Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 307/ШШ2025/00665

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00546/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******дугаар баг,******дугаар хороолол,******дугаар байр,******тоотод оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******дугаар баг,******дугаар хэсэг,******дугаар байр,****** оршин суух хаягтай ******* овогтой ******* ******* холбогдох,

 

402,294 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 03 дугаар сарын 14-нд зарын дагуу ******* гэдэг хүн натай холбогдсон. Тухайн байрны дөнгөж 10 сар болж байсан хувьд шинэ байр. Тухайн үедээ хагас тавилгатай байраа 1,000,000 төгрөгөөр түрээсэлнэ гэж байгаад охинтойгоо хоёулаа, багш мэргэжилтэй гэхээр нь үнээ ахин буулгаад 800,000 төгрөгөөр тохирсон. Түүнээс хойш 2 жилийн дараа хүүхдүүд байраа хүлээж авах болтол энэ хүний хүсэлтээр 2025 оны 03 дугаар сарын 06-ыг хүртэл байгаад өгөөч гэж гуйсан болохоор нь зөвшөөрсөн. Би Эрдэнэд байсан учраас тухайн үед өөрөө очиж чадаагүй. Тухайн үед *******тай холбогдоход Би Дарханд байна. 15 цагийн үед очно гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдээ очоод тухайн байраа хүлээгээд авчих гэж хэлсэн. Хоёр талаасаа уулзаж байр ба эд хөрөнгө, төлбөр тооцоог шалгаж, хүлээж авах байтал худлаа хэлж 16 цагийн үед түлхүүр аптект үлдээгээд нүүсэн байсан. Холбоо барих гээд удаа дараа залгасан боловч утсаа аваагүй. Цахим хаягаар нь холбоо барих гэтэл намайг блок хийсэн байсан. Тухайн байрандаа ороход маш бохир байсан (хана сэт цохисон, балконы шил цуурсан). Цэвэрлэгээ муу, тооцоо данс, эд хогшил бүрэн бүтэн биш байна гэж шаардлага тавихад намайг болон гэр бүлийг минь Хаана байгаа газарт чинь очиж багалзуурдаж ална, орцонд чинь хутгалж ална, үх хат, ээрүү гацаа гэх мэтчилэн утсаар маш их доромжилсон. Миний хувьд тархиндаа гэмтэл авсан учраас ээрч гацдаг өвчтэй. Үүнээс хойш орон сууцны газар, СӨХ, дулаанаас төлбөр нэхэж эхэлсэн. Анх барьцаа 800,000 төгрөг өгснөөс 2025 оны 02 дугаар сарын 15-с 02 дугаар сарын 28-ыг хүртэл 500,000 төгрөг. 03 дугаар сарын 06-ыг хүртэл өдрийн 33,333 төгрөг буюу 6 өрийн төлбөр 200,000 төгрөг. Үлдэгдэл 100,000 төгрөг. Үүнээс СӨХ-ийн төлбөр 193,940 төгрөг, дулаан 156,494 төгрөг, эрчим хүч 21,860 төгрөг. Тухайн эвдрэлтэй байсан ханыг зах зээлийн ханшнаас багаар тооцоолоод 30,000 төгрөг гэж тооцсон. Цонх цууралт 120,000 төгрөг. Тухайн цонхны цууралтыг энэ хүн гаднаасаа цурсан гэдэг. Үүнийг 04 дүгээр сарын 05-нд Хурд компаниас 3 жил болоогүй байрыг засаж өгнө гэсэн зарын дагуу янзлуулсан. Манай хүүхдүүд тухайн байранд амьдарч байхдаа өртэй байсан. Түүнийг 2024 оны 04 дүгээр сарын төлбөрөөс 200,000 төгрөгийг СӨХ-д өгчхөөрэй гэж хэлээд өөрөө 600,000 төгрөг авсан. Тухайн өгсөн мөнгийг ******* өөрөө СӨХ-д өгсөн мэтээр яриад байгаа юм. СӨХ-ийн төлбөр 193,940 төгрөг, дулаан 156,494 төгрөг, тог цахилгааны төлбөр 21,860 төгрөг, хананы 30,000 төгрөг нийт 402,294 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 03 дугаар сарын 15-нд уг байранд гэрээ хийж орсон. 2025 оны 03дугаар сарын 06-ны өдөр байраа өгөөд явна гэж байсан боловч 11 цагийн үед гэнэт унаа явахаар болсон тул түлхүүрээ эмийн санд үлдээгээд явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг байран амьдрах хугацаандаа СӨХ-ийн төлбөрт 940,000 төгрөгийн баримт хавсаргасан. 2023 оны 03 дугаар сарын 15-с 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл СӨХ-ийн сарын төлбөрт 40,000 төгрөг, үргэлжлүүлэн 940,000 төгрөг болно гэж тооцоолж, тухайн мөнгийг төлсөн байдаг. 2023 оны 07 дугаар сарын 06-нд хариуцагч ******* нь өөрийн Хас банк ХХ-ны 5000590632 тоот данснаас 55,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банк ХК-ны 5045432422 тоот данснаас 245,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр Хаан банк ХК-ны 5045432422 тоот данснаас 200,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Хаан банк ХК-ны 5045432422 тоот данснаас 80,000 төгрөг, 2024 оны 06 дугар сарын 26-ны өдөр Хаан банк ХК-ны 5045432422 тоот данснаас 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хаан банк ХК-ны 5045432422 тоот данснаас 160,000 төгрөгийг тус тус тушаасан. СӨХ-д ямар нэгэн төлбөргүй гэдэг нь баримтаар нотлогдож байна. нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээ хийгдсэн гэдэгт маргах зүйлгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэсэн зохицуулалт байдаг. Мөн тус хуулийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Нэгдүгээрт, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл үүсэж байгаа учир тухайн гэрээгээр зохицуулагдаж байгаа эрх үүрэг хүчингүй болно гэж үзэж байна. Хоёрдугаарт, анх түрээсийн гэрээг хийхдээ тухайн байрыг ямар байдалтай яаж хүлээлцэж агсан, авсан талаарх хүлээлцсэн акт, тэмдэглэл байхгүй. Тийм учир хариуцагчаас үүрэг шаардах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлтэй, хариуцагч У.******* холбогдох 522,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч, ...Цонх цууралт 120,000 төгрөгийг нэхэмжилсэн байсан, үүнийг 04 дүгээр сарын 05-нд Хурд компаниас 3 жил болоогүй байрыг засаж өгнө гэсэн зарын дагуу янзлуулсан. Цонхны төлбөр хасагдаж байгаа. Тиймээс СӨХ-ны төлбөр 193,940 төгрөг, дулаан 156,494 төгрөг, тог цахилгааны төлбөр 21,860 төгрөг, хананы 30,000 төгрөг, нийт 402,294 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл үүсэж байгаа учир тухайн гэрээгээр зохицуулагдаж байгаа эрх, үүрэг хүчингүй болно гэж үзэж байна. Мөн анх түрээсийн гэрээг хийхдээ тухайн байрыг ямар байдалтай яаж хүлээлцэж авсан талаарх хүлээлцсэн акт, тэмдэглэл байхгүй. Тийм учир хариуцагчаас үүрэг шаардах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

3.Талууд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулсан байна.

Гэрээгээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороололо /17120/ 321 дүгээр байрны 901 тоот, 39,32 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг төлөөлж *******, У.*******тай харилцан тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 12 сарын хугацаатай, сарын 800,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэж заасантай нийцэж байх тул зохигч хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж шүүх үзэв.

 

4.Нэхэмжлэгч ******* нь Нисэх Гарден СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэх 3-н хуудас, гэрэл зураг 4-н ширхэг 1 хуудас, нүүр номын зурвасаар харилцсан 1 хуудас баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй хуулбар баримт байна. /хавтаст хэргийн 11-16 дахь тал/

Нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж Нисэх гарден хотхоны 321-р байр 901 тоотын СӨХ-д төлөх төлбөрийн дэлгэрэнгүй гээд 2022 оны 06 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарыг хүртэлх баримт, нэхэмжлэх 2025/1, 2025/2, 2025/3 гэх баримтууд, Ж.******* Хаан банкны 5100214173 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг эх хувиар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн байна. /хавтаст хэргийн 55-62 дахь тал/

******* нь хэрэгт ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай гэж дээрх баримтуудыг гаргаж өгсөн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-д Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж тус тус заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээг талууд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул талуудын хооронд эрх, үүргийн харилцаа үүсэхгүй юм.

 

5.Мөн орон сууц түрээсийн гэрээг байгуулахдаа эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдээгүй байх тул дагалдах хэрэгсэл болон орон сууцны бүрэн бүтэн байдлыг хүлээлгэж өгсөн эсэх нь эргэлзээтэй учир энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Иймд Ж.******* нэхэмжлэлтэй У.******* холбогдох 402,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх талаарх баримтыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.5-д Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ. гэж заасны дагуу тайлбарлаж өгсөн, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой баримтыг буцаан авч, 402,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,319 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлтэй, хариуцагч У.******* холбогдох 402,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,319 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС