| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2024/00699/И |
| Дугаар | 319/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 319/ШШ2025/00052
2025 01 30 319/ШШ2025/00052
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлийн ******* регистртэй ******* ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ******* дугаартай ажлын даалгаварт заагдсан 23,730,000 төгрөгний сандал нийлүүлэх гэрээний үүргийг биелүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн Жаргалант сумын Бичигт багт үйл ажиллагаа явуулдаг ************** ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 33,900,000 төгрөгийн үнийн саналтай бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. ************** ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас ******* аймгийн ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ******* төвийн сандал нийлүүлэх ажлын гэрээний 70%-ийн санхүүжилт болох 23,730,000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хугацаанд ******* ******* ХХК нь ******* төвийн сандлын гэрээний эхний бараагаа нийлүүлээгүй. ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ******* төвийн сандлын гэрээний эхний 70%-ийн санхүүжилт болох 23,730,000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100160352400 тоот дансанд оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3, 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ******* ХХК-ний захирал Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* төвийн үзэгчдийн сандал 240 ширхэгийг нийлүүлэх ******* дугаартай ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ******* аймгийн ******* сумын соёлын төвийн оффисын тавилгуудыг одоогийн байдлаар нийлүүлсэн байгаа. Үлдэгдэл 240 ширхэг үзэгчдийн сандалны санхүүжилт нь шийдвэрлэгдэхгүй БНХАУ-ын Эрээн хотод байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор ******* аймгийн ******* сумын ******* даргад анд хүлээлгэн өгөх саналтай байна. Үлдэгдэл санхүүжилт болох 30,170,000 төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр ******* сумын ******* даргатай харилцан тохиролцсон болно” гэх тайлбарыг хүргүүлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргаас ******* ******* ХХК-д холбогдуулан ******* дугаартай 33,900,000 төгрөгний “******* сумын ******* төвийн ширээ сандал нийлүүлэх” ажлын даалгавараас 23,730,000 төгрөгний үнэ бүхий ширээ сандалыг нийлүүлэхгүй байгаа тул ажлын даалгаварт тусгагдсан сандал нийлүүлэх гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан... ******* дарга харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэг төрийн төлөөлөгч... болохын хувьд мөн, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.15-д заасан... сумын төсвийн ерөнхийлэн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжинд заасны дагуу хэрэгжүүлэх... үүргийнхээ хүрээнд ******* аймгийн ******* сумын ******* дарга Э.Чулуунцэцэг нь ******* ******* ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай “******* сумын ******* төвийн сандал нийлүүлэх” ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний үүргийг биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.
******* аймгийн ******* даргын 2024 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн Б/30 дугаар захирамжаар ******* аймгийн ******* сумын ******* даргаар ийн ыг томилсон байх тул Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.15-д зааснаар ийн нь ******* аймгийн ******* сумын ******* даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч этгээд мөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч ******* сумын ******* дарга Д. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ************** ХХК нь тус сумын ******* төвийн үзэгчдийн сандалын ажлын тендерт оролцож ******* дугаартай гэрээ байгуулан 33,900,000 төгрөгөөр шалгарч 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусаж удаа дараа бараагаа нийлүүлэх хүсэлтийг хүргүүлж ажлын даалгаварт тусгасан хурлын индэр, хурлын ширээ, сандал, хүлээлгийн ширээ, сандал, ажлын ширээ зэргийг хүлээж авсан. Ажлын даалгаварт заагсан ажлаас үзэгчдийн сандал 240 ширхэгийг нийлүүлэхгүй ажлын даалгавараа гүйцэтгэхгүй гэрээнд заасан хугацаа хэтэрч сумын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үнийн дүнгийн 70 хувь болох 23,730,000 төгрөгийг гаргуулах тухай гомдол гаргасан. “******* *******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №05 тоот хүсэлт ирүүлж ажлын даалгаварт тусгасан 240 ширхэг сандалыг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлнэгэжээ. 240 ширхэг сандалыг дээрх хугацаанд нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацааны үлдэгдэл санхүүжилт болох 10,170,000 төгрөг, үнийн дүнгийн зөрүү 20,000,000 төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хагас жилийн хурлаар тодотголд оруулж хэлэлцүүлэхээр санал оруулах болно ... гэх тайлбарыг ирүүлжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ний захирал Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь ******* төвийн үзэгчдийн сандал 240 ширхэгийг нийлүүлэх ******* дугаартай ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ******* аймгийн ******* сумын соёлын төвийн оффисын тавилгуудыг одоогийн байдлаар нийлүүлсэн байгаа. Үлдэгдэл 240 ширхэг үзэгчдийн сандалны санхүүжилт нь шийдвэрлэгдэхгүй БНХАУ-ын Эрээн хотод байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 15-ны дотор ******* аймгийн ******* суманд хүлээлгэн өгөх саналтай байна. Үлдэгдэл санхүүжилт болох 30,170,000 төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр ******* сумын ******* даргатай харилцан тохиролцсон болно” ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч ******* сумын ******* дарга Д. нь ******* төвийн үзэгчдийн сандал нийлүүлэх ******* тоот гэрээний дагуу ажлын даалгаварт тусгасан 240 ширхэг сандалыг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, 240 ширхэг сандалыг дээрх хугацаанд нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацааны үлдэгдэл санхүүжилт болох 10,170,000 төгрөг, үнийн дүнгийн зөрүү 20,000,000 төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хагас жилийн хурлаар тодотголд оруулж хэлэлцүүлэхээр санал оруулах, хариуцагч ************** ХХК нь ******* ажлын даалгаварын гэрээнд заасан 240 ширхэг үзэгчдийн сандалыг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ******* аймгийн ******* сумын Тамгын газарт хүлээлгэн өгөх, үлдэгдэл санхүүжилт 30,170,000 төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр тохиролцож, зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, иргэн хуульд харшлаагүй гэх үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас 23.730.000 төгрөгний үнэ бүхий “******* төвийн үзэгчдийн сандал нийлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч төсвийн байгуулага тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 276,600 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол хариуцагчаас төлөх улсын тэмдэгийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулна гэж заасныг үндэслэн ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 138,300 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт ... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэж заасан ба зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д ... энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийг шийдвэрийн адил албадан гүйцэтгэнэ... гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга, ******* ******* ХХК-ний захирал Г.******* нарын хооронд байгуулсан ... ******* тоот гэрээний дагуу ажлын даалгаварт тусгасан 240 ширхэг үзэгчдийн сандалыг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэх, 240 ширхэг сандалыг дээрх хугацаанд нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацааны үлдэгдэл санхүүжилт болох 10,170,000 төгрөг, үнийн дүнгийн зөрүү 20,000,000 төгрөгийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хагас жилийн хурлаар тодотголд оруулж хэлэлцүүлэхээр санал оруулахаар тохиролцсон ... гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга нь улсын тэмдэгтийн хураамжинд 276,600 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлий 74.5 дахь хэсэгт хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 138,300 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА