Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/403

 

 

 

 

 

 

    2024            4              2                                        2024/ДШМ/403           

 

 

Г.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Тд холбогдох эрүүгийн 2208000001322 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэйл овгийн Г.Т, 1975 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................/;

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Г.Т 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр М.Зтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж уруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр, уруул орчимд толгойгоороо мөргөж 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бэйл овогт Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 900,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Таас 590,000 төгрөг гаргуулж, хохирогч М.З (Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22а байрны 65 тоотод оршин суух, рд:че86062331, утас:99102852)-д олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ дараах үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь хэргийн шийдвэрлэлтэд ноцтой нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хохирогч М.Зын мэдүүлэг /1хх 8-9, 103/, гэрч Р.Мандшир /1хх 18/, А.Цэндзэсэм /1хх 250/, Д.Баярсайхан /2хх 14/ нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл эдгээр гэрч нарын мэдүүлэг нь хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход шууд нотлож тогтоох чадвар бүхий баримтууд биш юм. Харин эдгээр гэрч нарын мэдүүлгүүд болон үйл баримтыг тодорхойлоход ач холбогдолтой ч гэмтлийн хөнгөн зэргийг тогтоох чадвар бүхий, энэ хэмжээнд үнэлэх боломжгүй баримтууд болно. Учир шалтгаан нь хүний биед учирсан гэмтлийн зэргийг тогтооход зайлшгүй хуулиар тогтоож, журамлаж өгсөн тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох хуулийн агуулгатай болно. Эдгээр гэрч нар нь уг хэрэгт шинжээчээр томилогдоогүй, хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргаж оролцоогүй тул тэдний мэдүүлгийн нотлох чадварын хэмжээ, хүрээ нь шинжээчийн дүгнэлттэй адил хэмжээнд үнэлэх хууль зүйн боломжгүй. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10031 дугаар дүгнэлтийг гаргасан шинжээч нь дүгнэлтдээ шүдний эмтрэл гэмтэл гэх зүйлийг дүгнээгүй. Харин шүдний дотор паалан хагарсан гэх зүйлийг дурдаж, түүнийгээ үндэслэн хөнгөн зэрэг гэж тодорхойлсон байдаг. Энэ нөхцөл байдал нь өөрөө шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэх үндэслэлийг  бүрдүүлсэн учраас анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар удаа дараа хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан болно. Мөн тус шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа рентген зурагт үндэслэж дүгнэлт гаргаагүй байдаг. Шинжээчийн дүгнэлтийг гаргасны дараа хохирогч нь мөрдөгчид рентген зургийг баримтаар гаргаж өгсөн. Энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байдаг. Шинжээч уг рентген зурагт үндэслэн дүгнэлт гаргаагүйг бүрэн нотолж байгаа. Хэрэг прокурорт буцаж ирсний дараа 10031 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбоотойгоор мэдүүлэг авсан байдаг ба шинжээч нь өөрийн мэдүүлгээрээ шүдний дотор паалан хагарсан хөнгөн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлсэн байна. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх тал бүрээс нь анхаарч үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй.  Анхан шатны шүүх нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 506 дугаар дүгнэлтэд “Зын биед үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10031 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. М.Зод зүүн дээд 3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022 оны 7 дугаар сары 17-ны өдрийн эрүүний дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна. /1хх 186-187/, 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1028 дугаар шинжээчийн дүгнэлтэд “М.Зын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна гэжээ. /2хх 30-33/ гэх дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эсхүл аль нэгийгээ үгүйсгэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ гэжээ.  Гэтэл шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ дараах нөхцөл байдлыг огт анхаарч үзээгүйгээс шүүхиийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууь ёсны болж чадаагүй. Учир нь, өмнө тайлбарласан 10031 дугаар эхний шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа рентген зургийг үндэслээгүй дүгнэлтийг гаргасан байхад 10031 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн дараагийн шинжээчийн дүгнэлтүүд бүгд үндэслэл бүхий болж чадаагүй. Эдгээр шинжээч нараас эхний 10031 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч нь биечлэн үзлэг хийсэн байдаг ба дараа, дараагийн шинжээч нар нь  бүгд биечлэн үзлэг хийгээгүй материалд тулгуурлан дүгнэлтийг гаргаж, биечлэн үзлэг хийсэн шинжээч нь шүдний дотор паалан хагарсан гэх зүйлийг тодорхойлж үүнийгээ үгүйсгэж өөрийн мэдүүлгээр хөнгөн гэмтэлд хамаарахгүй гэж мэдүүлсэн байгааг шүүх анхаараагүй. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 506 дүгнэлтэд “3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эрүүний дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна гэх боловч шүүх эмнэлгийн 1028 дугаар дүгнэлтэд “нэг ширхэг сиди гадна тал 2022.7.17” гэж  хадгалагдсан, нээж үзэхэд он саргүй, эрүүний дэлгэмэл зураг, дүрс оношилгооны эмчийн уншсан хариуд 2022.7.17 гэж бичигдсэн байна гэх агуулгаар тодорхойлогдсон байдаг. Үүнээс дүгнэхэд сидид байх эрүүний дэлгэмэл зураг нь хэзээний зураг  болох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй эргэлзээтэй нөхцөл байдал байсаар байна. Өөрөөр хэлбэл эх сурвалж нь тодорхойгүй, он, сар, өдөр нь тодорхойгүй баримт буюу рентген зургийг үндэслэж яллах үр дагаврыг үүсгэсээр ирсэн. Сидийн гадна талын огноог хэнч үйлдэх бүрэн боломжтой бөгөөд уг баримтыг З мөрдөгчид гаргаж өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогддог болно. Дүрс оношилогооны  эмчийн уншсан хариу гэх баримтыг мөн З мөрдөгчид гаргаж өгсөн байдаг ба түүнд эмчийн гарын үсэг зурагдаагүй эргэлзээ бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримт байдаг. Дээрх хоёр нотлох баримтын эх сурвалж нь тодорхойгүйгээс хуурамчаар, эсхүл хууль бус аргаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл, үр дагаврыг үүсгэж байна. Бид шаардлагатай гэж үзвэл эдгээр нотлох баримтуудыг шалгуулах талаар гомдол гаргах болно. Эдгээр нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Анхан шатны шүүх нь шинжээч Б.Аын 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн эрүүний дэлгэмэл зурагт дээд зүүн 3-р шүдний цөгцийн дотор хэсгээр ташуу эмтрэлттэй байсан гэх мэдүүлгийг үндэслэж байх боловч эрүүний дэлгэмэл рентген зураг нь дээр тайлбарласанчлан эх сурвалж, он, сар, өдөр нь тодорхойгүй баримтыг үндэслэсэн байгаа болно. Уг рентген зургийг авсан дүрс оношилгооны эмчийн уншсан хариу гэхийн эх сурвалжийг цуглуулаагүйн дээр эдгээр баримтыг үйлдсэн гэх этгээдийг дуудаж мэдүүлэг авах ажиллагааг нэг ч удаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Бодит байдал дээр уг баримтуудыг үйлдсэн гэх хүн байдаг эсэх, хаана байдаг, бодитоор хуулийн дагуу үйлдсэн эсэх нь тодорхойгүй байсаар байхад эдгээр нотлох баримтуудыг үндэслэж, үнэлж байгаа нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй нөхцөлд хүргэж байна. Дээрх нөхцөл байдлыг анхаарч хэрэглэвэл зохих хуулийн хэм хэмжээг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Г.Т 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт засмал зам дээр М.Зтой үл ялих зүйлээр шалтаглан маргаж уруул хэсэг рүү гараараа нэг удаа, нүүр, уруул орчимд толгойгоороо мөргөж 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч М.Зын “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр лагериас гараад гэр бүлийнхэнтэйгээ хоёр машинтай яваад засмал зам дээр зогсоод аавын машинаас хүүхдүүд буулгаад миний машинд суух хооронд нэг машин аавын машиныг сигналдах шиг болсон. Аав цочсондоо “пизда” гээд хэлсэн чинь нөгөө машины залуу ууртай бууж ирснээ аав руу очиж хэрүүл хийгээд байсан. Би очоод “юу болсон юм бэ” гэсэн чинь нөгөө залуу “пизда чинь зам хааж зогсоод” гэхээр нь би “хүүхэд буулгаж суулгахын хооронд юун сүртэй юм бэ” гэсэн чинь нөгөө залуу аав бид хоёрыг “хоёр пизда минь” гээд хэрүүл хийгээд байсан. Тэр залуу архи уучихсан, халамцуу байсан. Бид хоёр түлхэлцэж байсан чинь нөгөө залуу миний уруул руу цохисон. Би зөрүүлж цохиод бид хоёр барилцаад авсан чинь нөгөө залуу дахиад миний уруул хэсэг рүү мөргөсөн. Бид хоёр нэлээн муудалцаж барилцаж байгаад салаад явцгаасан. Тухайн үед миний уруул дотор язарсан, шүдэн дотор хийлгэсэн шаазан бүрээсний паалан хагарч унасан байсан. ...миний биед 1 шаазан бүрээстэй шүд эмтэрч, хагарч доторх ясан шүд нь эмтэрсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Төгс шигтгээ” шүдний эмнэлэгт үүдэн 6 шүдэндээ шаазан бүрээс хийлгэсэн. Ясан шүдний гадна пааланг засаж бэлдсэний дараа шаазан бүрээсийг углаж хийдэг юм байна лээ. ...” /1хх 8-9, 103/,

                   гэрч Р.М“...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11-12 цагийн орчимд хүүхдүүдтэйгээ Зүүн салааны орчимд би өөрийн машинтай, хүү З бас өөрийн машинтай явж байгаад хүүхдүүдээ машинаа сольж суулгах гээд зам дээр байж байтал араас нэг машин сигналдаад байхаар нь би тэр жолоочид “яадаг пизда вэ” гээд хэлчихсэн чинь тэр залуу бууж ирээд надтай тулж байтал хүү З ирээд “чи яагаад настай хүнтэй маргалдаад байгаа юм бэ” гээд тэр залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би цагдаа дуудаж байтал Зын нүүр лүү тэр жолооч мөргөчих шиг болсон. Яваад очтол хүү Зын амнаас бага зэрэг цус гарчихсан, шүднийх нь пааланг эмтэлчихсэн байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. ...” /1хх 18/,

гэрч П.М“...11-12 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дээр намайг хүн зодсон” гэсэн утга бүхий дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад З гэдэг залуу нь “намайг нэг согтуу хүн зодсон, төв зам дээр зөрөх гэж байхад хоорондоо маргалдсан, тэр залуу нь сая согтуу машинаа бариад явчихлаа, би явсан газрыг мэднэ, ойрхон байгаа” гэж хэлсэн тул тухайн зодсон гэх хүний явсан газар луу Зоор заалгахад нэг лагерийн байшингийн гадаа цагаан саарал өнгийн тээврийн хэрэгслийг заасан. Зодсон гэх залуу нь тээврийн хэрэгсэлдээ байхгүй байсан тул байшин руу ороход нэг согтуу залуу “яасан” гээд гараад ирсэн. Тухайн согтуу залууд “Танд хүн зодуулсан гэж дуудлага мэдээлэл ирсэн, та хэлтэс дээр очоод уулзах шаардлагатай байна” гэхэд “би явахгүй” гээд шаардлага биелүүлэхгүй байсан. Байшингаас 2-3 эмэгтэй хүн гарч ирээд тухайн согтуу залууг явуулахгүй гээд маргалдсан. Тэгээд З гэдэг хүнийг зодсон гэх залуу нь шаардлага биелүүлээгүй тул хүч хэрэглэж нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гав хэрэглэж авч яваад Дуулгат-120 эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж эрүүлжүүлсэн. Тэр үед З гэдэг хүн миний шүд гэмтсэн гэж хэлж байсан. ...” /1хх 248/,

                   гэрч А.Ц“...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.З гэдэг хүн анх үүдэн 6 шүдэндээ шаазан бүрээс хийлгэж байсан. Үүдэн 6 ясан шүдээ засуулж янзлуулаад шаазан хийлгэсэн. 2022 оны зун, цаг хугацааг тодорхой санахгүй байна. М.З нь “хүнд шүдээ цохиулчихлаа, шүд гэмтчихлээ” гэж ирсэн. М.Зын 1 шүд нь буюу зүүн талын соёо шүдний шаазан бүрээс хагарч шүдэнд суулгасан голонцор хөдөлгөөн орж доторх ясан шүдний хана эмтэрч элэгдсэн байсан. Тэр эмтэрч элэгдсэн ясан шүдний эмтэрч элэгдсэнийг засаж томсгоод бүдүүн голонцор суулгаж шаазан хийхэд бэлдсэн. М.З нь дахин шаазан хийлгэсэн тул 500.000 төгрөгөөр хийсэн. ...”                    /1хх  250, 2хх 54-55/,

гэрч Ц.Б“...Тухайн дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн жолооч цагдаа Мягмарсүрэнгийн хамт очиж дуудлага мэдээлэл өгсөн З гэх хүнтэй уулзахад “үл таних хүн намайг цохиж зодоод шүд гэмтээчихээд машинаа унаад явчихлаа, ойрхон явсан, би заагаад өгч чадна” гэхээр нь заалгасан Зүүн салааны эцсийн буудлаас ойрхон лагерийн байшингийн гадаа цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. З тухайн тээврийн хэрэгслийг заагаад намайг зодсон хүн энийг унаад явсан гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад дотор нь хүн байгаагүй, байшин руу ороход урдаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг залуу гараад ирсэн. Тухайн иргэнийг З заагаад "энэ хүн мөн байна” гэж хэлсэн. ...Зын амнаас цус гарсан байдалтай, надад “Миний шүд паалантай, паалан хагарч унаад шүд эмтэрч хөдөлсөн байна гэж хэлсэн. ...” /2хх 14/,

шинжээч Н.Тгийн “...Би огноог андуур бичсэн байна. Дээрх гэмтлүүдийн 1 шүдний эмтрэл гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл шаазан бүрээстэй шүдний бүрээс нь эмтэрсэн байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 156/,

                   шинжээч эмч Б.Аын “...2022.07.17-ны эрүүний дэлгэмэл зурагт дээд зүүн 3-р шүдний цөгцний дотор хэсгээр ташуу эмтрэлтэй байсан тул тухайн хүний өөрийнх нь ясан шүд эмтэрсэн байсан бөгөөд тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 191/,

шүүгдэгч Г.Тын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Зүүн салааны лагериас эхнэрийн хамт өөрийн машинтай замын хажуу талын дэлгүүр орох гээд шороон замаас уруудаж байсан чинь засмал замын машин орж гардаг гарц дээр машин зогсож байсан. Би сигналдсан чинь тухайн машины жолооч “юундаа сигналдаад байгаа пизда вэ” гээд буугаад ирсэн. Тэгэхээр нь би “та настай намбатай хүн байж ямар муухай харьцдаг юм бэ” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Хаанаас ч юм хүүхэд нь гээд нэг залуу гараад ирсэн. Тэр залуу “энэ чинь манай аав” гээд аавыгаа өмөөрөөд над руу дайраад бид хоёр маргалдсан. Би машин руугаа суух гээд явах гэсэн чинь нөгөө залуу араас ирж хэрүүл хийгээд үгээр өдөөд байсан. Бид хоёр барилцаад тухайн залуу миний шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд тухайн залуу цагдаа дуудаад байсан. Би газар унаад босож ирээд барьцалдаж аваад тэр залуугийн эрүү ам хэсэг рүү нэг удаа мөргөсөн. ...” /1хх 14, 64-65/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10031 дүгээр “...М.Зын биед 1 шүдний эмтрэл, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. ...” /1хх 21-22/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 352 дугаар “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10031 тоот дүгнэлтийн дүрслэл оношилгооны эмчийн хариунд 2022.7.17-ны өдөр гэж бичсэнийг 2022 оны 1.17 гэж андуурагдаж бичсэн байна. М.Зын гэх 1 ширхэг сиди зураг нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр авахуулсан эрүүний дэлгэмэл рентген зураг байна. ...” /хх 167-168/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 506 дугаар “...1.М.Зын биед үзлэг хийсэн 2022.7.19-ний өдрийн 10031 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. М.Зод зүүн дээд 3-р шүдний эмтрэл үүссэн нь 2022.7.17-ны эрүүний дэлгэмэл рентген зургаар батлагдсан байна. Шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, уруулын зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. ...” /хх 186-187/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1028 дугаар “...М.Зын зүүн дээд 3-р шүдний шаазангаас гадна ясан шүдний цөгц эмтэрсэн байна. М.Зын 3-р шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. М.Зын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 1 ширхэг сиди гадна талд 2022.07.17 гэж хаяглагдсан, нээж үзэхэд он саргүй эрүүний дэлгэмэл зураг, дүрс оношилгооны эмчийн уншсан хариунд 2022.07.17 гэж бичигдсэн байна. ...” /2хх 30-33/ гэсэн дүгнэлтүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “…Цагдаагийн 2 албан хаагч Г.Тд шаардлага тавьж байгааг харуулав. Яллагдагчийг цагдаагийн алба хаагчид авч явах гэсэн боловч 3 эмэгтэй саад учруулж, яллагдагч нь эсэргүүцэл үзүүлж, яллагдагч нь цагдаагийн албан хаагч руу баруун гараараа цохих гээд гараа далайж байгааг харуулав. Яллагдагчтай хамт байсан эмэгтэй нь цагдаагийн албан хаагчийн бугуйн гавыг авчихаад өгөхгүй нуугаад зогсож байв. Хоёр дахь бичлэгт үзлэг хийхэд 15 секундийн бичлэг байх ба Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах лагерийн байшингууд цаад хэсэгт нь харагдаж байх ба хохирогч М.З нь тус бичлэгээ засмал дээр бичлэг хийсэн байв. Тус бичлэгт цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл засмал замаас салаад лагерийн байшингууд руу явж байгааг мөн тээврийн хэрэгсэл явж байгааг харуулав. ...” /2хх 3-12/ гэсэн хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч Г.Тын үйлдлээс хохирогч М.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Г.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Давж заалдах гомдлыг хянавал, хохирогч М.Зын “...Тухайн үед миний уруул дотор язарсан, шүдэн дотор хийлгэсэн шаазан бүрээсний паалан хагарч унасан байсан. ...миний биед 1 шаазан бүрээстэй шүд эмтэрч, хагарч доторх ясан шүд нь эмтэрсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Төгс шигтгээ” шүдний эмнэлэгт үүдэн 6 шүдэндээ шаазан бүрээс хийлгэсэн. ...” /1хх 8-9, 103/,  гэрч Р.Мандширын: “...Зын нүүр лүү тэр жолооч мөргөчих шиг болсон. Яваад очтол хүү Зын амнаас бага зэрэг цус гарчихсан, шүднийх нь пааланг эмтэлчихсэн байсан. ...” /1хх 18/,

гэрч А.Ц: “...2022 оны зун, цаг хугацааг тодорхой санахгүй байна. М.З нь “хүнд шүдээ цохиулчихлаа, шүд гэмтчихлээ” гэж ирсэн. М.Зын 1 шүд нь буюу зүүн талын соёо шүдний шаазан бүрээс хагарч шүдэнд суулгасан голонцор хөдөлгөөн орж доторх ясан шүдний хана эмтэрч элэгдсэн байсан. ...” /1хх  250, 2хх 54-55/, гэрч Ц.Баярсайханы: “...Зын амнаас цус гарсан байдалтай, надад миний шүд паалантай, паалан хагарч унаад шүд эмтэрч хөдөлсөн байна гэж хэлсэн. ...” /2хх 14/ гэсэн мэдүүлгүүд,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.02-ны өдрийн 1028 дугаар “...М.Зын зүүн дээд 3-р шүдний шаазангаас гадна ясан шүдний цөгц эмтэрсэн байна. М.Зын 3-р шүдний эмтрэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. М.Зын биед үзлэг хийсэн 10031, 352, 506 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 1 ширхэг сиди гадна талд 2022.07.17 гэж хаяглагдсан, нээж үзэхэд он саргүй эрүүний дэлгэмэл зураг, дүрс оношилгооны эмчийн уншсан хариунд 2022.07.17 гэж бичигдсэн байна. ...” /2хх 30-33/ гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч Г.Т нь 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр М.Зын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байх бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээчийн 1028 дугаар дүгнэлт үндэслэлтэй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл тогтоогдохгүй  байна.

Иймд шүүгдэгч Г.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                ШҮҮГЧ                                           С.БОЛОРТУЯА

 

                ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ