Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00778

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс:135/2024/01567/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогтой ******* (утас:) нарт холбогдох,

“Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох болон 8,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Дархан-Уул аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 135/ШШ2023/00067 тоот шийдвэрээр М.******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, 2-13 насны 4 хүүхдийг миний асрамжид үлдээсэн. Одоо бид хоёрын гэрлэснээс хойш бий болсон дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг, ******* тоот, 85,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, 2018 онд худалдан авсан Toyota filder маркийн 15,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий машин, хамтын амьдралын хугацаанд бий болсон 25,000,000 төгрөгийг дүүдээ өгсөн байх тул энэ мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг, нийт 105,000,000 төгрөгийн хөрөнгөөс 5 ам бүлд ногдох хэсэг 88,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг М.******* нь өөрийн нэр дээр байдгийг ашиглан өөрийнхөө төрсөн аав Б.т шилжүүлж хууль бус үйлдэл гаргасан байх тул тухайн орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоож, хууль бусаар шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

 2.Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...Охин М., М.Мөнхцэлмэг, М., хүү М. нарын асрамжийг өөрчлүүлж, өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах, Дархан Их дэлгүүрийн 1 давхарт байрлах Ж.*******гийн ажиллуулж байгаа үнэртэй усны лангуунд бараа авсан 8,000,000 төгрөгийг дундын эд хөрөнгөд тооцож, ногдох хэсгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3.Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“...Нэхэмжлэгч Ж.******* 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж орон сууцыг дундын өмч мөн болохыг тогтоолгож байрны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан хариуцагч М.*******, Б. бид нар дараах үндэслэлээр эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулав. Үүнд:

Дархан-Уул аймаг, ******* тоот 38.5 м.кв 2 өрөө, улсын бүртгэлийн дугаартай байрыг дундын өмч болохыг хүлээн зөвшөөрч эвлэрэв.

Мөн дээрх байрны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг татгалзахгүй. Уг байрыг Ж.*******гийн өмчлөлд шилжүүлэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч эвлэрэв. Б., М.******* нар байрны бэлэглэлийн гэрээнээс татгалзсан болно.

2018 онд худалдаж авсан Тоёота пилдер маркийн 15,000,000 төгрөгийн үнэ бүхий машиныг хуваахгүйгээр М.*******ын өмчлөлд шилжүүлж өгнө.

Ж.******* нь 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцов.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд  М.*******ын гаргасан 4 хүүхдийн асрамжийг өөрчлүүлж, тэтгэлэг тогтоолгох, 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******, Б. нарт холбогдох иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч М.*******, Б. нарт холбогдуулан “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоолгох, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч М.******* нь нэхэмжлэгч Ж.*******д холбогдуулан “Хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох болон 8,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж талууд маргаж байсан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж, 26.3-т “Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргааны зүйлийн талаар өөрсдөө тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Уг эвлэрлийн гэрээнд болон шүүх хуралдаанд зохигч тайлбарлахдаа “...Дархан-Уул аймаг, ******* тоот, 38.5 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болохыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Мөн дээрх байрны бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохыг татгалзахгүй. Уг байрыг Ж.*******гийн өмчлөлд шилжүүлэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг зөвшөөрч байна. Уг орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.т шилжүүлсэн бэлэглэлийн гэрээнээс хариуцагч М.*******, Б. нар нь татгалзаж, дээрх орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлд шилжүүлж, Toyota corolla fielder маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М.*******ын эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Ж.******* нь 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж байна” гэжээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар “... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.  

Хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймаг, ******* тоот, 38.5 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Б. бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна. Иймээс уг орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлд шилжүүлэхэд бусдын эрх ашиг хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Toyota corolla fielder маркийн улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “Транскапитал” ББСБ нь бүртгэгдсэн болох нь хэрэгт эх хувиар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд зохигчид уг тээврийн хэрэгслийг лизингээр худалдан авч, төлбөрийг төлөөд дууссан, өмчлөлийг нь шилжүүлж амжаагүй гэж тайлбарласан. Иймээс тус тээврийн хэрэгслийг хариуцагч М.*******ын эзэмшилд үлдээхэд бусдын эрх ашиг хөндөгдөнө гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

4.Иймд дээрх хуульд зааснаар зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,300 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ж.*******гийн нэхэмжлэлтэй, Б., М.******* нарт холбогдох иргэний хэрэгт “...Дархан-Уул аймаг, ******* тоот, 38.5 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болох, уг орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.т шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрч, дээрх орон сууцыг нэхэмжлэгч Ж.*******гийн өмчлөлд шилжүүлж, Toyota corolla fielder маркийн улсын дугаартай, арлын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М.*******ын эзэмшилд үлдээж, нэхэмжлэгч Ж.******* нь 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх, тэтгэлэг тогтоолгох болон 8,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж эвлэрсэн” зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,300 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,000 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НОМИН