| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00370/И |
| Дугаар | 310/ШШ2025/00338 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 310/ШШ2025/00338
| 2025 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 310/ШШ2025/00338 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* // нь******* ББСБ ХХК /РД:/-д 784392.96 /долоон зуун наян дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг 2025 оны 07 сарын 03-нд 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 08 сарын 03-нд 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 09 сарын 03-нд 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 10 сарын 03-нд 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөг, 2025 оны 11 сарын 03-нд 184392.96 /нэг зуун наян дөрвөн мянга гурван зуун ерэн хоёр төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23375 /хорин гурван мянга гурван зуун далан таван/ төгрөгөөс 11688 /арван нэгэн мянга зургаан зуун наян найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11688 /арван нэгэн мянга зургаан зуун наян найман/ төгрөгийг, хариуцагч*******аас 11688 /арван нэгэн мянга зургаан зуун наян найман/ төгрөгийг тус тус гаргуулан******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ