Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/271

 

Н.Б, Б.Ш, Ч.Онарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.С, тэдгээрийн өмгөөлөгч Г.Золзаяа,

иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэен-Ойдов,

иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, Л.Баярсайхан,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Л.Баярсайхан

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Баяраа, Л.Дашравдан, Л.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1116 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч  Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.С нарын өмгөөлөгч Г.Золзаяа,  хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б, Б.Ш, Ч.Онарт холбогдох 201701000089 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Шар даваа овгийн Н.Б, 1982 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

           2. Порни овгийн Б.Ш, 1958 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, зээгийн хамт .....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

           3. Дардан овгийн Ч.О, 1978 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 5 хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, / РД:................................../;

           1. Н.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

 Монгол банкин дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй харин “ХААН” банк, “Худалдаа хөгжлийн” банк, “Капитал” банк, Голомт" банк, “Чингис Хаан” банк, “Капитрон” банк, “Төрийн” банк, “Хас” банк, “Үндэсний хөрөнгө оруулалтын” банк, “Улаанбаатар хотын” банканд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хөгжлийн банкны тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “...ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна...” гэснийг,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг “ашигтай ажиллах”, 19 дүгээр зүйлийн 19.5.8 дахь хэсэг “төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу Хөгжлийн банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлж, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг,

Засгийн газрын 2011 оны 151 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны дүрэм”-ийн 5.1.3 “байршиж байгаа чөлөөтэй мөнгөн хөрөнгийг бусад санхүүгийн байгууллагаар дамжуулан зах зээлд хөрвөх өндөр чадвартай санхүүгийн хэрэгсэлд зохистой, үр өгөөжтэй байршуулах” гэснийг,

мөн дүрмийн 10.8-т “...гүйцэтгэх удирдлага нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 32 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 3.1-ийн 15-т “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах” гэснийг,

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.Б нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.1-т “гүйцэтгэх захирал нь батлагдсан бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангах, ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд банкийг бизнесийн зохистой, зөв, оновчтой удирдлагаар хангаж... ажиллах үндсэн үүрэгтэй” гэснийг,

мөн гэрээний 5.2.1-т “Банканд аливаа хохирол учруулахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ...” гэснийг,

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Актив, пассивын удирдлагын бодлого”-ын 4.2.2-ын 7-т “Эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг ...төлбөрийн чадвар өндөртэй системийн хэмжээний дотоодын арилжааны банкнуудад төвлөрлийн эрсдэлийг бууруулах, өрсөлдөөнт зарчим баримтлах замаар 1 жилээс бага хугацаагаар үр ашигтай байршуулах...” гэснийг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А46 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гүйцэтгэх захирлын ажлын байрны тодорхойлолт”-ын 1.2.1-ийн 16 “Төлөөлөн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хурлаас зөвшөөрсний дагуу банкны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, чөлөөтэй мөнгөн хөрөнгийг зах зээлд хөрвөх чадвартай, өндөр зэрэглэлийн санхүүгийн хэрэгсэлд үр өгөөжтэй байршуулах...” гэснийг тус тус зөрчин:

-Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд" болох Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан Н.Б нь дээр дурдсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааны улмаас Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан;

-Н.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Бад зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад:

Хөгжлийн банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараах шаардлагыг хангасан байна”, үүнд, 8.3.2-д заасан “Зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх” гэснийг,

Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлага”, үүнд, 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасан “Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх” гэснийг,

Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.4- т заасан “Төслийн техник Эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь бодитой эсэх, хэрэгжүүлэгч байгууллагын чадамж зэргийг нягталж, дүгнэлт өгнө" гэснийг,

Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гүйцэтгэх захирал Н.Б нарын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13/50 дугаартай “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний 3.2.3-д заасан “Банкны төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, тэдгээрийг дагаж мөрдүүлэх талаар нийт ажилтнуудад заавар, чиглэл, үүрэг, даалгавар өгч ажиллана” гэснийг,

мөн гэрээний 3.2.10-д заасан “Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод журамд заасан бусад үүргийг биелүүлнэ” гэснийг тус тус зөрчин:

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118 тоот “Зээлийн гэрээ”, мөн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3-ТО-ХО 2014-118-1 тоот “Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ” зэргийг “Мон Лаа” ХХК-тай байгуулан тус компанид 3.000.000 ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж,

“Мон Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, Хөгжлийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Шу Гуанг Жиа Гон /Шиа го/” /Shu Guang Jia Gong” Co.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус Улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын “Эгрикалчрал банк оф Чайна иннер Монголиа брэнч” /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 toot данс pyy 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 аар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан;

-Н.Б нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Онартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гишүүн байсан Ч.Онар нь Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг,

           Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж хуралдаанд оролцуулан 6 гишүүн оролцсон мэтээр хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11,12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг санаачилж, төлөвлөн зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

           2. Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу Хөгжлийн банкны төлөөлөн удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Б, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Онартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.Б Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-н 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин:

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 16 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ- ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отай Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн;

мөн Б.Ш нь нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмнөх ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /худалдагч/, “Эрдэнэт үйлдвэр” /худалдан авагч/ ХХК-иудын хооронд байгуулсан 2/260-16 дугаартай гэрээгээр 40, 80 мм-ийн хэмжээтэй ган бөөрөнцгийн бэлдцийг НӨАТ дүн ороогүй үнээр 1.799.999 төгрөгөөр худалдан авахаар урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, гэрээний 4.1-д барааны үнэнд өөрчлөлт оруулахгүй, үнэ тогтвортой байхаар тусгасан байхад:

Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд "ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

           3. Ч.Онь Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар тодорхой заасан байхад 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухайн Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.Б Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”- ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Онь Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон атлаа тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Штай Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцсон үйлдлээрээ:

2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 27.598.081.637.2 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ч.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Н.Быг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкин дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй “ХААН банк", “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал банк”, “Голомт банк”, “Чингис Хаан банк”, “Капитрон банк”, “Төрийн банк”, “ХАС банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Улаанбаатар хотын банк”-нд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Шыг нийтийн албан тушаалтнаар буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, Н.Быг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Ог нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Н.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, Б.Шыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, Ч.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ш, Ч.Онарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 хавтас санхүүгийн баримтыг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Б.Ш, Ч.Онар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Б.Ш, Ч.О, Н.Б, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Н.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 2 дугаар байрны 307 toot Ү-2206034739 дугаартай орон сууц, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 17 дугаар байрны 57 toot Ү-2203007893 дугаартай орон сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны 33 toot Ү- 2202005951 дугаартай орон сууц, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12а байрны 4 toot Ү-2204003035 дугаартай орон сууцны, шүүгдэгч Б.Шын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хүрхрээ” хотхоны 7 toot Ү-2204066190 дугаартай орон сууцны, шүүгдэгч Ч.Огийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” олимп гудамж 111 дүгээр байрны 17 toot Ү-2206019163 дугаартай орон сууц, тус байрны зоорийн давхрын 18 toot Ү-2206019164 дугаартай авто зогсоол, 19 toot Ү-2206019165 дугаартай авто зогсоол, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу 1 дүгээр байрны 1 toot Ү-2203013516 дугаартай орон сууц, тус байрны 15 тоот авто зогсоолын битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, Б.Ш, Ч.О, Н.Б нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч Б.Ш, Ч.Онарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д иргэний хариуцагч Худалдаа хөгжлийн банкнаас 4.953.954.890.35 төгрөгийг гаргуулан Хөгжлийн банканд олгож, Хөгжлийн банкны нэхэмжлэлээс 29.596.480.656 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ш, Ч.О, Н.Б нар, иргэний хариуцагч “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК нь бусдад төлөх төлбөргүй, “Мон Лаа” ХХК нь хохирлоо нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Онартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

            Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ш, гишүүн байсан Ч.Онар нь Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12- ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсныг мэдсээр байж хуралдаанд оролцуулан 6 гишүүн оролцсон мэтээр хурлын ирцийг хууль бусаар бүрдүүлж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах”гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг санаачилж, төлөвлөн зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

2. Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Б, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Ч.Онартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.Б Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-н 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин:

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 16 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Ог Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон байсныг мэдсээр байж Ч.Отай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд оролцуулж, ирцийг хууль бусаар бүрдүүлэн, 2015 оны 06 дугаар сарын 16- ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” нар нь “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг удирдан зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,

3. Шүүгдэгч Ч.Онь Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон үедээ Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Ш, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Н.Б Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ТУЗ гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авахажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд Гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг, мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг ТУЗ-д ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин,

тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банины төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 06 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралд танилцуулж,

Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай тогтоолоор Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга ТУЗ-ийн гишүүн байхаар тодорхой заасан байхад Ч.Онь Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалаар Төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн буюу Төлөөлөн удирдах Зөвлөлийн гишүүний эрх зүйн чадамжгүй болсон атлаа тухайн Төлөөлөн удирдах Зөвлөлийн дарга Б.Штай Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэйгээр хуралдуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг,

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 9.5 “Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал нь гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь ирснээр хүчинтэйд тооцогдоно...” гэснийг тус тус зөрчин төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдийн хуралд биечлэн оролцож, ирцийг хууль бусаар бүрдүүлсэн, улмаар хурлаар хэлэлцсэн хууль бус худалдан авалтыг дэмжиж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон тухай хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргахад оролцсон үйлдлээрээ:

            2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Худалдаа хөгжлийн банк” “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан Худалдаа хөгжлийн банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11, 12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамтран гүйцэтгэсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч "Монгол Улсын Хөгжлийн банк"-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э“...Монгол Улсын Хөгжлийн банк нь одоогийн байрлаж байгаа объект болон 10 авто машины зогсоолыг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ХБГХ/163/2015 2/341 дугаартай, 27.598.081.637.2 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг Худалдаа хөгжлийн банктай байгуулж худалдан авсан байдаг. Шинжээч С.Оюунгэрэл, С.Цэвээнролом, Г.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр Худалдаа хөгжлийн банкны 11, 12 дугаар давхар буюу Хөгжлийн банкны байрлаж байгаа байр зах зээлийн үнэлгээгээр 22.393.980.000 төгрөг, уг байрны В1 давхарт байрлах 10 авто машины зогсоол 347.850.000 төгрөг буюу нийт 22.741.830.000 төгрөг гэж үнэлсэн байна. Миний хувьд гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Анхны гэрээ байгуулж төлсөн үнийн дүн, шинжээчийн дүгнэлт хоёрын зөрүү болох 4.856.251.637.2 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. ...” /1хх 148/,

гэрч П.А“...Манай “Цаст проперти” ХХК нь “1СС” таурыг хариуцдаг. ...Хөгжлийн банканд оффис талбай худалдах саналыг хэд хэдэн удаа явуулж байсан. ...Хөгжлийн банк удаа дараа үнийн санал аваад ...ТУЗ шийдвэрлэнэ гэдэг. ...манай барилгын оффист Азийн хөгжлийн банк, Хас банк, Олон улсын Делойд онч аудит байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ...оффисын барилга дээр Хас банк хаягуу байрлуулсан байдаг. ...2014 онд бол манайд 3200 мкв талбай байсан боловч Хөгжлийн банкнаас хариу өгөхгүй байсаар бид зарим талбайг түрээслүүлж цөөхөн талбай үлдсэн. ...” /6хх 213-214/,

гэрч Д.С“...Манай компанийн хувьд “11ВН” центрийн оффиссын талбайгаа борлуулах сонирхолтой тул зар мэдээг олон нийтийн хэрэгслээр түгээж байсан. 1 м.кв талбайн борлуулах үнийг 3500 ам.доллар гэж шийдвэрлэсэн. ...Хөгжлийн банкнаас манай компаниас байр талбай худалдан авахаар хандаж байсан тохиолдол байхгүй. ... уг барилга нь 2014 онд ашиглалтад орсон тийм ч учраас 2700-3200 м.кв хэмжээтэй талбай сул чөлөөтэй байсан. ...одоо хүртэл 1 давхар сул байдаг. ...” /6хх 217-218/:,

гэрч Ц.Ж“...Барилгыг “Макс групп" ХХК-ийн Макс өргөө компани барьж 2015 оны 6 дугаар сард ашиглалтад оруулсан. ...тэр үед 1 м.кв талбайн түрээслэх үнэ 27 ам.доллар, худалдах үнэ 3300 ам.доллартай тэнцэх төгрөг байсан. Одоо бол энэ үнээс хямдарсан. ...” /6хх-ийн 220/,

гэрч Н.И"...Юнион буилдинг барилга ашиглалтад орсноос хойш Хөгжлийн банкнаас ажлын байрны талбай хэмжээ болон үнийн санал авч албан бичиг ирүүлж түүнд нь хариулж байсан. ...ямар ч байсан 1 м.кв талбайн үнэ 5 сая төгрөг байсан. ...ашиглалтад ороод удаагүй басан болохоор талбайн хэмжээ бол элбэг байсан, одоо хүртэл 4000-5000 м.кв сул байдаг. ...” /6хх 222/,

гэрч Б.С“...Худалдаа хөгжлийн банкны байрыг яагаад сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “ЮС” таур гэж талбайн урд талд байдаг барилгатай харьцуулж их ярьж байсан. ...миний санаж байгаагаар өөр барилгуудын талаар яриагүй. ...Худалдаа хөгжлийн банкны барилгын хувьд нэр андуурагдах эрсдэл байна гэж хэлж байсан. ...танилцуулгыг гүйцэтгэх захирал Н.Б өөрөө хийж байсан. ...тухайн үед “ЮС” таурын барилгаас Худалдааны хөгжлийн банкны байр ийм давуу талтай гээд яриад байсан. ...Н.Б нь ТУЗ-д үнийн талаар ярихдаа тухайн газартай ярилцаж үнийн дүнг бууруулах боломжтой гэж хэлж байсан. ...2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-н хуралд дарга Б.Ш, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхайн яамнаас Ч.О, Сангийн яамнаас О.Хуягцогт    мөн миний бие 6 гишүүн байсан. ...тухайн үед Ч.Ог ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдгийг мэдээгүй. ...тогтоол дээр 28,5 тэрбум төгрөг хүртэл гэж заасан байдаг, энэ нь агуулгаараа үнийн дүн дээр яррилцана гэсэн асуудлыг Н.Б хэлж байсан тул хүртэл гэж тогтоолоо гаргасан байдаг. ...” /6хх 233-234/,

гэрч О.Б“удирдлагын багаас өөрсдөө судалгаа хийчихсэн, худалдан авах байрныхаа саналыг оруулж ирсэн. Тэрний дагуу асуудал шийдэгдсэн. Хуралдаан дээр Худалдаа хөгжлийн банкны байрыг ярьж байсан, жагсаалт байсан санагдаад байна. ...хурал дээр удирдлагын баг Худалдаа хөгжлийн банкны байрыг авъя гэдэг саналтай орж ирсэн учир хэлэлцээд баталсан. ...” /6хх 240-243/,

гэрч Ж.Б“...албан тушаалыг хашиж байгаа албан тушаалтан шууд Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн болно. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, Хөгжлийн банкны дүрмээр ТУЗ-ын гишүүдийн 3/2-оос доошгүй нь буюу 6 гишүүн ирсэн тохиолдолд ТУЗ-ын хурал хүчин төгөлдөр болно. ...Засгийн газрын тогтоолоор албан тушаалтныг ТУЗ-ын гишүүнээр томилсон байтал Ч.Онь үүрэгт ажпаасаа чөлөөлөгдсөн байтал ирц бүрдүүлэн ирсэн байна. Тэгэхээр 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ТУЗ-ын тогтоол хүчин төгөлдөр бус тогтоол болно. Яагаад гэхээр ТУЗ-ын гишүүн биш хүн ирц бүрдүүлж хурлыг хүчинтэй болгосон байна. ...Монгол Улсын Хөгжлийн банк ажпын байр худалдан авахдаа Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмыг заавал баримтлах ёстой. Тухайн үед Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк гээд нэрний эрсдэл үүснэ гэдгийг хэлж байсан. ...би 11ВН-Д байж болдоггүй юм уу гэхэд банкны зориулалтаар баригдсан байшин учраас давуу талтай гэж танилцуулаад байсан. ...” /6хх 246-247, 248-250/,

гэрч О.Х“...Би Сангийн яамны төсвийн зарцуулалтын хэлтсийн даргын хувьд төсөв хүндэрсэн байсан үед их хэмжээний зарлага гаргаж байр авахыг дэмжээгүй. ...ТУЗ-д танилцуулахдаа энэ байрыг авах саналтай гэж Худалдаа хөгжлийн банкны байрыг танилцуулж байсан. ...хурлын дараа бичгээр санал авахад нь би түдгэлзсэн гэдгээ бичээд гарын үзэг зурсан. 2012, 2014 онуудад Засгийн газрын тогтоолоор ТУЗ-ын гишүүнийг томилохдоо эрхэлж буй албан тушаалыг нь хашиж байгаа албан тушаалтны нэртэйгээр томилж байсан. Харин 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын 30 дугаар тогтоолоор албан тушаалаар томилсон байсан. Миний ойлгосноор энэ нь Засгийн газраас ТУЗ-ын гишүүнээр томилсон байхад дахин Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийн гишүүнийг томилох асуудал үүсээд байсан учраас төрийн оролцоог төлөөлж Сангийн яамны Төсвийн зарлын хэлтсийн даргын албыг хашиж байгаа иргэн Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн байхаар тогтоол гарсан гэж ойлгодог. ...” /7хх 4-5, 6/,

гэрч Н.Т“...2015 оны 06 дугаар сарын 16- ны өдөр хуралдаанд нилээн олон асуудал байсан бөгөөд гишүүд хэлэлцээд ажпын байр худалдан авах асуудлыг түр хойш тавиад 2 хоногийн дараа хэлэлцье гээд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан. ...Энэ хурлаар Хөгжлийн банканд оффисын зориулалттайгаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай нэг асуудлыг хэлэлцсэн. Өмнө нь хэлэлцээд үлдээсэн байсан гэдгээ Б.Ш дарга хэлж   хурлыг эхэлсэн. Ирц хүрээгүй тохиолдолд ТУЗ-ийн хурал хуралдахгүй. ...Нэр бичихгүйгээр албан тушаалаар нь ТУЗ-ийн гишүүнийг томилсон анхны тохиолдол байгаа юм. Энэ тогтоолын хувьд ойлгомжгүй байдал үүсээд дараагийн хүнийг яаж хэрхэн томилох юм бэ, эсхүл оронд нь томилогдсон хүнийг би дуудаж хуралдаанд оролцуулах юм уу гэсэн утгатай албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Солонгод явуулахад нилээн удаан хугацааны дараа албан тушаалыг хашиж байгаа хүнийг нь шууд дуудаж ажиллуулах нь зүйтэй гэсэн хариу ирж байсан. ...Б.Ш дарга бид 2 Ч.Ог дуудаж хуралд оролцуулсан. ...ямар нэгэн байдлаар миний зүгээс Ч.Ог ажлаа өгсөн байсныг мэдэж байсан ч Хөгжлийн банкны ТУЗ-ийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах ёстой гэдэг үүднээс мөн ТУЗ-ийн үйл ажиллагааны өмнө явж байсан урсгал инерциэр нь хурлыг зохион байгуулсан. ...миний ойлгосноор тухайн хурал хүчин төгөлдөр бус байжээ. ..." /7хх 14-18/,

гэрч О.Ц“...Би Засгийн газрын 30 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн байх ёстой байсан байна, гэтэл надад Хөгжлийн банкны зүгээс огт мэдэгдэж байгаагүй. Би ямар нэг зөвлөлийн хуралд оролцоогүй. ...” /7хх 21/,

гэрч Д.Э“...Манай банкнаас оффисын барилга худалдан авах ажлын хэсэг байгуулсан. ...уг ажлын хэсгийн ахлагч нь Н.Б захирал өөрөө байсан. ...Засгийн газрын 10 дугаар байрны тендерт оролцон худалдан аваад уг барилгыг нурааж газар дээр нь шинэ барилга баривал ашигтай байхаар тооцоо гарсан. ...байрны үнийг судлах явцад тендер зарлагдсан байсан тул манай банк дуудлага худалдаанд оролцох боломжгүй байсан. Тийм учир бид нарын дараагийн хувилбар болох байр худалдан авах асуудлыг судалсан. Судалгааг хараат бусаар хийх зорилгоор “Тэнхлэг Зууч” ХХК-тай гэрээ хийж ажиллуулсан. “Тэнхлэг Зууч” ХХК өөрийн үнийн судалгаа дээрээ үндэслэн манайд хотын А зэрэглэлийн оффисын байруудын үнийн харьцуулалтын мэдээлэл ирүүлсэн....А зэрэглэлд байх ажлын байр нь жилийн дундаж өсөлт нь 4%-иас доош байх бол ашиггүй, дээш байвал ашигтай гэж үзсэн. Тэгээд “Тэнхлэг Зууч” ХХК-ийн гаргасан судалгаанд А зэрэглэлд хөрөнгө оруулалт хийхэд унах эрсдэл хамгийн бага гэж дүгнэсэн байсан. ...манай хэлтсээс Худалдаа хөгжлийн банктай худалдан авалтын хэлцэл хийх баг гаргая гэсэн саанл гаргасан. ...ажлын хэсгийн хурлын явцад Худалдаа хөгжлийн банктай хэлцэл хийх баг ажиллуулах шаардлагагүй шууд худалдан авалт хийх гэж шийдвэрлэсэн. ...” /7хх 24-25, 27/,

гэрч Н.Д“...Хөгжлийн банк ямар стандартын барилгад байрлах ёстой гэдгийг тодорхойлох үүднээс “Некст степ инженеринг” ХХК-р ажлын байрны стандартыг хийлгүүлсэн. Дараагийн ажил нь Улаанбаатар хотын оффисын барилгын зах зээлийн судалгааг “Тэнхлэг Зууч” ХХК-р хийлгүүлсэн. ...Засгийн газраас Хөгжлийн банкийг оруулах байр гаргаж өгөх боломжтой эсэхийг судалсан боловч байр олдоогүй. ...Тухайн үед оффисын барилгуудыг давхар судалж байсан бөгөөд хотын төвийн А бүст байрлалтай барилгуудаас ...“Кровн центер”, Макс туар”, “Влью скай”, Худалдаа хөгжлийн банкны барилга”, “Юнион бьюлдинг”, “Цаст констракшн”ий “Ай Си Си Таур” гэсэн
барилгыг судалсан. ...Ажлын хэсэг гүйцэтгэх удирдлагын хороонд танилцуулга хүргүүлсэн. Уг танилцуулгад ийм ийм барилгуудыг судалж үзлээ, энэ барилга нь ийм давуу болон сул талтай гэдгийг тусгаж өгсөн. ...” /7хх 28-29/,

гэрч Т.С“...ажлын хэсэг нь “Макс товер”, “Блью скай”, “Ай Си Си товер”, “Худалдаа хөгжлийн банк”, “Юнион Бльюлдинг” зэрэг байгууллагууд руу урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцож материалаа ирүүлэх урилга явуулсан. Үүний дагуу ирсэн материалыг аваад ажпын хэсэг бүх барилгуудын байрыг очиж манай банкны стандартад нийцэх эсэхийг нь шалгаж үзэж байсан. ...эхний ажпын хэсэг нь судалгаа хийгээд ийм эрсдэлүүд байна, бас ийм 5 байрнаас сонгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаад танилцуулсан. ...” /7хх 33-36/,

гэрч С.А“...бид нарыг анх хуралдахад шинээр байр худалдаж авах уу, эсхүл төрийн өмчийн байрыг худалдаж аваад шинээр барилга барих уу гэдэг асуудал яригдаж байсан. Хэрвээ шууд оффис худалдаж авахаар бол Худалдаа хөгжлийн банкны байр нь зориулалтаар шаардлага хангаж байна гэж ярьж байсан. ...” /7хх 41-42/,

гэрч С.О“...Манай ажлын хэсэг нь 2014 оны 09 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд нийт 5 байгууллагын ажлын байр болон үнийн саналыг судалгааг авах 1-рт ICC таурын 1 мкв 8,140,000 төгрөг, 2-рт Худалдаа хөгжлийн банк 8,400,000 төгрөг, 3-рт Union Building 5 сая, 4-рт Krown tower 6,600,000 төгрөг, 5-рт Макс товер барилга нь 8,800,000 төгрөгийн үнийн ханштай байсан. Хөгжлийн банканд 2000-3700 мкв талбай хэрэгцээтэй гэж тооцоолж байсан тул ажлын хэсэг хуралдаад ингэж шинээр ажлын байр авах нь өндөр үнэтэй болж байна, үүний оронд Засгийн газар болон Нийслэлийн дуудлага худалдаагаар зарагдаж, хувьчилж байгаа байрнуудаас сонголт хийж балансаас баланс шилжүүлэх замаар банкны биет хөрөнгөөр банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, эсвэл төрийн өмчит объектыг түрээслэх замаар банкны үйл ажиллагааны зардлыг багасгах зэрэг боломжит эдийн засгийн хэмнэлт бүхий хувилбар арга замуудыг сонгох шаардлагатай гэж судалгааны ажпын хэсэг дүгнэсэн юм. Манай ажлын хэсгийн дүгнэлт ТУЗ-ийн хурлаар орж танилцуулагдаж шийдвэрлэгдэж байгаагүй. ...Эрсдлийн тал дээр миний зүгээс шинээр байр худалдаж авах асуудлыг эсэргүүцэж байсан. 2014 оны эцэст 2015 эхээр Хөгжлийн банк нь санхүүгийн үйл ажиллагааны хувьд хүндэрч эхэлж байсан үе, тийм учраас ихээхэн хэмжээний хөрөнгөөр буюу 20, 30 тэрбум төгрөгөөр үхмэл хөрөнгө худалдаж авах нь өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа гэж үзэж байсан. ...” /7хх 37-40/,

гэрч Б.Г“...Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.7, дүрмийн 5.1.3, 5.1.5, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.1 зэргийг үндэслэн МУХБ нь өөрийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгөрд хөрөнгө оруулалт хийж болохоор байх боловч МУХБ-ны хэрэгцээнд ашиглахаар авах журмын дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Гол утга нь хөрөнгө оруулалт хийгээд өөрсдийн хөрөнгөд бүртгээд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглах юм бол энэ хөрөнгө оруулалт биш худалдан авалт тул журмын дагуу явуулах нь зүйтэй юм. Мөн уг барилга нь баригдсан байхад хөрөнгө оруулалт гэж үзэх нь зохимжгүй юм. ...” /7хх 45-48/,

гэрч И.А“...Мөнгөн гүйлгээ гараагүй. Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу шинэ байрны урьдчилгааг Хөгжлийн банкны өглөгийн түр данс руу 26,2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн бүртгэл хөтөлсөн. ...Миний ойлгож байгаагаар Худалдаа хөгжлийн банканд хадгалуулж хүүгийн орлого олж байсан хадгаламжаас суутгуулсан гэж ойлгож байна. ...” /7хх 52-58/:,

гэрч Л.Э“...2011 оны 04 дүгээр сард Худалдаа хөгжлийн банктай 29.592.000.000 төгрөгийн төсөвтэй Худалдаа хөгжлийн бакны оффисын барилга бариулах ажил гүйцэтгэх тухай АГ/003/2011 дугаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Интерьер дизайны ажпыг захиалагч байгууллага өөрсдөө гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэхэд 10 тэрбум гаруй төгрөгөөр барилгын материал худалдан авсан, ажиллах хүчний зардал 2,3 тэрбум төгрөг, материал тээвэрлэлтэд 2,1 тэрбум гэх мэт 22,0 тэрбум төгрөгийн шууд зардалтай. Гадна хана 3,7 тэрбум төгрөгнөөс 2,0 тэрбум төгрөг нь гадна хананд хийгдсэн цагаан төмөр хавтан гэх мэт 29,5 тэрбум төгрөгт багтааж уг барилгын ажпыг гүйцэтгэхээр байсан. 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлын зургийн нэмэлт өөрчлөлт гараад 1,637,872,515 төгрөг нэмэгдсэн. Ингээд нийтдээ 31,2тэрбум төгрөгөөр оффисын барилгыг барьж 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгсөн. ...” /8хх 12-13/,

шүүгдэгч Н.Бын яллагдагчаар өгсөн: “...Төлөөлөн удирдах тогтоолын дагуу байрыг худалдаж авсан. Мөн байр худалдан авснаас Хөгжлийн банканд хохирол учирсан гэж үзэхгүй байна. Тухайн үед байрны үнэлгээг мэргэжлийн өндөр түвшинд хөндлөнгийн байгууллага буюу “Тэнхлэг Зууч” ХХК-иар үнэлгээг хийлгэж хамгийн боломжтой байр нь Худалдаа хөгжлийн банкны байр байна гэж дүгнэсэн. Төлөөлөн удирдах зөвлөл энэхүү байрны асуудлыг шийдвэрлэхэд би гадагшаа томилолтоор явчихсан байсан бөгөөд намайг томилолтоор явчихаад ирэхэд тогтоол гарчихсан холбогдох албан тушаалтнууд нь гэрээгээ хянаад холбогдох хүмүүс нь гарын үсэг зурчихсан байсан. Миний хувьд гэрээнд гарын үсэг зурж гэрээг албажуулсан. Хөгжлийн банканд нэг хүний үгээр, шийдвэрээр явдаг ажил гэж байдаггүй. ...” /12хх 44-45/,

шүүгдэгч Б.Шын яллагдагчаар өгсөн: “...Ер нь бол Хөгжлийн банк өөрийн гэсэн байргүй байсан. Хөгжлийн банкныхан ерөнхийдөө өөр байранд орох гээд байр хайгаад байсан. Байр хайж байгаад ТУЗ-ийн хуралд Худалдаа хөгжлийн банкны байрыг авъя гэж оруулж ирсэн. Тэр үед үнэлгээ хийлгэ, судалгаа гүйцээж хий гээд буцааж байсан. ...Хамгийн сүүлд “Тэнхлэг Зууч” ХХК-ийн судалгаа, тооцоо хийлгэж гүйцэтгэх захирлаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад Төлөөлөн Удирдах зөвлөлд яаж оруулж ирдэг тэр журмаар нь оруулж ирсэн. Ингээд ТУЗ-ийн хурлаас шийдвэр гарч гэрээ байгуулах эрх олгосон...” /13хх 107-108/ гэсэн мэдүүлгүүд,

“Цаст проперти” ХХК-иас Хөгжлийн банканд үнийн санал хүргүүлж байсан талаарх баримтууд /6хх 215-216/, Хөгжлийн банкны оффисын байр болох 11, 12-р давхрын 3240,36 м.кв талбайтай байрны зах зээлийн үнэ цэнэ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 22,300,246,243.00 төгрөг, ...төв байрны зоорийн давхрын 33-42 тоотод байршилтай 163.1 м.кв талбай бүхий 10 ширхэг автомашины зогсоолын зах зээлийн үнэн цэнэ 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 343,880,503.85 төгрөг болж байна. ...нийт 22,644,126,746.85 төгрөг гэж дүгнэж байна...” гэх 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /15хх 196-250, 16хх 190-192/, Худалдаа хөгжлийн банкны төгрөгийн дансны дэлгэрэнгүй лавлагаа /7хх 235-238/, “МИК ОССК” ХХК-ийн албан бичгээр өгсөн лавлагаа /7хх 190-192/ зэрэг баримтуудаар,

шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар буюу төрийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаартай тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 Ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг бусад 9 нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг гүйцэтгэх захирал Н.Бад зөвшөөрсөн байхад эдгээр нөхцөлийн 4 дэх хэсэгт заасан буюу “Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар авах” гэсэн нөхцөл хангагдаагүй байхад “Мон Лаа” ХХК-д 3.000.000 Ам.доллартой тэнцэх хэмжээний буюу 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж,

“Мон Лаа” ХХК-ийн төлбөрийн даалгаврыг үндэслэн зээлийн гэрээний дагуу олгогдсон 5.642.970.000 төгрөгийг юаньд хөрвүүлэн тооцож, Монгол Улсын Хөгжлийн банкнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын “Шу Гуанг Жиа Гон /Шиа го/” /Shu Guang Jia Gong” Go.,Ltd /Qiao Go/ компанийн эзэмшлийн тус Улсын Тариалан банкны Эрээн хот дахь салбарын “Эгрикалчрал банк оф Чайна иннер Монголиа брэнч” /Agricultural bank of Chine Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот данс руу 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 аар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлж, “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайханд давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 5.642.970.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ч“...Монгол Улсын Хөгжлийн банк нь “Мон Лаа” ХХК-тэй 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 3-ТХ-ХО 2014-118, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр               3-ТО- ХО 2014-118-1 тоот зээлийн гэрэзнүүдийг байгуулж Элстэйн уурхайн Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлэн зээл олгосон. Гэтэл уг төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, үйлдвэр нь ашиглалт ороогүй байна. Тухайн төсөлд зээл олгосон үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 256, 2014 оны 41 дүгээр тогтоол, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 52 дугаар тогтоол, мөн тус банкны зээлийн хорооны 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн шийдвэр байсан. Зээлийн нийт дүн бол 5.642.970.000 төгрөг бөгөөд уг мөнгийг “Мон Лаа” ХХК-нд бүрэн олгосон. ...“Мон Лаа” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгийг юаньд шилжүүлэн тоног төхөөрөмж нийлүүлэгч гэх БНХАУ-ын “Shu Guang Jia Gong” Co.,Ltd компанийн Тариалан банкны Эрээн хот дахь салбарын /Agricultural bank of China Inner Mongolia branch/ 6228485056140417665 тоот данс руу гурван удаагийн гүйлгээгээр буюу 2014 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 12.666.183.87 юань, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3.594.315.15 юань, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.752.000 юанийг тус тус шилжүүлсэн. Уг гүйлгээнүүдийг зээлдэгчийн төлбөрийн даалгавар, нэхэмжпэхийг дагуу гүйцэтгэж байсан. Гэтэл “Мон Лаа” ХХК нь зээлээр авсан мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирээгүй. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолд “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 Ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлийг тодорхой нөхцөл хангагдсаны үндсэн дээр гэрээ байгуулан олгохыг тус банкны гүйцэтгэх захирал Н.Бад үүрэг болгосон боловч уг тогтоолын нөхцөлд тусгагдсан “Мон Лаа” ХХК-ийн Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах “Техник Эдийн Засгийн Үндэслэл” хийгдэж, батлагдаагүй байхад “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн                8.3-т “Хөгжлийн банкнаас олгох зээл нь дараах шаардлагыг хангасан байна”, 8.3.2-т “Зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх”, 10 дугаар зүйлд “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавигдах шаардлага”, 10 дугаар зүйлийн 10.1.2-д “Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, Техник эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх”, Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 7.2.4-т “Зээлдэгчээс ирүүлсэн ерөнхий мэдээлэлд үндэслэн тухайн байгууллагын туршлага, үйл ажиллагааны онцлог, хууль эрх зүйн орчин зах зээлд эзлэх байр суурь, банк санхүүгийн байгууллагатай харьцсан түүх зэргээр тогтвортой үйл ажиллагаа эрхлэх боломжтой эсэхэд дүгнэлт өгнө. Төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл, зурагтөсөл нь бодитой эсэх, хэрэгжүүлэгч байгууллагын чадамж зэргийг нягталж, дүгнэлт өгнө” гэснийг тус тус зөрчин дээрх зээлийг олгосон нь буруу юм. ...Зээлийн гэрээг байгуулахаас өмнө төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд заасан нөхцөлүүдийг хангагдсан эсэхийг нягтлан шалгах ёстой. Мөн зээлийн гүйлгээ хийх шийдвэрт гарын үсэг зурахаас өмнө заасан нөхцөл хангагдсан эсэхийг шалгах боломжтой байсан. ...Гарын үсэг, зурахгүй асуудал дээр эдгээр хүмүүсийн гэрээнд гарын үсэг зурсан нь ямар нэгэн нөлөө байхгүй. Учир нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар Хөгжлийн банкийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь зөвхөн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга хоёрт байгаа. Н.Бын гарын үсэг зурагдаж байж л гэрээ хүчин төгөлдөр болно. ...”Мон Лаа” ХХК-ийн Хөгжлийн банканд төлөх төлбөр, хүү нэмэгдүүлсэн нь 7.638.727.258 төгрөг болоод байна. “Мон Лаа” ХХК-ийн зүгээс 7.638.727.258 төгрөг нэхэмжилж байна. ...” /22хх 1-2, 12-13, 194/,

гэрч Б.Г“...Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “зээл олгох зөвшөөрөл олгох тухай” 52 дугаар тогтоол гарч, уг тогтоолоор “Мон Лаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтэд зориулж 3.000.000 Ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийг тодорхой нөхцөлтэйгөөр олгохыг гүйцэтгэх удирдлага Н.Бад зөвшөөрсөн байдаг. ...“Мон Лаа” ХХК нь анхнаасаа нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлгүй байсан, шалгах үед батлагдсан техник эдийн засгийн үндэслэл байгаагүй. Энэ нь өөрөө Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.2-д заасан “төсөл хөтөлбөрийн зураг төсөл төсөв, Техник эдийн засгийн үнэлгээ хийлгэсэн байх” гэсэн заалтад нийцэхгүй байсан тул энэ талаар 2015/86 тоот дүгнэлтэд дурдсан. Зээлийн гүйлгээ хийх шийдвэрүүдэд зааснаар зээлийн болон харилцах данснаас гүйлгээ хийх зөвшөөрөл олгосон хүн нь гүйцэтгэх захирал Н.Б байна. ..." /21хх 144-145/,

гэрч Т.У“...Ер нь тогтоолд тусгагдсан нөхцөл байдал бүрэн хангагдаагүй. Нойтон баяжуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байсан. Зээлийн гүйлгээ хийх шийдвэр дээр хамгийн дээд талд зөвшөөрөл өгч гүйцэтгэх захирал Н.Б гарын үсэг зурдаг. Түүний доор холбогдох бусад албан тушаалтнууд гарын үсэг зурдаг. ...манай газар болон ахлах мэргэжилтэн Гэрэлтуяа бид хоёр ч “Техник эдийн засгийн үндэслэл нь албан ёсоор батлагдаагүй байна" гэдгийг хэлж байсан. Гүйцэтгэх захирал Н.Б “гүйлгээ хийх шийдвэрийг гаргаж, зээлийг олго” гэсэн юм. ...” /21хх-ийн 148/,

гэрч М.З“...2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн хорооны хуралд оролцож байх үед “Мон Лаа” ХХК-ийн Элстэйн уурхайн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй байсан. ...Зээл олгохоос өмнө энэ асуудлаар дүгнэлт гаргаж байгаагүй. Зээлийн газраас өгсөн асуулгын дагуу дүгнэлт гаргадаг. Гэхдээ бид техник эдийн засгийн үндэслэл хийгдээгүй байна гэдгийг хариуцаж байсан зээлийн мэргэжилтэнд хэлж байсан, Мөн Зээлийн хорооны хурал дээр гүйцэтгэх захирал Н.Б, Зээлийн газрын захирал Одонтуул нарт хэлж байсан. ..." /21хх 163-164/,

гэрч Б.О“...Нойтон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл байхгүй байсан. “Мон Лаа” ХХК-ийн төлөөлөл Батсайхан, ерөнхий нягтлан гэсэн хүмүүс байсан бөгөөд “Техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй байгаа” гэж байсан. Харин Жавхланболд дарга “Техник эдийн засгийн үндэслэлгүй ямар ажил байдаг юм, дээр нь тоног төхөөрөмжийн цахилгаантай холбоотой холболт хийгдээгүй, аюулгүй ажиллагаа болохгүй яагаад хийдэггүй юм” гэж “Мон Лаа” ХХК-ийнханд хэлж байсан. ...Анх зээл олгох гэж байхад нь манай газраас холбогдох дүгнэлтээ гаргаад, техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй гэж байсан. ...” /21хх 167/,

гэрч Д.Ж“...уурхай дээр ч очиход нойтон баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, үйлдвэрийн зураг зэрэг нь байгаагүй, батлагдаагүй байсан. ...Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байхад үйлдвэр барих ёсгүй. ...өөрсдөө тайлбарлахдаа “гэнэт л мөнгө бүтэхээр нь бид техник эдийн засгийн үндэслэл батлуулаагүй, шууд тоног төхөөрөмжөө оруулж ирээд ажпаа эхэлсэн” гэж байсан. ...бидний зүгээс техник эдийн засгийн үндэслэлээ хурдан батлуул гэдэг шаардлага тавьсан. Харин “Мон Лаа” ХХК-ийн Нойтон баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл нь 2015 оны 12 дугаар сард Эрдэс баялагийн мэргэжпийн зөвлөлөөр орж батлагдсан. Ажлын хэсгийн хурал дээр Хөгжлийн банкнаас томилогдсон гишүүдэд нь “та нар өөрсдөө ийм найдваргүй, техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байгаа төсөлд зээл өгсөн байна” гэхэд “бид бол яах вэ, хамгийн гол нь удирдлага, гүйцэтгэх захирал Н.Б зээл өг гэсээр байгаад өгүүлсэн” гэж ярьж байсан. ..." /21хх 168/,

гэрч Ц.Т“...Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаагүй, ажлын зураггүй байсан учир тухайн үйлдвэрийн явцыг харьцуулан шалгах боломжгүй, “Мон Лаа” ХХК-ийн хэлж байгааг ч тодорхойлох боломжгүй байсан. Иймээс манай ажлын хэсэг гаалийн бүрдүүлэлтийн холбогдох баримт бичгүүд байхгүйгээс үйлдвэрийн тоног төхөөрмжийн үнийг тогтоох боломжгүй, үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл дээрх үйлдвэрийг технологийн дагуу угсарч гүйцэтгэсэн гэдгийг тогтоох боломжгүй байсан учир энэ талаараа дурдсан дүгнэлтийг гаргасан. “Мон Лаа” ХХК-нд үйлдвэрийн техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Эрдэс баялагийн зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлж батлуулах, үйлдвэрийн ажлын зургийг боловсруулж холбогдох байгууллагуудаар батлуулах, энэ бүхний эцэст үйлдвэрээ ашиглалтад оруулж зээлээ төлөх шаардлагатай гэсэн мэдэгдлийг өгсөн. Аливаа үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, ажпын зураг нь хамгийн эхэнд батлагдсан байх ёстой байтал энэ бүхэн нь хийгдээгүй байсан. ...” /21хх 169/,

гэрч Х.Л“...ажпын хэсгийнхэн Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу Элстэйн уурхай руу очсон. Уг уурхай үйл ажиллагаа явуулаагүй, уулын ажил хийгдээгүй, машин техникүүдийг парклаад тавьсан байсан. ...Нойтон аргаа баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй байсан. ...” /21хх 171/,

гэрч Ц.Батсайханы “...Би хамгийн анх 2014 оны 11 дүгээр сард “Мон Лаа” ХХК-ийн Элстэйн уурхайн үйл ажиллагаатай танилцах гэж Дорноговь аймгийн Хатанбулаг суманд очиж байсан. Тухайн үед Элстэйн уурхайн үйл ажиллагаа зогсчихсон манаачаас өөр хүнгүй байсан. Нойтон баяжуулах үйлдвэрийн гаднах сендвичин барилгыг буулгасан байсан. Уурхай дээр байсан тус компанийн ажилчин нь барилгыг Айраг сум руу нүүлгэж авч явсан гэж байсан. Харин суурин дээр нойтон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гээд юу нь мэдэгдэхгүй арзгар ганц нэг техникүүд байсан. ...” /21хх 205/,

гэрч Г.О“...Зээлийн хорооны даргын хувьд Н.Б өөрөө хурлаар оруулах асуудлыг шийддэг байсан. Шаардлага хангаагүй асуудлыг хурлаар оруулахгүй гэдэг байр суурин дээр би зогсдог байсан боловч Н.Б гүйцэтгэх захирлын хувьд Засгийн газрын тогтоолтой зээлийн асуудлыг хурлаар оруулж ир гэж тулгаж шийддэг байсан. Зээлийн хорооны шийдвэр, ТУЗ-ийн тогтоолд заасан нөхцөл хангагдах эсэхийг гүйцэтгэх захирал Н.Б өөрөө эцсийн байдлаар хянаж зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг. ...“Мон Лаа” ХХК-ийн зээлтэй холбоотой асуудал дээр Н.Б өөрөө зээлийг нь олгоно гээд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. ...манай газрын зүгээс тавьж байсан Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байна гэдэг асуудлыг хэлэлцээгүй. Гүйцэтгэх захирал Н.Б нь “би өөрөө мэдэж байна, хариуцлагаа хүлээнэ, тэр Техниз эдийн засгийн үндэслэлийг дараа нь явцын дунд батлуулаад авчих юм чинь зээлийг нь олгоно” гэсээр дээрх зээлийг олгосон. ... “Мон Лаа” ХХК-тэй байгуулсан Зээлийн гэрээний 2.6.6-д “зээл олгоход банкны ТУЗ- ийн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 тогтоолд заасан нөхцөлүүд биелэгдсэн байхыг банкнаас шаардана” гэсэн заалт оруулсан болохоор гарын үсэг зурсан. Миний зүгээс эсэргүүцээд байхаар Н.Б захирлын зүгээс гэрээнд тийм заалт оруулсан. ...зээлийн гүйлгээ хийх шийдвэрийг Н.Б гаргасан. ...” /22хх  34-36/,

гэрч Б.Г“...“Мон Лаа” ХХК-д зээл олгоход өмнө нь хангагдсан байх нөхцөлүүдийг Зээлийн хорооны шийдвэр болон ТУЗ-ийн тогтоолоор зааж өгсөн байсан. Заасан нөхцөлүүдээс хэрэгжээгүй байсан заалт нь Элстэйн төмрийн хүдрийн уурхайг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийг эцсийн байдлаар баталгаажуулан авах гэсэн ТУЗ-н тогтоолын бусад нөхцөлүүдийн 4 дэх хэсгийн заалт юм. Зээлийн хороо, ТУЗ-ийн хурлаар “Мон Лаа” ХХК-ийн зээлийн асуудал хэлэлцэгдэх үед Техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй байсан. Зээлийн судалгааг хийж байсны хувьд энэ талаар Байгууллагын зээлийн хэлтсийн дарга Т.Ундраад шууд танилцуулаад, дараа нь түүнтэй хамт Зээлийн газрын захирал Г.Одонтуулд танилцуулсан. Харин Г.Одонтуул захирал цааш нь Гүйцэтгэх захирал Н.Бад танилцуулсан. Энэ талаар Зээлийн хорооны хурал, ТУЗ-ийн хурал дээр ч ярьсан. Түүний үндсэн дээр тогтоолын нөхцөлд дурдсан. ...Г.Одонтуул захирал танилцаад “дутуу байгаа ТЭЗҮ”- г ав гзсэн. Түүний дагуу “Мон Лаа” ХХК-ийн нягтлан бодогч Батзоригтой холбогдоод ТЭЗҮ-г шаардахад “бид нар ажиллаж байна, өнөө маргаашгүй бэлэн болно, ТЭЗҮ- ээ батлуулах гэж байна” гээд байсан. Харин “Мон Лаа” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайхан нь өөрөө Хөгжлийн банкан дээр ирээд гүйцэтгэх захирал Н.Бтай уулзаад яваад байсан. ...Зээлийн гэрээ байгуулаад гүйлгээг нь хийсэн хойно “Мон Лаа” ХХК-ийнхантай холбогдож ТЭЗҮ-г шаардахаар “хөөцөлдөж байна, ТЭЗҮ-ээ батлуулах гэж байна” гээд байдаг байсан. “Мон Лаа” ХХК-ийн зээлтэй холбоотой ТУЗ-ийн тогтоолд заасан нөхцөлүүдээс ТЭЗҮ батлагдаагүй байсныг Н.Б  захирал мэдэж байсан. Тийм болоод “зээлийг олгоё, дараа нь ТЭЗҮ-г нь батлуулж аваарай” гэж хэлсэн. ...” /31хх 164-166/,

гэрч Х.Э“...Зээл авах үед Элстэйн уурхайн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г батлуулаагүй байсан нь үнэн. Үйлдвэрийн ТЭЗҮ-ээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байгаа. Зээл авах үед яагаад ТЭЗҮ-ээ батлуулаагүй байсан гэвэл уурхайн ордын нэмэлт хайгуулын нөөцөө бүрэн тогтоогоогүй, нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ бүрэн хийгдээгүй байсан. Хөгжлийн банкнаас зээл авахдаа нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ээ Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах гэж байгаа гэдгээ хэлээд өмнө нь 2009 онд батлагдсан хуурай баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ээ өгч байсан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Бтай уулзаж учир байдлаа хэлж ярихад “одоо яахав 3.000.000 Ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийг олгоё, харин танай компани Нойтон баяжуулах үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг яаралтай батлуулж өг, тэгж байж дараагийн зээл санхүүжилтийг чинь шийдвэрлэнэ” гэж хэлж байсан. ...” /31хх 204-205/ гэсэн мэдүүлгүүд,

Хөгжлийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /20хх 25-27, 22хх 1-2/, Бичиг баримтад үзлэг хийж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл /20хх-ийн 32-33/,  Баримт бичгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /20хх- ийн 34/, Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол, хавсралтын хуулбар /20хх-ийн 35-36, 37/, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн “Зээл олгох зөвшөөрөл олгох тухай” 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоол /20хх 38-40/, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /20хх 41/, Зээлийн хорооны хурлын шийдвэр, хавсралт /20хх 42-43, 44, 136-137/, “Мон Лаа” ХХК-д санхүүжилт олгох эсэх асуудалд гаргасан 2013/56 дугаар Хууль зүйн дүгнэлт /20хх-ийн 45/, 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2014/48, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2014/61, 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2014/61-А, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2015/86, 2015 оны 02 дугаар сарын 05-ны 2015/08 дугаартай Хууль зүйн дүгнэлтүүд /20хх 48, 50-51, 52, 53, 134/,  2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2014/16 дугаартай Хууль зүйн зөвлөгөө /20хх 47, 135/, Зээлийн газрын зөвлөмж/20хх 49/, Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, санал, зөвлөмжүүд /20хх 54-55, 138-152/, Томилолтын ажлын тайлан /20хх 56-65/, Элстэйн төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрийн газарт томилолтоор ажилласан танилцуулга /20хх 66-70/, инженерийн санал, дүгнэлт №08/2014 /20хх 71-72/, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн зээлийн гэрээ /20хх 73-78/,  2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 79-80/, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Барьцааны гэрээ /20хх 81-83/, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 84/, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Ипотекийн гэрээ /20хх 85-88/, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Ипотекийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 89/, 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ /20хх 90-92/, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 93/, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Батлан даалтын гэрээ /20хх 94-95, 97-98/, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Батлан даалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ /20хх 96, 99/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /20хх 100/, харилцах данснаас гүйлгээ хийх шийдвэр /20хх 101-102/,

Хөгжлийн банк болон “Мон Лаа” ХХК-ийн хоорондын Валют арилжааны хэлцэл /20хх 103-104/, Хөгжлийн банкны зээлийн дансны хуулга /20хх 106-107/,  Актив, пассив.хөрөнгө удирдлагын газрын санал, дүгнэлт /20хх 153-155/, ажлын хэсэг байгуулах тухай /20хх 156/,

ажлын хэсгийн удирдамж /20хх 157/, ажлын хэсгийн дүгнэлт /20хх 158-166/, Хөгжлийн банкны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Гүйцэтгэх захирлын А-125 дугаартай тушаал /20хх 167/, Хөгжлийн банкны газар дээрх хяналтын ажлын тайлан /20хх 168-173/, Хөгжлийн банкны зээлийн шинжилгээний танилцуулга /20хх 174-189/, “ХААН” банк болон “Мон Лаа” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /20хх  205-206/, “Мон Лаа” ХХК-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /20хх 207-209/, “Элстэйн” уурхайн нойтон баяжуулах үйлдвэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /20хх 210-227, 21хх 24-25/,  бичиг баримт хуулбарлан авсан тэмдэглэл /20хх 228-242, 21хх 1-20/, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлага /21хх 52/, Дорноговь аймгийн Засаг даргын “Мон Лаа” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /21хх 54/, баримт бичигт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /21хх 64-72, 94-140/, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /21хх 176-182, 208-214/, Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн “Мон Лаа” ХХК-тэй холбоотой баримтууд /21хх 218-232/, “Мон Лаа” ХХК-ийн зээлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт /21хх 241-242/, “Мон Лаа” ХХК-тэй холбоотой гүйлгээний баримтуудын хуулбарууд /22хх 36-63/, “Мон Лаа” ХХК-ийн гүйлгээний баримт /22хх 65-67/, зээлийн мэдээллийн систем /21хх 71-84/, Гаалийн ерөнхий газраас “Мон Лаа” ХХК-ийн бараа импортолж, экспортолсон талаарх албан бичиг, хавсралт /22хх 165-224/, “Мон Лаа” ХХК-ийн дансны хуулга /25хх 169-190, 26хх 36-46, 48-49, 29хх 103-104/, файлаар ирүүлсэн баримтад үзлэг хийж, хуулбарлаж, хэвлэн гаргасан тухай тэмдэглэл /22хх 44-58/, “Мон Лаа” ХХК-ийн төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл /29хх-ийн 250, З0хх 1-99/, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Т/18-02-08 дугаар хуралдааны тэмдэглэл /31хх 207-210/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /39хх 13-16/, эвлэрлийн гэрээ /39хх 17-18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Баяраа, Л.Дашравдан нар “...шүүгдэгч Н.Б, Б.Ш, Ч.Онар нь гэмт хэрэг үйлдээгүй тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Н.Б нь Хөгжлийн банкны ажлын хэсгээс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлөөлөн удирдах зөвлөлд ажлын байр худалдан авахтай холбоотой нэмэлт танилцуулгыг (16хх 146-148) хийх үед оролцоогүй, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /6хх 32/ гарахад байгаагүй болох нь “Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотод 2015 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдах Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох Ажлын хэсэг байгуулах” тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 6 дугаар 5-ны өдрийн 138 дугаар захирамж /16хх 151-152/, Монгол Улсын хилээр 2015 оны 6 дугаар сарын 17, 19-ний өдөр орсон, гарсан тухай Хилийн албаны дардас бүхий гадаад паспортын хуулбар /16хх 153-154 зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа боловч дээрх хуралдааны тэмдэглэлд үзлэг хийсэн мөрдөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл /6хх 141-144/, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай Хөгжлийн банкны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл / 6хх 143-155 /, гэрч Б.Смэдүүлэг /6хх 233-237/, гэрч О.Бмэдүүлэг /6хх 240-243 /, гэрч Ж.Бат-Эрдэний мэдүүлэг /6хх 246-250/ зэргээр шүүгдэгч Н.Бын оролцоо байсан болох нь нотлогдсон, мөн тэмдэглэлд тусгадсан шүүгдэгч Б.Ш, Ч.Онар нь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд бусад гишүүдийн нэгэн адил саналын нэг эрхтэйгээр оролцож хамтын шийдвэр гаргаж байсан боловч төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдэд хөндлөнгөөс нөлөөлж, үүрэг чиглэл өгсөн, хурлын шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үйлдэл гаргасан гэх нөхцөл байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны  9 дүгээр сарын 25-ны өдрийн А/127 дугаар “ Монгол улсын хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам “ -ын тухай А/127 дугаар тушаалын хавсралт 4-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.5-т “50,000,001 төгрөгөөс дээш өртөгтэй бараа, үйлчилгээ ...худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлах...”-аар зохицуулсан байтал уг журмыг зөрчиж төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гарсан байх бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хөгжлийн банкийг төлөөлж Н.Б, Б.Батбилэг, Т.Самбасанчир нар Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгч нартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” гэрээг байгуулсан /6хх 33-40/ байна.

Дээрх нөхцөл байдлаас нотлох баримтыг нэгтгэн дүгнэхэд Н.Б, Б.Ш, Ч.О нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 27.598.081.637.2 төгрөгийн хохирол учруулжээ.

Түүнчлэн Н.Б нь “Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 256 дугаар тогтоолоор “Төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих санхүүжилт”-ийг баталсан бөгөөд үүнд “Мон Лаа” ХХК-ийн Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах төсөл багтаж Хөгжлийн банкнаас уг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болжээ. Улмаар Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Мон Лаа” ХХК-д зээл олгоход тодорхой нөхцөлүүдийг тогтоож, уг нөхцөлүүд нь хангагдсаны үндсэн дээр “Мон Лаа” ХХК-д зээл олгох эрхийг Н.Бад зөвшөөрчээ.

Гэтэл Н.Б нь дээрх Төлөөлөн Удирдах зөвлөлийн 52 дугаар тогтоолд дурдсан нөхцөлүүдийн нэг болох Элстэйн төмрийн хүдрийн уурхайд нойтон баяжуулах үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг “Мон Лаа” ХХК хийгээгүй, батлаагүй байхад “Мон Лаа” ХХК-д зээл олгох шийдвэр гаргасан, техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй, “Мон Лаа” ХХК-д зээл олгох нь өндөр эрсдэлтэй талаар Эрсдэлийн удирдлагын хорооны дүгнэлт гарсаар байхад үл хайхран “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож, шийдвэр гаргуулахаар нөлөөлөл, шахалт үзүүлж байсныг гэрч нар зөрүүгүй баталж мэдүүлсэн, улмаар Н.Б албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан “Мон Лаа” ХХК-д зээл олгож эдийн ашигтай байдлыг бий болгосноор Хөгжлийн банканд онц их хэмжээний хохирол учруулсан үйл баримтууд тус тус тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Быг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол банкин дахь Хөгжлийн банкны харилцах дансанд хүү тооцогдохгүй хэлбэрээр байршиж, татан төвлөрүүлэх боломж бүхий хангалттай эх үүсвэр мөнгөн хөрөнгө байршиж байхад түүнийг эргүүлэн татаж эдийн засгийн эргэлтэд оруулалгүй “ХААН банк", “Худалдаа хөгжлийн банк”, “Капитал банк”, “Голомт банк”, “Чингис Хаан банк”, “Капитрон банк”, “Төрийн банк”, “ХАС банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Улаанбаатар хотын банк”-нд хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг 2013 оны 9 дүгээр сарын сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 102 удаа буцаан татах шийдвэрийг бие даан гаргаж, ашгийн төлөө хуулийн этгээдийн үндсэн зорилгыг зөрчсөн буюу Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

шүүгдэгч Б.Шыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр дээрх №2/260-16 тоот гэрээнд “ам.долларын ханш өссөн” гэх шалтгаанаар нэмэлт, өөрчлөлт оруулан худалдан авч буй барааны үнийн дүнг 15 хувиар нэмж, нэг жилд нийлүүлэх барааны үнэ нь 39.599.999.835.9 төгрөг байсныг 45.539.999.811.29 төгрөг болгон үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн нэрийн өмнөөс тус нэмэлт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан, өндөр үнээр ган бөөрөнцгийн бэлдэц худалдан авч, “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д давуу байдал бий болгосны улмаас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Харин Н.Быг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Шыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Ч.Ог нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Шүүгдэгч Н.Б, Б.Ш, Ч.Онар нь бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгосон гэж прокурор үзсэн нь Нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн диспозицид буй үндсэн шинж болох нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, их хэмжээний хохирол учирсан байх шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Н.Б нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Б.Ш нь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, Ч.Онь Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхдаа бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А-127 дугаартай тушаалаар батлагдсан “Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах журам”-ын 5.1.5 “50.000.001 төгрөгөөс дээш өртөгтэй барааг худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн гаргана” гэснийг,

мөн журмын 38.1 “Банк нь бараа ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг журмын дагуу зохион байгуулна” гэснийг,

мөн журмын 39.1.1 “Журамд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах” гэснийг,

мөн журмын 40.1 “Тендер шалгаруулах үйл ажиллагаатай холбогдуулан байнгын бус үйл ажиллагаатай үнэлгээний хороог тухайн тендер бүрд гүйцэтгэх захирлын тушаалаар шинээр байгуулна” гэснийг,

мөн журмын 43.2.1 “Худалдан авах ажиллагааг зарлан мэдээлэхийн өмнө тендерийн баримт бичгийн төсөл”, 43.2.2 “Үнэлгээний дүгнэлт гарсны дараа гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийн төсөл, гэрээний төсөл, үнэлгээний дүгнэлт, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргийг төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлнэ” гэснийг тус тус зөрчин, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийсэн буюу тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Худалдаа Хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр шууд худалдан авах тухай асуудлыг санаачлан 2015 оны 6 дугаар сарын 16, 18-ны өдрүүдэд Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт орших “Худалдаа хөгжлийн банк”-ны төв байрнаас ажлын байр худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасны улмаас 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк”-тай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг байгуулан тус банкны байрны нийт 22.644.126.746.85 төгрөгийн үнэлгээтэй 11,12 дугаар давхрын 3240 м.кв талбай, В1 давхрын 10 ширхэг авто машины зогсоол зэргийг зах зээлийн ханшнаас өндөр үнээр буюу 27.598.081.637.2 төгрөгөөр худалдан авч, Худалдаа Хөгжлийн банканд давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдлийг санаачилж, төлөвлөн зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Гүйцэтгэх удирдлага нь төлөвлөгдөөгүй аливаа гэрээ, хэлцэл, үйл ажиллагаа явуулах шаардлага гарсан тохиолдолд ТУЗ-тэй зөвшилцөж, түүнээс зөвшөөрөл авсны үндсэн шийдвэр гаргана”, мөн Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Банкны төлөвлөгөөнд тусгагдаагүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа төсвийн хүрээнд Гүйцэтгэх удирдлага шийдвэрлэх бөгөөд төсвөөс хэтрэх тохиолдолд Төлөөлөн Удирдах удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авна” гэж заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банканд оффисын байр худалдан авах асуудлаар хоёр удаагийн ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан, тухайн ажлын хэсгүүд нь судалгаа хийж, судалгааны дүнд үндэслэн Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлагын хороонд асуудлаа оруулж танилцуулсан, Гүйцэтгэх удирдлагын хороо нь Төлөөлөн Удирдах зөвлөлд ажлын байр худалдан авах асуудлаар танилцуулга хийсэн байна.

Гэвч Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журамаар бараа гэдэгт “ эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг хэлэх бөгөөд Бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгохдоо 5.1 дүгээр зүйлийн 5.1.5-д зааснаар “50.000.001 төгрөгнөөс дээш өртөгтэй бараа, үйлчилгээ, 80.00.001 төгрөгөөс дээш өртөгтэй ажил худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана” гэж товч тодорхой зааж өгчээ.

Мөн журманд зааснаар “нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер оролцох тэгш боломжоор хангах, урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээллэнэ” гэдгийг зөрчжээ.  

 “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлээр” 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хөгжлийн банкны хурлын зааланд “Оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай” хэлэлцсэн бөгөөд “Б.С“М болохоор би худалдаа хөгжлийн байрыг авлаа гээд шууд ТУЗ-аар шийдвэрийг нь гаргуулчихаж байгаа байхгүй юу.”, Ж.Бат-Эрдэний “Хөгжлийн банк гэж харахгүй TDB гэж харагдаад байх вий гэж бодсон юм л да, тэр хажуу талд нь UBH хоёр байгаагүй юм уу, Б.С“Одоо болохоор эхний процессийг нь мэдэхгүй байж байснаа байхгүй ер нь байр авлаа. Энэ байрыг авмаар байна гээд ороод ирчихэж байгаа байхгүй юу өөрөөр хэлбэл эхний процесс явчихсан тэгээд Мад үүргийг нь өгчихсөн, М ажлаа хийгээд буцаагаад оруулж ирж байна гэсэн байдлаар явчих байхгүй юу”, Ж.Бат-Эрдэнэ “Энэнийг шийдээд явчихая л да материалаа олоод нөхөөд хийчихнэ биз” гэсэн байна. Хуралдааны тэмдэглэлээс харахад Н.Б нь Худалдаа хөгжлийн байнкны байрыг авахаар сайдтай тохиролцсон, өмнө нь шийдвэрээ гаргачихаад ТУЗ-аар нөхөж шийдвэр гаргуулахаар материал ирсэн болох нь тогтоогдож байна” гэсэн мөрдөн байцаагч комиссар Б.Батболдын тэмдэглэлээр 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол гарахад Н.Б нь байхгүй байсан хэдий болов ч гүйцэтгэх удирдлагын хороо байр худалдаж авах асуудалд буюу “Оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай” Худалдаа Хөгжлийн Банкны төв байрны зориулалтаар үндсэн хөрөнгөдөө 28.500.000.00 төгрөг хүртэлх төсөвт өртөгт багтаан худалдан авах, гэрээ байгуулах үйл явцад нөлөөлсөн нь тогтоогдож байна.

             Ажлын байр худалдан авах асуудлыг хамтын шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд Н.Б нь бие даан шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас шууд ажлын байр худалдан авах тухай асуудлыг санаачилан Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, уг харалдаанд тогтоол батлуулах үйл ажиллагаанд  Б.Ш, Ч.Онарыг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг зорилгод ашиглаж, хувилдан хэрэгжүүлсэн гэмт хэргийн шинжийг Бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг сонгохдоо 5.1 дүгээр зүйлийн 5.1.5-д зааснаар “50.000.001 төгрөгнөөс дээш өртөгтэй бараа, үйлчилгээ, 80.00.001 төгрөгөөс дээш өртөгтэй ажил худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгох ба гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргана” гэснийг зөрчсөн үйлдлээрээ гэм буруутай байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.С нарын өмгөөлөгч Г.Золзаяагийн “...Н.Б арилжааны банкуудад хүүтэйгээр байршиж байсан мөнгөн хөрөнгө эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө буцаан татсан үйлдлийг тусгаарлаж уг хэсгийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...”,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаагийн “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг иргэний шүүхийн тогтоосон дүнгээр тодорхойлсон хэсэгт дүгнэлт хийж, Хөгжлийн банканд тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...”

иргэний хариуцагч “...Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаярын “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Худалдаа, хөгжлийн банкнаас 4,953,954,890.35 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...”   гэсэн агуулга бүхий давж заалдах гомдуудлыг гаргасныг дүгнэвэл:

шүүгдэгч Н.Бын албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан “Мон Лаа” ХХК-д зээл олгож эдийн ашигтай байдлыг бий болгосноор Хөгжлийн банканд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт “Мон Лаа” ХХК-г иргэний хариуцагчаар татаагүй байна. Учир нь хохирогч Монгол Улсын Хөгжлийн банк, “Мон Лаа” ХХК-ний хооронд үүссэн зээлийн гэрээний маргааныг шүүхээр иргэний журмаар шийдвэрлэсэн нь шүүгдэгч Н.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг дахин шийдвэрлэхэд харшлахгүй бөгөөд нэгэнт хохирлын асуудлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 181/ШШ2019/01274 дугаартай шүүгчийн захирамжаар “Мон Лаа” ХХК-иас 8.203.024.259 (найман тэрбум хоёр зуун гурван сая хорин дөрвөн мянга хоёр зуун тавин ес) төгрөгийг гаргуулан Монгол Улсын Хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн, дээрх шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул хохирлын асуудлыг давхардуулан шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Хөгжлийн банкны итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.О нь “... “Мон Лаа” ХХК нь тус банканд 8.203.024.259 төгрөгийг бүрэн төлсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Баас гаргуулах төлбөргүй болно.

Мөн Н.Б, Б.Ш, Ч.Онарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банканд давуу байдал бий болгож Монгол Улсын Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэргийн улмаас 4.953.954.890.35 төгрөгийн хохирол учирсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар хуульчилсан.

“Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжпэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг ойлгоно.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.

Шүүгдэгч нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө давуу байдал бий болгоогүй буюу өөртөө ашиг олоогүй боловч Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал бий болгосон байх тул дээрх байрны үнэлгээний зөрүү болох 4.953.954.890.35 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулан Хөгжлийн банканд олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин Хөгжлийн банк нь олох байсан ашиг гэж 29.596.480.656 тэрбум төгрөг нэхэмжилснийг хүлээн авах үндэслэлгүй, учир нь, Хөгжлийн банк нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш одоог хүртэл дээрх байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж, өөрийн хэрэгцээнд ашиглаж байгаа тул олох байсан ашгийг тооцсон нь үндэслэлгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажжиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажжиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Б.Ш, Ч.Онарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих тус тус оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Ш, Т.О нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас цагдан хоригдсон 114 хоногийг хасч тооцсон өөрчлөлтүүдийг оруулж, мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бын гэм буруугийн асуудлыг дүгнэхдээ түүнийг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байх тул шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлтийг тус тус оруулж шийдвэрлэв.  

            Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 114 /нэг зуун арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2023/ШЦТ/1116 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            3 дахь заалтын “...Н.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих. ...” гэснийг “...Н.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих. ...”,

Б.Шыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих. ...” гэснийг “...Б.Шыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох. ...”,

Ч.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...Ч.Ог 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох. ...”,

5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ш, Ч.Онарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ... “ гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...”,

10 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ял, шүүгдэгч Б.Ш, Ч.Онарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолж, шүүгдэгч Б.Ш, Ч.Онарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Ш, Ч.Онарын цагдан хоригдсон 114 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 1.710.000 төгрөгийг хасч, торгох ялын хэмжээг 18.290.000 төгрөгрөөр тус тус тогтоосугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ш, Ч.Онарт тус бүрт нь 18.290.000 төгрөгөөр оногдуулсан торгох ялын хэмжээг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвэээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч  Б.Баяраа, Л.Дашравдан, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.С нарын өмгөөлөгч Г.Золзаяа,  хохирогч, иргэний нэхэмжлэгч “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Батаа, иргэний хариуцагч “Худалдаа хөгжлийн банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 114 /нэг зуун арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                        Д.МӨНХӨӨ

 

                               ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ