Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

  

    2018           03            22                                       257

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Х.Б.м, түүний өмгөөлөгч Д.Очирдорж (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2020) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Мэдэржав овогт Х.гтийн Б.мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1703 0000 10107 дугаартай,  1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мэдэржав овогт Х.гтийн Б.м, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Б.м нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны замд “Есөн Шижир” ХХК-ны эзэмшлийн “Hyundai Sonata 6” маркийн 93-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 дахь заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийн давахыг хориглоно” гэснээс зөрчсөнөөс явган зорчигч Л.Ш.вийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Х.Б.м шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Ш.в мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр Баянхошууны тойрогийн хувьд барилгын материалын дэлгүүр орох гээд зам хөндлөн гарч явах гээд замын хөндлөн цагаан зураас дээр эсрэг урсгалын машин хараад зогсож байтал зүүн талын туслах замаар гарч ирсэн автомашин миний биеийн зүүн талаар мөргөсөн. Намайг мөргөсөн жолоочийн машины газ дууссан тул би компаныхаа захирал руу ярихад манай захирал ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...Миний биед ослын улмаас зүүн талын шилбэний яс хугарсан, толгойн дагзны хэсэгт шарх үүссэнийг оёулсан, баруун тал бугалга, хөхрөлт үүссэн зэрэг гэмтэл учирсан. Одоо хөлний ясны хугарал эдгэрээгүй байна. Эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12536 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн дагз хэсгийн хуйханд 3см шарханд мэс заслын оёдолтой, духны дээр 1х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралт, баруун бугалганы гадна дээд хэсэгт 12х11см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Зүүн өсгийнөөс татлага хийгдсэн, зүүн шилбэ хавдсан, дотор дунд хэсэгт шарх, шарханд боолттой үзэх боломжгүй. 2017.10.02-ны ГССҮТ-н зүүн хөлийн рентген зурагт: зүүн шаант, тахилзуур яс хугарсан харагдана. ГГСҮТ-н 11692 тоот өвчний түүхээс:...зүүн хөлөөр хаван хавдартай, эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавиралдах чимээтэй, толгой хэсгээр шарх боолттой татлага хийв. Хэвтэх үеийн онош: зүүн шилбэ ясны дунд хэсгийн ил хугарал...ДҮГНЭЛТ

1. Л.Ш.вийн биед зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх, хуйханд шарх, духанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 254 дугаар дүгнэлт “...4. Шинжээчийн 2017 оны 12536 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...”  (хавтаст хэргийн .....),

2. Гэрч Д.Э.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Ш.вийг ажлын байрандаа ажиллаж байхад нь би барилгын материалын дэлгүүрээс эрэг, боолт аваад ир гээд явуулсан. Л.Ш.вийг ирэхгүй болохоор нь гайхаад утас руу нь залгатал намайг машин дайрчихлаа, ах нь хөлгүй болчихлоо гэж хэлсэн. Намайг очиход Соната маркын машины хойд талд Л.Ш.в гуайн хөлнөөс цус алдсан байдалтай байсан. Тэгээд би машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Зам руу харсан 2 камер байдаг. Урагш харсан камерын бичлэгт зам тээврийн осол бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Бичлэг дээр дарж үзэхэд 2 урсгалтай, тасархай шугамгүй, явган зорчигч зорчих гарц гарамгүй, тэмдэглэгээгүй зам байна. Уг замаар бараан өнгийн хувцастай, хижээл насны эрэгтэй хүн явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах гэж байх үед түүний зүүн талаар нь баруун тийш эргэх чиглэлтэйгээр саарал өнгийн тээврийн хэрэгсэл орж ирэн уг явган хүний зорчигчийн зүүн талаар нь мөргөж байгаа байдал бичлэгт бичигдсэн байх тул CD дээр хуулбарлан бэхжүүлж, үзлэгийн тэмдэглэлд тусган хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар тооцохоор тогтоов...” ( хавтаст хэргийн 39),

4. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт:

1. “Hyundai Sonata 6” маркийн 93-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б.м нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-.7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Лодойдамба овогтой Ш.в нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),

5. Шүүгдэгч Х.Б.м мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Л.Ш.вийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна... “Hyundai Sonata 6” маркийн 93-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 7 дугаар сарын 08-нд Эрдэнэцогт гэх хүнээс “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллаас зээл авч худалдаж авсан. ...Би мөргүүлсэн хүнийг хараад л тоормос гишгэсэн. Тэгсэн л нэг хөл дээгүүр нь дугуй нь даваад гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

6. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11), зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 14, 15), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 23), өвчний түүх (хавтаст хэргийн 49-57),

- Хохирогч Л.Ш.вийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63), хохирол, гэм хохирол төлсөн баримт, хүсэлт (хавтаст хэргийн 72, 73),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, (хавтаст хэргийн 64, 20), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), ажилд томилогдсон тушаалын хуулбар (хавтаст хэргийн 60, 61), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, (хавтаст хэргийн 13) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б.мд гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

  1.  Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б.м Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

Шүүгдэгч Х.Б.м нь “Есөн Шижир” ХХК-ын эзэмшлийн “Hyundai Sonata 6” маркийн 93-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 50 минутын орчим, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7 дугаар зүйлийн 25 дахь хэсэгт заасан “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийн давахыг хориглоно” гэснийг зөрчсөнөөс болгоомжгүйгээр, шууд бус санаатайгаар явган зорчигч Л.Ш.вийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь

- Хохирогч Л.Ш.в мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянхошууны тойрогийн хавьд барилгын материалын дэлгүүр орох гээд зам хөндлөн гарч явах гээд замын хөндлөн цагаан зураас дээр эсрэг урсгалын машин хараад зогсож байтал зүүн талын туслах замаар гарч ирсэн автомашин миний биеийн зүүн талаар мөргөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12536 дугаар дүгнэлт “...1. Л.Ш.вийн биед зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн шилбэнд шарх, хуйханд шарх, духанд зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32),

- Гэрч Д.Э.лдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Ш.вийг ирэхгүй болохоор нь гайхаад утас руу нь залгатал намайг машин дайрчихлаа, ах нь хөлгүй болчихлоо гэж хэлсэн. Намайг очиход Соната маркын машины хойд талд Л.Ш.в гуайн хөлнөөс цус алдсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: “...замаар бараан өнгийн хувцастай, хижээл насны эрэгтэй хүн явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарах гэж байх үед түүний зүүн талаар нь баруун тийш эргэх чиглэлтэйгээр саарал өнгийн тээврийн хэрэгсэл орж ирэн уг явган хүний зорчигчийн зүүн талаар нь мөргөж байгаа байдал бичлэгт бичигдсэн байна...” ( хавтаст хэргийн 39),

- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 504 дугаартай дүгнэлт: “...1. “Hyundai Sonata 6” маркийн 93-71 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б.м нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 25 заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-.7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),

- Шүүгдэгч Х.Б.м мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн Л.Ш.вийн биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...Би мөргүүлсэн хүнийг хараад л тоормос гишгэсэн. Тэгсэн л нэг хөл дээгүүр нь дугуй нь даваад гарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11), зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 14, 15) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б.м нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 7 дугаар зүйлийн 25 дахь хэсгийг зөрчсөнөөс явган зоригч Л.Ш.вийг мөргөж Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т заасан гэмтлийн хүнд зэргийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийг Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б.мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD хэрэгт хавсаргаж үлдээх, хураагдсан бичиг баримтыг холбогдох байгууллагад шилжүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санамсар болгоомжгүй үйлдэгддэг. Мөн миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б.мд оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Х.Б.мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б.м нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Х.Б.мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялаас чөлөөлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл Х.Б.м нь эрхэлсэн тодорхой ажилтай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүйг харгалзахын цацуу хохирогч Л.Ш.вийн бие махбодид гэмтэл учруулсан даруйдаа эмнэлгийн туслалцаа үзүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсан.

Нөгөө талаас явган зорчигч Л.Ш.в нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалтыг зөрчсөн буруутай үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх хуулийн зохицуулалттай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Х.Б.мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, гэм хорыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зам тээврийн ослын бичлэг бүхий CD Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Х.Б.мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ... дугаар бүхий ...ангилалын жолоочийн үнэмлэхийг эрх хасах ял оногдуулсантай холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийтгэх тогтоолын хамт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

Эрүүгийн 1703 0000 10144 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.