| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2018/00024/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 24
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Прокуророос П.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн /2002 он/ 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч Г-н овогт П-н М-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн /2002 он/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар П.М-н эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн /2002 он/ 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 58 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.М-т өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас хагас эдэлсэн 09 сар 12 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 он/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар баривчлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож нэмж П.М-н биечлэн эдлэх ялыг 01 жил 03 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн/ 2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар П.М-н эдлэх 01 жил 03 сар 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй
6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар П.М-н энэ хэрэгт цагдан хоригдсон 50 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.М-с 4.560.000 төгрөг гаргуулан хохирогч Х-д овогт Ч-н Ч-д олгосугай.
8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид П.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА