| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2025/0043/З |
| Дугаар | 111/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 111/ШШ2025/0035
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч би Баянхонгор прокурорын 6 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ.
Хариуцагч нь “2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА