Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

2024/ДШМ/18

 

 

 

Г.Тт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор: Б.Н

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Т.Ч, С.Э

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.М /цахимаар/

Шүүгдэгч: Г.Т

            Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Тт холбогдох 2312000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр О аймгийн З суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэрийн хамт О аймгийн З сумын 0 дүгээр баг, 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Галсанпэрэнлэй  овогт Ганбаатарын Т /РД:НУ77040516/

 

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан,  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Х сумын Ут багийн нутаг Оын ар гэх газар засмал зам дээр 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль буюу тээврийн хэрэгслийг мөргөж, насанд хүрээгүй хохирогч Э.Нийн биед гавлын баруун чамархай  ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чихний эргэн тойрон цус хуралт, чихний дэлбэнд зулгаралт, бүсэлхий, баруун гуя, шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.Эийн биед дух, яс, баруун нүдний дээд хананы хугарал, тархинд духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний зулгаралт, цус хуралт, элэгний няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Г.Тт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г овогт Гын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух О аймгийн З сумын нутаг дэвсгэрээс явахыг 8/найм/ сарын хугацаанд хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,  Шүүгдэгч Г.Тт хяналт тавьж ажиллахыг О аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511  дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Таас   19.320.000/арван есөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 30 дугаар байрны 56 тоотод оршин суух хаягтай, Цорс овогт Тогтохын Ч/РД:АМ86041424/-д, 19.320.000/арван есөн сая гурван зуун хорин мянга/ төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Х сумын У баг, Оын ар гэх газар оршин суух хаягтай, Өөлд овогт Зоригтбаатарын Ч /РД:АМ93081409/-д тус тус олгож, хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,  Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн зүйлийн 3-т зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн үүргээ тус тус биелүүлж чадсангүй. Эрүүгийн 2312000000238 дугаартай хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүх дүгнэж Г.Т нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр А аймгийн Х сумын Ут багийн нутаг Оын ар гэх газар засмал зам дээр 00-00 улсын дугаартай Т.Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль буюу тээврийн хэрэгслийг мөргөж насанд хүрээгүй хохирогч Э.Нийн биед хүнд хохирол, насанд хүрээгүй хохирогч Т.Эийн биед хүнд хохирол учруулсан гэх баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. гэж үзэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял халдаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа учраас доорх үндэслэлүүдээр гомдож байна. 1: Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ч, З.Ч, насанд хүрээгүй гэрч Э.Д, П.Б, Т.Э, насанд хүрээгүй хохирогч Э.Н, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 9223, 9225,9242, 9245, 9473 дүгнэлт, А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 50, 51 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Тыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т, 3.1 а-д, 3.7 а-д мөн дүрмийн 11.14-д гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 -т заасан хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь замын тээврийн осол юунаас болж гарсан гэхэд дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар үйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 дахь нотолбол зохих байдлыг нотолж чадсангүй. 2: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Л” гэсэн хуулийн этгээдийн тамгатай, Ч гэх хүнээр шинжээчийн дүгнэлтийг аргуулахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, мөн зүйлийн 8.2.2, мөн хуулийн 10, 11, 28 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахгүй шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Осолд холбогдогч Э.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн буруутай хэдий ч түүний жолоодож явсан мотоциклийн эзэмшигч Т.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж оролцуулахгүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ГУРАВ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна....” гэх боловч шүүгдэгч Г.Тыг гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэсэн атлаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 14 тоот дүгнэлтийг хэрхэн дүгнэснээ тайлбарласангүй. Насанд хүрээгүй мотоцикль жолоодож явсан Э.Дын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдсангүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ... Г.Тт холбогдох хэрэг хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөн анхан шатны шүүхээс хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэж, Г.Тыг согтуурсан буюу 0.7 промилли спиртийн зүйл хэрэглэсэн, хөнгөн зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлтэй бөгөөд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа...шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т  жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон байна гэж дүгнэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт нь хууль зөрчиж гарсан учраас  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар  анхан шатны шүүхэд буцааж, шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу гаргуулж өгнө үү...гэв.

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... өмгөөлөгчтэйгөө санал нэг байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Т нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Чын...Миний төрсөн охин Э.Н байгаа юм. Манай охин 2023 оны 07 дугаар сарын 17-ны орой А аймгийн Х сумын У багийн Оын ар гэх газар нутагладаг манай төрсөн ээж болох Оийнхээс манай охин Э.Н нь авга ах Тынх руу Д, Б, Н, Э, Эийн хамтаар мотоцикльтой өөрийн А аймгийн Х сум У багийн "Тэмээ хүзүүний ам” гэх газар байдаг Тынх руу О засмал замаар явж байхдаа зам тээврийн осолд орж бэртсэн байсан. Би тэр үед ээж Оийнд 3 хүүхдийн хамтаар амарч байсан ба Тын хоёр хүүхэд эмээ Оийнд ирээд хоёр хонож байсан ба гэр рүүгээ явна гэж хэлж байсан. Тэр үед гэр рүүгээ явах машин байхгүй байсан. Манай үеэл дүү Д хонь тууж ирээд буцаж явах үедээ манай охин Н, Э, Э, Бхангал нарыг авч явах гэж байсан талаар манай ээж болох Оээс мэдсэн. Тэгээд удалгүй тэр хэд Тынх руу явсан. Э, Эийн ээж болох Ч нь гар утсаар холбогдоод манай хүүхдүүд О зам дээр зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би ээж Оийн хамт очиход манай хүүхдүүд уйлсан, цус гарсан байдалтай байсан. Тэр үед А аймгийн Х сумын нэгдсэн эмнэлэг рүү түргэн тусламж дуудсан удалгүй эмч нар ирээд хүүхдүүдийн биеийн байдлыг үзээд Х сум руу яаралтайгаар авч явсан. Х суманд очоод рентген зураг болон өвчин намдаах тариа хийлгүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 18-нд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр гэмтэл согог үндэсний Од очсон. Тэр үед манай охин Н нь тархи доргилттой, тархины баруун тал цус хуралттай гэж онош гарсан байсан...гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чын...Манай охин 2023 оны 07 дугаар сарын 17-ны орой А аймгийн Х сумын У багийн Оын ар гэх газар нутагладаг манай нөхөр Т.Тын ээж болох Оийнхээс манай охин Т.Э нь Д, Б, Н, Эийн хамтаар мотоцикльтой өөрийн гэр болох А аймгийн Х сум У багийн "Тэмээ хүзүүний ам” гэх газар байдаг гэр лүүгээ О засмал замаар явж байхдаа зам тээврийн осолд орж хүнд бэртсэн байсан тухайн үед манай охин өөрийн төрсөн дүүгийн хамт явж байсан. 2023 оны 07 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад манай хөхөр Т.Т нь А аймгийн Х сумын Оөөс орой гэр лүүгээ явж байх замд нь манай охин болон бусад хүүхдүүд зам тээврийн осолд орсон байсан талаар мэдээд надад цуг явж байсан хүүхэд ирж мэдэгдсэн харин би тэр үед ойрхон айлд байж байсан тэгээд тухайн хэргийн газар иртэл манай охин бусад хүүхдүүд уйлсан байдалтай, цус бас гарсан байсан тэгээд манай охин Э ээжээ би даараад байна гэж ухаан алдсан тэгээд А аймгийн Х сумын нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн удалгүй түргэн тусламж ирээд хүүхдүүдэд үзлэг хийгээд Х сум руу яралтай авч явах хэрэгтэй байна гээд авч явсан тэгээд бид нар бүгд Х суманд очиж эмчилгээ хийлгэсэн тэгээд маргааш нь Х сумын эмч нар Улаанбаатар хот руу яралтай авч явна гэж хэлээд бид нар Улаанбаатар хот руу 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр явсан Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог үндэсний Од ирсэн ба манай охин Э нь хоёр хоног ухаангүй байсан учраас эрчимт эмчилгээнд орсон ба эмчилгээнээс гараад хавсарсан тасагт шилжиж тэндээ 8-9 хоног эмчилгээнд орсон ба биеийн байдал тэнцвэржиж эрхээр нь А аймгийн Х суманд өөрийн гэртээ 2023 оны 08 дугаар сарын эхээр ирсэн...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Дын...Би 2023 оны 07 дугаар сарын 17-нд оройн 20 цаг өнгөрч байхад О эгчийнхээс дүү Э, Э, Б, Нийн хамт мотоциклтой Х сумын Оөөс ертөнцийн зүгээр урд зүгт 8 км зайд үеэл ах Тынх Оын ард байдаг тул тийшээ 4 дүүгийн хамтаар засмал замаар явж байтал араас миний мотоциклийг гэнэт хүчтэй доргилт мэдрэгдээд унасан. Тэрнээс хойш сайн юм санахгүй байна. Би ухаан алдсан байж байгаад сэртэл манай дүү нар зам дээр тал, тал тийшээ харсан байдалтай ухаан алдсан, манарсан байдалтай байсан. Тэгээд би мөргөсөн автомашины жолооч дээр очоод түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд юм яриагүй, ямар нэгэн үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгэхээр нь дүү болох Б замын голд шидэгдсэн байдалтай байхад очиж замын хажууд өргөж аваачаад сэгсрээд газар хэвтүүлсэн. Тэр хооронд Т ах ирээд түргэн тусламж дуудаж, өөрийн хүүхэд Эийг очиж аваад хөдөлгөөнгүй тэвэрч байсан. Дүү Н, Э хоёр замын хажууд хэвтэж байсан. Тэр үед Э, Э хоёрын ээж болох Ч ирээд охин Эийг өөрийн дээлээр ороогоод хөдөлгөөнгүй барьж байсан. Тэр үед Төрөө ах өөрийн төрсөн ах У ах руугаа гар утсаар холбогдож цагдаа болон эмнэлгийн алба хаагчдад мэдэгдээд осол болсон газар хүрээд ир гэж хэлсэн. Т манай хүргэн ах болох Жигмэддожид гар утсаар залгаж осол болсон газар хүрээд ир яаралтай гэж хэлж байсан. Бас миний ард мотоцикль дээр сууж явсан дүү нарын эцэг эх рүү 3 гар утсаар залгаж мэдэгдсэн. Эмчийн хамт У ах эмч дагуулж ирээд бид хүнд бэртсэн Бхангал, Эд эмч анхан шатны түргэн тусламж үзүүлсэн. Тэр үед манай төрсөн ах Д, хүргэн ах Ж, Х нар  ирсэн. Эмчийн хамт хувийн машинаар Өвөрхангай аймгийн Х суманд эмнэлэгт ирсэн...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Нийн...Д ахтай Б, Э, Э бид 4 мотоциклийн араар нь суугаад Т гэх айлд очихоор явцгаасан. Тухайн мотоциклийг Д ах бариад араар нь би миний ард Э аниа, Э аниагийн ард Бээ, мотоциклийн банкин дээр нь Э суугаад явцгаасан. Засмал зам руу гараад бид нар удаанаар явж байтал гэнэт мотоцикль түс гээд мөргүүлэх шиг болоод бид нар мотоциклоос унацгаасан. Би замаас гараад уначихсан, Д ах Бээг сэрээрэй гээд, Э ааваа ээж хаана байгаа юм бэ гээд орилоод байсан...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч П.Бын...Бид нар Т гэх айлд очихоор Д ах мотоцикль бариад Дын ард Н суугаад, Нийн ард Э, Эийн ард би суусан. Бид нар О замтай нийлээд зөөлхөн 1-2 минут орчим явж байсан. Араас машин мөргөсөн. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. Хамгаалах малгай өмсөөгүй. Э ааавындаа очих гээд бид нар дагасан юм. Д ахаас өөр мотоцикль жолоодох хүн байхгүй байсан болохоор жолоодсон...гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Наранцэцэгийн...2023 оны 07 дугаар сарын 16-нд А аймгийн Ө сумын засаг даргын тамгын газраас захиалсан 6x12 харьцаатай 1 ширхэг асар, 6x4 харьцаатай 5 ширхэг асар майханг 07 дугаар сарын 16-нд А аймгийн Ө сумын наадмын талбайд барьж өгсөн. Маргааш нь 2023 оны 07 дугаар сарын 17-нд Улаанбаатар хот руу явах замдаа А аймгаас Ц сум орох замдаа 5 литр айраг худалдаж авсан. А аймгийн Ц сумаас ертөнцийн зүгээр хойд амралтын газрын хажууд машин дотор сууж байхдаа нөхөр бид хоёр худалдаж авсан айргаа уугаад машинд унтсан. Тэгж айраг уучхаад унтсан байх хооронд манай нөхөр Улаанбаатар хот руу өөрөө шийдвэр гаргаад явсан байсан. Би мэдээгүй машиныхаа хойд суудал дээр ор засаад унтсан байсан. Тэгсэн гэнэт хүчтэй дуу гарч доргисон. Тэгээд би сэрсэн тэр үед манай нөхөр А аймгийн Х сум өнгөрөөд явж байхдаа мотоцикль мөргөсөн байдалтай байсан. Тэгээд нөхөр бид хоёр машинаасаа бууж очтол мотоцикль дээр сундалж явсан бага насны дөрвөн хүүхэд байсан. Автомашины урд шилэнд цохигдсон байдалтай хүүхэд байсан, бусад гурван хүүхэд харалдаа урд босож болохгүй гэсэн болохоор хэвтүүлсэн байсан. Манай нөхөр Т намайг автомашиндаа сууж бай чи болсон зүйлийн талаар мэдэхгүй гээд байсан болохоор би автомашин дотроо сууж байсан. Тухайн хүүхдүүдийн эцэг эх ирсэн хүүхдүүдээ загнаж байсан...гэсэн мэдүүлэг, Н.Оийн...2023 оны 07 дугаар сарын 17-ны орой Тынхаас 19 цагийн хавьцаа Д нь ганцаараа мотоциклиор хонь тууж ирсэн. Тэгээд хоол идчихээд дахиж яваад үхэр тууж ирсэн. Э, Э хоёр гэртээ харьж хувцсаа солиод ирье Гэхээр нь орой болсон байна явж хэрэггүй гэж хэлсэн. Удаагүй мотоцикль дуугараад явчихаар нь гараад хартал Д мотоцикль барьчихсан, манайд байсан Э, Э, Н, Б нар мотоциклийн араар суучихсан хөдлөөд явчихсан. Тухайн үед цаг 20 цаг болж байсан байх гадаа гэгээтэй байсан. Би гэртээ тогоо нэрээд байж байтал манай бэр Ч над руу залгаад осол болсон талаар хэлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч Н.Эгийн...Осол болсон газар оройны 22 цагийн үед очсон. Тэр үед бэртсэн хүүхдүүдийг ар гэрийн эцэг эх нар нь дээл болон хөнжилд ороосон замын хажууд сууж байсан. Би тэр үед автомашинаас буугаад харанхуй болсон учир гар утасны гэрлээ асаагаад хартал 5 хүүхэд байсан. Тэгээд хүүхдүүдийн биеийн байдлыг үнэлээд хамгийн хүнд гэсэн хүүхэд дээр очоод амин үзүүлэлтүүдийг нь үзээд өвдөлт намдаах тайвшруулах зорилгоор аналгин димодрол хийсэн. Тэгээд бусад хүүхдүүдийг харахад өөрийн гэсэн ухаантай хөдөлгөөн идэвхтэй, асуултад зөв тод хариулж байсан. Хүүхдийн биеийн байдал муу байсан болохоор хамгийн ойр байгаа эмнэлэг буюу Х сумын эмнэлэг рүү аваад явсан. Явж байх замдаа хүнд бэртэл авсан хүүхдийг Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хойд суудлыг нь хэвтүүлж чийгийн гудас нь дээр дамнаж зөөвөрлөөд авч явсан. Тэр үед биеийн бүтэн үзлэг хийхэд хүүхдийн плаж ноосон цамц нь тэр чигтээ цус болчихсон байсан...гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Эийн...Б, Н, Э, Дын хамт мотоцикльтой өөрийн гэр рүүгээ засмал замаар явсан. Тэр үед араас гэнэт хүчтэй мөргөсөн зүйл мэдрэгдсэн. Манай аав Т ирснийг би муухан санаж байна...гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9223 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9225 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9245 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9242 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9473 дугаартай дүгнэлт, А аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт, А аймаг Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Тыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Тт  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байна.            

            Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

          

 Шүүгдэгчийн өмгөөлөгч…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар үйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.6 дахь нотолбол зохих байдлыг нотолж чадсангүй. 2: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Л” гэсэн хуулийн этгээдийн тамгатай, Ч гэх хүнээр шинжээчийн дүгнэлтийг аргуулахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, мөн зүйлийн 8.2.2, мөн хуулийн 10, 11, 28 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахгүй шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Осолд холбогдогч Э.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн буруутай хэдий ч түүний жолоодож явсан мотоциклийн эзэмшигч Т.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж оролцуулахгүй хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх боловч шүүгдэгч Г.Тыг гэм буруутай болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэсэн атлаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 14 тоот дүгнэлтийг хэрхэн дүгнэснээ тайлбарласангүй. Насанд хүрээгүй мотоцикль жолоодож явсан Э.Дын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдсангүй…гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эрх бүхий этгээдийн тогтоолоор шинжээч томилж, томилогдсон шинжээч хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргасан, гаргасан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

              Мөн насанд хүрээгүй мотоцикль жолоодож явсан Э.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Т.Т нь Э.Дд уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг мэдсээр байж зөвшөөрч жолоодуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Т.Тыг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

             

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        В.Ц

 

                            ШҮҮГЧИД                                        Т.Д

 

                                                                                                 Н.Э