Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00832

 

 

 

 

 

 

 

2025 05 21 307Ш2025/00832

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******ын *******-02, ******* тауэр, 8 давхарт оршин байх, Т******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* 1 дүгээр баг, ******* хороолол 1, 138 тоот хаягт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, ******* сум, ******* 1 дүгээр баг, 3-1 тоот хаягт оршин суух, Хар хар овогт М О /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,158,244.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч М О нь Т******* ******* ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2416811 тоот гэрээ байгуулж, Samsung_A25_5G_128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, 2416811 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 976,560.73 төгрөг, үндсэн хүүнд 178,766.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,916.80 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,158,244.33 төгрөгийг хариуцагч М Оаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч М.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Монголжав овогтой О нь Т******* *******-ын нэхэмжилсэн нийт 1,158,244.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь хариуцагч М.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,158,244.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.О нь нэхэмжлэгч Т******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,158,244.33 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.От холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч М.О нь нэхэмжлэгч Т******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,158,244.33 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, М.От холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,348 төгрөгөөс 16,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 16,174 төгрөгийг, хариуцагч М.Оаас 16,174 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ