| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00156/И |
| Дугаар | 319/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 319/ШШ2025/00320
2025 05 15 319/ШШ2025/00320
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 давхарт байрлах М банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Дарви сум, Мөрөн багт оршин суух, Галсангийн Хонгорзулд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 4,308,128.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Г.Хонгорзулаас №6000000943 болон №6000001747 тоот цахим зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 4,308,128.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Хонгорзул нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Хонгорзул нь нэхэмжлэгч М банк ХК-ийн -ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлийн төлбөр 4,308,128.38 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Г.Хонгорзулд холбогдуулан зээлийн төлбөр 4,308,128.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,308,128.38 төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч Г.Хонгорзул нь М банк ХК-тай №6000000943 болон №6000001747 цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж цахим зээлийг авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. Зээлийн төлбөрийн үлдэгдэлийн талаар хариуцагч маргаагүй болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч М банк ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,880 төгрөгийн тал нь болох 41,940 төгрөгийг төрийн сангаас, 41,940 төгрөгийг хариуцагч Г.Хонгорзулаас тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК- д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М банк ХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Хонгорзулд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Хонгорзул нь нэхэмжлэлийн шаардлага нийт 4,308,128.38 (дөрвөн сая гурван зуун найман мянга нэг зуун хорин найман төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч М банк ХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М банк ХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,880 төгрөгийн тал нь болох 41,940 төгрөгийг төрийн сангаас, 41,940 төгрөгийг хариуцагч Г.Хонгорзулаас тус тус гаргуулан нэхэмжлэгч М банк ХК- д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН