Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00577

 

                                 

   2025      04          04                                                   312/ШШ2025/00577

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* *******,*******,******* хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:        

Нэхэмжлэгч О.*******

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

овогтой нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг ******* сумын Оюут багт 700 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай газар худалдана гэж нийт 109,675,000 төгрөгийг залилан мэхэлж авсан.

Э. нь 2024 оны 10 дугаар сараас хойш урдаас бараа оруулж ирдэг бизнес хийх гэж байгаа гэж хэлээд надаас мөнгө зээлж авдаг байсан. Би түүнд итгээд цувуулж өгсөөр нийт 109,675,000 төгрөгийг өгсөн. Надад эргүүлээд 150,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлдэг байсан боловч одоог хүртэл нэг төгрөг ч өгөөгүй. Би түүнийг Цагдаагийн академийн сургуульд суралцдаг байсан тэр үед бие биеэ таньдаг байсан бөгөөд манай найзын хамаатны ах нь гэдэг байсан. Энэ хүн Орхон аймгийн Цагдаагийн газарт нэг хэсэг цагдаагаар ажилладаг байсан. Одоо ажиллахгүй байгаа. Улаанбаатар хотод байдаг сурагтай байсан. Би эхнэр лүү нь холбогдож байсан, түүний утасны дугаарыг цээжээр мэдэхгүй байна. Эхнэр нь хувиараа бизнес хийдэг хүн байдаг, бид хоёр салсан надад наад асуудал чинь хамаагүй гэж хэлсэн. Э. нь гэсэн утасны дугаараас надтай нэг холбогдсон. Э.ийн хуурай дүү буюу манай найз гээд байгаа хүнийхээ утасны дугаарыг нь би мэдэхгүй байна. Э.ийн төрсөн ээжийнх утасны дугаар нь , ээж нь одоо Орхон аймгийн Дэнж багт амьдардаг. Аав, ээжтэй нь очиж уулзахад Улаанбаатар хотод байгаа, яасан юм бол Э.аас асууя гэж хэлж байсан. Тэгээд би өндөр настай хүмүүс дээр байн байн очоод байж болохгүй байх гэж бодоод дахиж очоогүй. Иймд овогт овгийн ийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Хаан банк дахь тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 2-12 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул шүүх хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.******* нь Э.т холбогдуулан 109,675,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаягийг мэдэхгүй байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт гийн ийн регистрийн дугаар бөгөөд утасны дугаар нь байх болон тэрээр Улаанбаатар хотод байх магадлалтайгаас гадна түүнийг Орхон аймгийн Дэнж багт амьдардаг гэх дугаарын утастай ээжээс нь асууж сураглах боломжтой.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт гийн /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч О.******* ,*******-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА