоот хаягт оршин суух, овогт ы /рд:ТГ6610*******764/

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц шилжүүлж өгөхийг даалгах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарболд, хариуцагч Луяа Од ХХК-ийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхзаяа, түүний өмгөөлөгч Д.Бүрнээ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь олон жил хурааж хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн орон сууцтай болох зорилго тавьж өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч ирсэн бөгөөд байр авах зар харж байгаад хамгийн анх Бат Мандал Намуун ХХК болон Луяа Од ХХК-ийн захирал болох Ц.Батхүү, Л.Доржхүү нартай уулзаж байсан. Тухайн үед хариуцагч компанийн захирлууд дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Арвай Вилла хотхоны Д1 блок орон сууцны ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хэмээн өөрсдийгөө танилцуулж зарах орон сууц байгаа төлбөрийг бэлэн бөөнд нь төлбөл хямдралтай байгаа гэхээр нь орон сууц авахаар сонирхож байгаагаа хэлэхэд Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхарт Н*/Зүүн урд жигүүр/ 3 өрөө, 7*******.*******1 м.кв талбай бүхий орон сууц байгаа гэж хэлээд үзүүлсэн ба тухайн үед орон сууц боломжийн санагдсан тул орон сууц захиалгын гэрээ байгуулах болж харилцан тохиролцсон. Тухайн үед Луяа Од ХХК-ийн захирал Л.Доржхүү болон Бат Мандал Намуун ХХК-ийн захирал Ц.Батхүү нар нь төлбөрийг Бат Мандал Намуун ХХК-д төлөх ёстой, учир нь тус компани Д1 блок орон сууцны цонх, хаалга, хаалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тус ажлын хөлсөндөө ******* байр авсны нэг нь өөрт чинь сая үзүүлдэг байр гэж хэлсэн. Тухайн үед миний бие өөр бусад этгээдэд давхар худалдагдсан, өөр маргаан байгаа эсэх үйл баримтыг нягталж асуухад манай дээр хийх ёстой ажлаа хийсэн компани тийм учраас манайх зарах эрхийг олгож байгаа. Тиймээс та манай компанитай гэрээгээ хийгээд гэрээ дээрээ төлбөр төлөгдсөн талаар тусгаж оруулж өгнө гэхээр нь Б.******* нь *******0**************.08.0*******-ны өдөр Луяа Од ХХК-тай орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах №ХХГ/01 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 1.******* дахь хэсэгт зааснаар худалдагч тал Луяа Од ХХК нь дүүрэг, 4 дүгээр хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхраас Н*/Зүүн урд жигүүр/ захиалагч талын Б.******* худалдан авахаар сонгосон 3 өрөө, 7*******.*******1 м.кв талбай бүхий орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх, захиалагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах талаар харилцан тохиролцсон. Мөн гэрээний ******* дугаар зүйлд төлбөр тооцооны талаар харилцан тохиролцсон бөгөөд бид 1 м.кв талбайн үнэлгээг 1.*******00.000 төгрөгөөр тохиролцож орон сууц захиалсан төлбөрийг Бат мандал ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны *******08*******634 тоот дансанд гэрээ байгуулсан өдөр буюу *******0**************.08.0*******-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 4*******.000.000 төгрөг, *******0**************.08.1*******-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 63.31*******.000 төгрөгийг төлж нийт 108.31*******.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээнд тусгасан. Захиалагч Б.******* миний бие гэрээний үүргээ шударгаар биелүүлж тогтоосон цаг хугацаанд хугацаа алдахгүйгээр бүрэн төлж барагдуулсан. Харин гэрээний 6 дугаар зүйлд худалдагч тал болох Луяа Од ХХК нь Арвай Вилла хотхоны орон сууцны барилгыг *******0*******3 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 19 сарын дараа барьж дуусгаагүй бөгөөд *******0*******4 оны 11 сарын сүүлээр улсын комисст өгч айлууд орох асуудал яригдаж байна. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй удаж байгаа шалтгаанаар нийт оршин суугчид цугларч байна гэх мэдээний дагуу миний бие *******0*******4 оны сарын дундуур баригдаж буй барилга дээр очих захиалагч нар ирсэн байсан бөгөөд энэ уулзалтаар оршин суугч нарын групп чат байдаг болохыг мэдэж тус чатад орсон боловч тус чатад манай тоот давхартай ажил нэртэй /чаатны нэрээ тоотоороо нэрлэсэн байсан/ захиалагч байхаар нь хувь чат руу холбогдож та хэдэн давхрын хэдэн тоот вэ? Хэзээ авсан бэ? Гэхэд *******0*******4 оны 9 сард саяхан авсан хэмээн хэлэхэд нь наадах байр чинь миний байр шүү та бид ******* муудаад яах вэ? гэж хэлээд Луяа Од ХХК-ийн захиралтай холбогдох гэсэн боловч чадаагүй бөгөөд Бат Мандал Намуун ХХК-ийн захирал Ц.Батхүүтэй холбогдож уулзахад тэгэх ямар ч ёс байхгүй яагаад тэгсэн юм болоо надад мэдэх юм алга гэж хэлээд та болохгүй бол шүүхдээ хандаарай л гэж хэлсэн. Гэтэл Ч. гэдэг хүнд миний байрыг давхар зарсан байсан. Миний бие тус орон сууцанд захиалга өгснөөсөө хойш байнгын ажлын явцтай танилцах талаар удаа дараа барилгын талбайд очиж байсан. Тухайлбал миний бие *******0************** он, *******0*******3 оны ******* сард, *******, 6, 7 сард *******0*******4 оны 1 сар, ******* сар, 8 сард тус тус очсон. Гэтэл тухайн талбайд зарим нэг ажилчид л байдаг байсан. Хаяадаа барилгын инженер гэдэг хүн байсан. Тухай компанийн захиралтай удаа дараа утсаар залгахад утсаа авч байгаагүй. Барилгын инженер гэдэг хүн *******0*******4 оны 10 сард ашиглалтад орно гэдэг мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар өгч байсан. Үүнээс өмнө дандаа хугацаа сунжруулж удахгүй ашиглалтад орно гэдэг байсан. Тус орон сууц надаас захиалга авч байхдаа м.кв талбайн төлбөр 1,*******00,000 төгрөг байсан боловч оо ашиглалтад орох дөхсөн учир м.кв талбай нь *******,*******00,000 төгрөг болсон. Энэ үед өөрсдийн ашиг сонирхол шуналаас үүдэлтэй захиалагч миний байрыг давхардуулж гэрээ хийж намайг хохироосон байна. Намайг худалдаж авах үед давхардаж зарагдаагүй байсан бөгөөд Луяа Од ХХК-с улсын бүртгэлд бүртгүүлэх урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тухай албан тоот хүртэл хийж өгч байсан. Эцэг хүний хувьд миний бие үр хүүхдүүдээ ая тухтай орчинд амьдруулах үүднээс бүх насаараа хөдөлмөрлөж цуглуулсан мөнгөө өгч дээрээс нь төлбөрийг 100 хувь дуусгаж өгөхийн тулд 40 орчим сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл цалингаа зээлээ төлөөд явж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байрыг хугацаандаа өгөөгүйгээс үүдэлтэй байр түрээсэлж заримдаа хадам аавынхаараа хүртэл хүүхдүүдээ авч амьдарч тус орон сууцаа хүлээж байхад миний байрыг давхардуулж зарж намайг хохироосонд үнэхээр гомдолтой байна. Үүнээс болж манай гэр бүлд хэрүүл үүсэж цаашлаад сүүлийн сар орчим хугацаанд нойргүй зовж шаналж байна. Иймд Луяа Од ХХК, Бат Мандал Намуун ХХК, Ч. нараас *******0**************.08.0*******-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж Нийслэлийн дүүргийн 4-р хороо /оо *******3 хороо/ нүхтийн аманд баригдаж буй Арвай Вилла хотхоны Д1 блок барилгын 13 давхрын Н /зүүн урд жигүүр/ тоот хаягт байрлах 7*******.*******1 м.кв гурван өрөө орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

*******. Хариуцагч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК, Луяа Од ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй. Гэрээний дагуу торхой ажил хийж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ХХК байр авахаар тохиролцо тухайн байраа нэхэмжлэл гаргаж буй Б.*******д худалдан борлуулсан. Худалдан борлуулах гэрээг Луяа ХХК хийгээд, төлбөр мөнгөө Б.******* манайд хийсэн. Тухайн үед бид Б.*******гийн байрыг худалдан борлуулсны хөлсийг авсан нь хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнтэй дүйцчихсэн байсан. Хэдий өнөөдрийг хүртэл  ХХК ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэж дуусгаагүй гэж ярьж байгаа боловч бид нарын хувьд хамгийн гол зүйл нь Б.*******д зарсан байрныхаа үнэтэй дүйцэхүйц ажлаа хийчихсэн байсан. Луяа Од ХХК-ийн зүгээс худалдан борлуулах зөвшөөрлөө өгсөн. Тийм учраас ХХК ямар нэгэн байдлаар хариуцахгүй гэв.

3. Хариуцагч Луяа-Од ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Луяа-Од ХХК нь *******0**************.07.*******9-нд Бат Мандал Намуун ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Бат Мандал Намуун ХХК нь манай Луяа-Од ХХК-ийн барьж байгаа дүүргийн 4 хороо, Нүхтийн аманд баригдах Арвай төслийн D1 блокийн 1-р дүгээр орцны хуванцар вакум цонх, хаалга, хаалтыг зургийн дагуу барилгын ажлын вакум цонх, хаалга, хаалт шаардлагатай болгонд цаг алдахгүй *******0**************.1*******.31 гэхэд ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй, бид ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн тохиолдолд уг блокийн 1-р орц 3 давхар G* тоот 141,*******0,000 төгрөг, 1-р орц 4 давхар Н тоот 177,*******00,000 төгрөг, 1-р орц 1******* давхар G* тоот 141,700,000 төгрөг, 1-р орц 13 давхар Н* тоот 180,*********************,000 төгрөг, 1-р орц 13 давхар С тоот 146,1**************,000 төгрөгийг тус тус өгөхөөр болсон. Гэтэл цонхны гүйцэтгэл *******96,136,900 төгрөг, тагтны гүйцэтгэл 408,870,000 төгрөг, нийт гэрээний дүн 1,00*******,006,900 төгрөг. Гэтэл Бат Мандал Намуун ХХК-ийн **************7,000,000 төгрөгийн ажил хийсэн цонхны гүйцэтгэл 69,1*******0,000 төгрөгийн ажил дутуу, тагтны ажил 408,870,000 төгрөгийн ажил огт хийгээгүй, ажлаа хугацаанд нь огт хийж байгаагүй *******0**************.1*******.31-нд цонхыг хийж дуусгах үүрэгтэй байтал, *******0*******3 оны 11 сард цонхыг хийж дуусгасан, шилний мөнгөгүй болсон гээд маш удаан хүлээлгэсэн. Энэ бүхэнд бид барилгын үе шатны ажил зогсож, үндсэн ажилчдын цалин, цахилгааны төлбөр, ус дулаан бусад бүх зардлууд ихсэж алдагдалд орсон, цонхноос болж фасадын гэрээ цуцлагдаж, гэрээний үнийн дүнгээр хохирч миний барилгын ажлыг ямар ч ашиггүй болгож намайг өрөнд оруулсан. Би өөрийн хашаа байшин, орон сууцыг зарахад хүрсэн, нийтдээ 900,000,000 төгрөгийн өрөнд орсон ах дүү, найз нөхдөөс мөнгө зээлж хугацаа алдагдаж хохирсон мөнгөө зээлсэн болно. Бат Мандал Намуун ХХК-ийн захирал хийсэн ажлаасаа өмнө надаас төлбөрөө хууран мэхэлж илүү авсан байдаг. Би хангалттай хийсэн ажлын хөлсийг төлсөн. Үүнд: *******.1-р орц 4 давхар Н тоот 177,*******00,000 төгрөг, 1-р орц 1******* давхар G тоот 141,700,000 төгрөг ******* байрны үнэ 319,*******00,000 төгрөг, Бат Мандал Намуун ХХК-ийн захирал Батхүү, манай компаниас 9*******,000,000 төгрөг дансаар авсан. Бат Мандал Намуун ХХК-ийн захирал Батхүү нь манай компанийн өрийг төлөх гээд явж байсан Туулын 70,000,000 төгрөгийг би өрөндөө авъя гээд ажил гүйцэтгүүлээд авчихсан. Манай компаниар 10,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэл хийлгээд гэрээний үнэнд авсан. Гэрээний 3.4, 4.6-д заасан баталгаа ******* хувь болох *******0,**************0,34******* төгрөг, нийт *******44,4*******0,34******* төгрөг авсан. Труулбал хийсэн ажлаасаа 17,4*******0,34******* төгрөг илүү авч, манай компанид хугацаандаа ажлаа хийгээгүй, үлдэгдэл ажлаа хаяж явсны улмаас 900,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Манай компани гэрээгээ цуцалж үлдэгдэл төлбөрт тооцогдох байсан 1-р орц 3 давхар G тоот 141,*******0,000 төгрөг, 1-р орц 13 давхар Н тоот 180,*********************,000 төгрөг, 1-р орц 13 давхар С тоот 146,1**************,000 төгрөг байруудаа буцааж авсан. Тиймээс эдгээр байруудын мөнгийг авч завшсан Бат Мандал Намуун ХХК-аас байрны төлбөрийг гаргуулна уу. Мөн Бат Мандал Намуун ХХК-аас болж өрийн дарамтад орж цаашид үйл ажиллагаагаа явуулж захиалагчид иргэдийн байрыг ашиглалтад оруулах шаардлагатай байсан тул дээрх гурван байрыг нэгэнт ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул худалдсан болно. Бид дээрх байрны мөнгийг энэ байрыг нэхэмжлээд байгаа иргэдээс аваагүй болно гэв.

4. Хариуцагч Ч., түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч. нь Луяа ХХК-тай *******0*******4.09.**************-ны өдөр ЗГ/16 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, дүүрэг 4 хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай хотхоны Д1-р блок барилгын 13-р давхар, Н-7*******.*******1 м.кв, 3 өрөө орон сууцыг нийт 166,083,000 төгрөгөөр худалдан авсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Луяа Од ХХК нь Бат мандал ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалж, бартерт шилжүүлсэн байруудыг буцаан авч, өөр этгээдэд худалдах гэж байгаа талаараа *******0*******4.07.**************-ны өдөр, мөн *******0*******4.08.*******0-ны өдөр тус тус мэдэгдэх хуудас явуулсан байх ба хариуцагч Бат мандал ХХК нь тус мэдэгдлийг хүлээн авсан нь тогтоогдож байна. Ийнхүү тус мэдэгдлийн дагуу Луяа ХХК нь Бат мандал ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж бартерын байрууд Луяа ХХК-д шилжсэний дараа буюу *******0*******4.09.**************-ны өдөр Ч. нь маргаан бүхий орон сууцыг худалдан авснаар хууль ёсны өмчлөгч болсон байна. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Бат мандал ХХК, Луяа ХХК нарт хандан *******0**************.08.0*******-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлэхийг даалгах шаардлагыг гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ч. нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.3. дахь хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.*******гийн өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг, хариуцлага байхгүй байхад хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ч.д холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

*******. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, *******0**************.08.0*******-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, Б.*******гийн Хаан банкны хуулга,

6. Хариуцагч ХХК-иас *******0*******4.11.**************-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,

7. Хариуцагч Луяа ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Хаан банкны дансны хуулга, *******0*******4.08.*******0-ны өдрийн албан бичиг, *******0*******4.07.**************-ны өдрийн гэрээ цуцлах тухай, Сутайн олхонууд ХХК-ийн төлбөр тооцоогүй болох тухай мэдэгдэл, *******0*******4.09.**************-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, фото зураг, *******0**************.07.*******9-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, Луяа ХХК-ийн ХХК-д өгсөн байр болон бэлэн мөнгөний тооцоо,

8. Хариуцагч Ч.гаас *******0**************.0*******.1*******-ны өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, Ч. Хаан банкны дансны хуулга, шилжүүлгийн баримт,

9. Шүүхийн журмаар гэрчээр А.Туул, Ю.Батбэх, Б.Болор-Эрдэнэ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

*******. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК, Луяа ХХК, Ч. нарт холбогдуулан орон сууц шилжүүлж өгөхийг даалгахаар шаардаж, үндэслэлийг Луяа ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, ХХК-д орон сууцны үнийг төлсөн, захиалсан орон сууцыг Ч.д шилжүүлэх гэрээ байгуулсан гээд хариуцагчаар татжээ.

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг гэрээний төлбөрийг Луяа ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож хүлээн авсан боловч нэхэмжлэгч Б.******* нь Луяа ХХК-тай гэрээ байгуулсан учир бид хүлээлгэн өгөх үүрэг хүлээхгүй гэжээ.

4. Хариуцагч Луяа ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг ХХК-тай Арвай төслийн D1 блокийн 1 дүгээр орцны хуванцар вакум цонх, хаалга, хаалтын ажлыг хийлгэн, хариу төлбөрт ******* орон сууц өгөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалж, шилжүүлсэн орон сууцаа буцаан авсан, ХХК хариуцах ёстой гэжээ.

*******. Хариуцагч Ч. нь *******0*******4.09.**************-ны өдөр Ч. нь  дүүрэг, 4 хороо, Нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхрын Н /Зүүн урд жигүүрийн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Луяа ХХК-аас худалдан авч, үнийг төлсөн шударга өмчлөгч, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ч. нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэх, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Б.******* болон Луяа ХХК-ийн хооронд *******0**************.08.0*******-ны өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээгээр дүүрэг, 4 хороо, Нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхрын Н /Зүүн урд жигүүрийн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнийг 1,*******00,000 төгрөгөөр нийт 108,31*******,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирчээ. /хэргийн 7-10 дугаар тал/

6.*******. Нэхэмжлэгч гэрээний үнийг Бат мандал ХХК-д бүрэн төлсөн гэх үйл баримтад маргаагүй. /хэргийн 13-14 дүгээр тал/

6.3. Ч. болон Луяа ХХК-ийн хооронд *******0*******4.09.**************-ны өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ №ХХГ/1******* тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр дүүрэг, 4 хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхрын Н /Зүүн урд жигүүрийн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг *******,300,000 төгрөгөөр нийт 166,083,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирчээ. /хэргийн 141-144 дүгээр тал/

6.4. Луяа ХХК болон Бат мандал ХХК-ийн хооронд *******0**************.07.*******9-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр Бат мандал ХХК нь дүүрэг, 4 хороо, Нүхтийн аманд баригдах Арвай Вилла хотхоны Д1 блокийн 1 дүгээр орцны хуванцар вакум цонх, хаалга, хаалтыг хийж гүйцэтгэх, Луяа ХХК хариу төлбөрт ******* ширхэг орон сууц өгөхөөр тохирсны дотор маргаан бүхий орон сууц багтжээ. /хэргийн **************3-**************9 дүгээр зүйл/

6.*******. Талууд эдгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, гэрээний төлбөрийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, орон сууц ашиглалтад ороогүй зэрэг үйл баримтад маргаагүй.

7. Б.******* болон Луяа ХХК-ийн хооронд *******0**************.08.0*******-ны өдөр Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ гэх нэртэй бичиг үйлдэн, хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийг тохирсон, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.*******.1, 196 дугаар зүйлийн 196.1.*******-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Хариуцагч Луяа ХХК нь  дүүрэг, 4 хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1-р блок барилгын 13-р давхрын Н* /Зүүн урд жигүүрийн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг инженерийн шугам сүлжээ, гадна зам талбай тохижилтын хамт барьж гүйцэтгэн ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, Б.******* төлбөр төлөх үүргийг хүлээж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, үүргийн биелэлтийг үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

8. Талуудын байгуулсан гэрээний *******.1-д гэрээний үнийг ХХК-д шилжүүлэн өгөх талаар тусгасан, нэхэмжлэгч гэрээний үнийг хариуцагч ХХК-д ийнхүү шилжүүлсэн нь Иргэний хуулийн *******11 дүгээр зүйлийн *******11.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. гэж зааснаар төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг өөр этгээдэд хүлээлгэн өгчээ.

9. Б.******* болон Луяа ХХК-ийн хоорондын байгуулсан гэрээнд Луяа ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээний хэрэгжилтээс шалтгаалах нөхцөлийн талаар тохиролцоогүй хариуцагч хоёр компанийн хоорондын гэрээний хэрэгжилт, гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь уг маргаанд хамааралгүй. Иймээс хариуцагч Луяа ХХК-аас гаргасан ХХК гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж өгсөн зүйлээ буцааж авсан гэх татгалзал үндэслэлгүй.

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагч хоёр компанийн хоорондын гэрээний маргааныг шийдвэрлээгүй учир ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төлбөрийн үүрэг, Луяа ХХК нь гэрээнээс татгалзах үндэслэл, журам, үр дагавар зэрэгт хамааруулах нотлох баримтыг үнэлээгүй болохыг дурдав.

10. Ч. нь Луяа ХХК-тай маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн авах гэрээ байгуулж, үнийг бүрэн төлсөн тул шударга өмчлөгч хэмээн маргаж байна.

Иргэний хуулийн 343.4-т Төрлийн шинжээр торхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ. гэж зааснаар дамжин мөн хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй. гэх зохицуулалт үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл, Луяа ХХК нь хөрөнгийг Б.******* болон Ч.д худалдсан бөгөөд тэдгээрийн хэн нь хөрөнгийг авах давуу эрхтэй болох нь нэгдүгээрт хөрөнгийг эзэмшилдээ авсан эсэх нөхцөлийг, хоёрдугаарт, эзэмшилдээ аваагүй бол хэн нь түрүүлж гэрээ хийснээс хамаарна. Тухайн орон сууцыг барилга байгууламж ашиглалтад оруулах комисс хүлээн аваагүй буюу орон сууц хараахан ашиглалтад ороогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож, уг үйл баримтад маргаагүй. Энэ тохиолдолд Б.******* *******0**************.08.0*******-ны өдөр, Ч. *******0*******4.09.**************-ны өдөр гэрээ хийснээс үзэхэд Б.******* хөрөнгийг шилжүүлэн авах давуу эрхтэй байна.

11. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл,  дүүрэг, 4 хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхрын Н /Зүүн урд жигүүрийн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч Луяа ХХК, Ч. нарт даалгаж, хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.*******-т эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийг торхойлохоор заасан ба хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтоох бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгчээс төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 699,********************* төгрөг болохыг тогтоож, өмнө төлсөн 70,*******00 төгрөгийг хасан дутуу төлсөн 6*******9,3************** төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлог оруулж, хариуцагч Луяа ХХК, Ч. нараас нийт 699,3************** төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, **************0 дугаар зүйлийн **************0.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 хороо, нүхтийн аманд баригдаж байгаа Арвай Вилла хотхоны Д1 дүгээр блок барилгын 13 дугаар давхрын Н /Зүүн/ 7*******.*******1 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч Луяа ХХК, Ч. нарт даалгаж, хариуцагч ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******8 дугаар зүйлийн *******8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6*******9,3************** төгрөгийг гаргуулан улсын орлог оруулж, урьдчилж төлсөн 70,*******00 төгрөгийг улсын орлог хэвээр үлдээн, хариуцагч Луяа ХХК, Ч. нараас нийт 699,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолох саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН