| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/01007/И |
| Дугаар | 307/ШШ2025/00919 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 307/ШШ2025/00919
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .............. ...... байранд оршин байх, Г ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ................. тоот хаягт оршин суух Л овогт Н.Б /РД:___________/,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Орхон сум,_____________ тоот хаягт оршин суух Ц овогт С.Д /РД:__________/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 19,225,497.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Б, С.Д нар нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Гтай ...........28059 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 21,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, цалингийн зээлийн хэмжээг 2,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 30 сар болгож өөрчилсөн. Түүнчлэн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мөн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн хэмжээг 2,260,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хугацааг 30 сар болгож, хүүг 14,4 хувь болгон өөрчилсөн. Гэтэл хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа, дараа зөрчиж, зээлийн төлөлтийг хугацаандаа төлөхгүй байна.
Зээлдэгчийн зүгээс зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа, дараа мэдэгдсэн боловч төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 18,380,163.39 төгрөг, зээлийн хүү 828,368.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,965.88 төгрөг, нийт 19,225,497.68 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд хариуцагч Н.Б, С.Д нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 19,225,497.68 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б, С.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.Б, С.Д нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,225,497.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 19,225,497.68 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөгөөр Гны ........6488 тоот дансанд шилжүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Н.Б, С.Д нарт холбогдуулан цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,225,497.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Н.Б, С.Д нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,225,497.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 19,225,497.68 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөгөөр Гны ........6488 тоот дансанд шилжүүлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.Б, С.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б, С.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Н.Б, С.Д нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 19,225,497.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 19,225,497.68 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3,204,249.61 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.Б, С.Д нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,277 төгрөгөөс 162,139 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 162,138 төгрөгийг, хариуцагч Н.Б, С.Д нараас 162,139 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ