Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 21

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2. 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6-36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Л.М-г Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Л.Мн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар  тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.М-э нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.М-э нь хохирогч Б.Э-д 850 000 төгрөг төлснийг дурьдаж, хохирогч Б.Э-н эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 3 261 160 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Т-н 170 000 төгрөгийн  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Э-л, иргэний нэхэмжлэгч Б.Т-х нарт иргэний нэхэмжлэлтэй холбоотой /хх-88, 89, 158 хуудаст байгаа/ баримтуудыг буцаан олгосугай.

6.Хохирогч Б.Э-л нь 3 261 160 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа, иргэний нэхэмжлэгч Б.Т-х нь 170 000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Л.М-н оршин суугаа газрын шүүхэд  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.М-н жолоочийн 1012966 дугаартай “В” ангилалын түр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  0000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Л.М-д олгосугай.

8. Энэ хэрэгт  эд хөрөнгө битүүмжлээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч,  прокурорт хүргүүлсүгэй.

10.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүлцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      А.НАРАНТУЯА