Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00573

 

0         04           03                                                  31/ШШ0/0073

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, өөрийн байр-00 хаягт байрлах, “******* банк” ХК /РД: 7*******697, утас: 7771*********************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, сум, баг, тоот хаягт оршин суух, овогт /РД: НФ*******904171*******,,

Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /РД: ТФ*******40604, утас: 97007*******7/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 4,069,31*******. төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Хариуцагч О., Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь хариуцагч О., Ц. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 1,6*******,66.79 төгрөг, зээлийн хүү ,0*******1,3.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,.0 төгрөг, нийт 4,069,31*******. төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шаардах эрхийн үндэслэлээ “...О., Ц. нар нь 0.10.16-ны өдөр 3001*******90 дугаартай зээлийн гэрээ байгуулан ,00,000 төгрөгийг жилийн 0,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,*******41,733.1 төгрөг, зээлийн хүү 1,3*******,63.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,760.10 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь 00.06.09-ний өдрөөс хойш 3001*******90 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэлсэн. 0.0.03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,6*******,66.79 төгрөг, зээлийн хүү ,0*******1,3.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,.0 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 1460 хоног болсон. Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 4,069,31*******. төгрөгийг иргэн О., Ц. нарын цалингийн орлого, бусад орлого, барьцаалсан хөрөнгөөс гаргуулж өгнө үү. Хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх, үүрэг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан. Ц.ыг хариуцагчаас чөлөөлөх үндэслэлгүй, хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулна...” гэж тайлбарладаг.

4. Хариуцагч О. нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Уг зээлийг би хариуцаад төлөх хүсэлтэй байна. Мөнгөн дүнд маргаан байхгүй...” гэж тайлбар гаргадаг.

. Харин хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг бөгөөд тэрээр татгалзлын үндэслэлээ “...Миний бие овогтой нь ******* банкнаас нэхэмжилж байгаа мөнгөн дүнг төлөх боломжгүй. өөрөө хариуцаж төлнө гэж шүүхэд хэлсэн байгаа. Миний бие хамт амьдарч байх хугацаандаа төлбөрөөс төлөлцөж байсан. Бас оос салаад жил болсон. 03 оны 09 сард хорт хавдрын улмаас болж эмчилгээ шинжилгээ, замын зардал гээд маш их мөнгөний өрөнд ороод төлөөд явж байгаа. хүүхдийн хэрэглээ гээд үнэхээр энэ төлбөрөөс төлөх боломжгүй тул хариуцаж зээл авсан О.оор төлүүлж өгнө үү...” гэж тайлбарладаг.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

                        I. Нэхэмжлэгч “******* банк” ХК болон хариуцагч О. /зээлдэгч/, Ц. /хамтран зээлдэгч/ нарын хооронд 0 оны 10 дугаар сарын 1-ны өдөр 3001*******90 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдан ,00,000 төгрөгийг жилийн 0,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар хариуцагч нарт зээл олгожээ.

                        II. Нэхэмжлэгч “******* банк” ХК болон хариуцагч Ц. нарын хооронд 0 оны 10 дугаар сарын 1-ны өдөр 3001*******90-01 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулагдсан байх ба тус гэрээгээр дээрх “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч Ц.ын өмчлөлийн 06-1 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд бариулахаар харилцан тохиролцжээ.

                        III. Зээлдэгч О. нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 1460 хоног /нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар/-ийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан байна. Талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

7. Үүнээс үзэхэд талууд дээрх гэрээнүүдийг байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 4 дугаар зүйлийн 4.1, 43 дугаар зүйлийн 43..1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” болон “барьцааны гэрээ” тус тус байгуулагдсан байна. Дээрх гэрээнүүдийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

*******. Нэхэмжлэгч “******* банк” ХК-аас зээлийн гэрээний үүрэгт 4,069,31*******. төгрөг нэхэмжилснийг хариуцагч нарын хэн алин нь зээлийн гэрээний үүргийн үнийн дүнд маргаагүй боловч хариуцагч О. уг зээлийг өөрөө хариуцаж төлөх талаар тайлбарлаж, харин хариуцагч Ц.ын тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

9. Гэвч нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгчийг хариуцагчаас чөлөөлөх боломжгүй. Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж тайлбарласан.

10. Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

. Иймд Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч “******* банк” ХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна.

1. Мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 43 дугаар зүйлийн 43.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь зээлдэгч О., хамтран зээлдэгч Ц. нараас үүргийн гүйцэтгэлийг буюу зээлээ төлөхийг шаардах эрхтэй байна.

13. Талуудын хооронд байгуулагдсан 0 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 3001*******90 дугаартай зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.

14. Түүнчлэн Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч О., Ц. нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

1. Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр хариуцагч О., Ц. нараас зээлийн гэрээний үүрэгт 4,069,31*******. төгрөгийг хувь тэнцүүлэн буюу хариуцагч тус бүрээс  ,034,69.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:  Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,09.1 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Ц. нараас *******0,09.1 төгрөгийг  хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.,  дугаар зүйлийн ..1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.1, 4 дугаар зүйлийн 4.3-т тус тус заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч О.оос ,034,69.7 төгрөг, хариуцагч Ц.аас ,034,69.7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай. 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 6 дугаар зүйлийн 6.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,09.1 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О., Ц. нараас улсын тэмдэгтийн хураамжид *******0,09.1 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1., 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 1.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЖАРГАЛТУЯА