Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 319/ШШ2025/00260

 

 

 

 

 

2025 05 07 319/ШШ2025/00260

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр 5 давхар, 510 тоотод байрлах, Ашид ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн 7-16 тоотод оршин суух, Олгод овогт Сүхбаатарын Даваадоржид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр 2,485,354.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч С.Даваадоржоос зээлийн төлбөрт 2,485,354.89 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Даваадорж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие С.Даваадорж нь нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би зээлийн төлбөр 2,485,354.89 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК нь хариуцагч С.Даваадоржид холбогдуулан зээлийн төлбөр 2,485,354.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,485,354.89 төгрөгийг нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч С.Даваадорж нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр №7108848963 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж 2,485,354.89 төгрөгийн цахим зээлийг авсан болох нь нотлогдож байна. Зээлийн төлбөрийн үлдэгдэлийн талаар хариуцагч маргаагүй болно.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,717 төгрөгийн тал нь болох 27,358.5 төгрөгийг төрийн сангаас, 27,358.5 төгрөгийг хариуцагч С.Даваадоржоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК - д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Даваадоржид холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлага нийт 2,485,354.89 (хоёр сая дөрвөн зуун наян таван мянга гурван зуун тавин дөрвөн төгрөг наян есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,717 төгрөгийн тал нь болох 27,358.5 төгрөгийг төрийн сангаас, 27,358.5 төгрөгийг хариуцагч С.Даваадоржоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ашид ******* ББСБ ХХК - д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН