Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00828

 

2025 05 21 307/ШШ2025/00828

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс:307/2025/01039/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* давхар ******* ******* ББСБ ХХК (РД:******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:*******)-д холбогдох,

5,046,249 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээний дагуу 5,046,249 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие *******ын ******* нь ******* ******* ББСБ ХХК-аас нэхэмжилж байгаа 5,046,249 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийг төлөхдөө 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2,046,249 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******эд холбогдуулан 5,046,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,046,249 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийг төлөхдөө 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2,046,249 төгрөгийг тус тус төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байх тул зохигчид эвлэрсэн гэж үзэхээр байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,690 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,845 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 47,845 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******эд холбогдох 5,046,249 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 5,046,249 төгрөгийг төлөхдөө 2025.06.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.07.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.10-ны өдөр 2,046,249 төгрөгийг тус тус 4,616,107.50 төгрөгийг төлөхдөө 2025 оны 06 сарын 07-ны өдөр 1,150,000 төгрөг, 2025 оны 07 сарын 07-ны өдөр 1,150,000 төгрөг, 2025 оны 08 сарын 07-ны өдөр 1,150,000 төгрөг, 2025 оны 09 сарын 07-ны өдөр 1,166,107.50 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,690 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,845 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 47,845 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ