| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00374/И |
| Дугаар | 312/ШШ2025/00613 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 312/ШШ2025/00613
2025 04 11 312/ШШ2025/00613
*******иуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* *******,*******-н нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Орхон аймаг, ******* сум, баг, тоот хаягт оршин суух, овогт ,-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь Э.т 2022 оны 05 дугаар сарын 03-нд 200,000 төгрөг, 6 дугаар сарын 03-нд 100,000 төгрөг, 05 дугаар сарын 14-нд 500,000 төгрөг, 06 дугаар сарын 12-нд 200,000 төгрөг, 05 дугаар сарын 28-нд 1,150,000 төгрөг, 06 дугаар сарын 12-нд 300,000 төгрөг, 06 дугаар сарын 15-нд 50,000 төгрөг, 06 дугаар сарын 24-нд 150,000 төгрөг тус тус 2,650,000 төгрөгийг Э.ын 5120087025 тоот данс руу 6 сарын хугацаанд төлж дуусгана гэж амласны дагуу зээлсэн. Мөн Э. нь 2022 оны 06 дугаар сарын 12-нд лангуун дээр зарж байсан утаснаас 450,000 төгрөгний Хуавэй /Huawei/ маркийн утсыг зээлж авч яваад мөнгийг нь мөн төлөөгүй. Тухайн үедээ бүх мөнгөө хүүтэй төлнө гэж авсан боловч би энэ хүнээс одоо нэг төгрөгийн хүү, алданги тооцохгүйгээр зөвхөн зээлсэн мөнгө болох 2,650,000 төгрөг, утасны мөнгөтэйгээ 3,100,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.
*******иуцагч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: би нэхэмжлэгч Ц.*******гаас гурван сая нэг зуун мянган төгрөг зээлснээ хүлээн зөвшөөрч байна. Ц.******* бид хоёр тохиролцсоны үндсэн дээр хоёр сая таван зуун мянган төгрөг болголоо. Иймд Ц.*******гийн нэхэмжилж байгаа хоёр сая таван зуун мянган төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ын хариу тайлбартай танилцаж нийт нэхэмжилсэн 3,100,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хасаж, нийт 2,500,000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцсон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд хариуцагч Э.т холбогдуулан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага 3,100,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчийн тайлбартай танилцаж нэхэмжлэлийн шаардлага 600,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,500,000 төгрөгийг төлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд мөн ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 600,000 төгрөгөөр багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай” гэж үзнэ.
*******иуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 төгрөгийн 50 хувь болох 32,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 32,275 төгрөгийг, хариуцагч Э.аас 27,475 /2,500,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.*******н “Зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,550 төгрөгөөс 32,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас 32,275 төгрөгийг, хариуцагч Э.аас 27,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА