Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/01149

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ..................... оршин байх М ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, .............. тоот хаягт оршин суух, Б овогт Э.А /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,454,794 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.А нь М ББСБ-тай 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 140000641518 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99........68 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.

М ББСБ нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж албан мэдэгдэл хүргүүлж байсан ба хэсэгчлэн төлж барагдуулах нэмэлт хугацаа тохирсон боловч зээлийг төлж дуусгаагүй байна.

Э.Аын зээлийн гэрээний үүрэг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 1,454,794 төгрөг төлж барагдуулах тооцоотой байгаа ба үүнд зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, зээлийн хүү 383,754 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,040 төгрөг байна.

Э.А нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1,454,794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Маас нэхэмжилж буй 1,454,794 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Э.Аод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,454,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,454,794 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Э.Аод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Э.А нь нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,454,794 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Э.Аод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,227 төгрөгөөс 19,113.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 19,113.5 төгрөгийг, хариуцагч Э.Аоос 19,113.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ