Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0418

 

2025 06 02 128/ШШ2025/0418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* ******* ХК

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******, Ч.М*******,  

Хариуцагч:Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч М.У*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н******* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Ч.М*******, хариуцагч М.У*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагч М.У*******ийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол ирүүлсэн байна.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч М.У******* нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэж, ******* ******* ХК нь хуульд зааснаар жолоочийн *******ын тохиолдолд болсон үед нөхөн төлбөрийг хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид төлөх үүргээ биелүүлээгүй гэх гомдлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан байна.

3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч М.У******* нь 2025 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, ******* ******* ХК нь *******ын тохиолдлын үед нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд олгоогүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлийг тусгажээ.

4. 2025 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч ******* ******* ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3-д Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

5. Гомдол гаргагч нь хянан шалгагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан үндэслэлдээ ... нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор хохирогчид олгох зохицуулалттай. Энэ хугацааг манай компани хэтрүүлээгүй... гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

6. Хариуцагчийн зүгээс ... даатгуулагч М.Б*******т 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэм бурууг тогтоох шийтгэл оногдуулсан байна. Мөн энэ өдөр *******ын тохиолдлыг шийдвэрлэх шаардлагатай баримт материалыг бүрдүүлж, ******* ******* ХК-д өгсөн. Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 30 хоногийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдэж дуусах байсан... гэж тайлбарлаж байна.

7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.У******* 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* ******* ХК-д 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан ******* шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Э.С*******аас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. ******* ******* ХК нь Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно. гэж заасныг зөрчсөн гэж гомдол гаргасан. Гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь манай компаниас тодруулга хүсэж 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариу тайлбараа ирүүл гээд Баасан гараг байсан учраас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Даваа гарагт хүргүүлсэн. Даатгалын тохиолдлыг шалгаж, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Бүрэн нөхөн төлбөрийг олгоно гэдгийг илэрхийлж, тоот албан бичгийг хүргүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нөхөн төлбөрийг бүрэн барагдуулж Э.С*******ын дансанд мөнгийг шилжүүлсэн. Гэтэл улсын байцаагч нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр манай компанийг 3 сая төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан. Э.С******* нь Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдолдоо 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч 04 дүгээр сарын 01-ний өдөр надад нөхөн төлбөр олгоогүй гэж гаргасан. Гомдол гаргагч *******ын тохиолдол шалгах хугацааг хэтрүүлсэн гэж гаргаагүй. Шийтгэлийн хуудсанд Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг үндэслэсэн. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор хохирогчид олгох зохицуулалттай. Энэ хугацааг манай компани хэтрүүлээгүй. Иймд гомдлыг шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.У*******ийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд даатгуулагч М.Б******* материалуудаа бэлдэж өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан этгээд хохирогч буюу Э.С*******. Манайх даатгуулагчид мэдэгдээд явж байгаа, хохирсон этгээдүүдэд энэ талаар мэдэгдээд явах боломж байгаа. Даатгуулагчид 03 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдээд байхад 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлгээ хийнэ гээд мэдэгдсэн байхад хохирогч этгээд энэ талаар мэдээгүй явж байгаад 04 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаад 04 дүгээр сарын 09-ний өдөр шууд шийтгэлийн хуудас оногдуулсан байсан гэв.

9. Хариуцагч М.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хороонд хохирогч иргэн н.С*******аас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн гомдолд Э.С******* би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Алтаргана хотхоны урд замд өөрийн эзэмшлийн УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа урд зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч н.Б******* нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан эгнээ байр солих журмыг зөрчиж Зөрчлийн дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, холбогдогч н.Б*******т 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэм бурууг тогтоох шийтгэл оногдуулсан байна. Мөн энэ өдөр *******ын тохиолдлыг шийдвэрлэх шаардлагатай баримт материалыг бүрдүүлж, ******* ******* ХК-д өгсөн. Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 30 хоногийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдэж дуусах байсан бөгөөд мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан гэж *******ын компаниас мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгогдоогүй, нөхөн төлбөр хийгдээгүй байна. Иймд ******* ******* ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3-т заасан хугацаанд нөхөн төлбөр олгоогүй зөрчилд хариуцлага тооцож нөхөн төлбөр яаралтай олгуулахаар арга хэмжээ авч өгнө үү гэх зөрчлийн гомдлыг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн. Гомдолд холбогдуулан ******* ******* ХК-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар *******ын нөхөн төлбөр олгохгүй удаасан талаар тайлбар, түүний холбогдох нотлох баримтыг Санхүүгийн зохицуулах хорооны албаны мэйл хаягт ирүүлэхийг мэдэгдсэн. Даатгагчаас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тоот хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, нотлох баримтын хамт ирүүлсэн. Даатгуулагчаас ирүүлсэн ослын үеийн зураг, ослын автомашин марк, замын нөхцөл байдал харагдах боломжгүй буюу шаардлага хангахгүй байсан тул даатгуулагчаас нэмэлтээр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ослын үеийн зураг авч, бүрэн гүйцэт баримт хүлээн авсан болно. Иймд нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нөхөн төлбөрийг хоёр хохирогчид хохирлын харьцааг хувь тэнцүүлсэн дүнгээр 5 сая төгрөгийг олгох шийдвэр гаргасан гэж хариу тайлбараар мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хянан шийдвэрлэх чиг үүргийн хүрээнд хянаж, ******* ******* ХК жолоочийн хариуцлагын *******тай болсон үед Жолоочийн *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд *******ын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс *******ын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно гэж зааснаар хохирогчид нөхөн төлбөрийг олгоогүй болох нь тус компанийн өөрсдийн ирүүлсэн хариу тайлбар болон зам тээврийн осолд даатгуулагч иргэн н.Б*******ийн гэм бурууг тогтоосон. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чгийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан дугаартай шийтгэлийн хуудас болон бусад холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй, эсхүл тодорхой үндэслэлийг заан татгалзах хариуг хохирогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 3 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийн ажиллагаа явуулсан. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох хариуцлагын арга хэмжээг авсан. Маргаан бүхий актын үндэслэл бүхий зүйл заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг. Даатгалын компани нь хуульд заасан хугацаанд *******ын нөхөн төлбөрийг олгоогүй энэ үйлдэлд нь холбогдуулаад эрх бүхий байгууллага Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шийдвэрлэх ажиллагаа явуулаад, холбогдох хариуцлагын арга хэмжээг авсан. Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно. гэж зааснаар энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй. Хариуцагч талаас холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар холбогдогч хуулийн этгээдийг торгох арга хэмжээг авсан. Хууль, тогтоомжид нийцсэн арга хэмжээг авсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр ******* ******* ХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Иргэн Э.С*******аас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн гомдолд ...М.Б******* нь замын хөдөлгөөний дүрэмд заасан зөрчиж, зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоогдон 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шийтгэл оногдуулсан, тэрээр энэ өдөр *******ын тохиолдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлж ******* ******* ХХК-д өгсөн боловч Жолоочийн *******ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар *******ын тохиолдлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 30 хоногийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдэж дуусах байсан бөгөөд мөн оны 03 дугаар сарын 24-ний өдөр нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан гэж мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олголт хийгдээгүй байна... гэжээ.

2. Дээрх гомдолтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос ******* ******* ХК-аас хариу тайлбар шаардахад даатгагч 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр ...даатгуулагч нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 11,982,500 төгрөгийн хохирол учруулсан *******ын тохиолдлын нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад баримт шаардлага хангахгүй байсан тул даатгуулагчаас нэмэлтээр 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ослын үеийн зураг авч ... 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан ... хуулийн хугацаанд нөхөн төлбөрийн шилжүүлгийг хийх үүргээ биелүүлэхээ мэдэгдэж байна гэсэн тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлсэн байна.

3. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д зөвшөөрөл эзэмшигч хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх, 24 дүгээр зүйлийн 24.1-т Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ, 24.5-д хорооны хянан шалгагч энэ хууль болон Даатгалын тухай хуулийн 61, 62, 63, 64, 65 дугаар зүйлд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ, 33 дугаар зүйлийн 33.1-т хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ, Жолоочийн *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Даатгагч нь энэ хуулийн 19.2-т зааснаас бусад тохиолдолд *******ын нөхөн төлбөрийн хэмжээ, даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс *******ын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлнө, 19 дүгээр зүйлийн 19.3-д хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоосон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно, Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3-д хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөрийг олгоогүй бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл даатгуулагч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож байх үедээ 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буцаж эргэх үйлдэл хийж байгаад , улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, нийт 11,982,500 төгрөгийн хохиролд учруулсан *******ын тохиолдлын нэхэмжлэхийг хүлээн авснаар гомдол гаргагч ******* ******* ХК-д жолоочийн *******ын тохиолдол үүссэн тул *******ын нөхөн төлбөрийг *******ын гэрээнд заасан хэмжээгээр даатгуулагчийг чөлөөлөх үүргийг хүлээх бөгөөд энэ үүргээ даатгуулагчийн гэм бурууг тогтоосны дараа гүйцэтгэхээр заасан байна.

4. Талууд Жолоочийн *******ын тухай 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт зааснаар даатгуулагчийг гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс *******ын гэрээнд заасан хэмжээгээр чөлөөлөх болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгохтой холбогдуулан маргаагүй, харин нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон цаг хугацаатай холбогдуулан маргаж байгаа болно.

5. Маргаан бүхий улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч ******* ******* ХК-ийг жолоочийн *******ын тохиолдол болсон үед Жолоочийн *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 19 дүгээр зүйлийн 19.3-д заасан хугацаанд хохирогч иргэдэд нөхөн төлбөр олгоогүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дах заалтыг зөрчсөн гэж үзэж 3000 нэгжээр буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд зөрчлийг шалган тогтоож, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагын оногдуулсныг буруутгах боломжгүй байна.

6. Учир нь гомдол гаргагч нь Жолоочийн хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан даатгуулагчийн гэм бурууг тогтоосон тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоогүй нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн тоот хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, даатгуулагчийн гэм буруугийн үйлдлийг тогтоосон Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, банкны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн гэм бурууг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт болон 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шийтгэлийн хуудсаар тогтоож харин нөхөн төлбөрийн хэмжээг Хөрөнгө, *******ын хохирлын ний ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Автомашин техникийн ний 249 дүгээр тайлангаар тогтоож, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр *******ын тохиолдлыг шийдвэрлэхэд шаардлагатай баримт материалыг бүрдүүлж ******* ******* ХК-д хүргүүлснээр даатгагч даатгагч хуульд заасан 1 сарын дотор даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс *******ын гэрээнд заасан хэмжээгээр чөлөөлөхөөр байна.

8. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны ******* тоот шийтгэлийн хуудас нь гомдол гаргагч ******* ******* ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жолоочийн *******ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 19.3, Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХК-ийн гомдолтой Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч М.У*******т холбогдуулан гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч улсын байцаагч М.У*******ийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ