Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 319/ШШ2025/00272

 

 

 

 

 

2025 05 08 319/ШШ2024/00272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Буянт сум, Норжинхайрхан багт оршин суух, Боржигон овогт Нохойжавын Сарангэрэлийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Н.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Сарангэрэл нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Сэр-Одтой гэрлэлтээ батлуулаад 3 жил болж байна. Бид хоёрын дундаас охин С.Анужин төрсөн. Нөхөр Б.Сэр-Од нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээсээ гарч яваад өнөөдрийг хүртэл холбоогүй, утасны дугаар нь холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн Б.Сэр-Одын иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, багийн засаг даргын т*******орхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.          

ҮНДЭСЛЭХ нь:

 

Н.Сарангэрэл нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нөхөр Б.Сэр-Одыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Сэр-Од******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Н.Сарангэрэл, Б.Сэр-Од нар нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдгээрийн дундаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин С.Анужин төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон охин С.Анужингийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй тул хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Балжирийн Сэр-Одын оршин суух хаяг нь т*******орхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Сэр-Одыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар энэхүү ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Сэр-Одын талаарх мэдээлэл: Боржигон овогт Балжирийн Сэр-Од, РД:ПЗ86102311, бүртгэлтэй хаяг- Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 10-30в тоот

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн  155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Балжирийн Сэр-Одыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Сэр-Одыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Хариуцагч Б.Сэр-Одын оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Н.Сарангэрэл (РД:ПЮ82050209, утас- 95581260)-д нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлог******* хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.РАУШАН