Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

Д.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

                                            Прокурор Д.Алимаа

           Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг                       оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.И-д холбогдох эрүүгийн 2427000000041 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, ***, ***, ам бүл-***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг “***” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, *** овогтой Д.И /РД: ***/.

Д.И нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн “***” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.394 шоо метр нойтон Шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан *** сумын төв рүү зөөвөрлөж байгаль орчинд 651,528 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Д.И-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогтой Д.И-д холбогдох эрүүгийн 2427000000041 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.И-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар захирамжийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Батсүх давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа нь эрүүгийн 2427000000041 дугаартай яллагдагч Д.И-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.И-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг хэзээ үйлдсэн талаар бүрэн гүйцэд тогтоогоогүй. ...прокурорын яллах дүгнэлтэд хэрэг хэзээ үйлдэгдсэн талаар бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй, яллах дүгнэлт хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх *** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн байна. 

Шүүгдэгч Д.И нь 2024 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.394 шоо метр нойтон Шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан *** сумын төв рүү зөөвөрлөж байгаль орчинд 651,528 төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгчийн захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: шүүгдэгч Д.И хэргийн үйл баримтын талаар огт маргаагүй, болсон хэргийн талаар эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд уг хэргийг ганцаараа үйлдсэн тул хэргийг хэзээ үйлдсэн болохыг шүүгдэгчээс өөр мэдэх, гэрчлэх хүнгүй. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас хэргийг хэзээ үйлдсэн талаар тодруулахад ...цагдаад баригдахаас 2 хоногийн өмнө бэлтгэсэн гэж мэдүүлэг өгснөөр улсын яллагчаас шүүгдэгч гэмт хэргийг хэзээ үйлдсэн болохыг дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно гэж шүүх хуралдаанаар ...хэрэг гарсан байдал /...хэзээ.../-ыг нотлох ажиллагаа шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэгдсэн буюу хуулийн дээрх заалт хангагдсан гэж үзэж байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дах хэсгийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Учир нь шүүх энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдэх ажиллагааны явцадаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дах заалтаар буюу шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд гаргах үндэслэлээр хэргийг буцаасан байна. Тодруулбал шүүх нь эрүүгийн процессийн бие даасан зохицуулалт болох тусгай журмаар хэрэг хянан хэлэлцсэн атлаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ердийн журмаар шийдэх процесс ажиллагаатай хольж хутган шийдвэр гаргасан нь хууль ёсны байх шаардалагыг хангаагүй байна. Эрүүгийн процессийн дээрх хоёр журам зохицуулалт нь хоорондоо ялгаатай бөгөөд хэлбэржсэн байдлын илрэх хэлбэр, онцлог, мөн чанар, хууль зүйн ач холбогдлын хувьд өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл эрүүгийн процессийн дээрх хоёр ажиллагаа нь тодорхой зорилгыг хангах, ингэснээр хууль зүйн өөр өөр үр дагаварт хүргэхэд чиглэсэн дэс дараалал, дэг жаяг бүхий ажиллагаанууд юм.

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой баримт, мэдээллийг нэг бүрчлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрэн дүүрэн хангалттай цуглуулан бэхжүүлэх, түүчлэн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг бүх талаас нь шалгаж эргэлзээгүй тогтоох зарчим зэрэг хуулиар тогтоосон эрүүгийн хэрэгт баримтлах нотолгооны стандартыг баримтлахыг шаардахгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэл нь хууль ёсны болж чадаагүй байна. Гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзвэл шүүх хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц гэж үзэх асуудал биш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих гэдэгт хэрэг мөрдөх явцаад оролцогчийн эрхийг хасах, хязгаарлах замаар хуулийн шаардлагыг зөрчснийг хамааруулан авч үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойлгон хэрэглэх ба харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн зөрчил бүр нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарахад нөлөөлөхгүй зөрчлийг ноцтойд тооцдоггүй.

Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэзээ үйлдснийг тэмдэглээгүй нь хуулийн шаардлага хангаагүй зөрчил боловч шүүхийн шатанд зөвтгөөд шийдвэрлэх боломжтой. Энэ боломжийг шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэсэн хүсэлтийг хангахад ашиглан шийдвэрлэсэн бол хүн хэргээ боломжийн богино хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхээр байжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл өөрийнх нь эзэмшлийнх мөн болох нь тогтоогдвол тухайн эд хөрөнгийг биетээр хурааж улсын орлого болгоно гэж ойлгож хэрэглэдэг шүүхийн практик тогтсон байна.

Шүүгдэгч Д.И-ын тухайд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөн яллагдагчийн ...би 2016 онд ....худалдаж авсан гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой оногдуулах эрүүгийн хариуцлагыг өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг мөн зөвшөөрсөн байна.

Энэ хэрэгт 651.528 төгрөгийн шууд хохирол учирсан ба үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж, 1.854.584 төгрөгийн нөхөн төлбөр тогтоогдсоныг шүүгдэгч Д.И мөрдөн шалгах ажиллагааны явцад үнийн зөрүүгүй бүрэн төлж барагдуулсан нь хэргийн хохирол барагдсан гэж дүгнэх үндэслэл бүрдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн нь шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг хохирол төлөхөд зарцуулах буюу мөнгөн илэрхийллээр тогтоосон байх үндэслэл үүсэхгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж... гэж заасан нь шүүхээс уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох бүрэн боломжтой. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн албадан гаргуулна гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт тул шүүх заавал хэрэгжүүлнэ. Гэвч энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх хэрэгцээ, үндэслэл байхгүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах шаардлагагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д.И-д холбогдох хэрэгт дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.И гэмт хэргийг хэзээ үйлдснийг тогтоогоогүй, үүнийг яллах дүгнэлтэнд тусгаагүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ Цагдаагийн байгууллагад баригдахаас 2 хоногийн өмнө ууланд бэлтгэсэн, *** сумын төв рүү орсон гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дүгнэлт дээр түүний үйлдсэн гэмт хэрэг хэзээ, хэрхэн, хаана үйлдэгдсэн огноог нь зөвтгөж яллах үүргийг хэрэгжүүлж оролцсон. Энэ ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн эсэх нь шүүхийн шатанд нотлогдсон. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргахад боломж нь бүрдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох эсвэл хохирол нөхөн төлөхөд зарцуулсан, зарцуулах тухай хуулийн зохицуулалт байдаг. Шүүгдэгч Д.И-ын үйлдлийн улмаас байгальд 651,528 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар улсын байцаагчийн актад тусгагдсаны дагуу 1,854,584 төгрөгийг хохирлыг төлж барагдуулснаар энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн гэж үзнэ. Хохирол бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тухайн эд хөрөнгийг хураан авч улсын орлого болгохоор хуульчилсан бөгөөд эд хөрөнгө нь тухайн этгээдийн өмчлөлийнх байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлгээр түүний эзэмшлийн машин мөн болох нь миний машин мөн, 2016 онд 5,000,000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Прокурорын зүгээс яллагдагч Д.И түүний өмгөөлөгч нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөл хангагдсан учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурор эрүүгийн хариуцлагын саналыг тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор тохиролцсон учир анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.И-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг дүнг гаргуулах шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэгдэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдон тогтоогдсон.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн ач холбогдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт буюу хүний эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийг баримталсан нь үндэслэлгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг шүүх буруу тайлбарласан нь үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

                Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Д.И-ыг Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн “***” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.394 шоо метр нойтон Шинэс модыг хөрөө ашиглан бэлтгэж, өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэл ашиглан *** сумын төв рүү зөөвөрлөж байгаль орчинд 651,528 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Д.И-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүхэд дээд шатны прокуророос ... анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас хэргийг хэзээ үйлдсэн талаар тодруулахад цагдаад баригдахаас 2 хоногийн өмнө бэлтгэсэн гэж мэдүүлдэг ба улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх дүгнэлтдээ гэмт хэргийг хэзээ үйлдсэн болохыг дүгнэсэн. Гэмт хэргийг хэзээ үйлдсэнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Шүүгдэгч Д.И нь прокурортой оногдуулах эрүүгийн хариуцлагыг тохиролцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох саналыг зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэж заасан нь шүүхээс уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах шаардлагатай гэж үзвэл шинжээч томилох бүрэн боломжтой. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадан гаргуулна гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт тул шүүх заавал хэрэгжүүлнэ. Хэрэгт Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх хэрэгцээ, үндэслэл байхгүй байх тул уг тээврийн хэрэгслийн үнэлгээг гаргуулах шаардлагагүй.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд нотлох үүрэгтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтэд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тусгахаар хуульчилсан. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 51-23 ӨВО улсын дугаартай Портер маркын тээврийн хэрэгслийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар гаргуулаагүй нь хууль зөрчсөн, тээврийн хэрэгслийг хохиролд нөхөн төлүүлэх, улсын орлого болгох эсэхийг шүүх хянан шийдвэрлэхээр хуульчилсан байхад прокурор урьдчилсан байдлаар дүгнэж байгаа нь буруу бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээд шатны прокурорын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/81 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.