| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 319/2025/00336/И |
| Дугаар | 319/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00271
2025 05 08 319/ШШ2024/00271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Голомт банкны байр, Голомт банк ХК-ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Голомт банк ХК нь хүсэлтдээ: Төмөржав овогтой Энхжигүүр /*******/ нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ5605139464 дугаарт зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 /Арван сая/ тогрогийг жилийн 21 /Хорин нэг/ хувийн хүүтэйгээр 30 /Гучин/ сарын хугацаатай цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ5605139464 Зээлийн гэрээний эргэн толөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оришн суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энхжигүүр нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Голомт банктай ЗГ5605139464 дугаар зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. одоогоор түүний оришн суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Т.Энхжигүүрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Голомт банк ХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Энхжигүүрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Энхжигүүрт холбогдуулан зээлийн төлбөр гаргуулахаар түүнийг эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. Т.Энхжигүүр нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Голомт банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах эрхтэй тул хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүх болох Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь хуульд нийцсэн гэж үзнэ.
Балжирийн Сэр-Одын оршин суух хаяг нь тодорхойгүй, хүсэлт гаргагчийн зүгээс холбогдож чадахгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Сэр-Одыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар энэхүү ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Сэр-Одын талаарх мэдээлэл: Боржигон овогт Балжирийн Сэр-Од, РД:, бүртгэлтэй хаяг- Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, 10-30в тоот
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Энхжигүүрийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Энхжигүүрийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Хариуцагч Б.Сэр-Одын оршин суух хаягийг олж тогтоомогц шүүхэд болон хүсэлт гаргагч Н.Сарангэрэл (РД:ПЮ82050209, утас- 95581260)-д нэн даруй мэдэгдэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН