Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 21

 

 

 

2024        03           19                                       2024/ДШМ/21

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг т******* шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй т******* шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024ЦТ/19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2336002280241 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн ургийн овогт *******ы Идэрзаяа, 1981 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын ******* ******* ******* хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: пз81061216.

 

2. Б.Идэрзаяа нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ыг өөрийн гэртээ байхад нь "дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн" гэх шалтгаанаар зодож, зүүн гарын шууны дотор доод хэсгийн ц******* хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн ц******* хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн ц******* хуралт бүхий хөнгөн хохирол гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ургийн овогт *******ы Идэрзаяаг Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700'000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг т******* т******* дурдаж,

 

4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж шийдвэрлэхдээ шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, б*******ад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно" гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар 160.1-д заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүргийн талаар болон мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино..." гэх хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаагүй байна.

Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд ямар байгууллага, хэрхэн хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх хуулийн заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ыг гэртээ байхад нь “дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд  Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ыг гэртээ байхад нь “дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож, зүүн гарын шууны дотор доод хэсгийн ц******* хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн ц******* хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн ц******* хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ы мэдүүлэг (хх-35-36х), шүүх эмнэлгийн шинжилгээний 654 дугаартай “...ы биед зүүн гарын шууны дотор доод хэсгийн ц******* хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн ц******* хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн ц******* хуралт гэмтэл тогтоогдлоо. ы биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ы биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...ы биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 11-12х), гэрч А.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрэл зураг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

7. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч  *******д  торгох ял  оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан “торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болох заалтыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д заасан “...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино...” гэх хуулийн заалтуудыг шүүгдэгчид тайлбарлаагүй.” шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд ямар байгууллага, хэрхэн хяналт тавих талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байх тул шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

            7.1 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Мянгад сумын 05 дугаар (*******) багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хохирогч ыг гэртээ байхад нь “дэлгүүрт ирж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож,  зүүн гарын шууны дотор доод хэсгийн ц******* хуралт, бүсэлхийн нурууны баруун хэсгийн ц******* хуралт, баруун гуяны гадна дунд хэсгийн ц******* хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч ы биед халдаж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар   маргаагүй байна.

7.2 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн т*******гай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх заалтыг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ т******* т******* тайлбарлаж  хэрэглээгүй орхигдуулсан байхаас гадна түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр нэмэлт заалт оруулж, “прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан *******д тайлбарлаж, түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын б*******ад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           С.ӨМИРБЕК

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА