Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 307/ШШ2025/00937

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..................... тоот хаягт оршин байх Ш ББСБ ХХК /РД:_____________/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, .......................... тоот хаягт оршин суух, Ө овогт Ц.Э /РД:__________/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,149,451.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 230223112702 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,869,800 төгрөгийг жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй.

Иймд Ц.Эоос Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг дагуу үндсэн зээл 1,762,563.4 төгрөг, зээлийн хүү 351,160.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,727.19 төгрөг, бусад 15,000 төгрөг, нийт 2,149,451.43 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ш ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,149,451.43 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ББСБ ХХК нь хариуцагч Ц.Эод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,149,451.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,149,451.43 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ц.Эод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,149,451.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Ц.Эод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,341 төгрөгөөс 24,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 24.670 төгрөгийг, хариуцагч Ц.Эоос 24,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ