| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 307/2025/01077/И |
| Дугаар | 307/ШШ2025/01021 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 307/ШШ2025/01021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 307/2025/01077/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* давхар ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас: *******, *******)-ийн хүсэлттэй,
Шударга эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ш.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяры нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд :
... Би 1985 онд ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* дугаар байрны ******* тоотыг худалдан авсан. байхад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаагүй бөгөөд худалдан аваад түүнээс хойш амьдарч байна. Улсын бүртгэлийн газраас тус байрны үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах гэтэл шүүхэд хандаж шийдвэрлүүлснээр гэрчилгээг гаргаж өгнө гэсний дагуу шүүхэд хандсан гэв.
Хавтаст хэргээс: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1992 оны 04 Хүсэлт, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дархан-Уул аймгийн ******* ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэл, шарын ******* ТӨХК-ийн тодорхойлолт, ******* ******* хотын өмч хувьчлалын комиссын тогтоол, ******* ******* хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 55 дугаартай тогтоол, шүүгчийн захирамж, Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хүсэлт, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, шарын ******* ТӨХК-ийн тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.******* нь ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* давхар ******* байр, ******* тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
2. Хүсэлт гаргагч Ш.******* нь дээрх орон сууцыг 1985 онд худалдан авч нүүж ирсэн бөгөөд түүнээс хойш одоог хүртэл эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг, ******* ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 05 сарын 14-ний өдрийн №35 дугаартай тодорхойлолт, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн дугаартай төлбөрийн нэхэмжлэх, шарын ******* төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн дугаартай тодорхойлолт, үйлчилгээний лавлагаа, ******* ******* хотын өмч хувьчлалын комиссын дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, ******* ******* хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дугаартай тогтоол, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2025 оны 05 сарын 26-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, шарын ******* төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн дугаартай тодорхойлолт, үйлчилгээний лавлагаа, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 сарын 02-ны өдрийн дугаартай албан тоот, Мон******* Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016.03.29-ний өдрийн дугаартай “Барилгын ашиглалтын төлөв байдлын тухай” дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх 5-13, 24-34, 38-48 дахь тал)
3. Иймд Ш.******* нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэсний дагуу өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой төлбөрийг зохих байгууллагатай гэрээний дагуу төлж байсан байна.
4. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.
Иймд хүсэлт гаргагч Ш.*******ийг ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* давхар ******* байр, ******* тоот орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан, регистрийн дугаартай, овгийн ын г ******* аймаг, ******* ******* сум, ******* баг, ******* ******* давхар ******* байр, ******* тоот орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА