Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0392

 

 

 

 

 

 

  2025          05           21                                    128/ШШ2025/0392

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,           

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******,

Хариуцагч: Аж ү*******, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц*******,

Гуравдагч этгээд: “******* *******” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ш******* нарын хооронд үүссэн зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор Т.Э*******, хариуцагч улсын ахлах байцаагч Н.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш*******, түүний өмгөөлөгч Ц.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Прокурор “Аж ү*******, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц*******гийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар дүгнэлт үйлдэж, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

2. Хариуцагч улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай *******  дугаартай шийтгэлийн хуудсаар “******* *******” ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3-т заасан холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, “Э******* ү*******” ТӨҮГазарт худалдсан асуудлыг шалгаад “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Б.Мийг тус компанийн АБ-25/62 тоот албан бичиг, цацрагийн үүсгүүрийг хүлээлцсэн актаар Цөмийн Энергийн тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэж холбогдогч Б.Мийг Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг прокурор “...цацрагийн үүсгүүр хууль бусаар олж авсан худалдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй  байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан  журмаар шалган шийтгэл оногдуулсан нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг зөрчсөн...” гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

3. Дүгнэлт гаргагч прокурор Т.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э******* би, Аж ү*******, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц******* нь “******* Монголиа” ХХК нь 4 ширхэг Цацрагийн үүсгүүр Цези-137-1.11GBqFSG60-ALA1 Цацрагийн үүсгүүрийн бортого FQG61- ACA1ALA1C21A+JAJWWA, мөн 4 ширхэг Цацрагийн үүсгүүр Цези-137 1.85GBqFSG60-AMA1 цацрагийн үүсгүүрийн бортого FQG61- ACA1ALA1C21A+JAJWWA нийт 8 ширхэг нэр төрлийн цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3 дахь заалтад зааснаар холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр “Н ” ХХК-аас худалдан авсан, “Э******* ү*******” ТӨҮГ-д худалдсан гэх 015 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогдогч “******* Монголиа” ХХК-д 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3000 нэгж буюу 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байсан. Материалд цугларсан үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч “Оремтрейд” ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Б.Мийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд “******* Монголиа” ХХК нь цацрагийн үүсгүүрийг хууль бусаар олж авсан, худалдсан үйл баримт тогтоогдож байна.

3.1. “******* Монголиа” ХХК нь 4 ширхэг Цацрагийн үүсгүүр Цези-137 1.11GBqFSG60-ALA1 Цацрагийн үүсгүүрийн бортого FQG61- ACA1ALA1C21A+JAJWWA, мөн 4 ширхэг Цацрагийн үүсгүүр Цези-137 1.85GBqFSG60-AMA1 цацрагийн үүсгүүрийн бортого FQG61- ACA1ALA1C21A+JAJWWWA нийт 8 ширхэг нэр төрлийн цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3 дахь заалтад зааснаар холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр “Н ” ХХК-иас худалдан авсан, “Э******* ү*******” ТӨҮГ-д худалдсан гэх үйл баримт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлд заасан “Цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэргийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан Н.Ц******* нь хялбаршуулсан журмаар шалган шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ”, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ”, мөн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

3.2. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл оногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, мөн зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тохиолдол байх тул эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурорын дүгнэлт бичиж хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Аж ү*******, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц*******гийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №******* дугаартай “******* Монголиа” ХХК торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

4. Хариуцагч улсын ахлах байцаагч Н.Ц******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт прокурорын дүгнэлт дээр гэмт хэргийн шинжийг илрүүлсэн тохиолдол прокурорт мэдүүлэг өгч байгаа. Цөмийн энергийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль дээр цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн хүлээсэн эрх үүргийг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Зөрчлийн тухай хуульд Цөмийн энергийн хуулийг зөрчсөн бол цацрагийн хяналтын улсын байцаагч арга хэмжээ авна гэсэн байгаа.  “******* Монголиа” ХХК нь цацрагийн үүсгүүрийг худалдах болон худалдан авах тусгай зөвшөөрөлгүйгээр “Н технологи ” ХХК-аас худалдаж авч “Э******* ү*******” ТӨҮГ-т худалдсан гэдэг нь гэрээгээр нотлогдсон. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар бүлэг 40 дүгээр зүйлд заасан Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг худалдах, худалдан авахад тавих үндсэн шаардлагын хориглох заалтад мөн байсан. Тийм учраас эрх бүхий албан тушаалтан өөрийнхөө хэмжээнд зөрчил үү, эрүүгийн гэмт хэрэг үү гэдгийн аль нэгээр нь шийднэ гэдгийг Цөмийн нэрийн тухай хуулиар зохицуулсан. Иймд зөрчлийн тухай 12.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Холбогдогч байгууллага нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Мөн албан тоотоор энэ зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хянуулахаар прокурорын байгууллагад хүргүүлсэн” гэв.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт хэргийн үйл баримтын тухайд “******* Монголиа” ХХК нь “Э******* ү*******т” ТӨҮГ-аас зарласан 202301976 дугаартай тендерт шалгараад тоног төхөөрөмж нийлүүлэх, турших, тохируулга хийх 2/235-23 тоот гэрээ байгуулсан. Тухайн тоног төхөөрөмжүүд дунд нь 8 ширхэг цацрагийн эх үүсгүүр бүхий хэмжих багаж байсан. Эдгээр нийлүүлж байгаа тоног төхөөрөмж нь “******* Монголиа” ХХК-ийн толгой компани буюу “*******” гэдэг группийн ү*******лэдэг тоног төхөөрөмжийг “Э******* ү*******” ТӨҮГ-т нийлүүлэхээр гэрээ байгуулж байгаа юм. Тухайн тоног төхөөрөмж дунд нь өөр компанийн ү*******лэдэг багажийг авахаар “Э******* ү*******” ТӨҮГ нь анх тендер зарлахдаа тендерийн баримт бичигтээ тусгаад өгчихсөн байсан юм. Үүний дагуу компани тухайн тендерт оролцохдоо тухайн тоног төхөөрөмж буюу 8 ширхэг цацрагийн эх үүсвэрийг нийлүүлэхээр “Н ” ХХК-аас “Э******* ү*******” ТӨҮГ-т нийлүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 23/04-121 тоот албан бичгээр “...тендерт холбогдуулан “Н ” ХХК гэдэг компаниас цацрагийн эх үүсвэр бүхий тоног төхөөрөмж нийлүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн болно” гэж мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл “******* Монголиа” ХХК худалдаж аваад зарах биш, анхнаасаа “Н ” ХХК “Э******* ү*******” ТӨХҮ-т нийлүүлье гээд зөвшөөрлөө бичгээр өгсөн байгаа. Тухайн гэрээний дагуу “******* Монголиа” ХХК-ийн зүгээс юу хийх шаардлагатай байсан гэхээр тендерт шалгарсан тохиолдолд тоног төхөөрөмжийн үнийг  “Н ” ХХК-д төлөх үүрэгтэй байсан. “Э******* ү*******” ТӨҮГ-тай байгуулсан гэрээг хэлэлцэх явцад талууд ер нь юу гэж тохиролцож байсан гэхээр 8 ширхэг цацрагийн эх үүсвэрийг тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдаж авах юм байна, “******* Монголиа” ХХК үнийг нь төлөх юм байна. Үүнтэй холбогдуулаад байгуулсан гэрээнийхээ 3.1-т энэ цацраг идэвхт барааны татвар хураамжийг нийлүүлэгч буюу “******* Монголиа” ХХК төлнө шүү гээд анхнаасаа тохиролцоод явж байсан. Гэрээ байгуулагдсаны дараа “Э******* ү*******” ТӨҮГ-иас цацрагийн 8 ширхэг эх үүсвэрийг худалдаж авч байгаа тул “Н Техноложи Юнион” ХХК-д импортлох тусгай зөвшөөрлийг олгож өгөөч гэх албан бичгийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яамны цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газарт хандаж, улмаар тус компанид импортлох тусгай зөвшөөрлийг гаргуулж авсан.  “Н Техноложи Юнион” ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цацрагийн эх үүсвэрийг импортоор оруулж ирээд 05 дугаар сарын 10-ны өдөр тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд болох “Р к м” ХХК-иар “Э******* ү*******” ТӨҮГ-т хүргүүлсэн.

5.1. “******* Монголиа” ХХК-ийн зүгээс гэрээний дагуу тухайн хоёр компанид төлбөрийг нь шилжүүлсэн. “Н Техноложи Юнион” ХХК болон “******* Монголиа” ХХК нарын хооронд иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн тохиолдолд “******* Монголиа” ХХК-д тухайн 8 ширхэг цацрагийн эх үүсвэрийн өмчлөлд шилжсэн байх шаардлагатай. Иргэний хуулийн 111 зүйлийн 111.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд эд хөрөнгө шилжсэнээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан. Гэтэл тухайн тохиолдолд цацрагийн эх үүсвэрийн өмчлөл нь хууль зүйн утгаараа шууд “Э******* ү*******” ТӨҮГ-т шилжсэн. “******* Монголиа” ХХК нь тухайн үүсгүүрийг огт хүлээж аваагүй, хадгалаагүй, цааш нь худалдан борлуулаагүй нөхцөл байдал байгаа.

5.2. Прокурорын дүгнэлтээр дээрх үйл ажиллагааг Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Гэмт хэргийн нийгэмд аюултай шинж гэдэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан болон учруулах боломжтой үйлдэл, эс үйлдэхүйг бий болгохыг ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан гэмт хэргийн объект нь хүрээлэн буй орчин байгаа юм. Өөрөөр хэлбэл байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулсан, хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал бий болгосон бол энэ гэмт хэргээр зүйлчилнэ гэж байгаа юм. Тухайн тохиолдолд цацрагийн эх үүсвэрийн төлбөрийг тусгай зөвшөөрөлтэй этгээд төлөөд, тусгай зөвшөөрөлтэй этгээд нь тээвэрлээд “Э******* ү*******” ТӨҮГ-т хүргэж өгсөн үйлдэл байгаа. Тэгэхээр яг энэ үйл ажиллагааны явцад яагаад хүрээлэн буй орчинд хохирол учруулсан хохирол учрахуйц нөхцөл байдал бий болсон байгаа гэдэг нь тодорхойгүй байна гэж харж байгаа.

5.3. Прокурорын дүгнэлтийн хууль зүйн үндэслэл нь эрх бүхий албан тушаалтан гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол прокурорт даруй мэдэгдэнэ гэдэг заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл тухайн зөрчлийг хянан шийдвэрлэж байгаа байцаагч нь гэмт хэрэг гэж үзсэн бол мэдэгдэнэ гэж байгаа юм. Хариуцагч хэлээд байна шүү дээ. Би гэмт хэрэг гэж үзээгүй, гэмт хэрэг гэж үзээгүй байхад яагаад гэмт хэрэг гэж үзсэн бол мэдэгдэнэ гэдэг хууль зүйн үндэслэлийг дүгнэлтэд гаргаад байгаа юм бэ ? эсвэл гэмт хэрэг гэж үзэх ёстой байсан гэж үзээд байгаа юм уу? үүнийг тодруулах шаардлагатай байна гэж харж байгаа юм. Иймд эдгээр үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэдэг хүсэлтэй байна” гэв.

6. Гуравдагч этгээдийн  өмгөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн саналыг дэмжиж байгаа. Прокурор дүгнэлтээ уншихдаа энэ үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас дүгнэлт гаргасан, тийм учраас энэ шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулна гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргаж байгаа юм. Хэрэв яг энэ үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол “Э******* ү*******” ТӨҮГ-ын захиалгаар төрийн хараа хяналт дор үйлдэгдсэн гэмт хэрэг гэж шууд томьёолж болно.  Яагаад ингэж хэлж байна гэхээр цөмийн үүсгүүрийг захиалах буюу Монгол Улсад импортоор оруулж ирэх тээвэрлэх “Э******* ү*******” ТӨҮГ-т хүлээлгэж өгөх энэ бүх үйл явцыг компанийн зүгээс эрх бүхий этгээд буюу цөмийн энергийн газарт урьдчилан мэдэгдэж, Улсын байцаагч болон бусад төрийн байгууллагын хараа хяналтад төр өөрөө хамтраад гэмт хэрэг үйлдсэн ийм асуудал шүү гэдгийг анхаарч үзэх ёстой юм. Яагаад гэвэл “Э******* ү*******” ТӨҮГ хэрэв тендер зарлаагүй бол прокурорын хэлээд байгаа шиг гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан байхгүй юу. Тухайн үед тендер зарлаж байхад “Э******* ү*******” ТӨҮГ-н хувьд тухайн тендер дээр орж ирж байгаа цөмийн үүсгүүрийн хувьд тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Ингээд тусгай зөвшөөрөл аваагүй байж тендер зарласан гэдэг чинь “Э******* ү*******” ТӨҮГ эхлээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. Хэрэв Эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байгаа бол прокурор тодорхой дүгнэлт хийх ёстой болов уу гэж үзэж байна. Хоёрдугаарт энэ үйл явдалд 4 аж ахуйн нэгж холбогдсон, дөрвөн зөрчлийн хэрэг шийдэгдэж байгаа юм. Эдгээр зөрчлүүд захиргааны хэргийн шүүх дээр ирээд нэг Зөрчлийнх нь асуудлыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 0303 дугаартай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүх дээр ч прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгочихсон. Одоо ямар нөхцөл байдал үүсээд байна гэхээр маргаж буй нөхцөл байдлыг 2 хуваачихсан байгаа. Нэг нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй юм байна, нэг нь Зөрчлийн хэрэг юм байна гэдэг. Үүнийг ямар байдлаар шалгах нь тулгамдсан асуудал болчхоод байгаа. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Захиргааны хэргийн шүүх нь энэ маргаж буй асуудлыг зөрчлийн хэрэг биш байна, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна гэдэг дүгнэлтийг урьдчилаад хийх юм өөрийнхөө бүрэн эрхээс хальсан асуудал буюу хэргийн харьяалал тогтоосон ийм үйл явдал болох учраас бид энэ асуудлыг хянах нь буруу байна гэдэг агуулгатай үнэлэлт дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр үүнийг мөн прокурор харгалзаж үзэх ёстой болов уу гэж харж байгаа.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг“ гэсэн агуулгаар прокурор дүгнэлт гаргаад байх шиг байгаа юм. Гэтэл Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг харахаар яг нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон, энэ маргааныг шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан заасан бүрэн эрх прокурорт байхгүй. Гэтэл энэ маргаан нь  нэг аж ахуйн нэгжийн Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юу гэдэг дээр л гаргасан дүгнэлт юм. Нийтийн эрх зүйн харилцаа биш. Миний хувьд прокурорыг дүгнэлт бичих ёсгүй байсан гэж харж байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдэгдэх ёстой харилцаа. Гэтэл захиргааны хэргийн шүүх дээр энэ асуудлыг авчраад үл ойлголцсон байдлыг бий болгоод байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дээр тодорхой зохицуулалт байхгүй учраас захиргааны хэрэг үүсгээд хариуцагчаар татаад гуравдагч этгээдийг татаад тэгээд нэмэлт нотлох баримт цуглуулаад яваад байгаа. Үнэнийг хэлэхэд Зөрчлийг шалган шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол гомдол юм уу, дүгнэлт гаргах эрх прокурорт байхгүй. Төр төрийнхөө эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тэгэхээр хууль, эрх зүйн зохицуулалтгүй ийм асуудлаар прокурор дүгнэлт гаргасан байна. Тийм учраас хүлээж авахгүй байх үндэслэлтэй гэж харж байгаа юм” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч улсын ахлах байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай *******  дугаартай шийтгэлийн хуудсаар “******* *******” ХХК нь 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг Цөмийн энергийн тухай хуулийн 15.3-т заасан холбогдох тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, Э******* ү******* ТӨҮГазарт худалдсан асуудлыг шалгаад “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Б.Мийг тус компанийн АБ-25/62 тоот албан бичиг, цацрагийн үүсгүүрийг хүлээлцсэн актаар Цөмийн Энергийн тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон гэж холбогдогч Б.Мийг Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг прокурор “...цацрагийн үүсгүүр хууль бусаар олж авсан худалдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй  байхад эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан  журмаар шалган шийтгэл оногдуулсан нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6 дах хэсэг, 6.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг зөрчсөн...” гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэнийг хариуцагч эс зөвшөөрч “...” гэж тайлбарлан маргаж байна.

2. Цөмийн энергийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Цөмийн энергийн тухай хуулийг зөрчсөн ямар тохиолдолд зөрчил гэж үзэж, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг тус хуулийн 12.11 дүгээр зүйлд тусгайлан нэрлэн заасан байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үзвэл улсын байцаагч холбогдогчийг хуулийн 12.11 дүгээр зүйлийн аль хэсгийг зөрчсөн гэж үзэж шийтгэл оногдуулсан тодорхой бус байх бөгөөд зөрчлийн хэргийн материалд Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолд Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан гэж тэмдэглэсэн.

3. Мөн хариуцагч шүүхэд  гаргасан тайлбартаа “...Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан...” гэж тайлбарлаж байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1-д “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага нь Цөмийн энергийн тухай хуулийн тавдугаар бүлэгт заасан цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахад тавигдах бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т “цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах” гэж заасан үйл ажиллагааг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр байна.

5. Харин шийтгэлийн хуудсаар “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Б.Мийг Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн...” зөрчлийг гаргасанд гэж буруутгаж 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь зөрчилд холбогдогчийг буруу тодорхойлсон байна.

6. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1-д “Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар иргэн Б.Мийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон дээрх хуулийн “...хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

7. Нөгөөтэйгөөр “Э******* ү*******” ТӨҮГ болон  “******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан 2/235-23 дугаар ү*******ийн газрын Хам баяжуулалтын 2 болон 3 дугаар секцийг жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай  болгон шинэчлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, турших, тохируулах гэрээний дагуу 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг “Н Техноложи Юнион” ХХК-ийн үнийн саналаар нийлүүлэхээр хүлээн зөвшөөрч, тохиролцсоноос үзвэл 8 ширхэг цацрагийн үүсгүүрийг “******* *******” ХХК биш харин, өөр аж ахуйн нэгжээр нийлүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогдож байна.

8. Үүнээс үзвэл Зөрчилд холбогдогч “******* *******” ХХК нь 8 ширхэг цөмийн цацрагийн үүсгэврийг  хилээр оруулж ирэх, тээвэрлэх, хадгалах үйл ажиллагаанд оролцоогүй болох нь тогтоогдож байх бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй гэх үйл баримттай талууд маргаагүй тул “******* *******” ХХК болон иргэн Б.Мийг Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

9. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны журмыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж хангах үүргийг хүлээхээр байх бөгөөд  энэхүү шаардлага нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжид тавигдах шаардлага гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

10. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, зөрчлийн хэрэг нээхгүй байх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа явуулах ба энэ маргааны тухайд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээгээгүй, зөрчлийн хэрэг үүсгээгүй учраас прокурор зөрчлийн хэрэг нээх, хэрэг бүртгэлтийн шатанд буцаах боломжгүй нөхцөл үүссэн тул дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй.

11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт захиргааны хэргийн шүүх нь энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гарсан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж, шүүхэд хүргүүлнэ гэсэнтэй нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.4.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 7.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтийг хангаж, Аж ү*******, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Ц*******гийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ