Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00579

 

                                                  

     2025      04          04                                                    312/ШШ2025/00579

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* өөрийн байранд байрлах, “******* *******” ХХК /РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:        

                    Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус компаниас “ ” ХХК-ийн захирал гэх иргэн нь 2021 онд “тендрийн сонгон шалгаруулалтанд орох ажилтай болчихлоо, эхний бетон зуурмагийг нийлүүлж бүтээгдэхүүн, хийх ажлаа танилцуулчихаад цаашдаа гэрээ байгуулаад хамтарч ажиллая” гэж яриад 3,612,000 төгрөгийн бетон зуурмагийг хоёр байгууллагад бүртгэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлтийн бичилтээр барааг нийлүүлж ажиллаад төлбөрийн үлдэгдэл 3,612,000 /гурван сая зургаан зуун арван хоёр мянган/ төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний байдлаар тооцоог хийгээгүй байна. “ ” ХХК-ийн захирал гэх иргэнээс төлбөрийн үлдэгдэл 3,612,000 /гурван сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, гар утасны дугаар тодорхойгүй, урьд өгсөн хаягтаа байдаггүй, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэл гаргах боломжгүй байна. гэх иргэний талаар тухайн үед ажилласан менежер Б.Мөнхцэцэг, нягтлан бодогч Ч.Даваажав нар сайн мэдэж байгаа. Иймд ИХШХШТХ-ийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагч “ ” ХХК-ийн захирал гэгчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Б.Болдбаатар нь ирж уулзаж бетон зуурмаг авсан учир компанийг бус энэ хүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Бичгээр гэрээ байгуулаагүй. Манайхаас авсан бетон зуурмагийг дээжинд танилцуулчихаад эд хөрөнгө хүлээлцэх гэрээ хийнэ гэж байсан. Тэрээр 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, регистрийн дугаар нь . Б.Болдбаатар нь Орхон аймгийн харьяа буюу эд амьдардаг хүн гэсэн гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “******* *******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.11.15-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 2-5 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул шүүх хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь /“ ” ХХК-ийн захирал гэх/-т холбогдуулан бетон зуурмаг худалдсаны үнэ 3,612,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суух хаягийг мэдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд /“ ” ХХК-ийн захирал гэх/-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын регистрийн дугаар нь бөгөөд тэрээр Орхон аймагт амьдардаг байх магадлалтай болно.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, /“ ” ХХК-ийн захирал гэх/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК /утас: *******/-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА