| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0245/Э |
| Дугаар | 253 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 253
2018 03 21 253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа
улсын яллагч Ж.Энх-Амгалан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476),
шүүгдэгч Ц.Б.г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харнууд овогт Ц.тын Б.гийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 0862 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харнууд овогт Ц.тын Б.г, Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ц.Б.г нь Т.Э.лдтой бүлэглэн, машин механизм ашиглаж 2017 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Цагаан тэмээтийн өвөр гэх газраас иргэн Д.Ж.ны тракторыг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б.г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.Ж.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 361-ийн гармын хажууханд байдаг манай хашааны хажуу айлын хүн над руу залгаад танай хашаанд байдаг трактор алга болсон байна гэж хэлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст ирж өргөдөл гаргаж өгсөн. Тэгээд төр өдрөө 361-ийн гарамд байдаг хашаандаа очиж үзэхэд манай хашаанд байсан бага оврын ногоон өнгийн трактор алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 10),
- Тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13),
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 15)
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 40),
2. Гэрч Л.Г.вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед ...Э.лд гэх залуу над руу залгаад юм ярьж байгаад 361 гарам орчмоос хэдэн мал ачих хэрэг байна, та унаа олоод өгөөч гэхээр нь би унаа олдохгүй байх гэхэд гуйгаад байхаар нь өөрийн найзаас асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед Б.гын гэрт очоод Э.лдыг Б.гатай яриулсан. ...Тэгээд Б.га бид хоёр 21 цаг өнгөрч байхад 361 дүгээр гарам руу явсан. Тэгээд би Б.гаас Э.лдын хаана байгаа талаар асуухад Тэмээтэй хөшөөний дээр байна гэнэ гэж хэлсэн. Бид хоёрыг тэнд нь яваад очиход...Э.лд, Зоригоо гэх хоёр залууг тэндээсээ аваад засмал замаас салаад 3-4 км яваад том хашаатай газар очсон. Би Э.лдоос “ачих мал чинь хаана байна” гэхэд “мал ачихгүй ээ, жижиг трактор ачна, би энэ Зоригоо гэх залуугаас өрөндөө авч байгаа юм, та гэрийнхээ гадна аваачаад буулгачих газар тариаланд ашиглана” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
3. Гэрч Х.Б.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг болж байхад манай найз Л.Г.в ирээд нэг хүн 361 гармаас мал ачаад өгөөч гэж байна үнэ мөнгийг тохиръё гэж байна гэхээр нь би тэр хүнтэй утсаар яриад би 180.000 төгрөгөөр явъя гэхэд тэр залуу бэлэн 100.000 төгрөг дээр нь 1 ширхэг ямаа өгье гэж тохирсон. Тэгээд Г.в бид хоёр хамт 361 гарам явсан. Тэмээтэй хөшөөн дээрээс хоёр залуу аваад 361 гармын ойролцоо том хашаатай айлд ирээд малаа ачих гэтэл мал ачихаа болилоо, трактор ачина гээд хашаан дотроос жижиг трактор чирж гаргаж ирээд миний машин дээр ачсан. Тэгээд 70.000 төгрөг аваад хойшоо айлаас 1 ямаа авсан... Тухайн үед Э.лд гэх залуу нь Зоригоо гэх залуугаас өрөндөө тарактор авч байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
4. Мөрдөн шалгах ажиллагаанд оролцогч нарын
- Т.Э.лын гаргасан тайлбарт: “...манай тэр хавьд Б.г гэх залуу амьдардаг юм. Тэр залуу надаас 2 сая төгрөг...зээлсэн. Тэгтэл мөнгийг маань өгөхгүй удаад байхаар нь би мөнгөө нэхээд олон удаа залгасан. Тэгсэн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надруу Б.г залгаад “би чамд нэг юм хэлэх гэсэн юм” гэж хэлээд “Би танай хажуу талын айлын тракторыг хулгайлсан. Төв аймгийн Жаргалант суманд миний таньдаг айлд байгаа” тэрийгээ зарчихаад чиний мөнгийг өгнө гэсэн. Тэгсэн би ахдаа энэ талаар хэлэхэд манай ах наад хүнээсээ мөнгө авч болохгүй гэсэн. Тэгэхээр нь би тракторын эзэнд хэлсэн...” гэх тайлбар (хавтаст хэргийн 05)
- Д.Ж.ны гаргасан тайлбарт: “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байдаг манай зуслангийн хашааны хажуу талын айлын манаач залуу Э.лд над руу залгаад “танай хашаа онгорхой байна трактор чинь алдагдсан байна” гэж хэлсэн...” гэх тайлбар (хавтаст хэргийн 7),
5. Шүүгдэгч Ц.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2012 оноос 2017 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан тэмээтийн өвөр гэх газарт өвөлждөг байсан. Тэр үед манайхаас хойш холгүй байдаг Ж.н гэх айлын хашаанд жижиг оврийн трактор байнга байдаг байсан бөгөөд хашаанд хүн байдаггүй байсан болохоор тракторыг нь авъя гэж бодоод манайхаас урагш байдаг байсан. Э.лд гэх зүс таних залуугаас мал ачих гэсэн юм унаа олоод өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Э.лд нэг машин олчихлоо 120.000 төгрөгөөр ачина...гэж хэлсэн. ...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э.лд машины эзэн гэх хүнтэйгээ утсаар ярьж дуудаад ирэхэд нь тосож уулзаад Ж.ны хашаа руу очоод тракторыг уруу газар руу өнхөрүүлээд замын хажуу талын ховилд оруулж ачсан. Тэгээд жолооч гэх залууд 70.000 төгрөг бэлэн байна үүнийг аваад дээрээс нь 1 ширхэг ямаа авчих гэж хэлээд өөрт байсан 70.000 төгрөгийг 1 ширхэг ямаатай өгөөд явуулсан. Тэгэхэд Э.лд хаана буулгах юм бэ гэхээр нь та нэг газар олоод буулгуулчих гэхэд нөгөөх жолоочид хашаандаа буулгачихаарай гэж хэлээд явуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100),
6. Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол (хавтаст хэргийн 117),
- Хохирогчид хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 41),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79, 78, 77), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 118-119) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б.гт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б.гийг Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин мехнизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлтээс шүүгдэгч Ц.Б.гийг машин мехнизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Б.г, Т.Э.лдтой (тусгаарлагдсан этгээд) бүлэглэн эзэнгүй байгаа айлын хашаанд орж тракторыг буюу хулгайн хэргийн объектыг хашаанаас гаргаснаар тухайн гэмт хэрэг төгссөн байна. Харин шүүгдэгч нь тухайн хулгайлсан эд зүйлийг хэргийн газраас зайлуулахдаа Т.Э.лдын танил Л.Г.вийн найз Х.Б.гын тээврийн хэрэгслээр зөөвөрлүүлсэн байна. Иймд хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулахаар тээврийн хэрэгсэл ашигласныг хулгайн гэмт хэрэгт машин механизм хэрэглэсэн гэж үзэхгүй болно.
Шүүгдэгч Ц.Б.г нь Т.Э.лд (тусгаарлагдсан)-той бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Цагаан тэмээтийн өвөр гэх газраас, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 21 цагийн орчим, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Д.Ж.ны тракторыг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.Ж.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 361-ийн гармын хажууханд байдаг манай хашааны хажуу айлын хүн над руу залгаад танай хашаанд байдаг трактор алга болсон байна гэж хэлсний дагуу...хашаандаа очиж үзэхэд манай хашаанд байсан бага оврын ногоон өнгийн трактор алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),
- Тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13),
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 40),
- Гэрч Л.Г.вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн үед ...Э.лд гэх залуу над руу залгаад юм ярьж байгаад 361 гарам орчмоос хэдэн мал ачих хэрэг байна, та унаа олоод өгөөч гэхээр нь би унаа олдохгүй байх гэхэд гуйгаад байхаар нь өөрийн найзаас асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд би 18 цагийн үед Б.гын гэрт очоод Э.лдыг Б.гатай яриулсан. ...Тэгээд Б.га бид хоёр 21 цаг өнгөрч байхад 361 дүгээр гарам руу явсан. Тэгээд би Б.гаас Э.лдын хаана байгаа талаар асуухад Тэмээтэй хөшөөний дээр байна гэнэ гэж хэлсэн. Бид хоёрыг тэнд нь яваад очиход...Э.лд, Зоригоо гэх хоёр залууг тэндээсээ аваад засмал замаас салаад 3-4 км яваад том хашаатай газар ...очоод мал ачихгүй ээ, жижиг трактор ачна, би энэ Зоригоо гэх залуугаас өрөндөө авч байгаа юм, та гэрийнхээ гадна аваачаад буулгачих газар тариаланд ашиглана” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20, 21),
- Гэрч Х.Б.гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.в бид хоёр хамт 361 гарам явсан. Тэмээтэй хөшөөн дээрээс хоёр залуу аваад 361 гармын ойролцоо том хашаатай айлд ирээд малаа ачих гэтэл мал ачихаа болилоо, трактор ачина гээд хашаан дотроос жижиг трактор чирж гаргаж ирээд миний машин дээр ачсан. ...Тухайн үед Э.лд гэх залуу нь Зоригоо гэх залуугаас өрөндөө тарактор авч байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),
- Шүүгдэгч Ц.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.лд гэх зүс таних залуугаас мал ачих гэсэн юм унаа олоод өгөөч гэж гуйсан юм. Тэгээд Э.лд нэг машин олчихлоо гэхээр нь...2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Э.лд машины эзэн гэх хүнтэйгээ утсаар ярьж дуудаад ирэхэд нь тосож уулзаад Ж.ны хашаа руу очоод тракторыг уруу газар руу өнхөрүүлээд замын хажуу талын ховилд оруулж ачсан. ...Тэгэхэд Э.лд хаана буулгах юм бэ гэхээр нь та нэг газар олоод буулгуулчих гэхэд нөгөөх жолоочид хашаандаа буулгачихаарай гэж хэлээд явуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б.г нь мөрдөн шалгах ажиллагаанд хулгайн гэмт хэргийг ганцаар үйлдсэн гэх боловч Т.Э.лдтой бүлэглэн үйлдсэн болох нь Т.Э.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбар, гэрч Л.Г.в, Х.Б.га нарын мэдүүлгээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас Ц.Б.гийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б.гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б.г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг нууцаар хууль бусаар үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байх боловч тэрээр анх удаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Mazda bongo” маркийн 86-42 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Х.Б.гад буцаан олгож,
Эрүүгийн 2017 2601 0862 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.