| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00421/И |
| Дугаар | 312/ШШ2025/00578 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 312/ШШ2025/00578
2025 04 04 3*******2/ШШ2025/00578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, 7/*******, 00 тоотод байрлах, 534*******469 регистрийн дугаартай, “******* банк” ХК-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл
ТОДОРХОЙЛОХ нь:
*******. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч овогтой нь 20*******7 оны 04 сарын 20-нд ******* банкны салбараас *******30900055267 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 /найман сая/ төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, гэрээт цалингийн зээл авсан. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 27*******9 хоног хугацаа хэтэрсэн, улмаар гэрээ байгуулах үед байсан аймаг дахь хаягтаа оршин суухаа больж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, гэрээн дээрх утас сүүлийн ******* жил ашиглалтанд байхгүй байна. Зээлдэгч овогтой ыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргаж байна. Өмнө нь 2022 онд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад зээлдэгчээ олсон боловч шүүхэд хариу тайлбар өгөхгүй байсаар дахин олдохгүй болсон. Зээл авах үедээ цэргийн ангид нярав хийж байсан бөгөөд зээл авсны дараа ажлаасаа халагдаад алга болсон. Өмнө нь шүүхээр эрэн сурвалжлуулаад хэрэг үүссэн. Одоо тэр хаяг дээрээ байхгүй, түрээслэж байсан юм байна лээ. Иймд ******* эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: “******* банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025.0*******.07-ны өдрийн 0*******/67 дугаартай итгэмжлэл, 2025.02.*******7-ны өдрийн 29/*******2******* дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20*******7 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн зээлийн дансны хуулга, аймаг, Баян-Өндөр сумын багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн 0*******/44 дугаартай тодорхойлолт, Ч.ын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-*******4 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийг төлөөлж тус банкны салбар нь тус шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.*******-д зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч “******* банк” ХК нь Ч.той 20*******7 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *******30900055267 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь, мөн Ч. нь тухайн зээлийг авах үедээ оршин сууж байсан аймаг, Баян-Өндөр сум, багийн тоотод оршин суухгүй, мөн эрхэлж байсан ажлаасаа гарсан, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь тус тус нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, аймаг, Баян-Өндөр сумын багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын *******3-ны өдрийн 0*******/44 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт ийн ын регистрийн дугаар нь ФЖ780529************** болно.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8, *******55 дугаар зүйлийн *******55.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******33 дугаар зүйлийн *******33.*******.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ийн /ФЖ780529**************/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******55 дугаар зүйлийн *******55.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* банк” ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: 9555962*******/-д мэдэгдэхийг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2-т зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7, *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА