| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00469/И |
| Дугаар | 307/ШШ2025/00913 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/00913
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, __________ салбарт байрлах Г ХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ............... хаягт оршин суух, С овогт Ж.Г /РД:.........../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,310,001.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А оролцож, тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ж.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,310,001.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ж.Г нь 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гтай дижитал зээлийн гэрээ байгуулан 7,300,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зөрчигдсөнөөс хойш Ж.Гт утсаар холбогдон шаардаж байсан боловч зээлийг төлөөгүй.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 7,310,001.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Г ХК-ийн нэхэмжлэлэй Ж.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,310,001.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г болон хариуцагч Ж.Г бид дараах нөхцлөөр эвлэрч байгаа болно. Үүнд:
1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,310,001.75 төгрөгийг төлөхийг, гэрээг цуцлахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Дээрх төлбөрийг төлөхдөө дараах хугацаанд хэсэгчлэн төлнө.
- 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг,
- 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг,
- 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг,
- 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөгийг тус тус Гны 4315106488 тоот данс руу нэр, регистерээ бичээд хийж байхаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Ж.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,310,001.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагч Ж.Г нар нь харилцан тохиролцож, хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,310,001.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Гт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, хариуцагч Ж.Г нар нь харилцан тохиролцож, хариуцагч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,310,001.75 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,218,333.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Гт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202,120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гөөс 101,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ