Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 312/ШШ2025/00580

 

 

2025 04 04 312/ШШ2025/00580

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отонтуяа,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

овогтой гэрлэлтийн баталгаагаа салгуулаад хүүхдүүддээ тэтгэмж авмаар байна. 10 жил цуг амьдрахдаа нэг удаа үр хүүхдүүддээ хувцас, хоол авч өгч үзээгүй, агсан согтуу байнга тавьж дарамталдаг байсан. Холбоогүй болоод 8 жил болох гэж байна. Иймд овогтой эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Орхон аймаг, ******* сумын ******* багийн Засаг даргын 2025.03.06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, , , нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 2-6 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь ******* шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг олж тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байх тул шүүх хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн тайллбар зэргээр нэхэмжлэгч ******* нь холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч холбоо тасраад 8 жил гаруй болсон байна. (хх 1 тал)

Иймд ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гийн Алтанбагана регистрийн дугаар нь .

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж, ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 155 дугаар зүйлийн 155.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт гийн Алтанбагана /РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай нэхэмжлэгч ******* -д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Э.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА