| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00859/И |
| Дугаар | 307/ШШ2025/00855 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/00855
2025 05 23 307/ШШ2025/00855
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/00859/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* (РД:*******)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* (РД:*******-т холбогдох,
5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Х.*******ы нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр ярилцаж тохирлоо.
Эхний төлөлтөө 2025.05.30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.06.15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр сүүлийн төлөлт 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар ярилцаж тохирлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцацрал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Нэхэмжлэгч Х.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцацрал миний бие Б.*******ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Х.*******ын тайлбартаа тусгасан хугацаанд мөнгөө авч барагдуулахаар ярилцаж тохирлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг 3 хувааж төлөхөөр нэхэмжлэгч талтай ярилцаж, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн тал хувь болох 47,975 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 47,975 төгрөгийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х.*******ы нэхэмжлэлтэй, Х.******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг 3 хувааж төлөхөөр нэхэмжлэгч талтай ярилцаж, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 47,975 төгрөгийг хариуцагчаас, тал хувь болох 47,975 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ