Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 307/ШШ2025/01057

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ................. оршин байх М ББСБ ХХК /РД:5373271/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .............. тоот хаягт оршин суух, Х овогт Г.У /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 194,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.У нь М ББСБ-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 140000490921 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94.......44 дугаарын М аппликейшн ашиглан 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

М ББСБ нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж албан мэдэгдэл хүргүүлж байсан ба хэсэгчлэн төлж барагдуулах нэмэлт хугацаа тохирсон боловч төлбөр төлөөгүй.

Г.Уийн зээлийн гэрээний үүрэг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 194,160 төгрөг байгаа ба үүнд зээлийн үлдэгдэл 99,730 төгрөг, зээлийн хүү 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд 760 хоногийн 78,810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,620 төгрөг байна.

Г.У нь М ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт 194,160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Г.У нь М ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 194,160 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Г.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 194,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.У нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 194,160 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Г.Ут холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Г.У нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 194,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Ут холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,475 төгрөгөөс 3,237.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсээс 3,237.5 төгрөгийг, хариуцагч Г.Уээс 3,237.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ