| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01012/И |
| Дугаар | 307/ШШ2025/00834 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00834
2025 05 21 307/ШШ2025/00834
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .............. давхарт оршин байх, А ББСБ ХК /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ................ тоот хаягт оршин суух, С.Т /РД:.........../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,044,806.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Т нь манай банк бус санхүүгийн байгууллагатай .........045 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр А-д хүсэлт илгээн 2,020,000 төгрөгийг сарын 4.50 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай урт хугацаат зээл авсан. Ард аппликейшнд зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны хуваарьт төлбөр болох 402,196.23 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч С.Т нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний хавсралтын 7 дугаар зүйлд заасныг үндэслэн үндсэн зээл 2,019,959.67 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,024,846.94 төгрөг буюу нийт 3,044,806.61 төгрөг төлж барагдуулах ёстой байна. Иймд С.Таас 3,044,806.61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Т нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны хариу тайлбарын баримтад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тэмдэглэлийг зөвлөж ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХК нь хариуцагч С.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,044,806.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т нь нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 3,044,806.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, С.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч А ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 3,044,806.61 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, С.Тт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,667 төгрөгөөс 31,833.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 31,833.5 төгрөгийг, хариуцагч С.Таас 31,833.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ