| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2024/00638/И |
| Дугаар | 319/ШШ2025/00175 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2025/00175
2025 04 03 319/ШШ2025/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Ховд сум, 5-р баг, Асаутал нөхөрлөл (ББН)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 10,300,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оразал
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Е.Уатхан,
Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Н.Мөнхсүлд (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН) нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Асаутал ББН нь Ховд сумаас зарласан ХОАХОСЗДТГ/20240202004 дугаартай Сургуулийн үдийн цай хоол хүнсний тендер шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд Ховд сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/123 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Ховд сумын -тай мах болон гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулсан. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх ёстой байсан боловч тус сургуулийн удирдлагын шийдвэрээр 4 сард манайхаас гурилан бүтээгдэхүүн аваагүй бөгөөд зөвхөн махан бүтээгдэхүүн авсан нь манай байгууллагаас бэлтгэсэн барааг муудахад хүргэж улмаар манай байгууллага 8,030,000 төгрөгийг хохирол хүлээгээд байна. Иймд Ховд аймгийн Ховд сумын -тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Үдийн цайны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үүргийн зөрчлөөс үүдсэн хохиролд нийт 8,030,000 төгрөгийг хариуцагч сургуулиас гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Одоог хүртэл сургуулийн захирал тус гэрээний гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэхгүй шийдвэр гаргаж байгаагүй. Энэ ББН нь зөвхөн Үдийн цайны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ба 4 дүгээр сард тухайн гэрээний З.А.1-д заасны дагуу эрүүл ахуйн аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан гурил, гурилан бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед өгөх ёстой гурил гурилан бүтээгдэхүүний шинжилгээг тухай бүрт өгөх ёстойг одоог хүртэл суруульд үзүүлээгүй. Гэрээний 3.Б.2-т нийлүүлэх компанид 1-2 өдрийн өмнө захиалга өгөх, мэдэгдэх гэж заасан нь тухайн ББН-д захиалга өгөх, мэдэгдэх боломжгүй болсон. Гэрээний З.А.2-т зааснаар 1-2 хоногийн өмнө бид захиалга өгсөн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулан нийлүүлснийг нотлох баримтгүйгээр худлаа мөнгө нэхэж байна. АСАУТАЛ ББН нь өөрөө үйлдвэрлэгч биш, дамлан худалдагч, жижиглэн худалдааны ББН бөгөөд хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй юм. Сургуулийн захиалгаар өдөрт 22000-70000 төгрөгийн хэлбэлзэлтэй хэрэглээний 1-2 хоногийн хадгалах хугацаатай бүтээгдэхүүнд энэ ББН яаж нөөцлөөд 8,030,000 төгрөг нэхэх билээ? гэдэг асуултанд хариу авмаар байна. Бага хадгалах хугацаатай гурил гурилан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцлөх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Бид АСАУТАЛ ББН-л зөвхөн Үдийн цай-ны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй хэдий ч, дотуур байрны хүүхдийн хоолны гурил, гурилан бүтээгдэхүүнийг нэмж авч байгаа нь тус ББН-д илүү их боломж олгож хамтран ажиллаж байгааг харуулж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН) нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай АСАУТАЛ ББН нь Ховд аймгийн Ховд сумаас зарласан ХОАХӨСЗДТГ/20240202004 дугаартай Сургуулийн үдийн цай хоол хүнсний тендер шалгаруулалтад оролцож шалгарсан бөгөөд Ховд сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ны өдрий 1/121, 1/123 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгүүдийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд Ховд сумын -тай мах болон гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх 3 төрлийн гэрээг тус тус байгуулсан. Бидний зүгээс гэрээнд заасны дагуу 2024 оны 04 сарын 01 -ны өдрөөс эхлэн бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх ёстой байсан боловч тус сургуулийн удирдлагын шийдвэрээр гэрээний хэрэгжилтийн зарим хугацаанд манай байгууллагаас бүтээгдэхүүн аваагүй, мөн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулаагүй этгээдүүдээс бараа, бүтээгдэхүүн авч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Иргэний хуульд заасан эрхийн хүрээнд олох ёстой байсан орлогыг тооцоолж хариуцагч байгууллагаас дараах байдлаар нэхэмжилж байгаа болно. Бид Төрийн ын байгууллагаас хариуцагч байгууллагын 2024 оны ..анхүүгийн ын тайлан, мөн Булган Лхам Бат Аудит ХХК-ийн хараат бус ын тайлан зэргийг үндэслэн Ховд сумын -ын 2024 оны 04 сарын 09-нд Нирмутар ХХК-аас 1,222,000 төгрөгийн бүтээгдэхүүн, 2024 оны 05 сарын 24-нд Ортасу ХХК-аас 9,078,500 төгрөгийн бүтээгдэхүүн, нийт 10,300,500 төгрөгийн бүтээгдэхүүнийг тендерийн бус аргаар албан тушаалаа урвуулан ашиглаж авсан байх тул өнөөдрийн байдлаар бодитоор тогтоогдож байгаа манай компанийн олох ёстой байсан орлого болох 10,300,500 төгрөгийг Ховд аймгийн Ховд сумын - аар төлүүлж, хохирлыг барагдуулах хүсэлтэй байгаа болно. Иймд Ховд аймгийн Ховд сумын -тай байгуулсан 2024 оны 04 сарын 01, 04 сарын 02-ны өдрүүдийн гэрээнүүдийн үүргийн зөрчлөөс үүдсэн хохиролд нийт 10,300,500 /арван сая гурван зуун мянга таван зуун/ төгрөгийг хариуцагч сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* ******* АСАУТАЛ" ХХК-д гэрээ байгуулсан. АСАУТАЛ ХХК гэрээ байгуулж алгаажуулж авсны дараа бид гэрээг зөрчөөгүй. Бид Нирмутар" ХХК-д харилцаа үүсгээгүй. Орта су ХХК энэ гэрээ байгуулахаас өмнө нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүний үнийг нэхэмжилсэн учир нягтлан судалж 04 дүгээр сарын 29-ны өдөр орлогод авч, 05 дугаар сарын 24-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 9078500 төгрөг шилжүүлсэн. Бид АСАУТАЛ ХХК-аас гэрээнээсээ илүү бараа бүтээгдэхүүн авч 84019100 төгрөг илүү орлого оруулсан байна. Мөн үнийн дүнг өсгөн нэхэмжилж 9872550 төгрөг илүү авсан тул АСАУТАЛ ХХК биш Ховд сумын Ерөнхий ******* ******* хохирсон байна. Энэ нэхэмжпэлийн агуулгад холбогдох цаг хугацаа буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ээс 08 дугаар сарын 16-ыг хүртэл тус сургуулийг Х.Ергенбек удирдан шийдвэр гаргаж байсан учир тус шүүх хуралд Х.Ергенбекийг хариуцагчаар давхар оруулахыг хүсэж, шаардаж байна. Учир нь Х.Ергенбект ******* ******* сургуулийн зүгээс гэрээг зөрчөөгүйг үндэслэх зарим баримт, нотолгоо байгаа болно. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оразал, түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд өмнө нь нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр гаргасан учраас нэг бүрчлэн тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Хэрэгт өгсөн 2024 оны 04 дүгээр сарын 01, 02-ний өдрүүдэд ******* болон сургуулийн дотуур байранд нийлүүлэх үдийн цайны гурил, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гурван төрлийн гэрээ байгуулсан. Тендерийн хуулийн дагуу уг гэрээний үүрэг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжих ёстой байсан. Гэвч сургуулийн зүгээс өөр этгээдүүдээс буюу тендерийн гэрээ байгуулаагүй Орта су ХХК, Нуртимур ХХК-иас бүтээгдэхүүн худалдаж авсан. Гэрээний дагуу худалдан авагч үүргээ биелүүлсэн бол 10,305,000 төгрөг Асаутал нөхөрлөл (ББН)-ийн олох ёстой байсан орлого гэж үзэж, уг хохирлыг нэхэмжилж байна гэв.
6. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Е.Уатхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 04 дүгээр сарын 01, 02-ний өдрүүдэд нэхэмжлэл гаргагч Асаутал нөхөрлөл нь манай *******тай 3 төрлийн гэрээ хийсэн гэж байгаа ч, нийтдээ 3 биш 4 төрлийн гэрээ хийсэн байдаг.
Ерөнхий ******* сургуулийн үдийн цайны гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ болон Дотуур байрны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэсэн хоёр төрлийн гэрээ боловч гэрээний доторх бүх үндэслэл, гэрээний агуулга, гэрээний талуудын эрх, үүрэг, захиргааны эрх, үүрэг, үдийн цайны гурилан бүтээгдэхүүн, үдийн хоолны бүрэлдэхүүнд хяналт тавих хариуцлага гэсэн зүйлүүд нь зөвхөн ******* ******* сургуулийн 1-5 дугаар анги, бага ангийн үдийн цай, үдийн хоолны гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэсэн нэг гэрээ гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга гэрээ байгуулах эрх олгохдоо -ийн дотуур байрны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх багц буюу 63,000,000 гаруй төгрөгийн гэрээ нь анхнаасаа хийгдээгүй. -ийн дотуур байранд мах нийлүүлэх гэрээ огт хийгдээгүй, 86,000,000 төгрөгийн дотуур байрны мах нийлүүлэх гэсэн багц гэрээ огт хийгдээгүй. Нэхэмжлэгч өөрөө анхнаасаа хуулиар олгосон эрх, үүргээ биелүүлээгүй үйлдэл гаргасан.
Гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь мөн адилхан хоёр гэрээ байгаа ба бага ангийн 1-5 дугаар ангийн үдийн хоол өгөхтэй холбогдуулсан гэрээ байгуулчихсан. Өөрөөр хэлбэл сургуулийн дотуур байрны гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулаагүй. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэхдээ шинжилгээнд бүрэн хамрагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой байтал огт шинжилгээний хариуг өгдөггүй байсан, одоог хүртэл үзүүлээгүй. Долоо хоногт хоёр удаа гурилан бүтээгдэхүүн нийлүүллээ гэж бодоход нэг төрлийн боорцгийг хоёр өөр төрлийн газраас авсан тохиолдол их маш их гарсан. Хоёр өөр төрлийн газраас тухайн үедээ хийсэн тухайн гурилан бүтээгдэхүүний шинжилгээг бүрэн хийсэн шинжилгээний бичигтэй байх ёстой. Бага дүнгээр бодоход 200-д төрлийн шинжилгээний бичгийг бид нарт үзүүлэх ёстой байтал нэхэмжлэгч тал гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Шошгогүй, хаяггүй, хаана нийлүүлсэн нь мэдэгдэхгүй шинжилгээний бичиггүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээс харагдах ба тухайн дүгнэлт хавтаст хэрэгт эх хувиараа авагдсан.
Орта су ХХК, Нуртимур ХХК-тай бид ямар ч харилцаа үүсгээгүй. Нуртимур гэдэг компанид 2024 оны 3 дугаар сард авсан махны үнийг нь мөн оны 3 дугаар сарын 28-ны өдөр орлогод аваад 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1,222,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Асаутал нөхөрлөлтэй гэрээ байгуулахаас өмнө авсан бараа бүтээгдэхүүний үнийг хэзээ нэхэмжлэх нь тухайн аж ахуй нэгжийн асуудал болохоос сургуулийн асуудал биш учраас нэхэмжлэлийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 1,222,000 төгрөгийг шилжүүлсэн.
Орта су ХХК нь 2023 он, 2024 оны 04 дүгээр сар хүртэл бараа нийлүүлж байсан. Өгсөн барааныхаа нэхэмжлэлийг *******д явуулж байсан ба зарим нэхэмжлэл үүсгээгүй учраас бид тухайн үед төлбөрийг нь шилжүүлэх боломжгүй байсан. Тус компанид танайхаас бүтээгдэхүүн авах боломжгүй болсон гэдгийг хэлэхэд ******* руу жил хагасын хугацаанд нийлүүлж байсан бараа бүтээгдэхүүнийхээ дутуу нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэж явуулсан. Үүнийг сургуулийн зүгээс хянаж үзээд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр орлогод аваад, дахиж сар гаруй хугацаанд хянаад 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хоёр төрлийн шилжүүлгээр 9,078,500 төгрөгийг шилжүүлсэн гэв.
7. Нэхэмжлэгчээс: Шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хамтран ажиллах байгууллагуудын гэрээ, гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэл, санхүүгийн ын тайлан, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг гаргаж өгсөн.
8. Хариуцагчаас: Хариу тайлбар, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхүүд, шалгалтын тэмдэглэл, тодорхойлолт, хамтран ажиллах байгууллагуудын гэрээ, гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг авсан тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн.
9. Шүүхээс: Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн зарлагын дэлгэрэнгүй, төлбөрийн хүсэлт баримтууд
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН)-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,539,250 төгрөгийг гаргуулж, 5,761,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл ( ББН) дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. Ховд сумын нь гэрээний үүргээ зөрчиж, 2024 оны 04 сард тус нөхөрлөлөөс гурилан бүтээгдэхүүн аваагүйгээс 10,300,500 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг гэрээний нөгөө тал хариуцаж, учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэв.
3. Хариуцагч Ховд сумын дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан.
3.1. Тус ******* 2024 оны 04 сард аль ч байгууллагаас гурилан бүтээгдэхүүн худалдаж аваагүй. Асаутал нөхөрлөл нь 2024 оны 04 сарын үед гэрээгээ байгуулаагүй байсан, нэгэнт тендерт шалгарсан байгууллага байсан тул гэрээг байгуулах үед 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр гарын үсэг зурсан гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН), Ховд аймгийн Ховд сумын -ийн хооронд 2024 оны 04 сарын 01-ний өдөр гурил болон мах бэлтгэн нийлүүлэх гэрээ тус тус байгуулагджээ. Тус гэрээний дагуу хариуцагч Ховд аймгийн Ховд сумын нь 2024 оны 04 сард гурилан бүтээгдэхүүн худалдаж аваагүй бөгөөд Орта су ХХК-иас 9,078,500 төгрөгийн гурилан бүтээгдэхүүн худалдан авч, гэрээний үүргээ зөрчжээ.
4.2. Ховд сумын нь Нуртимур ХХК-нд өмнө нь авсан махны үнэ 1,118,300 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хамааралгүй байна.
5. Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын нь гэрээний үүргээ зөрчиж, өөр байгууллагаас гурилан бүтээгдэхүүн худалдаж авснаар тухайн сард олох байсан орлогыг хохиролд тооцож, учирсан хохирлыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
6. Нэхэмжлэгч Асауталнөхөрлөл (ББН) нь гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож, хохирол 8,030,000 төгрөг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагчаас хохиролд 10,300,500 төгрөг нэхэмжлэв.
7. Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 1/121 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр тендерт шалгарсан Асаутал нөхөрлөл (ББН) /цаашид Асаутал нөхөрлөл гэх/-д тус сумын -д 63,175,500 төгрөгөөр гурил, гурилан бүтээгдэхүүн, 86,530,000 төгрөгөөр мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах эрхийг олгожээ.
Тус албан бичгийн дагуу Асаутал нөхөрлөл, Ховд сумын -ийн хооронд Ховд аймгийн Ховд сумын -ийн дотуур байрны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ-г 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр, Ховд аймгийн Ховд сумын -д мах бэлтгэн нийлүүлэх гэрээ 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр, Ховд аймгийн Ховд сумын -д Үдийн цайны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах байгууллагуудын гэрээ 2024 оны 04 сарын 02-ны өдрөөр тус тус байгуулагдсан. Гэрээний дагуу 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс Асаутал нөхөрлөл нь Ховд сумын -д гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр, худалдан авагч Ховд сумын нь гэрээнд заасан үнийг төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
7. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 сарын үед гурилан бүтээдэхүүнийг өөр байгууллагаас худалдаж авснаар тухайн сард олох байсан орлогыг хохиролд тооцож, 10,300,500 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчаас 2024 оны 04 сарын үед гэрээ байгуулагдаагүй байсан, тендерт шалгарсан байгууллага нь ажлын 6-аас доошгүй өдрийн хугацаанд бараа бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулахгүй бол тендер хүчингүй болдог тул гэрээг 2024 оны 04 сарын 23-ны өдөр байгуулсан ч 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр гарын үсэг зурсан, тухайн сард сурагчид амралтаас орж ирсэн бөгөөд ковидын үед удирдлагуудаас хэд хоногийн нөөцтэй байх чиглэлийг өгснөөр өмнө нь худалдан авч, хадгалж байсан гурилыг хэрэглэсэн, 2024 оны 04 сард аль ч байгууллагаас гурилан бүтээгдэхүүн худалдаж аваагүй, Орта су ХХК-нд төлсөн төлбөр нь өмнөх гэрээний дагуу төлөх ёстой байсан өр төлбөр байсан гэж маргасан.
8. Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2024 оны 04 сарын 01-ний өдрийн 1/121 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дотор Ховд сумын -тай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Асаутал нөхөрлөлд даалгажээ. Хариуцагчаас Асаутал нөхөрлөл нь гэрээний төслийг 2024 оны 04 сарын 23-ны өдөр ирүүлсэн гэж маргасан боловч хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд 2024 оны 04 сарын 01-ний өдрөөр гарын үсэг зурагдсанаар талуудын хооронд гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ 2024 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан гэж үзнэ.
9. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2024 оны 04 сарын 23-ны өдөр байгуулагдсаныг нотлохоор шүүх хуралдаанд хариуцагчаас тус сургуулийн өмнөх захирал Х.Ергенбекийн гар утсанд үзлэг хийлгэсэн боловч тэнд бичигдсэн зурвас, дуут мессеж казах хэл дээр бичигдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж заасан шаардлагад нийцээгүй, эргэлзээтэй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
10. Хариуцагчаас Ховд аймгийн Ховд сумын -д Үдийн цайны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах байгууллагуудын гэрээ-ний дагуу Асаутал нөхөрлөл зөвхөн үдийн цай-ны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой, дотуур байрны хүүхдийн хоолны гурил, гурилан бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрхгүй гэж маргасан ч Асаутал нөхөрлөл нь 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл тус сургуулийн болон дотуур байрны гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байна. Гэрээг талууд хүлээн зөвшөөрч, мөрдөн ажиллаж байгаа тул хариуцагчийн уг татгалзал үндэслэлгүй.
9. Хавтаст хэрэгт Орта су ХХК-ийн 2025 оны 01 сарын 16-ны өдөр №03 дугаартай Ховд аймгийн -иас 2024 оны 05 сарын 24-ний өдөр гүйлгээ хийсэн 6,874,100 төгрөг, 2,231,400 төгрөг нь 2024 оны 04 сарын 01-ээс өмнө манай байгууллагаас авсан хоол хүнсний үнэ болно гэх албан бичгийг хариуцагчаас нотлох баримтаар гаргаж, Орта су ХХК-нд шилжүүлсэн 9,078,500 төгрөг нь Асаутал нөхөрлөлөөс өмнө Орта су ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр болохыг тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзав.
10. Ховд аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 137 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Ховд сумын -ийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн 3.5.4-т ...Дотуур байр болон сургуулийн үдийн хоолны хүнс нийлүүлэхээр Асаутал БГБХН шалгарсан байна. Гэвч шалгарсан компаниас гадна Орта су ХХК-иас ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан авсан байна., 5.2-т Албан шаардлага ...худалдан авах ажиллагаанд шалгараагүй компанийн нийлүүлэлтийг хянахад 11,967.5 мянган төгрөгийн төсвийн үрэлгэн зардал гарсан гэж тус тус санхүүгийн тайланд тусгажээ. ( 2 дугаар хавтаст хэргийн 43-63 дахь тал)
11. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод ын газраас Асаутал нөхөрлөлийн гаргасан өргөдлийн дагуу 2025 оны 03 сарын 28-ны өдөр Ховд сумын -д хяналт, шалгалт хийжээ. Тус шалгалтын дүнгээр ...Ерөнхий ******* ******* нь гэрээгээ зөрчин 2024.05.24-ний өдөр Орта су ХХК-нд 6,847,100 төгрөгийг хоолны зардлаас, 2024.05.22-ны өдөр 2,231,400 төгрөгийг үдийн цайны зардлаас нийт 9,078,500 төгрөгийг гэрээ зөрчин гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авсан нь харилцахын баримт, и хуулгаар нотлогдож байна гэх танилцуулгыг гаргасан байна. ( 2 дугаар хавтаст хэргийн 89-90 дэх тал)
12. Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-аас ирүүлсэн 2024 оны 04 сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 сарын 15-ны өдрийг хүртэлх Ховд сумын -ийн зарлагын дэлгэрэнгүй бүртгэл, Төлбөрийн хүсэлтээр 2024 оны 05 сарын 24-ний өдөр Орта су ХХК-нд 6,847,100 төгрөгийг 9067604-Ховд аймгийн Ховд сумын -ийн 04-р сар хоол, хүнсний үнэ гэж, мөн өдөр Орта су ХХК-нд 2,231,400 төгрөгийг 9067604-Ховд аймгийн Ховд сумын -ийн 04-р сар хүнсний үнэ гэж тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 2024 оны 04 сард гурилан бүтээгдэхүүн худалдаж авсны төлбөр 9,078,500 төгрөгийг хариуцагч байгууллагаас Орта су ХХК-нд шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 222-223 дахь тал)
13. Дээрх ын байгууллагаас хийсэн 2024 оны Ховд сумын -ийн санхүүгийн тайлан, дотоод ын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дүн, төлбөрийн баримтаар Ховд сумын нь 2024 оны 04 сард Орта су ХХК-иас 9,078,500 төгрөгөөр гурил, гурилан бүтээгдэхүүн худалдаж авсан нь тогтоогдов. Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу Асаутал нөхөрлөлөөс гурил, гурилан бүтээдэхүүн худалдаж авахгүйгээр 2024 оны 04 сард Орта су ХХК-иас гурил, гурилан бүтээгдэхүүн худалдаж авснаар хариуцагч Ховд сумын -ийг гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэнэ.
14. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана., мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл нь 2024 оны 04 сард гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авахаар гэрээнд заасан үүргээ зөрчиж, өөр байгууллагаас гурил, гурилан бүтээгдээхүүн худалдаж авсан үндэслэлээр учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хариуцагчаас шаардсан нь эрх зүйн үндэслэлтэй.
15. Ховд аймгийн Ховд сумын -ийн дотуур байрны гурил, гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах гэрээний 3.А.2-т бүтээгдэхүүнийг захиалагч байгууллагын захиалсан хугацаанд нийлүүлнэ, захиалагч байгууллага нь 1-2 хоногийн өмнө мэдэгдэж захиалга өгөхөөр талууд тохиролцсон. Тус гэрээ нь өнөөдөр хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд талууд захиалгыг бичгээр өгдөггүй, утсаар, амаар захиалга өгч хэвшсэн, энэ талаар зохигчид маргахгүй байна.
2024 оны 04 сард худалдан авагчаас гурилан бүтээгдэхүүн авахаар Асаутал нөхөрлөлд захиалга өгөөгүй гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласнаар захиалагч 2024 оны 04 сард Асаутал нөхөрөлөөс гурил, гурилан бүтээгдэхүүн худалдаж аваагүй болох нь мөн нотлогдож байна.
17. Нэхэмжлэгчээс Орта су ХХК-нд шилжүүлсэн 9,078,500 төгрөгийн гурил, гурилан бүтээгдэхүүний төлбөр, 2024 оны 04 сарын 09-ний өдөр Нуртимур ХХК-нд шилжүүлсэн 1,118,300 төгрөг, нийт 10,300,500 (нэхэмжлэгчийн тооцоолол буруу бөгөөд 10,196,800 төгрөг байна) төгрөгийг тухайн үед Асаутал нөхөрлөлийн олох байсан орлогод тооцож, хохирол нэхэмжлэв.
16. Хэрэгт авагдсан Ховд сумын ЗДТГ-аас нотлох баримтаар ирүүлсэн зарлагын дэлгэрэнгүй баримтаар Ховд сумын -иас 2024 оны 04 сарын 09-ний өдөр Нуртимур ХХК-нд 1,118,300 төгрөгийг 9067604-Хо.Хо.*******-03-р сарын махны үнэ гэж шилжүүлснээр хариуцагчаас 2024 оны 03 сард шилжүүлсэн махны төлбөр нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үндэслэлээр уг мөнгийг хохиролд тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
17. Хариуцагч Ховд сумын нь 2024 оны 04 сард 9,078,500 төгрөгийн гурил, гурилан бүтээгдэхүүнийг гэрээний нөгөө тал Асаутал нөхөрлөлөөс худалдаж аваагүйгээс худалдагчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэ талаар маргасан нэхэмжлэгч Асаутал нөхөрлөлийн шаардлага үндэслэлтэй.
18. 2024 оны 04 сард хариуцагчаас Орта су ХХК-иас 9,078,500 төгрөгийн гурил, гурилан бүтээгдэхүүн худалдаж авсан нь тогтоогдсон, хариуцагч Ховд сумын нь 2024 оны 04 сард гурил, гурилан бүтээгдэхүүнийг өөр байгууллагаас худалдаж аваагүй гэдгийг нотолж чадаагүй, санхүүгийн тайланг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин тухайн сард Орта су ХХК-иас 9,078,500 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсныг нэхэмжлэгчид мөн 9,078,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар хадгалах боломжгүй, түргэн муудах төрлийн бүтээгдэхүүнд хамаарахаас гадна ажилчдын хүч, хөдөлмөр, мөнгөний эргэлт, гэрээний үүргээс шалтгаалан бизнесийн байгууллагын оршин тогтнох байдал зэргийг харгалзан Орта су ХХК-иас 2024 оны 04 сард худалдаж авсан гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 9,078,500 төгрөгийн 50 хувь буюу 4,539,250 төгрөгийг олох байсан орлого болон хохиролд тооцож нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. Иймд, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын -иас 4,539,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Асаутал нөхөрлөлд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагаас 5,761,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хэрэгсэхгүй болгож, заримыг хангаж шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 4,539,250 төгрөгт ногдох 87,578 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* ******* нь Гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 4,539,250 (Дөрвөн сая таван зуун гучин есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН)-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,761,250 (Таван сая долоон зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь) төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН)-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий ******* сургуулиас 87,578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Асаутал нөхөрлөл (ББН)-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН