| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00704/И |
| Дугаар | 307/ШШ2025/00765 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00765
2025 05 14 307/ШШ2025/00765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00704/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй
...Б.*******ыг эрэн сурвалжлуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
.... Манай нөхөр ******* ******* ******* ХХК-д ажилладаг. Б.******* энэ компанийн толгой компанид ажилладаг юм байна лээ. 2024 оны 10 дугаар сарын 06-нд мөнгө бэлэн бусаар 5 сая гаран төгрөгийг зээлж авсан. Тухайн үед зээлийн аппликэйшиний эрх орж ирсэн. Тэр үед Б.******* утсыг нь авч байгаад зээл аваад, эргүүлээд өгье гэж хэлсэн байсан. Тэгээд одоо болтол төлөөгүй. Одоо сар болгон тэр зээлд 500,000 төгрөгийг төлдөг. Уг нь нэг ээлжид гардаг байсан боловч Б.******* ээлжээ сольсон байсан. Би өөрт нь хэлэх гээд утас руу залгахад утсаа авахгүй. Эсхүл холбогдохоор өгнө гэдэг. Болохгүй бол шүүхэд хандлаа шүү гэхэд өө тэг тэг гээд тоодоггүй байсан учраас шүүхэд хандсан... гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.*******ын гаргасан Б.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон гар бичмэлд ******* Жүрс овогт Болдбаатарын *******, Хөвсгөл аймаг, ******* мөн Улаанбаатар хот, ******* (17100) Наадамчдын зам гудамж, ******* тоотод гэж овог нэр хаягийн мэдээлэл ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь Б.*******д 5,700,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд ******* дугаарын утас нь холбогдохгүй байгаа тул холбоо барьж чадахгүй байна. Гэрийн хаягийн мэдээлэл байхгүй тул Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэж тодорхойлжээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрыг мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээ авсан боловч, хаягийг тодруулж чадаагүй, хаана оршин суугааг мэдэх боломжгүй байх явдал юм.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Болдбаатарын ******* нь дээрх хаяг дээр оршин сууж байгаа эсэхийг тогтоогоогүй, хүсэлт гаргагч нь энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь хэрэгт авагдсан баримт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно гэх нөхцөлийг хангахгүй байх тул хүсэлт гаргагч Н.Болдбаатарын хүсэлттэй Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар Н.*******ын Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ