Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

 

      2018          03          28                                         270

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Н.р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Б.мын Н.р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0060 80150 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б.мын Н.р, Монгол Улсын иргэн, Урьд:

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Н.р нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ... иргэн, Н.Т.ртай маргалдсаны улмаас түүнийг зодож, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н.р шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нарт газрын албанаас газар хуваарилж өгсөн. Тухайн газартаа олон жил амьдарсан учраас газрын маргаан байдаг, тухайн газарт ажиллаж байгаад Н.Т.ртай маргалдсан. Би хашааны шон аваагүй хүний газар дээр ажил хийж байсан. Би 18:00 цагийн үед хүмүүсээ машиндаа суулгаад хөдлөх гэтэл Н.Т.р “муу цагаач хамаг хүн цуглуулж ирээд хашааны шон авлаа” гээд миний хойноос бариад авахаар нь гараараа нэг удаа цохисон. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Би Н.Т.рт хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Н.Т.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед намайг Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Хөндлөн гэх газарт малаа хариулах гээд явж байтал А.аа гэх нутгийн хүүхэнтэй таарсан. Тэр хүүхэн манай хашааны шонг аваад байж байхаар нь би “яагаад хашааны шон аваад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь А.аа “Жагаа эгч ав гэсэн” гэж хэлэнгүүт нь би авсан шонгийн нүхийг тоолоод байж байтал Б.Н.р согтуу ирээд гэнэт миний нүүр рүү 2 удаа цохичихсон. Намайг цохисоны дараа Б.Н.р “чи муу лалрын хулгайч, юм аа хийгээч” гээд хэл амаар доромжлоод байсан. Б.Н.рын эхнэр нь ирээд цааш нь аваад явсан....Миний үүдэн дээд шүднээс 2 шүд унасан. Одоо баруун дээд талын 2 шүд хөдөлчихсөн. Өөр гэмтэл бол байхгүй...”

“...А.р манай тэжээлийн торон хашааны модон шонг авсан асуудлаас болж хоорондоо юм яриад байж байтал Б.Н.р согтуу хүрч ирсэн. Б.Н.р намайг чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гэхээр нь би таньтай ярихгүй өөрт чинь хамаа байхгүй А.р бид хоёрын хоорондын асуудал гэж хэлээд А.ртай юм яриад байж байхад миний баруун талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би эргээд харсан чинь Б.Н.р миний шүд рүү гараараа 1 удаа цохисон. ...Миний үүдэн дээд 2 шүд хугарч, 2 шүд суларсан, уруул язарч цус гарсан. ...Б.Н.р шүд хийлгэхэд 175.000 төгрөг, замын зардалд 20.000 төгрөг өгсөн. Б.Н.р надад хохиролд тугалтай үнээ өгнө гэж байгаад болиод оронд нь 500.000 төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа. Б.Н.р надад 500.000 өгчих юм бол гомдолгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-21)

2. Гэрч Б.А.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Нарийны Фирмийн хөндлөнгийн ам гэх газарт ногоон тэжээл тарих гээд торон хашаа...барьж байсан. Торон хашааг барьж байхад манай талд 20-иод шонгийн мод дутсан. Тэгээд би хадам эгч болох Жаргалхүүтэй утсаар ярьж танай шонгоос авч болох уу гэж асуухад тэрээр “Н.Т.рт ажлын хөлсөнд өгөх гэж байсан шон байгаа Н.Т.р энэ жил ногоон тэжээл тарихгүй гэсэн үүнийг ав.... гэж хэлсэн. Ингээд би шонгийн модыг аваад хашаагаа барьж дуусгаад машинд суугаад явах гэж байхад Н.Т.р ах ирсэн. Н.Т.р ах ирээд гадны цагаачид хүний юм авлаа гэж уурлахаар нь би очоод “эгч Жаргалхүүгээс зөвшөөрөл аваад шонгийн модыг авсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.Т.р ах хараалын үг урсгаж уурласан. ...Тэгсэн чинь Б.Н.р ах ирээд Н.Т.рыг ажил хийж байгаа хүмүүс ирээд яагаад хараал хэлээд орилоод байгаа юм бэ гэж хэлсэн. Би...машинд суугаад байж байсан чинь Б.Н.р ах ирээд Н.Т.рыг хэл амаар доромжлоод байхаар нь цохичихлоо гэж машин дотор байсан хүмүүст хэлсэн. Араас нь Н.Т.р ирээд миний нэг шүдийг Б.Н.р цохичихлоо та нар харсан биз дээ гээд шүдээ гар дээрээ барьчихсан амнаас нь цус гарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),

3. Гэрч Ж.М.нгийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нарийны фирмийн хөндлөнгийн ам гэх газарт А.аа гэж хүний хашааг янзалж байсан. Нилээн олон хүн байсан. Бид хэд гэр гэр рүүгээ явах гээд машиндаа суутал манай нөхөр байгаагүй. Нэг харсан чинь манай нөхөр Н.Т.р гэх хүний шүдийг цохичихсон байж байсан ба юу болсон талаар нөхөр Б.Н.роос асуухад Н.Т.р хэл амаар доромжлоод байхаар нь цохичихсон гэж хэлж байсан ба нөхрөө аваад тэндээс харьсан. ...А.аа Б.Н.р нар бага зэрэг уучихсан байсан. Н.Т.р архи уусан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

4. Гэрч Э.яагийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед нөхөр Н.Т.р нь үхрээ хурааж ирэхээр мотоциклоо унаад явсан. Тэгээд 18 цагийн үед Н.Т.р ирээд Б.Н.р намайг зодчихлоо гээд уруулаас нь цус гарсан гартаа хугарсан 2 шүдээ барьчихсан байсан. ...Н.Т.рын 2 шүд нь хугарсан, 2 шүд нь хөдөлсөн, уруулнаас нь цус гарсан байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9427 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэг: Баруун дээд 1,2-р шүд булгарч  унасан, буйл онгойж цус шүүрч харагдана, зүүн дээд 2-р шүд, баруун дээд 5-р шүд хөдөлгөөн орсон, уруулын дотор салстад 0.5х2см хүрэн улаан өнгийн язарсан шархтай... ДҮГНЭЛТ

1.Н.Т.рын биед 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна..

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид 2 шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10%-р  тогтонги алдалтанд алдагдуулна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

6. Шүүгдэгч Б.Н.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарийны ам гэх газар газрын албанаас ногоо тарь гэж өгсөн газарт хүмүүстэй нийлээд хашааны шон суулгаад явж байсан. Хашааны шонгоо суулгаж дуусаад хөдлөх гэтэл Н.Т.р нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай над руу дөхөж...ирээд зууралдаад намайг явуулахгүй байсан. Н.Т.р нь намайг цагаач гэж хэл амаар доромжлоод байсан. Намайг танихгүй болохоор нь би Н.Т.рын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Н.Т.рын үүдэн 1 шүд унасан. Өөр зүйл болоогүй. Би Н.Т.рыг өөрөөр дахин цохиж зодоогүй. Н.Т.р намайг цохиж зодоогүй. ...Н.Т.рыг таниж мэддэг болоод 7 жил болж байна....Дээрх гэмтлүүдийг би гараараа нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

7. Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 40),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 43, 44), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 53), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-85), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45-47, 54-58), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 61) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н.рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

l. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Б.Н.р нь СХД.. газар, 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, хувийн таарамжгүй харьцааны улмаас  иргэн Н.Т.ртай маргалдаж шууд санаатай үйлдлээр, түүнийг зодож, 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Т.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед намайг Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Хөндлөн гэх газарт малаа хариулах гээд явж байтал А.аа гэх нутгийн хүүхэнтэй таарсан. Тэр хүүхэн манай хашааны шонг аваад байж байхаар нь би “яагаад хашааны шон аваад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь А.аа “Жагаа эгч ав гэсэн” гэж хэлэнгүүт нь би авсан шонгийн нүхийг тоолоод байж байтал Б.Н.р согтуу ирээд гэнэт миний нүүр рүү 2 удаа цохичихсон....Миний үүдэн дээд шүднээс 2 шүд унасан. Одоо баруун дээд талын 2 шүд хөдөлчихсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-21)

- Гэрч Б.А.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Нарийны Фирмийн хөндлөнгийн ам гэх газарт ногоон тэжээл тарих гээд торон хашаа...барьж байсан. Торон хашааг барьж байхад манай талд 20-иод шонгийн мод дутсан. Тэгээд би хадам эгч болох Жаргалхүүтэй утсаар ярьж танай шонгоос авч болох уу гэж асуухад тэрээр “Н.Т.рт ажлын хөлсөнд өгөх гэж байсан шон байгаа Н.Т.р энэ жил ногоон тэжээл тарихгүй гэсэн үүнийг ав.... гэж хэлсэн. Ингээд би шонгийн модыг аваад хашаагаа барьж дуусгаад машинд суугаад явах гэж байхад Н.Т.р ах ирсэн. Н.Т.р ах ирээд гадны цагаачид хүний юм авлаа гэж уурлахаар нь би очоод “эгч Жаргалхүүгээс зөвшөөрөл  аваад шонгийн модыг авсан” гэж хэлсэн. ...Би...машинд суугаад байж байсан чинь Б.Н.р ах ирээд Н.Т.рыг хэл амаар доромжлоод байхаар нь цохичихлоо гэж машин дотор байсан хүмүүст хэлсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27),

- Гэрч Ж.М.нгийн (шүүгдэгчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хэд гэр гэр рүүгээ явах гээд машиндаа суутал манай нөхөр байгаагүй. Нэг харсан чинь манай нөхөр Н.Т.р гэх хүний шүдийг цохичихсон байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),

- Гэрч Э.яагийн (хохирогчийн эхнэр) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед Н.Т.р ирээд Б.Н.р намайг зодчихлоо гээд уруулаас нь цус гарсан гартаа хугарсан 2 шүдээ барьчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9427 дугаар дүгнэлт: “...1.Н.Т.рын биед 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

- Шүүгдэгч Б.Н.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Т.р нь намайг цагаач гэж хэл амаар доромжлоод байсан. Намайг танихгүй болохоор нь би Н.Т.рын нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Н.Т.рын үүдэн 1 шүд унасан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н.р нь хохирогч ...Н.Т.рыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н.рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 650 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Н.рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н.р нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н.р нь “Сүү” ХК-нд сүү нийлүүлж амьжиргаагаа залгуулдаг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, түүнчлэн тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан 650 нэгжийн торгуулийн ялыг 450 нэгж болгон хөнгөрүүлж оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг А.ааруулах нь зүйтэй.   

III. Бусад асуудлаар

Хохирогч Н.Т.р нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгчээс авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 61) гэх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн байх тул  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн 1708 0060 80150 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.