| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00423/И |
| Дугаар | 319/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00347
2025 05 26 319/ШШ2025/00347
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 15 давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймаг, Жаргалантсум, Наран багийн 7-12 тоотод оршин суух, Зуутраг овогт Басангийн Отгонцоожид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 25,203,062.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлийн төлбөрт хариуцагч Б.Отгонцоожоос 25,203,062.62 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Отгонцоож шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******иний бие Б.Отгонцоож нь ******* банк ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 25,203,062.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 25,203,062.62 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд сард 6,300,765.6 төгрөгөөр төлж барагдуулах саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Отгонцоожийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа танилцлаа. Хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.Отгонцоожид холбогдуулан Зээлийн төлбөр 25,203,062.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх эрхтэй. Уг эрхийн хүрээнд талууд эвлэрсэн байна. Хариуцагч Б.Отгонцоож нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 25,203,062.62 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч ******* банк ХК нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрчээ.
3. Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр ******* банк ХК -ийн нэхэмжлэлтэй Б.Отгонцоожид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ. Учир нь, хариуцагч Б.Отгонцоож нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр №6000261613 дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж 24,880,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй болно.
4. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр *******.Булгантамирт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байх бөгөөд уг итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Булгантамир нь хариуцагчтай эвлэрэх эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. *******өн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4.-т зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэхээр заажээ. Зохигч эвлэрлийн гэрээнд улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн үндэслэлээр талууд эвлэрснээр хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг бүрэн хариуцуулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч ******* банк ХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,965.31 төгрөгийн тал нь болох 141,982.655 төгрөгийг төрийн сангаас, 141,982.655 төгрөгийг хариуцагч *******.Отгонцоожоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
6. Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, гарын үсэг зуруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Отгонцоожид холбогдох 25,203,062.62 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Отгонцоож нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 25,203,062.62 төгрөгөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 6,300,765.6 төгрөгөөр тус тус ******* банк ХК -д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХКийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,965.31 төгрөгийн тал нь болох 141,982.655 төгрөгийг төрийн сангаас, 141,982.655 төгрөгийг хариуцагч *******.Отгонцоожоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК -д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН