| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрхэмбаярын Азбаяр |
| Хэргийн индекс | 128/2025/0385/З |
| Дугаар | 128/ШШ2025/0586 |
| Огноо | 2025-08-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Гэ,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г,
Гуравдагч этгээд: Ө.Ц,
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранцацрал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, Д.Гэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах-аар маргасан.
Хоёр. Маргааны үйл баримтын талаар:
2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/638 дугаар тушаалаар Б.Быг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилжээ.
2.2. Б.Б нь 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 85,4 В буюу хэвийн үнэлгээгээр, 2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 87,6 буюу маш сайн үнэлгээгээр, 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 93,4 буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдэж байсан, хамгийн сүүлд 2024 оны бүтэн жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 90,5 буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдсэн
2.3. Мөрдөн байцаах албаны дарга П.Оаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн хурандаа Б.Быг шилжүүлэн томилуулах тухай танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулж тус танилцуулгадаа ...Цагдаагийн хурандаа Б.Б нь дээрх зөрчил, дутагдлуудыг удаа дараа гаргасан тул албан ажлын зайлшгүй шаардлагаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр адилтгах албан тушаалд томилуулах саналтай байгаа болохыг илтгэн танилцуулья гэжээ.
2.4. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/01 дугаар Мэдэгдэх хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын даргаас таныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газарт Бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар адил цол, цалингийн зэрэглэлтэй албан тушаалд шилжүүлэн томилохоор шийдвэрлэж, захиргааны шийдвэр гаргах гэж байна...Иймд та хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хуульд заасны дагуу яаралтай гаргах шаардлагатай байна. Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлгээ гаргаагүй тохиолдолд Цагдаагийн албаны болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцож, удирдлагын шийдвэр гаргахыг үүгээр мэдэгдэж байна. Та Хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12:00 цагийн дотор гаргаж, баталгаажуулна уу гэж нэхэмжлэгчид мэдэгджээ.
2.5. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга А.Мт Хариу тайлбар хүргүүлэх тухай бичгээр ...Мэдэгдэх хуудастай танилцахад Цагдаагийн ерөнхий газрын даргаас танд өгсөн үүргийн дагуу Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйл /Цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх/-ийн 78.1 дэх хэсэгт заасан ...Албан ажлын шаардлага... гэх үндэслэлээр өөр албан тушаалд шилжүүлэн томилох зорилгоор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12:00 цагийн дотор гаргах, үгүй бол хуулийн хариуцлага тооцож, удирдлагын шийдвэр гаргах тухай сануулж, тулган шаардаж байна" гэж ойлголоо. Өөр албан тушаалд шилжүүлэх тухай санал огт аваагүй, Хүний нөөцийн хэлтсээс утсаар Ашиг сонирхлын мэдүүлэг-ээ бөглөх тухай мэдэгдсэн. Өөр албан тушаалд шилжүүлэх шалтгааныг тодруулахад та болон Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Оаас ЦЕГ-ын даргын шийдвэр гэснээс өөр тодорхой тайлбар хэлсэнгүй. Иймд чухам ямар албан ажлын шаардлага, шалтгаанаар өөр албан тушаалд шилжүүлэн томилох гэж байгаа нь тодорхойгүй, Төрийн албаны тухай хууль зөрчсөн мэдэгдэх хуудас байх тул миний зүгээс "Ашиг сонирхлын мэдүүлэг" гаргаж өгөх боломжгүй болохыг үүгээр илэрхийлж байна гэх хариу тайлбарыг хүргүүлсэн.
2.6. Цагдаагийн Ерөнхий газрын даргаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах тухай Шалгалтын зорилго: Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах, Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн 2024 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн болон дотоод аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний биелэлт, үр дүн, Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал, шийдвэрийн биелэлт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шалган зааварчлахад оршино. Шалгалт явуулах үндэслэл: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар батлагдсан Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх (код 111) журам-ын 111.1, 111.3.4.2 дахь заалтыг тус тус удирдлага болгоно. Шалгалтын бүрэлдэхүүн, хамрах хүрээ, хугацаа, арга: Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтыг Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.М ахалж, гишүүдэд цагдаагийн хурандаа Ц.А, М.Б, цагдаагийн дэд хурандаа Д. М, М.Ч, Г.Г, цагдаагийн хошууч Б.П, Мөрдөн байцаах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Г, Д.Г нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногт багтаан явуулна гэх агуулга бүхий удирдамжийг баталжээ.
2.7. Дээрх удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалтын ажлыг 4 чиглэл, 19 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэсэн ажлын баримтаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдлагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бүрэн шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал ажлын 4 хоногт шалгалтыг явуулж үнэлэхэд 63.7 оноо авч, Дутагдалтай дүгнэгдэв гэж дүгнэж, тус дүнг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мөрдөн байцаах албаны 504 тоот өрөөнд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа М.Б, цагдаагийн хурандаа Ц.А, Тус албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.Г, Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б, Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа В.Э, ахлах мөрдөгч, дэд хурандаа Н.М, цагдаагийн хошууч Б.Н, ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Ба, ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.О нарын нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдан танилцуулжээ.
2.8. Ингээд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/61 дугаар Цагдаагийн ерөнхий газар дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулсан дүнгийн тухай танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сод танилцуулан тус танилцуулгын Удирдлагын шийдвэр хэсэгт: Санал хэрэгжүүл, 2 дугаар сарын 17-ны дотор танилцуул гэжээ.
2.9. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сонсох ажиллагааны тэмдэглэл-ээр ... Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах гэж байгааг урьдчилан сонсгож байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор төрийн албаны зөвлөлд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулав гээд танилцсан Б.Б гээд сонсох ажиллагаанд оролцсон оролцогчийн тайлбар хэсэгт Танилцлаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.10. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 6/1958 дугаар Шийдвэр уламжлах тухай албан бичгээр Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мт Цагдаагийн ерөнхий газрын даргаас Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд явуулсан төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтын дүнтэй танилцаад гаргасан шийдвэр бүхий танилцуулга, сонсох ажиллагааны тэмдэглэл зэргийг хавсралтаар хүргүүлэв. Удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, ажиллана уу гэж хүргүүлжээ.
2.11. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 84, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: Цагдаагийн хурандаа Б*******ийн Б нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг танилцуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар "дутагдалтай" үнэлгээтэй дүгнэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 14 дүгээр зүйлийн 14.6, албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, "Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 2.1.1, "Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм"-ийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3 дахь заалтад заасныг баримтлан Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 02 дугаар сарын 21-ний өдрөөс Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай. гэж шийдвэрлэсэн байна.
2.12. Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний Утсаар ярьсан тэмдэглэл-д ...Цагдаагийн хурандаа Б.Бын 88******* дугаарын утас руу өөрийн 89 дугаарын утсаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 37 минутад холбогдож ХАСУМ /Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг/-аа бөглөж баталгаажуулах тухай мэдэгдэхэд Миний бие шалгалтын дүнтэй танилцсан. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байгааг мэдэж байгаа хүлээн зөвшөөрөөгүй. Надад урьд өмнө хэлтсийн даргаар шилжүүлэн томилох тухай санал тавих үед нь хүлээн зөвшөөрөөгүй тэр үед ч ХАСУМ бөглөөгүй байж одоо албан тушаал бууруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байж бөглөнө гэж юу байхав дээ. Одоо ХАСУМ бөглөөгүй тохиолдолд хэрхэн ямар хууль, журмаар шийдвэрлэдэг юм тэр журмаараа шийд би гомддогоороо гомдоод явъя гэснийг тэмдэглэл болгон бичиж 10 цаг 40 минутад дуусгав гэж тэмдэглэл үйлдэж Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ц.О гарын үсэг зуржээ.
2.13. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мт Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан 296 дугаартай 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн танаас ирүүлсэн мэдэгдэх хуудастай танилцлаа. Миний бие энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулахаар гомдлоо гаргаж байна. Эрх бүхий байгууллагуудын шийдвэр эцэслэн гарч хэрэгжих хүртэлх шалтгааны улмаас одоогийн эрхэлж буй албан ажлаа хүлээлгэж өгөхгүй мөн дээрх тушаалаар томилсон албан тушаалыг хүлээн авах боломжгүй гэдгийг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна гэж хүргүүлсэн.
2.14. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.
2.15. Цагдаагийн ерөнхий газрын Дүн шинжилгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Б нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025 дугаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Бын гаргасан үйлдэлд албаны шалгалт явуулах төлөвлөгөөг баталж, тус өдөр Цагдаагийн хурандаа Н.А, Цагдаагийн хошууч Д.М*******, Цагдаагийн дэд хурандаа Г.Г*******, Цагдаагийн хурандаа С.Б******* нараас тус тус тайлбар авсан байна.
2.16. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Ц.Гийн Шалгагчийн тэмдэглэлд ...Тус албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Б томилогдсон ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүй ирэхгүй байгаа гэх 2025 дугаартай албаны шалгалтын дагуу цагдаагийн хурандаа Б.Бын 88******* дугаарын утас руу өөрийн 99******* дугаараас 11:34 цагт залгахад утас нь дуудсан боловч утсаа авахгүй. Дахин өөрийн 99******* дугаарын утаснаас 88******* дугаарын утас руу 12:38 цагт залгахад утсаа авч Г******* эмнэлэгт хамрын хагалгаанд ороод хэвтэж байна. Очиж тайлбар өгөх боломжгүй гэхээр нь би явж очоод тайлбар авъя гэхэд тэгэх шаардлага байхгүй гэж гэв. Цагдаагийн хурандаа Б.Б 12:45 цагт 88******* дугаарын утаснаас миний 99******* дугаарын утас руу залгаж 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Салбар зөвлөл, мөн Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст эрх ашгийг хамгаалуулах талаар өргөдөл өгсөн боловч одоо болтол хариу байхгүй байна, мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга нарт 02 дугаар сарын 21-ний өдөр тайлбар гаргасан байгаа, дээрх шийдвэрүүд эцэслэн гартал уулзах шаардлага байхгүй гэснийг тэмдэглэл болгон бичив. гэж бичжээ.
2.17. Ингээд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Албаны шалгалтын явц байдлын тухай 26 дугаар танилцуулгад Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Бын гаргасан зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах саналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчид танилцуулж шийдвэрлүүлэх саналтай байгааг Танаа илтгэн танилцуулъя. гэсэн санал танилцуулсныг удирдлагын шийдвэр Цагдаагийн ерөнхий газрын даргад танилцуулъя гэжээ.
2.18. Ахлах нягтлан бодогч, Цагдаагийн дэд хурандаа Д.Ц*******ийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Илтгэх хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5/245 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа Б*******ийн Б нь тус албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтнээр энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон боловч нэгжийн цагийн тооцоо, цагийн бүртгэлээр ажилдаа ирээгүй, тасалсан байх тул 2025 оны 02 дугаар сар, 3 дугаар сард цалин олгогдоогүй нь үнэн болно. хэмээн цагийн тооцоог хавсаргасан байна.
2.19. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Гэ, Цагдаагийн хурандаа Г.Г*******гаас 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр авсан тайлбарт: Цагдаагийн хурандаа Б.Быг ажлаа тасалсан гэх үйлдлээс шалтгаалан танай хэлтэст сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болсон уу? Хариулт: Тус хэлтэст энэ онд шинээр 2 чиглэлийн ахлах байцаагчийн орон тоог нэмэгдүүлсэн. Энэ орон тоо нэмэгдсэнтэй холбоотой цагдаагийн хурандаа Б.Быг томилсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Шинээр орон тоо батлагдсан чиглэлийн ахлах байцаагч нарын албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар тус албаны Захиргааны удирдлагын хэлтэст өгсөн байгаа. Энэ алба хаагч ажлаа хүлээж аваагүйн улмаас одоогоор сөргөөр нөлөөлсөн үр дагавар үүсээгүй. Харин хуучин ажиллаж байсан чиглэлийн ахлах байцаагчийн орон тоонд томилогдсон бол сөрөг үр дагавар үүсч ажлын тэнцвэргүй болох байсан гэжээ.
2.20. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр Танилцуулгаар Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Бын гаргасан зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах саналтай байгааг Танаа илтгэн танилцуулъя гэж, удирдлагын шийдвэрээр Хүний нөөцийн хэлтэст санал хүргүүл гэжээ.
2.21. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам-ын 5.2.2-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ: Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б*******ийн Б нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, томилогдсон албан тушаалд очоогүй, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн үед албаны бэлэн байдлыг хангаагүй, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажил тасалсан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.9, 69.1.10, 78 дугаар зүйлийн 78.2, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1, 2.5.5-д заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь заалтад заасныг баримтлан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанд 1 (нэг) жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн хурандаа цолыг хураасугай. гэж шийдвэрлэжээ.
2.22. Нэхэмжлэгээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2488 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Б*******ийн Б нь 2002 оноос цагдаагийн байгууллагад Хэсгийн төлөөлөгч, Хэрэг бүртгэгч Мөрдөн байцаагч, Ахлах мөрдөн байцаагч, аймгийн цагдаагийн газрын дэд дарга, Хэлтсийн дарга, Тасгийн даргын албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2025/01 дугаар бүхий мэдэгдэх хуудсыг надад танилцуулсан. Уг мэдэгдэх хуудсанд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Захиргааны удирдлагын газарт Бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар адил цол, цалингийн зэрэглэлтэй албан тушаалд шилжүүлэн томилохоор шийдвэрлэж, захиргааны шийдвэр гаргах гэж байна хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргахыг дурдсан байсан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлд Цагдаагийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх үндэслэлийг нэг бүрчлэн тоочсон байдаг тул тухайн үед миний бие нь хуулийн аль үндэслэлээр өөр албан тушаалд шилжүүлж байгааг тодруулахад Албан ажлын шаардлагаар шилжүүлж байна гэхээс өөр хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг хэлээгүй болно.
Улмаар миний бие нь ...өөр албан тушаалд шилжүүлэх тухай санал аваагүй, ямар албан ажлын шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлэн томилох гэж байгаа нь тодорхойгүй, Төрийн албаны тухай хууль зөрчсөн байна гээд Ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгөх боломжгүй тухай Хариу тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргад хүргүүлсэн бөгөөд дахин хариу ирээгүй болно. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Цагдаагийн ерөнхий газраас төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт орж ирсэн.
Төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Б намайг Дутагдалтай гэж үнэлсэн. Уг шалгалтын дүнд үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын дарга 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б/245 дугаартай тушаал гарган намайг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчаар томилж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Шалгалтын ажлын хэсэг хэнээс ямар гомдол, мэдээлэл гаргасан, ямар баримт байгаа учир шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгөөгүй тул миний бие нь уг шалгалтыг дараах үндэслэлээр хийсэн гэж үзэж байгаа болно.
1. Б.Б намайг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас өөрчлөх зорилготой байсан,
2. Тус албан тушаалаас өөрчлөхийн тулд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийг хэрэглэн шилжүүлэхээр мэдэгдэл өгсөн,
3. Намайг тухайн мэдэгдлийн хууль зүйн үндэслэлийг тодруулан мэдэгдэлд заасан ХАСУМ-ийг мэдүүлээгүй тул шууд шилжүүлэн томилох боломжгүй болсон,
4. ХАСУМ мэдүүлдэг албан тушаалд шилжүүлэн томилох боломжгүй болсон тул ХАСУМ мэдүүлдэггүй албан тушаалд томилох буюу албан тушаал бууруулах шаардлагатай болсон
5. Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлд албан тушаал бууруулах үндэслэлүүдийг дурдсан тул хуулийн уг заалтад нийцүүлэн ...ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... гэж үнэлэхийн тулд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт хийсэн гэж үзэж байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгөх хүсье.
... Миний бие нь намайг албан тушаалаас шилжүүлэн өөр албан тушаалд томилох гэсэн үйлдлийг болон албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзээд хуульд заасан холбогдох байгууллагуудад гомдол гаргасан
Тодруулбал, 1.2025.01.30-ны өдөр өөр албан тушаалд шилжүүлэх агуулга бүхий мэдэгдэл ирсэн, 2. 2025.01.31-ний өдөр өөр албан тушаалд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй талаар хариу хүргүүлсэн, 3.2025.02.03-ны өдөр төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт орж ирсэн, 4. 2025.02.19-ний өдөр албан тушаал бууруулсан,5. 2025.02.24-ний өдөр Төрийн албаны болон Төрийн албаны салбар зөвлөлд. 2025.03.08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн даргад тус тус гомдол гаргасан.
Гомдлууд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Цагдаагийн Ерөнхий газрын дарга 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/431 дугаартай тушаал гарган намайг Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, Цагдаагийн хурандаа цолыг хураасан байна. Уг тушаалд дээд шатны байгууллага албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, томилогдсон албан тушаалд очоогүй гэж дурдсан байна
Миний бие нь дараах үндэслэлээр Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд очоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ" гээд 37.1.2-т "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т "Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй." гэж заасан. Миний бие нь 2025.03.09-ний өдөр хамрын амьсгал сэргээх мэс засалд орсон. Өөрөөр хэлбэл миний бие нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025.02.19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хууль бус гэж үзэж байсан, мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан тул Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд очоогүй болно.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 5/431 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа. Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр томилогдож 3 дах жилдээ ажиллаж байна. 2025 он гараад ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байхад 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээр хошууч н.О утсаар ярьсан. Ямар учиртай юм бэ гэж асуухад удирдлагын шийдвэр гарсан таны албан тушаалыг шилжүүлэн томилно хөрөнгө, орлогын урьдчилсан мэдүүлэг бөглөх шаардлагатай байгаа тул үүнийгээ бөглөнө үү гэж хэлсэн. Би энэ тухай анх сонсож байгаа учраас ямар учиртай юм би дарга нараас тодруулаад чамд эргээд хариу өгнө гэсэн. Үүний дараа Цагдаагийн ерөнхий газрыг Хүний нөөцийн дарга, Мөрдөх байцаах албан даргатай уулзаж учир байдлыг асуух гэсэн боловч ажил төрөлтэй гээд уулзаж чадахгүй байсаар байгаад Удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Удирдах ажилтны зөвлөгөөн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд хоёр өдөр бүтэн болсон. Удирдах ажилтны зөвлөгөөнд байхаа би Мөрдөн байцаах албаны дарга мөн Хүний нөөцийн хэлтсийн дарга нартай уулзахад надад тайлбар өгөөгүй, командлагчийн шийдвэр гарсан мэдэхгүй гэж тайлбар хэлсэн. Үүний дараа 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн дарга утсаар надтай холбогдоод та нэг ороод ирээ гэж дуудсан. Надад тайлбар өгөх гэж байна гэж болсон гэтэл 01 дугаартай илтгэх хуудас өгсөн. Энэ ямар учиртай юм гэж асуухад хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглө гэсэн шаардах хуудас гэж хэлсэн. Яагаад миний албан тушаалыг өөрчилж байгаа юм, ямар хуулийн зүйл заалтаар өөрчилж байгаа юм гэж асуухад Цагдаагийн албаны тухай хуулиар албан ажлын зайлшгүй шаардлагаар өөрчилж байгаа гээд надад тайлбарлаж өгөөгүй. Та Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулз даргын шийдвэр гэж хэлсэн. Би үүнтэй танилцаад эргээд тайлбар бичиж болох уу гэж асуухад болно гэсэн. Би үүнтэй танилцаад тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр бичгээр гаргаж өгсөн. Намайг ажлаа өг гэсэн шаардлага л тавьсан. Би ажлаа өгөхгүй гэсэн байр сууртай байхад 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газраас шалгалт орсон. Би гэртээ амарч байхад шөнө 22 цагт намайг дуудсан. Би ажил дээрээ очиход Цагдаагийн ерөнхий газрын дарга яаралтай шалгалт хий гэсэн гээд 7 хүн ирсэн. Шөнө дөлөөр яаран сандран шалгалт хийсэн. Энэ шалгалт 3-аас 4 хоног үргэлжилсэн. Ингээд шалгалтын комиссын ахлагч шалгалтын дүнг танилцуулсан. Танилцуулахдаа таны ажил дутагдалтай байна танд 63.7 хувь тавлаа гэхэд би ажил хийж байгаа хүн дутагдалтай байлгүй л яах вэ гэж хэлсэн. Би энэ дүнтэй маргахгүй хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа Хүний нөөцийн хэлтсийн н.О дахиад над руу утсаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр даргаа таныг албан тушаал буруулах сахилгын арга хэмжээ авч Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргаа томилж байна та хөрөнгө, орлогын урьдчилсан мэдүүлгээ өгөх үү гэсэн. Би боломжгүй гэдгээ хэлсэн. Үүний маргааш өдөр нь 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Б/245 дугаар тушаалаар Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах байцаагчаар буюу одоо эрхэлж байгаа ажлаас хоёр шат буруулсан тушаал гаргасан байсан. Энэ мэдэгдэх хуудастай 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр танилцаад Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн дарга, Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга нарын нэр дээр албан бичгээр тайлбараа хүргүүлсэн. Б/245 дугаар тушаалд энэхүү тушаалыг эс зөвшөөрөх юм бол Төрийн албан зөвлөлд 30 хоногийн дотор хандана гэсний дагуу мэдэгдлээ аваад гурав хоногийн дотор гомдол гаргасан байгаа. Төрийн албан зөвлөлд гомдол өгсөн учраас ажлаа хүлээлгэн өгөх, шинээр шилжүүлэн томилсон ажилд очих боломжгүй гэж бичгээр хоёр даргад өгсөн. Нэгэнт тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс хойш очоогүй байгаа. Ажлаа хүлээлгэж өг гэсэн би хүлээлгэж өгөх боломжгүй гэж хэлсэн. Намайг эзгүй байх хугацаанд өрөөний хаалга, шүүгээ, сейф эвдэж орсон байсан. Би өрөөнөөсөө нэг ч зүйлээ авч гараагүй. Миний хувцас болон хувийн эд зүйлийн зармыг нь агуулахад хийсэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Би Төрийн албан салбар зөвлөл буюу Цагдаагийн ерөнхий газарт гомдол өгсөн. Төрийн албаны зөвлөлд гомдолд өгсөн. Төрийн албаны зөвлөл 30 хоногтоо хариу өгөөгүй. Төрийн албаны салбар зөвлөл болохоор Төрийн албаны зөвлөлд ханд гэсэн хариу өгсөн. Төрийн албаны зөвлөл 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан хариугаа хүлээгээд байж байх хугацаанд буюу гомдол өгснөөс 14 хоногийн дараа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас албаны шалгалтыг дахиад хийсэн. Үүнийг би н.Гэс мэдсэн. н.Гэ над руу холбогдож та хаана байна танд албаны шалгалт хийж байна гэхэд би эмнэлэгт байна мэдүүлэг өгөх боломжгүй байна албан бичгээр намайг хэвтсэн талаарх баримтыг аваарай гэж хэлсэн. Миний хэвтсэн, хэвтээгүй бичиг авна, авахгүй гэдэг асуудал үүсээд байгаа нь албаны шалгалтын хүрээнд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэсэн энэ асуудлууд албан шалгалтын хүрээнд огт дурдаагүй яриагүй болохоор бидний зүгээс энэ баримтыг аваад өгөөч гэсэн юм. Цагдаагийн албан тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол албанаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн үг байгаа. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгааныг ярихгүйгээр энэ хүн томилогдсоноос хойш ажилдаа ирээгүй гээд халах шийдвэр гаргасан байгаа юм. Энэ хүндэтгэн үзэх шалтгааныг Төрийн албаны зөвлөлд өгсөн гомдол хэзээ яаж хандсан тодруулах ёстой байсан. Мөн эмнэлгээс тодруулсан байж эмнэлгийнхээ баримтыг албан шалгалтдаа хийгээгүй байгаа юм. Энэ албан шаардлага Цагдаагийн ерөнхий газарт танилцуулагдаад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дугаар тушаалаар цагдаагийн байгууллагаас халж хурандаа цолыг хураасан шийдвэр гарсан. Би энэ шийдвэрийг хүлээж аваад маргааш нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөлд хоёрдох удаагаа гомдол гаргасан. Эхний гомдлын хариуг авч чадаагүй байхдаа гаргасан. Төрийн албан зөвлөлд би очиж яагаад гомдлын хариу өгөхгүй байгаа юм гэж асуухад таны хоёр гомдлыг нийлүүлж байгаад хариу өгнө ажлын хэсэг гарсан гэж хэлсэн. Ажлын хэсэг нь ажлаа хийгээд тодорхой хариу өгөх байх гэж бодож байсан боловч нэлээн сүүлд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханд гэдэг зүйл л өгсөн. Өөр ямар нэгэн хариу өгөөгүй. Үүний дараа би Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн дотоод хэргийн сайдад тус тус гомдол өгсөн. Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн цагдаагийн албан хаагчдын эрх, ашгийг хамгаалах тасагт мөн гомдол өгөхөд бүгд өөрсдөөсөө зайлуулж Төрийн албаны зөвлөл, шүүхэд ханд гэж хэлдэг. Хууль зүйн сайд надад хариу өгөөгүй учраас сүүлийн хандах газар минь Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх байсан учраас шүүхэд гомдлоо өгөөд явж байна. Энэ хугацаанд ажилгүй байгаа учраас цалингүй ам бүл дөрөв байрын зээлтэй өр зээл нэхэгдээд аргацаагаад л явж байна. Би яг ямар буруу юм хийгээд яагаад намайг албан тушаал буруулаад, ажлаас халсан гэдэгтэй одоо ч хүртэл авч чадаагүй л байна. Зүгээр ажлаа хийж байхад хоёр сарын хугацаанд хоёр тушаал гаргаад миний амьдралыг орвонгоор нь эрүүлчихсэн. Би 4 жил ар гэрээ маргаж өдөр шөнөгүй цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Ямар нэгэн асуудал гаргасан бол би маргахгүй байх байсан. Гэтэл би ямар асуудал гаргасан яагаад гэдэгт одоо болтол хариугаа авч чадахгүй л байна. Миний ажлыг солих болсон бол ийм шалтгаантай шүү гээд яагаад надад хэлж болохгүй байгаа юм. Дээгүүрээ шийдээд ахлах мэргэжилтэн та хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглө гэж хэлэхэд нь би мэдсэн. Мөрдөн байцаах чиглэлийн хүнийг төлөвлөлтийн хэлтэст шууд томилсон. Шилжүүлэхдээ хууль зөрчиж шилжүүлсэн учраас би гомдолтой байна тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Цагдаагийн албаны тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т Цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг цагдаагийн төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ. гэж заасан бөгөөд байгууллагын хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар баталсан Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн хяналт шалгалт хийх /код-111/ журам-ын дагуу явуулдаг. Тус байгууллагын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамж-ийн дагуу тус албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн гүйцэтгэлийн болон дотоод аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний биелэлт, үр дүн, Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, тушаал, шийдвэрийн биелэлт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлыг шалгасан.
Шалгалтын хүрээнд Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын ажил, үндсэн үйл ажиллагаа зэрэг нь дутагдалтай дүгнэгдсэн бөгөөд хэлтсийн даргын зүгээс нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах, дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг тооцох чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Төлөвлөгөөт бус шалгалт явуулсан ажлын хэсгээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааг шалгасан тухай дүнг нэхэмжлэгчид танилцуулахад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т төрийн албан хаагч нь эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гээд 79.2.3-т ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасан.
Ажлын хэсэг шалгалтын дүнг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр удирдлагад танилцуулж, нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах саналыг танилцуулсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Цагдаагийн хурандаа Б.Быг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/245 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилсон боловч тэрээр шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзаж, томилогдсон ажил, албан тушаалд очоогүй, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн үед албаны бэлэн байдлыг хангаагүй, ажил тасалсан. Тэрээр 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилогдсон боловч 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайханд албан тушаал бууруулсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байгаа тул эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гарч хэрэгжих хүртэл хугацаанд томилогдсон албан тушаалын хүлээн авах боломжгүй тухай тайлбарыг хүргүүлж, ажилдаа ирээгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Цагдаагийн алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно гээд 69.1.9. удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;, 69.1.10.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, гэж заасан. Хууль тогтоомжид зааснаар төрийн алба хаагч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй хэдий хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхихыг хориглосон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3. 14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бын Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/245 дугаартай тушаалтай холбогдуулан хариу тайлбар хэлье. Цагдаагийн албан тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.2-д цагдаагийн байгууллагын дотоод хяналтыг цагдаагийн төв байгууллагын дарга хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/283 дугаар тушаалаар байгууллагын үйл ажиллагааны дотоод болон санхүүгийн хяналтыг хийх тухай 111 дугаар журам байгаа үүний дагуу албаны шалгалт явуулдаг. Тус байгууллагын дотоод аюулгүй байдлыг газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд урьдчилсан шалгалт хийх зөвлөмжийн дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст, Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлыг хэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст, дотоод аюулгүй байдлыг хангах, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид эрх зүйн актын хэрэгжилт, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийн хэрэгжилт, цагдаагийн үйл ажиллагааны журам хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж байгаа ажлыг шалгасан. Шалгалтын хүрээнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдлагын үйл ажиллагаа зохион байгуулалтын ажил, үндсэн үйл ажиллагаа нь дутагдалтай буюу 63.7 хувь үнэлэгдсэн. Хэлтсийн даргын зүгээс нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө хэрэгжилтийг ханган ажиллах тухайлбал нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх гүйцэтгэлийн ханган ажиллах, хэлтсийн удирдан зохион байгуулах дээд шатны байгууллагын тушаалтын тушаал шийдвэр хууль тогтоомж дүрэмж журмыг хэрэгжүүлж, гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, албан хаагчийн өдөр тутмын ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж үр дүнг тооцох чиг үүргээ хангалтгүй биелүүлж тухайн хэсэгчилсэн хяналт шалгалтаар тогтоогдсон. Төлөвлөгөөт бус шалгалт явуулсан ажлын хэсгээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааг шалгасан тухайгаа танилцуулахад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй. Тухайн хяналт шалгалт хийсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.3-д заасны дагуу албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасан. Ажлын хэсгийн дүнгээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт танилцуулж нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулж сахилгын шийтгэл оногдуулах саналыг дэвшүүлж 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Б/245 дугаар тушаалаар нэхэмжлэгчид албан тушаал буруулсан сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ тушаал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд дараах тайлбарыг хүргэж байна. Үүнд Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн үндэслэлээр Б/245 дугаар тушаалаар албан тушаал буруулах сахилгын шийтгэл оногдуулж Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн албан ахлах байцаагчаар томилсон. Томилсон боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан. Татгалзаж томилсон өдрөөр албан тушаалдаа ирээгүй. Мөн тухайн томилогдсон өдрөөс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжих ажлыг хангаж ажиллаагүй. 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс тухайн албан тушаалд томилогдсон өдрөөсөө Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюугүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилогдсон боловч 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр албан тушаал буруулсан шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа тул эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гарч хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд томилогдсон албан тушаалтны шийдвэрийг хүлээн авах боломжгүй тухай тайлбар хүргүүлж ажилдаа ирээгүй байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Цагдаагийн албан хаагчид, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараах зүйлийг хориглоно гээд 69.1 дүгээр зүйлийн 69.1.9-д удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, 69.1 дүгээр зүйлийн 69.1.10-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох гэж заасан байдаг. Хууль тогтоомжид зааснаар төрийн албан хаагч зөрчигдсөн эрхээ сэргээхээр төрийн аль ч шатны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлэх эрхтэй боловч хөдөлмөрийн харилцаагаар зохицуулах зорилгоор албан үүргээ орхихыг хууль тогтоомжоор хориглосон байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Тав. Гуравдагч этгээдийн хариу тайлбар.
5.1. Гуравдагч этгээд Ө.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Мөрдөн байцаах албаны удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнээс Мөрдөн байцаах албаны хэлтсийн даргын албан тушаалд томилох саналыг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст уламжилж боломжтой эсэхийг судлуулахаар болсон тул материал бүрдүүлэн өгч судлуулах талаар надад мэдэгдсэн. Тухайн үед аль хэлтэст ажиллуулахаар судалж байгаа талаар тодруулахад Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Б өөр ажил, Албан тушаалд шилжин томилогдож байгаа талаар товч мэдээлэл өгсний дагуу би холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн. Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсээс материалыг судалж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 6/248 Дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд томилсны дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Ө.Ц миний хувьд Б.Б даргын Захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан нэхэмжлэл, шаардлага гаргах, маргаан үүсгэх зүйлгүй бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль зүйн хүрээнд гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандах болно.
Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлын талаар маргах зүйлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх хүсэлтийг Гаргаж байгааг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь түүнийг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг болон цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн хурандаа цолыг хураасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгчээс маргааны бүхий актыг эс зөвшөөрч ...уг хяналт шалгалт нь Б.Б намайг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалаас өөрчлөх зорилготой байсан, Тус албан тушаалаас өөрчлөхийг тулд Цагдаагийн албаны тухай хуулийн 78 дугаар зүйлийг хэрэглэн шилжүүлэхээр мэдэгдэл өгсөн, намайг тухайн мэдэгдлийн хууль зүйн үндэслэлийг тодруулан мэдэгдэлд заасан ХАСУМ-ийг мэдүүлээгүй тул шууд шилжүүлэн томилох боломжгүй болсон, иймд ХАСУМ мэдүүлдэггүй албан тушаалд томилох буюу албан тушаал бууруулах шаардлагатай болсон, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн заалтад нийцүүлэн ажлын байрны зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн... гэж үнэлэхийн тулд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн, энэ хяналт шалгалтаар Дутагдалтай гэж үнэлсэнтэй маргаагүй, дутагдалтай гэж үнэлсэн хэрнээ дутагдлаа засах боломжийг олгоогүй, шууд албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй, Миний бие албан тушаал бууруулсан албан тушаалтай маргаж байгаа тул ажлаа хүлээлгэж өгөөгүй, албан тушаал бууруулсан албан тушаалыг хүлээж аваагүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж байсан, мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан тул Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд очоогүй, гаргасан гэх зөрчлүүдэд маргаангүй, түүнийгээ засах боломжийг олгоогүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг ...байгууллагын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамж-ийн дагуу тус албаны хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтаар Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдлагын үйл ажиллагаа, зохион байгуулалтын ажил, үндсэн үйл ажиллагаа зэрэг нь дутагдалтай дүгнэгдсэн бөгөөд хэлтсийн даргын зүгээс нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах, дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг тооцох чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь шалгалтаар тогтоогдсон. Төлөвлөгөөт бус шалгалт явуулсан ажлын хэсгээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн үйл ажиллагааг шалгасан тухай дүнг нэхэмжлэгчид танилцуулахад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т төрийн албан хаагч нь эрхэлж буй албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Цагдаагийн алба хаагчийг дараах тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна гээд "79.2.3. ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж заасны дагуу албан тушаал бууруулж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
1.2. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81.2, 81.3, 81.4-т заалтыг үндэслэн Цагдаагийн хурандаа Б.Б нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг танилцуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар Дутагдалтай үнэлгээтэй дүгнэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 5.2.1, 14.6, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, дахь хэсгийг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3 дахь заалтад заасныг баримтлан 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс чөлөөлж, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
1.3. Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т ...Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна, 79.2-т ...Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна: 79.2.1-т ...энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан; 79.2.2-т ...албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан, 79.2.3-т ..ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, 79.2.4-т ...үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг захиргааны санаачилгаар сахилгын шийтгэлээр албан тушаал бууруулсан талаар маргаан бүхий захиргааны актад заасан байх боловч түүний агуулга болон үндэслэл болгосон хяналт шалгалтын танилцуулга зэрэг баримтуудаас үзэхэд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан гэж үзэхээр байна.
1.4. Энэ тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар ...Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан үзэхээр байх ба хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Бын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний баримтууд болон бусад баримтуудаас харахад нэхэмжлэгчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон эсхүл ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
1.5. Тодруулбал нэхэмжлэгч Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/638 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдож, 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 85,4 В буюу хэвийн үнэлгээгээр, 2023 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 87,6 буюу маш сайн үнэлгээгээр, 2024 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 93,4 буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдэж байсан, хамгийн сүүлд 2024 оны бүтэн жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 90,5 буюу маш сайн үнэлгээгээр үнэлэгдсэн байна.
1.6. Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгч Б.Бын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа П.О нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ... Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь ... 1. Шүүгч, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улсын хэмжээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлдэггүй, хариуцсан чиглэлийн хэргийг танилцуулдаггүй, мөрдөн шалгах ажиллагааг удирдан зохион байгуулах болон мэргэжлийн ажиллагаа хангалтгүй, харьяа нэгжүүдийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажилд оролцдоггүй, ач холбогдол өгдөггүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг үл биелүүлдэг, онцлог гэмт хэргийн талаар удирдлагыг буруу мэдээ, мэдээллээр хангадаг, бодлого шийдвэрийг эсэргүүцдэг, удирдлагын манлайлал сул учир дутагдалтай ажиллаж байна.
2. Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалал тогтоож ирүүлсэн хэрэгт тавих хяналт сул, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг сайжруулах талаар үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, гэмт хэргийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулаагүй, прокурорын байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулах талаар идэвхи санал санаачилга гаргадаггүй албан тушаалын тодорхойлолтод заасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй,
3. Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаас 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус албаны холбогч офицерыг яаралтай Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабт ажиллуулах талаар удирдлагаас өгсөн үүргийг цагдаагийн хурандаа Б.Бд хүргүүлсэн боловч, "Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх бүлэг"-т холбогч офицерын үүрэг гүйцэтгэх алба хаагч нь өгөгдсөнөөс хойш 1 цаг 23 минутын дараа Шуурхай удирдлагын штабт очиж ажилласан нь албаны бэлэн байдал хангаагүй, удирдлагыг мэдээллээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлын үр дүнгээр сарын үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулж хариуцлага тооцсон.
4. Мөрдөн байцаах албаны даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн батлагдсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн дүүргийн цагдаагийн нэгжүүдэд залилах гэмт хэргийн тулгалт, тооллого хийж, дүнг танилцуулах ажлын хүрээнд хариуцсан нэгжид биечлэн очиж ажиллаагүй, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлээгүй асуудалд 2025******* дугаартай албаны шалгалт явуулж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам Байгууллагын үйл ажиллагаанд дотоод болон санхүүгийн шалгалт хийх (код-111)-ын 111.7.2-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11/1-615 дугаартай албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газарт харьяаллын дагуу холбогдох материалыг шилжүүлсэн.
Цагдаагийн хурандаа Б.Б нь дээрх зөрчил, дутагдлуудыг удаа дараа гаргасан тул албан ажлын зайлшгүй шаардлагаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр адилтгах албан тушаалд томилуулах саналтай байгаа болохыг илтгэн танилцуулъя гэх танилцуулгыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сод танилцуулсан нь өмнөх шийдвэртэйгээ зөрчилдөж байна.
1.7. Түүнчлэн Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 1.2-т ...Албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7.1 дэх хэсэгт заасан зарчмаас гадна нотолгоонд суурилсан, бодитой, шударга байх зарчмыг баримтална, 2.1-т ...Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид "төлөвлөгөө" гэх) нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна, 4.2-т ...Албан хаагчид удирдах албан тушаалтнаас шууд өгсөн нэмэлт үүрэг даалгавар, арга хэмжээг энэхүү журмын 2.8-д заасан нэмэлт ажил, үүргийн нэгэн адилаар төлөвлөгөөний "Гүйцэтгэлийн зорилт" хэсэгт хамааруулан тайлагнана, 5.4-т ...Нэгж дотроо дахин нэгжгүй нэгжийн даргын үнэлгээг төсвийн шууд захирагч, дээрээ нэгжтэй нэгжийн даргын үнэлгээг дээд шатны нэгжийн дарга үнэлэх бөгөөд нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараах байдлаар тодорхойлж үнэлнэ, 5.4.1-т ...гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор гэж зааснаас үзэхэд нэгжийн дарга нь албан хаагчийн нэгжийн төлөвлөгөөг үнэлэхдээ гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, удирдах албан тушаалтнаас шууд өгсөн нэмэлт үүрэг даалгаврыг хэрхэн хэрэгжүүлсэн зэргийг баримт нотолгоонд суурилж, бодитой, шударга байх зарчмыг баримтлан үнэлж дүгнэхээр заажээ.
1.8. Гэтэл танилцуулгад дурдсан Шүүгч, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулын байгууллагын алба хаагчдын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улсын хэмжээнд гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, нэгдсэн бодлогыг хэрэгжүүлдэггүй, хариуцсан чиглэлийн хэргийг танилцуулдаггүй, мөрдөн шалгах ажиллагааг удирдан зохион байгуулах болон хуульч ажиллагаа хангалтгүй, харьяа нэгжүүдийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх ажилд оролцдоггүй, ач холбогдол өгдөггүй, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг үл биелүүлдэг, онцлог гэмт хэргийн талаар удирдлагыг буруу мэдээ, мэдээллээр хангадаг, бодлого шийдвэрийг эсэргүүцдэг, удирдлагын манлайлал сул учир дутагдалтай ажиллаж байна. Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалал тогтоож ирүүлсэн хэрэгт тавих хяналт сул, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүнг сайжруулах талаар үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулаагүй, гэмт хэргийн нөхцөлд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, дээд шатны байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулаагүй, прокурорын байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулах талаар идэвхи санал санаачилга гаргадаггүй албан тушаалын тодорхойлолтод заасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй гэх зөрчлүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, ...Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаас 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тус албаны холбогч офицерыг яаралтай Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабт ажиллуулах талаар удирдлагаас өгсөн үүргийг цагдаагийн хурандаа Б.Бд хүргүүлсэн боловч, "Гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх бүлэг"-т холбогч офицерын үүрэг гүйцэтгэх алба хаагч нь өгөгдсөнөөс хойш 1 цаг 23 минутын дараа Шуурхай удирдлагын штабт очиж ажилласан нь албаны бэлэн байдал хангаагүй, удирдлагыг мэдээллээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлын үр дүнгээр сарын үндсэн цалинг 1 саp 10 хувиар бууруулж хариуцлага тооцсон гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж тус тус заасны дагуу тухайн зөрчлийг 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гаргасан болохыг мэдсэн ба зөрчлийг илрүүлснээс хойш 7 сарын хугацаа өнгөрсөн, мөн танилцуулгад тухайн зөрчилд холбогдуулан нэхэмжлэгчийн ажлын үр дүнгээр сарын үндсэн цалинг 1 саp 10 хувиар бууруулах хариуцлага тооцсон гэж байгаа боловч бодит байдалд дээр нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, цалингийн тодорхойлолтоор тогтоогдоогүй.
1.9. Гэтэл нэгжийн дарга буюу Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа П.О нь нэхэмжлэгч Б.Бын 2024 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үед дээрх нөхцөл байдал тогтоогдож байсан бол үнэлж дүгнэхдээ энэ талаар нотлох баримтад үндэслэж, бодитой үнэлэх ёстой байсан боловч үнэлээгүй Б.Бын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг маш сайн гэж үнэлсэн хэрнээ нэг сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр албан тушаалын тодорхойлолтод заасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн чиг үүргийг хэрэгжүүлдэггүй гэж танилцуулж байгаа нь өмнөх шийдвэртэйгээ зөрчилдсөн танилцуулга хийснийг илтгэж байна.
1.10. Мөн хэрэгт авагдсан баримтаар дээрх танилцуулгыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа А.Мээс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/01 дугаар мэдэгдэх хуудсаар албан ажлын зайлшгүй шаардлагаар эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр адилтгах албан тушаалд томилуулах шилжүүлэн томилохоор шийдвэрлэж, захиргааны шийдвэр гарах гэж байгааг мэдэгдэж байна гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, мөн өдөр Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд Өлзийбаярын Цийг томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахим системд нээсэн зэрэг үйл баримт Авлигатай тэмцэх газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны 05/12986 дугаар албан бичиг болон бусад баримтаар тогтоогдож байна.
1.11. Гэтэл нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэний дараа дахин 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсүүдийн 2024 онд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн болон дотоод аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний биелэлт, үр дүн, Цагдаагийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилт, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийн биелэлт, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шалган зааварчлах зорилгоор Мөрдөн байцаах албаны зарим нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалт явуулах удирдамжийг гарган, хяналт шалгалтыг явуулж, дүнгийн танилцуулгыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хийсэн.
1.12. Уг шалгалтаар Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст Удирдлагын үйл ажиллагааны чиглэлээр 4 чиглэл 19 үзүүлэлтээр хяналт шалгалт явуулахад 63.7% дутагдалтай, Зохион байгуулалтын ажлын талаар 7 чиглэл 16 үзүүлэлтээр хяналт шалгалт явуулахад 60.5% дутагдалтай, Үндсэн үйл ажиллагаа 12 чиглэл 36 үзүүлэлтээр 67% дутагдалтай нийт 33 чиглэл, 71 шалгуур үзүүлэлтээр тус хэлтсийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд 63.7%-тай дутагдалтай үнэлэгдсэн,
1.13. Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б нь нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, Хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах, дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг тооцох чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар дутагдалтай үнэлгээтэй Дүгнэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх заалтад дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг доод шатны цагдаагийн байгууллага, алба хаагч биелүүлэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт ...цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2 дахь хэсэгт Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах албаны даргын тушаалаар батлагдсан дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлж ажиллах, 1.3 дахь хэсэгт Алба хаагчдын.... өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах, 2 дугаар зорилтын 2.2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлгийн 6.3-д заасныг хэрэгжүүлэх, 2.3 дахь хэсэгт Гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг удирдан зохион байгуулах, 3 дугаар зорилтын 3.1 дэх хэсэгт Удирдлагаас өгсөн үүргийг цаг тухайд нь биелүүлж, үр дүн биелэлтийг танилцуулах, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.1.1. 3.1.2, 3.1.3, 3.1.5 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул тэдгээрт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
1.14. Гэвч тус шүүхээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд холбогдуулан цуглуулсан болон хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн нэхэмжлэгч Б.Бын гаргасан зөрчлийг нотолж байгаа гэх баримтуудаар маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан ...нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг удирдан зохион байгуулж, үр дүнг хариуцах дээд шатны байгууллага, албан тушаалтны баталсан тушаал, шийдвэр, хууль тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг олж тогтоох ажлыг удирдан зохион байгуулах, алба хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаас өгсөн үүргийг биелүүлж, үр дүнг танилцуулах чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, төлөвлөгөөт бус хэсэгчилсэн шалгалтаар Дутагдалтай үнэлгээтэй дүгнэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 5.2.1, 14.6, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2, 1.3, 2 дугаар зорилтын 2.2, 2.3, 3 дугаар зорилтын 3.1, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, дахь хэсгийг тус тус зөрчсөн гэх үйл баримтууд хангалттай нотлогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна.
1.15. Түүнчлэн хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Б.Бд холбогдуулан цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хуульд заасан нарийвчилсан зохицуулалттай хуульд үндэслэж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай 55 дугаар зүйлийн 55.2-д Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-д заасныг баримтлах нь зүйтэй.
1.16. Уг журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь 2 удаа хангалтгүй үнэлгээ авсан тохиолдолд албан тушаал бууруулахаар зохицуулсан байхын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48 дугаар зүйлийн 48.10-т Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.4.2-т ... сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д ...хууль зүйн үндэслэлтэй байх, 3.2-т ...Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т ...Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 4.3-т Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна гэж тус тус заасны дагуу зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж, түүнд тохирох сахилгын шийтгэлийн төрлийг сонгох, эсхүл түүнийгээ засаж залруулах боломжийг олгох нь зүйтэй.
1.17. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж буруутгасан бол аль үүргийг, хэдэн удаа, хэрхэн зөрчсөн, үүргээ хэрхэн биелүүлээгүй болохыг хөдөлбөргүйгээр нотолж тогтоох, цаашлаад дээрх дурдсан хууль болон холбогдох бусад дүрэм журамд зааснаас үзэхэд, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад харгалзан үзэх асуудал нь тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзаж үзэхээр байх ба нэхэмжлэгч Б.Б нь өмнө нь сахилгын шийтгэл хүлээж, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар маргаагүй, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүд нь бүрэн дүүрэн нотлогдоогүй байна.
1.18. Иймд дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Нэхэмжлэгчээс ...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрх заасны дагуу биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарласан, мөн дээрх хугацаанд миний бие хамрын амьсгал сэргээх мэс засалд орсон гэж, хариуцагчаас ... нэхэмжлэгч албан тушаал бууруулсан шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзаж, томилогдсон албан тушаалд очиж ажиллаагүй, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн үед албаны бэлэн байдлыг хангаагүй, ажил тасалсан, төрийн албан хаагч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхихыг хориглосон гэж тус тус тайлбарлан маргасан.
2.2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Быг Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулж, Цагдаагийн хурандаа цолыг хураажээ.
2.3. Нэхэмжлэгч Б.Бас Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...Миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд хандаж эрх ашгаа хамгаалуулахаар гомдлоо гаргаж байна. Эрх бүхий байгууллагын шийдвэр эцэслэн гарч хэрэгжих хүртэл шалтгааны улмаас одоогийн эрхэлж буй албан ажлаа хүлээлгэж өгөхгүй мөн дээрх тушаалаар томилсон албан тушаалыг хүлээн авах боломжгүй гэдгийг үүгээр албан ёсоор мэдэгдэж байна гэх талбарыг хүргүүлж, тухайн албан тушаалд очиж ажиллаагүй бөгөөд нэхэмжлэгчийг дээрх шийдвэртэй маргаж байгаа гэсэн үндэслэлээр аливаа нэг ажил, үүргийн хуваарьт оруулаагүй болох нь Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Г*******гийн тайлбараар тогтоогдож байна.
2.4. Мөн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Гэ, Цагдаагийн хурандаа Г.Г*******гаас тайлбар авсан байх бөгөөд Цагдаагийн хурандаа Б.Быг ажлаа тасалсан гэх үйлдлээс шалтгаалан танай хэлтэст сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болсон уу?
Хариулт: Тус хэлтэст энэ онд шинээр 2 чиглэлийн ахлах байцаагчийн орон тоог нэмэгдүүлсэн. Энэ орон тоо нэмэгдсэнтэй холбоотой цагдаагийн хурандаа Б.Быг томилсон боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй. Шинээр орон тоо батлагдсан чиглэлийн ахлах байцаагч нарын албан тушаалын тодорхойлолтыг батлуулахаар тус албаны Захиргааны удирдлагын хэлтэст өгсөн байгаа. Энэ алба хаагч ажлаа хүлээж аваагүйн улмаас одоогоор сөргөөр нөлөөлсөн үр дагавар үүсээгүй. Харин хуучин ажиллаж байсан чиглэлийн ахлах байцаагчийн орон тоонд томилогдсон бол сөрөг үр дагавар үүсч ажлын тэнцвэргүй болох байсан гэх хариултыг өгсөн байгаагаас үзэхэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчийн орон тоо нь тухайн онд шинээр батлагдсан, албан тушаалын тодорхойлолт нь батлагдаагүй байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь тухайн албан тушаалд очиж ажиллаагүйгээс шалтгаалан сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй ажил хэвийн явагдаж байсан байна.
2.5. Цагдаагийн ерөнхий газрын Дүн шинжилгээ хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа О.Б нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025 дугаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Бын гаргасан үйлдэлд албаны шалгалт явуулах төлөвлөгөөг баталж, Цагдаагийн хурандаа Б.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчаар 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр томилогдсон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй үйлдэлд алба хаагчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор шийдвэрлэсний дагуу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 72 дугаар танилцуулгаар Б.Б нь дээд шатны байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзаж, улмаар томилогдсон ажил, албан тушаалд өнөөдрийг хүртэл хугацаанд 9 хоног очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор байна гэж дүгнэсэн.
2.6. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/115 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай тушаалаар Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9 цаг хүртэл хугацаанд шилжүүлэн, хамгаалалт, зохицуулалтын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийг ямар нэгэн ажил, үүргийн хуваарьт оруулаагүй болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.
2.7. Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр Албаны шалгалтын дүнгийн танилцуулга-ыг хийсэн. Үүнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн хурандаа Б.Б нь дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, биелүүлэхээс татгалзаж, томилогдсон ажил, албан тушаалд очоогүй, өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжсэн үед албаны бэлэн байдлыг хангаагүй, өнөөдрийг хүртэл буюу хуанлийн 25, ажлын 17 хоног ажил тасалсан буруутай үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, мөн зүйлийн 37.1.7 дахь хэсэг Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, мөн зүйлийн 37.1.8 дахь хэсэг "Захирах, захирагдах ёсыг баримтлах, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэг Хариуцлагатай байх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэг албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.9 дэх хэсэг Удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, мөн зүйлийн 69.1.10 дахь хэсэг Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях мөн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах, мөн дүрмийн 2.5.5 дахь заалт Удирдлагын зохих шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслах, ажлын байр, хариуцсан ажил, үүргээ дур мэдэн орхих, хууль, журмын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгавар, шаардлагыг хууль бусаар эсэргүүцэхгүй байх, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 3.1.1 дэх заалт Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, ёс зүйн болон энэ дүрмийг зөрчсөн, мөн дүрмийн 3.1.2 дахь заалт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зөрчсөн, мөн дүрмийн 3.1.3 дахь заалт Удирдах албан тушаалтнаас өгсөн хуульд нийцсэн тушаал, үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны Алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах (код-907) журам-ын 907.2.10 дахь хэсэг Алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2.8. Монголын уламжлалт цагаан сарын баяр амралтын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/115 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарсан үед албаны бэлэн байдал хангаагүй, ажил тасалсан, мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.9 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргасан зэргийг тус тус үндэслэн түүнд оногдуулах сахилгын шийтгэлийг хүндрүүлэн үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Албаны шалгалтын дүнг тус албаны даргын зөвлөлийн энэ оны 02 дугаар хурлаар хэлэлцээд чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Б.Бын гаргасан зөрчилд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 дахь хэсэгт зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулахаар шийдвэрлэжээ.
2.9. Нэхэмжлэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 06-нд хамар битүүрлийн шалтгаантай толгойн өвдөлтэй эмчид үзүүлсэн, 2025 оны 03 дугаар сарын 09-нд хамрын амьсгал сэргээх operation septoturbinplasty-д орсон, 2025 оны 03 дугаар сарын 15-нд хамрын мэс заслын дараах хяналтад 3-4 долоо хоног, цаашид чих хамар хоолойн болон зүрх судасны эмчийн хяналтад байх шаардлагатай болсон нь Г******* эмнэлгээс 2025 оны 04 дүгээр сарын 22-нд гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч өвчтэй байсан талаараа хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдээгүй, чөлөө зөвшөөрөл аваагүй боловч хяналт шалгалт явуулж байгаа албан хаагчид мэдэгдсэн, хяналт шалгалтын материалд Г******* эмнэлгээс Б.Бын үзүүлсэн, хагалгаанд орсон, өвчтэй байсан талаарх баримтыг авсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/20 дугаар Албаны шалгалт явуулсан материалыг хянаж, санал өгсөн тухай хуудас-аар тогтоогдсон боловч Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй.
2.10. Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.9-т ... Удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, 69.1.10-т Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг Цагдаагийн алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1 дэх заалт Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах, мөн дүрмийн 2.5.5 дахь заалт Удирдлагын зохих шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил таслах, ажлын байр, хариуцсан ажил, үүргээ дур мэдэн орхих, хууль, журмын хүрээнд өгөгдсөн үүрэг даалгавар, шаардлагыг хууль бусаар эсэргүүцэхгүй байх, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм-ийн 3.1.1 дэх заалт Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, ёс зүйн болон энэ дүрмийг зөрчсөн, мөн дүрмийн 3.1.2 дахь заалт Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам зөрчсөн, мөн дүрмийн 3.1.3 дахь заалт Удирдах албан тушаалтнаас өгсөн хуульд нийцсэн тушаал, үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны Алба хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах (код-907) журам-ын 907.2.10 дахь хэсэг Алба хаагчийг шилжүүлэн томилох шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн зөвшөөрөөгүй, томилогдсон албан тушаалд очоогүй нь алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэх хуулийн зохицуулалт болон хэм хэмжээний актаас үзэхэд Цагдаагийн албан хаагч нь удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх эрхгүй, хориглосон зохицуулалтай байна.
2.11. Гэтэл нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/245 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргаж, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул биелүүлэхээс татгалзаж байгаа талаараа Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мт албан ёсоор мэдэгдсэн байна.
2.12. Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48 дугаар зүйлийн 48.10-т ...Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан 1.4.2-т ... сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдал тохирсон байх, 1.4.5-д ...хууль зүйн үндэслэлтэй байх, 3.2-т ...Эрх бүхий албан тушаалтан энэ журмын 3.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн албан хаагчийг харьяалсан нэгжийн удирдлагын санал, тухайн зөрчлийн шинж байдал, мөн журмын 3.3-т заасан нөхцөл байдал болон хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 3.4-т Сахилгын шийтгэлийг хүндэрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна: 3.4.1-т зориуд санаатайгаар зөрчил гаргасан, 3.4.2-т Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор зөрчил гаргасан, 3.4.3-т Зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн, 3.4.4-т Өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан, 3.4.5-д хэд хэдэн зөрчил гаргасан, журмын 6-д Төрийн албанаас халах шийтгэл ногдуулах, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т ...Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана, 81.2-т ...Энэ хуулийн 81.1-д заасан цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг цагдаагийн төв байгууллагын дарга батална, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 1.2-т ...Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй тухай, Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актад тусгагдсан хэм хэмжээ, энэхүү дүрмээс бүрдэнэ, 3.2-т ...Ёс зүйн зөрчил гаргасан цагдаагийн албан хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан, дэс дараалал хэрэглэхгүйгээр оногдуулна, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 4.3-т Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан, дэс дараалан хэрэглэхгүйгээр оногдуулна гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгчийг шилжүүлсэн ажил албан тушаалд очиж ажиллаагүй үйлдэл нь зөрчлийн шинж байдалтай тохирсон байх ёстой.
2.13. Нэхэмжлэгч Б.Б нь эрх бүхий байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны Б/245 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулаагүй байхад шилжүүлсэн албан тушаалд очиж ажиллах үүрэгтэй байсан бөгөөд тухайн ажил үүрэгт очиж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байгаа хэдий ч нэхэмжлэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 06-нд хамар битүүрлийн шалтгаантай толгойн өвдөлтэй эмчид үзүүлсэн, 2025 оны 03 дугаар сарын 09-нд хамрын амьсгал сэргээх operation septoturbinplasty-д орсон, 2025 оны 03 дугаар сарын 15-нд хамрын мэс заслын дараах хяналтад 3-4 долоо хоног, цаашид чих хамар хоолойн болон зүрх судасны эмчийн хяналтад байх шаардлагатай болсон талаараа хяналт шалгалт явуулж байгаа албан хаагчид мэдэгдсэн, хяналт шалгалт явуулахдаа нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар Г******* эмнэлгээс холбогдох баримтыг авсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/20 дугаар Албаны шалгалт явуулсан материалыг хянаж, санал өгсөн тухай хуудас-аар тогтоогдож байна.
2.14. Мөн нэхэмжлэгч Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Чиглэлийн ахлах байцаагчаар очиж ажиллаагүйгээс шалтгаалан ажил үүрэгт нь сөргөөр нөлөөлсөн зүйл байхгүй ажил хэвийн явагдаж байсан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж, хүчингүй болгож шийдвэрлэж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчилд холбогдуулан хүндрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.15. Харин Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Быг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс албан тушаал бууруулсан Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчийн албан тушаалд 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажлын 6 хоног очиж ажиллагаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж зааснаар хариуцагч нэхэмжлэгчийг Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийн шинж байдалд тохироогүй, хариуцагч сонгох боломжоо буруу хэрэглэсэн гэж үзлээ.
2.16. Иймд дээрх үндэслэлүүдээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай ажилд эгүүлэн томилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.17. Маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48 дугаар зүйлийн 48.10, Цагдаагийн албаны тухай хуулийн 79.2.3, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 1.2, 2.1, 4.2, 5.4, 5.4.1, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.4.2, 1.4.5, 3.2, Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 4.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/245 дугаартай тушаал болон Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/431 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажилд нь буцаан томилсон тушаал гарсан өдөр хүртэл хугацаагаар тооцон олгох, тус дүнгээс эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АЗБАЯР