| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04993/И |
| Дугаар | 192/ШШ2025/04987 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/04987
2025 06 10 192/ШШ2025/04987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 хороо, ******* хороолол ******* хутагт жамсранжав гудамж, ******* байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:ЙГ700*******0204/
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ч.*******, гэрч Ж.Сосорбурам,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1970.0*******.20-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. 1990.06.22-нд Дархан хотын Анагаах ухааны дээд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн тул Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газар шилжүүлсэн. Тухайн үед Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990.07.*******0-ны 152 дугаар тушаал гарсан. Уг тушаалын дагуу тус аймгийн Баян-Өндөр сумын хүн эмнэлэгт ажиллахаар томилогдсон. Миний бие тэтгэвэр тогтоолгохоор Өвөрхангай аймгийн архивын газраас лавлагаа гаргуулахад миний овгийг Чимид, нэрийг *******т гэж буруу бичсэн байна. Одоо тэтгэвэр тогтоолгоход овог нэр зөрүүтэй шалтгаанаар ажилласан жил тогтоогдохгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн 152 дугаар тушаалын 14 дүгээр Чимидийн *******т гэж заасныг *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990.07.*******0-ны өдрийн 152 дугаар 1990 онд төгсч ирсэн дээд, дунд мэргэжилтнүүдийг томилох тухай тушаал, Ж.Сосорбурамын тодорхойлолт, Ч.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-д заасан эрх олгосон ямар нэгэн баримт бичигт дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох хүсэлт байна.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4. Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн 152 дугаар тушаалын Хоёр: Бага эмч нар гэх хэсгийн 14 дүгээрт бичигдсэн Чимидийн *******т гэсэн нь *******ын ******* мөн болох нь иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.*******ийн №*******1421******* дугаар хөдөлмөрийн дэвтэрт Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990.07.*******0-ны өдрийн 152 тоот тушаалаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн эмнэлэгт сувилагчаар томилон ажиллуулав гэх бичилт, гэрч Ж.Сосорбурамын өгсөн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
5. Иймд, нэхэмжлэгч Ч.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын *******0-ны өдрийн 152 дугаар тушаалын Хоёр: Бага эмч нар гэх хэсгийн 14 дүгээрт бичигдсэн Чимидийн *******т нь *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН