| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2025/0014/З |
| Дугаар | 126/ШШ2025/0016 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Тендер, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 126/ШШ2025/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А********* ” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М********* ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.Н********* ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************* ,
Гуравдагч этгээд: “И************* ” ХХК,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.Э************* ,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Э.Ууганбаяр нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М********* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Н********* (цахим), хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************* (цахим), гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Э************* , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хичээл үйлдвэрлэлийн дадлага” ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендер шалгаруулалтын зарлаж, Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хорооны хурлын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл, зөвлөмжөөр гуравдагч этгээдийг шалгаруулж, Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 101 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгож, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн санал болгосон тендерээс татгалзсан болохоо мэдэгдсэн байна.
2.2. Уг тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/4163 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг буцааж шийдвэрлэж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүх уг нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “А********* ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А********* ” ХХК нь Хөвсгөл аймгийнТ********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай харьцуулалтын тендер шалгаруулалтад оролцсон ба захиалагчаас манайд уг шалгаруулалтын үр дүнгийн тухай 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №47 тоот шалгарсан гэсэн албан мэдэгдэл ирүүлсэн юм. Тэгтэл “И************* ” ХХК нь уг тендерийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг Сангийн яам шийдвэрлэж, цахимд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хасагдсан гэсэн үнэлгээ хийсэн мөртлөө өмнө манай байгууллагад явуулсан шалгарсан тул ирж гэрээ хийнэ үү гэсэн утгатай Т********* Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №47 дугаартай өмнөх үнэлгээ хийсэн хуучин албан бичгээ хавсаргажээ. Энэ албан тоотоо Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хороо хавсаргаагүйгээс болоод манай гаргасан гомдлыг Сангийн яам хүлээж аваагүй тухай 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02/4163 тоот албан бичгээр мэдэгдсэн.Тендерт оролцогч 2 компанийн баримт бичгийг Сангийн яам хянасан бөгөөд танай байгууллагыг 11.2.5-д заасан нотлох баримт бичгийг ирүүлээгүй гэж үзэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3-д заалтад үндэслэн мэдэгдье гэсэн байдаг юм.
Энэ Сангийн яамны бичгээс харахад тендерийг дахин зарлахгүйгээр 2 байгууллагын материалыг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд үүрэг болгосон байхад Үнэлгээний хороо нь Сангийн яам үнэлсэн, танайхыг зөрчилтэй, “И************* ” ХХК-ийг зөрчилгүй гэсэн утгатай үнэлгээ хийж “И************* ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна.
Тендерт оролцогч “И************* ” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендерийн үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан шаардлагыг хангахгүй, тендер шалгаруулалтанд тэнцэхгүй, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагын дагуу бэлтгэгдээгүй байсан. Нэгэнт шаардлага хангасан тендерийн материал биш тул Үнэлгээний хороо нь дээрх хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн гэж үнэлэн шийдвэр гаргах боломжгүй юм.
“И************* ” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг ойлгож түүний дагуу материалаа бэлдэж ирүүлээгүй, мөн оролцогчдод ил болгох шаардлагатай материалуудаа нууцалсан буюу ирүүлээгүй байсан.
Бид tender.gov.mn сайтад байршуулсан “И************* ” ХХК-ийн материалтай танилцаад шаардлага хангасан тендер биш байхад дахин үнэлсэн гэж хийж “И************* ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль бус байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхээс доорх үндэслэлийг харгалзан үзэхийг хүсэж байна.Үүнд:
Нэгдүгээрт: Захиалагчаас тус тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх хэсэгт; Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: шаардлагатай гэсэн.
“И************* ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх ямар ч бичиг баримт огт байхгүй ижил төстэй бараа нийлүүлэх туршлагыг үнэлэх баримт бичиг ирүүлээгүй.
Хоёрдугаарт:“И************* ” ХХК нь барааны техникийн тодорхойлолт бүрэн ирүүлээгүй бөгөөд 50 ширхэг таб цэнэглэгч хэмжээ: 620:750:330-ийг техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн талаарх мэдээлэл ирүүлээгүй байхад захиалагч дахин үнэлэхдээ дээрх байдлуудыг анхаарч үзээгүй,
Гуравдугаарт: Мөн захиалагчаас ТШЗ 25.5-д оролцогчдод ил болгох баримт бичгийн жагсаалт:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
2. Байгууллагын товч танилцуулга
3. Ямар стандартын барааг нийлүүлэх /тодорхой бичих/
4. Үнийн саналаа тодорхой бичих /багцын үнийн нийт дүнгээр бичихээс гадна тус бүрийн үнийг /тодорхой бичих/
5. Тухайн барааны гарал үүслийн бичиг
6. Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл
7. Бараа нийлүүлэлтийн хуваарь гэж жагсаасан байхад И************* ХХК- ний ирүүлсэн тендерт Улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын товч танилцуулга, тухайн барааны гарал үүсэл сертификат гэрчилгээ ирүүлээгүй буюу нууцалсан байна.
Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ.
22.6. Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ:
22.6.1.энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлага хангасныг нотлох баримт бичиг;
22.6.2.тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл;
22.6.3.Энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл:
22.6.4.тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг гэж заасан байна.
Гэтэл Үнэлгээний хороо нь оролцогчдийн баримт бичгийг дахин нягтлан шалгахгүйгээр захиалагчийн ТШЗ-25.5 дахь заалт дахь шаардлагыг хангаагүй “И************* ” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулж байгаа нь дээрх хуулийг зөрчиж байгаа тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд тус Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлэхийг Т********* сумын Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ““А********* ” ХХК /РД:4131673/ нь Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн зарласан ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай харьцуулалтын тендер шалгаруулалтад оролцсон ба захиалагчаас манайд уг шалгаруулалтын үр дүнгийн тухай 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №47 тоот шалгарсан гэсэн албан мэдэгдэл ирүүлсэн юм. Тэгтэл “И************* ” ХХК нь уг тендерийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасныг Сангийн яам шийдвэрлэж, цахимд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үнэлгээ хийж хасагдсан гэсэн тэмдэглэгээ хийсэн мөртлөө өмнө манай байгууллагад шалгарсан тул ирж гэрээ хийнэ үү гэсэн утгатай Т********* Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №47 дугаар албан бичгийг хавсаргажээ. Өмнөх 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээг “И************* ” ХХК-ийн гомдлоор Сангийн яам хянаад тендерт оролцогч 2 компаний баримт бичгийг танай байгууллагыг 11.2.5-д заасан нотлох баримт бичгийг ирүүлээгүй гэж үзэн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.3-т заалтад үндэслэн мэдэгдэе гэсэн байдаг юм. Энэ Сангийн яамны бичгээс харахад тендерийг дахин зарлахгүйгээр 2 байгууллагын материалыг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд үүрэг болгосон Үнэлгээний хороо нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерийг дахин үнэлж “И************* ” ХХК-ийг шалгаруулж “И************* ” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон байна. Ингэхдээ Т********* сумын Үнэлгээний хороо нь тендерийг дахин үнэлсэн ийм шалтгаанаар өрсөлдөгчийг шалгаруулсан, манай ХХК-ийг шалгаруулаагүй үндэслэлээ дурьдсан мэдэгдэл ирүүлэх ёстой, гэтэл Т********* сумын Үнэлгээний хороо манай “А********* ” ХХК-д энэ талаар ямар ч мэдэгдэл цахимаар болон бичгээр ирүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. Ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ гэснийг зөрчсөн, цахимд “Икосэадр” ХХК-ийг шалгарсан, манайхыг хасагдсан гэж тэмдэглэж цахимд мэдэгдэл хэсэгт манай “А********* ” ХХК-ийг шалгарсан гэсэн хуучин албан бичгээр хавсаргасан байсан тул бид Сангийн яаманд гомдпоо гаргахад Сангийн яам нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №02/4163 гэсэн албан бичигтээ “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 4.1.3-т “захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах” гэж заасан байна. Танай ирүүлсэн албан бичигт захиалагчийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №47 тоот “Гэрээ байгуулах тухай” эрх олгох шийдвэрийг хавсаргаж ирүүлсэн байх тул дээрх журмын 4.6-д заасны дагуу гомдлыг буцааж байна гэсэн хариу өгсөн.
Манайх тендерт оролцогчийн хувиар “И************* ” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн тендерийн материал нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасан шаардлагыг хангахгүй, тендер шалгаруулалтад тэнцэхгүй, тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагын дагуу бэлтгэгдээгүй тендерийн материал ирүүлсэн байсан тул Үнэлгээний хороо нь дээрх хуулийн 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн гэж үнэлэн шийдвэр гаргах боломжгүй байхад дахин үнэлгээ хийж шалгаруулсан нь хууль бус байна. “И************* ” ХХК нь тендерийн баримт бичгийн шаардлагыг ойлгож түүний дагуу материалаа бэлдэж ирүүлээгүй, мөн оролцогчдод ил болгох шаардлагатай материалуудаа нууцалсан байсан нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг; гэж заасанд хамаарахгүй байна. Тиймээс “И************* ” ХХК-ийн нууцалж ирүүлсэн мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй бөгөөд дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь заалтад заасан ил болгох мэдээлэлд хамаарч байх тул шаардлагад нийцсэн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн материал дотор нууцалсан файлын талаар дурьдаад байгаа боловч ил болгох мэдээлэлд хамаарч байгаа нууцалсан нь буруу талаар огт дурдалгүйгээр зөв гэж үзэн шалгаруулсаныг хууль бус байна гэж үзэж байна. Бид tender.gov.mn сайтад байршуулсан “И************* ” ХХК-ийн материалтай танилцаад шаардлага хангасан тендер биш байхад дахин үнэлж “И************* ” ХХК-ийг шалгаруулж улмаар гэрээ байгуулах эрх олгосон байгаа нь хууль бус байна. Хариуцагчийн ирүүлсэн материалд хавсарган ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлд 2 байгууллагын техникийн тодорхойлолтыг нягтлан харлаа. “И************* ” ХХК нь ямар бараа нийлүүлэхээ зураг, стандарттай нь оруулж өгсөн байна. “А********* ” ХХК нь шаардлагад нийцсэн зураг хавсаргаагүй байна, тиймээс “И************* ” ХХК-ийг шалгаруулья гээд шалгаруулсан байна. Тэгвэл Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд энэ талаар шаардлага тавиагүй байдаг. Ер нь Үнэлгээний хороо нь захиалагчаас ирүүлсэн тендерийн баримт, бичиг, өгөгдлийн хүснэгтийг харгалзахгүйгээр дээрх баримт бичигтээ тусгаагүй зүйлээр шалгаруулалт явуулсан хууль бус гэж үзэж байна. Иймд тендерийн баримт бичгээс доорх үндэслэлүүдийг харгалзан үзэхийг хүсэж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Захиалагчаас тус тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1 дэх хэсэгт; Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлага: Шаардлагатай гэсэн. “И************* ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаарх ямарч бичиг баримт огт байхгүй.
Хоёрдугаарт: Т********* Ерөнхий боловсролын сургуулиас зарласан тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд техникийн тодорхойлолтын зураг огт шаардаагүй нь анхнаасаа Сангийн яам ч үүнийг хянан үзэхдээ 2 байгууллагын техникийн тодорхойлолтыг тулган шалгалгүйгээр /“И************* ” ХХК-ийн техникийн тодорхойлолт дутуу байсан/ шийдвэр гаргасан нь Тухайлбал; “И************* ” ХХК нь барааны техникийн тодорхойлолт бүрэн ирүүлээгүй бөгөөд техникийн тодорхойлолтын хүснэгтийн 70 дугаар мөрөнд 50 ширхэг таб цэнэглэгч хэмжээ: 620:750:330-ийн техникийн тодорхойлолт, үзүүлэлт бас бусад бараанууд дээр зураг мэдээлэл ирүүлээгүй байхад захиалагч дахин үнэлэхдээ дээрх байдлуудыг анхаарч үзээгүй.
Гуравдугаарт: Мөн захиалагчаас ТШЗ 25.5-д оролцогчдод ил болгох баримт бичгийн жагсаалт: 1.Улсын бүртгэлийн гэрчилгээ 2.Байгууллагын товч танилцуулга 3.Ямар стандартын барааг нийлүүлэх /тодорхой бичих/ 4.Үнийн саналаа тодорхой бичих /багцын үнийн нийт дүнгээр бичихээс гадна тус бүрийн үнийг тодорхой бичих/ 4.Тухайн барааны гарал үүслийн бичиг 5. Гэрээний ерөнхий ба тусгай нөхцөл 6.Бараа нийлүүлэлтийн хуваарь гэж жагсаасан байхад “И************* ” ХХК-ийн ирүүлсэн тендерт Улсын бүртгэлийн гэрчилгээ, байгууллагын товч танилцуулга, тухайн барааны гарал үүсэл сертификат гэрчилгээ ирүүлээгүй буюу нууцалсан байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Оролцогч хуульд заасан хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг энэ хуулийн 29.2-т зааснаар ил болгохгүйгээр илгээнэ”, 22.6-д “Оролцогч тендерийн дараах баримт бичиг, мэдээллийг ил болгохыг зөвшөөрч илгээнэ”, 22.6.1-д “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ерөнхий шаардпага хангасныг нотлох баримт бичиг”, 22.6.2-т “Тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан маягтын дагуу илгээсэн мэдээлэл”, 22.6.3-д “Энэ хуулийн 22.5-д заасан үндэслэлээр ил болгохгүй баримт бичиг, мэдээлэл байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл”, 22.6.4-д “Тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан бусад баримт бичиг” гэж заасан байна. Гэтэл Үнэлгээний хороо нь оролцогчдийн баримт бичгийг дахин нягтлан шалгахгүйгээр “захиалагчийн ТШЗ-25.5 дахь заалт” шаардлага хангаагүй “И************* ” ХХК-ийг “хамгийн сайн тендер” гэж шалгаруулж, улмаар гэрээ байгуулсан байгаа нь дээрх хуулийг зөрчиж , хууль бус шийдвэр гаргасан байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн шийдвэрийг болон Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль болон “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. “И************* ” ХХК Сангийн яаманд гомдол гаргасны үндсэн дээр дахин үнэлсэн. Захиалагчаас уг тендерийг дахин үнэлсэн тухай 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр цахимд оруулсан. Ингэхдээ манайд мэдэгдээ өмнө “А********* ” ХХК шалгарсан тухай 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоотыг хавсаргасан байсан. Энэ мэдэгдлийн 5 дугаар сарын 9-ний өдрийн орой харсан. Гомдол гаргах ажлын 5 хоногийн хугацаа дуусч байсан учраас Сангийн яаманд гомдол гаргахдаа 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоотыг хавсаргаад тайлбар бичиж явуулсан боловч Сангийн яам манай гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үнэлгээний хороо 5 дугаар сарын 6-ны өдрийн албан тоотыг мэдэгдэлдээ хавсаргаагүй учраас Сангийн яам гомдлыг маань хүлээж аваагүй. Тэгээд манайхыг гомдол гаргаагүй учраас “И************* ” ХХК-тай гэрээ байгуулсан. “И************* ” ХХК-ийн ил болсон тендерийн материалыг хянаж үзэхэд шаардлага хангаагүй. Тендерийн материалаа нууцлан ирүүлсэн. Техникийн тодорхойлолт дутуу. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийн материалтай танилцаад байгуулсан гэрээг харахад хавсралтууд нь байхгүй хүчин төгөлдөр бус гэрээ байсан учраас уг гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан” гэв.
3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас зарласан ХӨАТРЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн үнэлгээний шийдвэрийг болон Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн “И************* ” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. “И************* ” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас дахин үнэл гэсэн албан тоот ирсний дагуу Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр дахин үнэлсэн. Эхлээд шалгаруулахдаа хэргийн оролцогчдоос ирүүлсэн материалыг үзэхэд үнийн санал дээр хамгийн бага үнийн санал хэлсэн “А********* ” ХХК-ийг шалгаруулсан. Дахин үнэлэхдээ 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн тендерийн хурал дээр шалгаруулалтын гол зүйл болох үнийн саналыг үзэлгүй зөвхөн Сангийн яамнаас ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/3217 албан бичигт илтэд хөтлөгдөн шалгаруулсан. Сангийн яам тендер шалгаруулалтын зааварчилгааны 11.2, 11.2.5, 15.5-д заасан баримтыг “А********* ” ХХК ирүүлээгүй гэж үзсэн учраас танайхыг хаслаа гэж 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 102 албан бичиг шүүх хуралдаанаас өмнө хариуцагчаас ирүүлсэн баримт бичиг дотор байгаа. Энэ баримт бичиг “А********* ” ХХК-д огт ирээгүй. Ирээгүй учраас хасагдсан гэдгээ мэдэхгүй байсан. Тендер шалгаруулалтын гол учир нь үнийн санал байдаг. Гэтэл “И************* ” ХХК зөрүүтэй үнийн санал ирүүлсэн байхад түүнд ач холбогдол өгөлгүй Сангийн яам тендер шалгаруулалтын зааварчилгааны 11.2, 11.2.5, 15.5-д заасан нотлох баримтыг “А********* ” ХХК ирүүлээгүй гэсэн учраас “И************* ” ХХК-ийг шалгаруулах нь зүйтэй байна гэж тэмдэглэлд дурдагдсан байдаг. Үүнээс харахад тендер шалгаруулалтын зааварчилгаанд 11.2, 11.2.5, 15.5 гэсэн заалтууд байхгүй. Хөвсгөл аймгийн Т********* сумын үнэлгээний хорооны тендер шалгаруулалтын баримт бичиг дотор нь ч байдаггүй, өгөгдлийн хүснэгтэд ч байхгүй, харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг дотор ч байхгүй. Тийм учраас яг ямар хуулийн заалтыг үндэслээд байгаа юм бэ? Тендер шалгаруулалтын зааварчилгааны 11.2, 11.2.5, 15.5-д заасан гэж ойлгомжгүй тоо оруулж ирсэнд гомдож байгаа. Тийм учраас нөгөө талаас “И************* ” ХХК тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.2-т энэ хуулийн 28.1.3-т заасан шийдвэр түүний тендер шалгараагүй эсхүл татгалзсан үндэслэлийг эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч нарт нэгэн зэрэг хүргүүлнэ гэсний дагуу үнэлгээний хороо хийгээгүй. Үүнээс “А********* ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн. Учир нь үнэлгээний хороо 2025 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хуралдсан. 5 дугаар сарын 9-ний өдөр цахимаас “И************* ” ХХК-ийг шалгаруулсан гэдгийг мэдсэн. Манайхыг ямар үндэслэлээр шалгаруулаагүй гэдгийг цахимаас харахад ямар ч мэдээлэл байгаагүй. Зөвхөн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаар албан тоот л байсан. Гомдол гаргахад ажлын 1 хоног үлдсэн байсан учраас тухайн албан тоотыг хавсаргаад Сангийн яаманд гомдлоо хүргүүлсэн. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах журмын 59.1-д заасны дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байгаа. Ганцхан өдөр үлдсэн учраас захиалагчид гомдлоо гаргах уу? Сангийн яаманд гомдлоо гаргах уу гэсэн сонголттой байсан. Худалдан авах ажиллагааны дээд газар нь Сангийн яам байдаг учраас Сангийн яаманд гомдол гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
“И************* ” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаж авах тухай хуулийн 22.6-д заасан шаардлагыг хангахгүй. Тендер шалгаруулалтад тэнцэхгүй. Тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагын дагуу бэлтгэгдээгүй материал ирүүлсэн. Ийм байхад тус үнэлгээний хороо нь сайн гэж шийдвэр гаргах боломжгүй. Боломжгүй байхад шалгаруулсан нь хууль бус байна. Яагаад гэвэл тендерийн баримт бичгийн шаардлагыг ойлгож, түүний дагуу материалаа бүрдүүлж ирүүлээгүй. Нууцлах ёстой хувь хүний эмзэг мэдээлэл гэж юу байдаг юм бэ гэвэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12-т тодорхой заасан. “И************* ” ХХК-ийн нууцлаад байгаа мэдээлэл нь зээлийн мэдээлэл, тухайн компани хэдэн онд байгуулагдсан зэрэг нь нууцлах баримт бичиг биш. “И************* ” ХХК-ийн нууцалж ирүүлсэн мэдээлэл нь хүний эмзэг мэдээлэлд хамаарахгүй бөгөөд энэ хуулийн 22.6-д заасан ил болгох мэдээлэлд хамаарч байхад үнэлгээний хороо шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримт бичиг дотор нууцалсан байдлын талаар дурдаагүй байх боловч ил болгох мэдээлэлд дээрх материалууд нь хамаарч байгаа. Үнэлгээний хороо зөв, буруу талаар огт дурдалгүйгээр шалгаруулж байгаа нь зөв гэж үзсэн. Ингэж хууль бус шийдвэр гаргасны улмаас байгуулагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хууль бус юм.
Үнэлгээний хороо хариуцагчаас ирүүлсэн тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтийг харгалзахгүйгээр дээрх баримт бичигт тусгаагүй зүйлээр шалгаруулж явуулсан гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. Тийм учраас тендерийн баримт бичгийн доорх үндэслэлүүдийг харгалзаж үзнэ үү гэж нэхэмжлэл дээрээ бичсэн. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Үнэлгээний хороо “И************* ” ХХК-ийг хамгийн сайн гэж үзэж шалгаруулж гэрээ байгуулж байгаа нь хууль бус байх тул дээрх сонгон шалгаруулалт болон Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 кодтой “Хичээл үйлдвэрлэлийн дадлага" тендер нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зарлагдаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээгдсэн. Уг тендерт “И************* ” ХХК болон “А********* ” гэсэн 2 байгууллага оролцсон байсан ба үнэлгээний хороо хуралдаж 2 байгууллагын ирүүлсэн баримт бичгүүдтэй танилцаад “И************* ” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал tender.gov.mn дээрх үнэ зөрүүтэй харин “А********* ” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал болон сайт дээрх үнэ хоёр ижил бaйсан тул “А********* ” ХХК- тай гэрээ хийх эрх олгох зөвлөмжийг Тарилан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлж, захирал Б.Н********* зөвлөмжийг дагасан учир албан тоотуудыг гаргуулж tender.gov.mn-д байршуулсан. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “И************* ” ХХК-иас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №31 гомдол гаргах тухай гэсэн албан тоот Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Н********* гийн хувь чатаар ирсэн. Уг албан тоотын хариуг Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №52 албан тоотоор хүргүүлсэн болно. Улмаар “И************* ” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан тухай мэдэгдэл 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 31 минутад Сангийн яамны хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэсээс мейл хаягаар ирсэн. 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сангийн яам хянан үзсэн албан бичгээ ирүүлсэн ба энэ албан бичгийн дагуу үнэлгээний хороо 66.6% ирцтэйгээр хуралдаж “А********* ” ХХК-ийг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 15.5, мөн 11.2, 11.2.5-д заасан нотлох баримт бичгийг ирүүлээгүй гэж үзэн “И************* ” ХХК-тай гэрээ хийх эрх олгох зөвлөмжийг Тарилан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиралд хүргүүлсэн. Захирал зөвлөмжийг дагаж албан тоот гаргаж тендерийн үр дүнг оруулсан ба гомдол гаргах хугацаа буюу ажлын 6 хоногийг хүлээсэн. Энэ хугацаанд манай байгууллага болон үнэлгээний хороонд “А********* ” ХХК-с гомдол гаргасан тухай албан тоот огт ирээгүй. Мөн сангийн яамнаас үнэлгээний хороонд гомдол гаргасан тухай мэдэгдэл ирүүлээгүй тул гомдол гараагүй гэж үзэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрээ хийсэн. Хэрвээ Сангийн яам болон “А********* ” ХХК-иас албан тоот, мэдэгдэл ирсэн бол гомдлыг хянан үзтэл хүлээх байсан” гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: ““А********* ” ХХК-ийн нэхэмжлэлийн нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар үндэслэлтэй холбоотой тайлбар болон холбогдох баримт бичгүүд (“Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” тендер шалгаруулалтын баримт бичиг, “А********* ” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн баримт бичгүүд, “И************* ” ХХК-ийн бэлтгэн ирүүлсэн баримтууд, холбогдох албан тоот бичгүүд, хурлын тэмдэглэл)-ийг хуулбарлан архив бичиг хэргийн ажилтнаар гарын үсэг зуруулж, Т********* Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар тамга даруулан баталгаажуулж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргэсэн болно. Нэмэлтээр Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хууль бус гэсэн үндэслэлд тайлбар өгөх нь:
Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “И************* ” ХХК-тай байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” тендерийн гэрээг хууль бус гэж үзэхгүй байна. Учир нь:
1. Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны шийдвэрийг цахимд нийтлээд оролцогч гомдол гаргах хугацаа буюу ажлын тав хоног хүлээсэн. Энэ хугацаанд “А********* ” ХХК-иас манай үнэлгээний хороонд гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар огт мэдэгдээгүй, албан тоот ирүүлээгүй болно. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажпын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.” гэсэн байдаг ба “А********* ” ХХК гомдол гаргаагүй.
2. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн, 59.6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.” гэсэн байдаг ба 2025 оны 05 дугаар сарын 06-ны шийдвэрийг нийтэлснээс хойш 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сангийн яамнаас манай үнэлгээний хороонд “А********* ” ХХК гомдол гаргасан тухай болон захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах талаар ямар ч мэдэгдэл албан тоот ирүүлээгүй. Өмнө нь “И************* ” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас манай үнэлгээний хорооны гишүүдийн мейл хаягт “Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” тендерт гомдол гарсан тухай мэдэгдэж, шаардлагтай баримт бичгүүд, мэдээллийг ирүүлэх тухай албан тоот ирүүлж байсан юм. Харин 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Т********* Ерөнхий боловсролын үнэлгээний хороонд Сангийн яамнаас ямар нэгэн мэдэгдэл огт ирээгүй юм. Иймд манай байгууллага оролцогчоос гомдол гараагүй гэж үзэн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” заасны дагуу “И************* ” ХХК-тай гэрээ байгуулсан болно.” гэжээ.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б************* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас гаргасан албан тоотын талаар өмнөх хуралд ярьсан. Манай хичээл үйлдвэрлэлийн дадлагын тендерт үнэ дуудах 2 цагийн хугацаа өнгөрсний дараа нээхэд 2 компани оролцсон байсан. 27.000.000 төгрөгөөр “И************* ” ХХК 1-т эрэмбэлэгдсэн байсан. Хуулийн дагуу үнэлгээний хороо нэгдүгээрт эрэмбэлэгдсэн компанийн материалтай танилцаад шаардлагад нийцсэн байвал гэрээ байгуулах боломжтой байдаг. “И************* ” ХХК-ийн баримт бичигтэй танилцахад цахим дээр ирүүлсэн үнийн санал нь 27.000.000 төгрөг, харин бидэнд ирүүлсэн баримт материалд 29.000.050 төгрөг байсан. Үнэ нь зөрүүтэй ирсэн байхад манай үнэлгээний хороо ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй байсан. Тэгээд “И************* ” ХХК-ийн үнийн санал зөрүүтэй гэдэг үндэслэлээр хассан. Дараагийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн компани буюу “А********* ” ХХК-ийн материалтай танилцахад үнийн дүн зөрөөгүй байсан учраас шалгаруулсан. Үнэлгээний хороо хуралдаж дууссаны дараа үнэлгээний хорооны дарга үнэ зөрсөн асуудал дээр яах ёстойг сумын тендер хариуцсан мэргэжилтэн н.Энхсайханаас асуугаарай гэж хэлсэн. Тэгээд н.Энхсайханаас асуухад сайн мэдэхгүй байна. Дараагийн компанийг шалгаруулна гэж бодож байна. Гэхдээ аймгийн худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтнээс асуу гэсэн. Би аймгийн худалдан авах ажиллагааны газраас асуухад 27.000.000 төгрөгөөр ирүүлсэн үнийн саналыг цаасаар авах ёстой гэж хэлсэн. Тэгээд үнэлгээний хорооны буруудсан гэдгээ мэдсэн. Манайх албан тоотыг цахимд оруулчихсан байсан учраас “И************* ” ХХК гомдол гаргасан байсан. Бид Сангийн яам руу гомдлыг нь явуулсан. Мөн үүнд “И************* ХХК”-ийн үнийн дүн зөрүүтэй, таблетын үнийг 250.000 төгрөгөөр үнэлсэн 2 асуудал байсан. Тэгээд танилцуулга дээр байсан эхний дугаартай холбогдож тодруулга авсан. Танай үнэ зөрсөн байна. Танайх аль үнээр нийлүүлэх юм бэ гэхэд энэ жил шинээр гарсан үнэ дуудах гэдэг юмнаас болоод үнээ 27.000.000 төгрөг болгосон. Түүнээс 29.000.050 төгрөгөөр нийлүүлнэ. Хэрвээ танайх 27.000.000 төгрөгөөр гэрээ байгуулна гэвэл авах бараанаас хасна гэсэн. Тэгээд үнэлгээний хороо зөвшөөрөөгүй учраас “А********* ” ХХК-ийг шалгаруулсан. “И************* ” ХХК манайд гомдол гаргасан байсан. Ажлын 3 хоногийн дотор Сангийн яаманд гомдлоо гаргана уу гэсний дагуу “И************* ” ХХК Сангийн яаманд гомдлоо гаргасан. Сангийн яамнаас 4 дүгээр сарын 20-ны үед мэдэгдэл ирүүлсэн байсан.
5 дугаар сарын 6-ны өдрийн албан тоотыг нарийн бичиг би цахимд оруулсан. 2 албан тоотыг оруулахдаа эхлээд шалгарсан “И************* ” ХХК-ийн тоотыг оруулсан. Тэгэхэд өмнөх үр дүнгийн файлууд байсан. Түүнийг нь засаж оруулсан. Харин “А********* ” ХХК-ийн тайлбарыг бичсэн. Гэхдээ албан тоотыг оруулахдаа файлын нэр адилхан байсан учраас оруулчихсан гэж бодоод үр дүнгээ нийтэлсэн нь үнэн. Санаатай хуучин албан тоот оруулаагүй. Санаандгүй алдаа гаргасан байсан. Тэгээд оруулчихсан гэж бодоод хянаагүй явж байхад 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдийн үед “А********* ” ХХК над руу залгаад яагаад 5 дугаар сарын 6-ны албан тоотоо оруулаагүй юм бэ гэсэн. Тэгээд шалгахад 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоот байсан. Энэ алдаагаа би хүлээн зөвшөөрнө. Мэдэгдээгүй гэж яриад байгаа. Би 5 дугаар сарын 6-ны өдөр цахимд нийтлээд хоёуланд нь мэдэгдсэн үзэж байсан учраас чат, мэйлээр явуулаагүй.
Хууль бус гэрээ гэж яриад байна. “И************* ” ХХК-ийг шалгаруулаад “А********* ” ХХК-ийг гомдол гаргаад байхад гомдлыг нь хянаж үзэлгүй шууд гэрээ байгуулсан бол хууль бус байж болно. Яагаад манайх гэрээ хийсэн бэ гэвэл “А********* ” ХХК манай 5 дугаар сарын 6-ны өдөр оруулсан албан тоотыг 5 дугаар сарын 9-ний өдөр харсан гэсэн. Манайх 5 дугаар сарын 6-ны өдрөөс ажлын 5 хоногоо тоолоод дараагийн 1 дэх өдөр дуусах байсан. Гэтэл “А********* ” ХХК 1 дэх өдөр гомдлоо Сангийн яаманд явуулсан гэж байсан. Энэ хуулийн хугацаагаа мөрдөхгүй юм бол хуулийн хугацаа байх шаардлага байгаа юм уу? 57 дугаар зүйлийн 57.1-т захиалагчид ажлын 5 хоногийн дотор бичгээр гомдол гаргана. Бичгээр гаргасан гомдлыг манайх 3 хоногийн дотор шийдвэрлээгүй бол Сангийн яаманд гомдол гаргах эрхтэй. “А********* ” ХХК манайд гомдол гаргах боломжтой байсан. Гаргасан бол өнөөдөр гэрээний асуудал яригдахгүй байсан. Гэрээ яагаад байгуулсан бэ гэвэл “А********* ” ХХК үнэлгээний хороонд албан ёсоор гомдол ирүүлээгүй. Тийм учраас гомдол гаргаагүй гэж үзсэн. Дараа нь “А********* ” ХХК-иас ярихдаа танайд гомдол гаргахгүйгээр шууд Сангийн яаманд гаргаж болдог юм аа гэж хэлсэн. Сангийн яаманд гомдол гаргасан гэдгийг үнэлгээний хороонд мэдэгдээгүй учраас бид мэдэх боломжгүй. Тиймээс үнэлгээний хорооноос гомдол гаргах ажлын 5 хоног дуусгаад “И************* ” ХХК-тай гэрээ байгуулсан” гэв.
4.4. Хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т********* ЕБС нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “И************* ” ХХК-тай байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх" тендерийн гэрээг хууль бус гэж үзэхгүй байна. Учир нь:
Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны шийдвэрийг цахимд нийтлээд оролцогч гомдол гаргах хугацаа буюу ажлын тав хоног хүлээсэн. Энэ хугацаанд “А********* ” ХХК-иас манай үнэлгээний хороонд гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар огт мэдэгдээгүй, албан тоот ирүүлээгүй болно. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажпын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.” гэсэн байдаг ба “А********* ” ХХК гомдол гаргаагүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн, 59.6-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиалагчийн шийдвэрийг түдгэлзүүлэх шийдвэр гаргана.” гэсэн байдаг ба 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг нийтэлснээс хойш 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сангийн яамнаас манай үнэлгээний хороонд А********* ХХК гомдол гаргасан тухай болон захиалагчийг үйлдэл хийхгүй байхыг даалгах талаар ямарч мэдэгдэл албан тоот ирүүлээгүй. Өмнө нь “И************* ” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас манай үнэлгээний хорооны гишүүдийн мейл хаягт “Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх” тендерт гомдол гарсан тухай мэдэгдэж, шаардлагтай баримт бичгүүд, мэдээллийг ирүүлэх тухай албан тоот ирүүлж байсан юм. Харин 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хороонд Сангийн яамнаас ямар нэгэн мэдэгдэл огт ирээгүй юм. Иймд манай байгууллага оролцогчоос гомдол гараагүй гэж үзэн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд баггаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” заасны дагуу “И************* ” ХХК-тай гэрээ байгуулсан болно.” гэжээ.
4.5. Хариуцагч Хариуцагч Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Н********* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх хичээл үйлдвэрлэлийн зардал 29.000.000 төгрөг гаргасан. Эхлээд “А********* ” ХХК шалгарлаа гэсэн. Үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Үнэлгээний хороог байгуулсан тушаалыг баталсан. Үнэлгээний хорооны гишүүнээр манай сургуулийн А3-ийн сертификаттай Г.Б*************-ыг томилсон. Үнэлгээний хороонд олон жил ажилласан Б.Д*************-ыг даргаар томилсон.
Миний зүгээс шүүхийн шийдвэрийг дагана. Аль компани нь шалгарсан хамтран ажиллана. Хамгийн гол нь маргааныг хурдан шийдвэрлүүлмээр байна. 1000 гаруй сурагч, 100 гаруй багш нар хохирч байна” гэв.
Тав. Гуравдагч этгээдийн тайлбар.
5.1 Гуравдагч этгээд “И************* ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А********* ХХК-ийн тус шүүхэд гаргасан Хөвсгөл Т********* сумын ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хорооны 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад эрх ашиг зөрчигдөж байгаа гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани нь Хөвсгөл Т********* сумын ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хорооноос зарласан ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендер шалгаруулах зарын дагуу уг тендерт холбогдох материалаа бүрдүүлэн оролцсон. Гэтэл Үнэлгээний хорооноос “А********* ” ХХК-нийг шалгаруулсан тухай албан тоот ирсэн.
“А********* ” ХХК нь барааны техникийн тодорхойлолт дутуу, өнгөт хэвлэгчийг нэг бүрийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур санал болгосон, тус компанийг төлөөлөх эрхгүй хүнээс утсаар тодруулга авсан, тендер шалгаруулалтын баримт бичигт ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг хэдээс хэдэн оны мэдээлэл шаардсан нь тодорхойгүй гэх үндэслэлээр манайх Монгол улсын сангийн яаманд гомдол гаргасан.
Монгол улсын сангийн яамнаас манай гомдлыг хянаж үзээд “А********* ” ХХК тендерт санал болгож байгаа барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлтийн талаар мэдээллийг ирүүлээгүй байхад шаардпагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсний дагуу шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 66.6 хувийн ирцтэйгээр дахин хуралдаж “А********* ” ХХК-ийг баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 11.2, 112.5, 15.5 дахь хэсэгт заасан нотлох баримт бичгийг ирүүлээгүй гэж үзэн манай байгууллагыг шалгаруулсан байдаг.
Ингээд Хөвсгөл аймгийн Т********* сумын ерөнхий боловсролын сургуулиас манай байгууллага шалгарсан тул ажлын 6 хоногийн дараа ирж гэрээ байгуулах санал тавьсан. Ингээд манай байгууллага тус тендерт шалгарсан учир гэрээ байгуулж хичээл үйлдвэрлэл, дадлага хийх зардпаар бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн.
Тендер шалгаруулалтыг Т********* сумын ерөнхий боловсролын сургуулийн үнэлгээний хороо хуулийн дагуу зөрчилгүй явуулан манай байгууллагыг шалгаруулсан тул “А********* ” ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.2. Гуравдагч этгээд “И************* ” ХХК нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А********* ХХК-ийн Хөвсгөл аймгийн Т********* сумын ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг болон Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай нэхэмжпэлтэй танилцаад эрх ашиг зөрчигдөж байгаа гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Нэг: “А********* ” ХХК нь манай байгуулалгыг барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлтийгбүрэн ирүүлээгүй хэмээн нэхэмжпэлдээ дурдсан байдаг. Манай байгууллага нь Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргасан тендерт оролцогчдын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн бүлэгт 3-т бичсэний дагуу барааны техникийн тодорхойлолтыг нэг бүрчлэн хийж явуулсан. 50 ширхэг таб цэнэглэгч хэмжээ 620:750:330 захиалагчаас өгсөн хэмжээний дагуу, хүний биед сөрөг нөлөөгүй сайн чанарынх гэдгийг дурдаад техникийн тодорхойлолтыг явуулсан. Тендэр шалгаруулалтын зааварчилгааны 25.5-д заасан оролцогчидод ил болгох баримт бичгийг нууцалсан гэсэн байна. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу “Байгууллагын нууц” гэж хүний нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг биет зүйлсийг хэлдэг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа, шинэжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно” гэж заасан байдаг. Дээрх хуульд нийцүүлэн гэрчилгээ, барааны гарал үүслийн бичиг, гэрээнүүд нь компанийн нууцын бичиг баримт гэж үзэж нууцалж илгээсэн. Энэ нь зөвхөн оролцогч, өрсөлдөгч байгууллагад нууц харагдах боловч тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд бүрэн харагдах боломжтой. Энэ нь ямар нэг хууль, журамд харшлах зүйл биш гэж ойлгож байна. Хоёр: Хөвсгөл Т********* сумын ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэл бүхийн тендер шударга явагдсан. Тиймээс Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, “И************* ” ХХК-ийн хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгох ямар ч үндэслэлгүй юм. Аливааа хуул ь дүрмэнд гомдол гаргах журам, хугацааг зохицуулсан байдаг бөгөөд уг журам болзол шаардлагыг хангаагүй гомдол хэлэлцэх үндэслэл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 57, 58, 59, 60 дугаар зүйлд гомдол гаргах шат дараалалыг маш тодорхой зааж өгсөн байгаа. Гэтэл “А********* ” ХХК-ний гомдол хянан үзээгүй Сангийн яаманд холбогдуулж нэхэмжлэлээ гаргаагүй, мөн хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзаж, “А********* ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.3. Гуравдагч этгээдийн “И************* ” ХХК-ийн төлөөлөгч Д.Э************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үнэн зөв гэж бодож байна. Учир нь “А********* ” ХХК-ийн тендерийн баримт бичиг маш зөрүүтэй баримтуудыг явуулсан байсан. Нэг бүрчлэн тайлбарлая.
Нэгдүгээрт Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Н********* гийн баталсан бараа материал худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 20 дугаар хуудсанд оролцогчийн санал болгож буй бараа, техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтын өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ гэж заасан. 3 дугаар бүлэгт техникийн тодорхойлолтыг хүснэгтээр ирүүлэхээр заасан байдаг. Энэ нь барааны нэр хичээл үйлдвэрлэлийн зардал гэж бичээд эхний хүснэгтэд захиалагчийн техникийн тодорхойлолт, 2 дугаар хүснэгтэд санал болгож буй техникийн тодорхойлолтыг бараа нэг бүрээр шивж оруулахаар техникийн тодорхойлолтдоо зааж өгсөн. Үүнийг “А********* ” ХХК огт хийгээгүй. Сангийн яам техникийн тодорхойлолтоо ирүүлээгүй гэж шийдсэн бодож байгаа. Хэрвээ техникийн тодорхойлолтыг ирүүлээгүй байхад “А********* ” ХХК-ийг шалгаруулах юм бол Т********* сумын Ерөнхий боловсролыг сургуульд маш их хор уршигтай. Яагаад гэвэл бичгийн цаас гэхэд л 80 грамтай 70 грамтай гэж байдаг. Захиалагч 80 граммтай цаасыг захиалагч техникийн тодорхойлолт дээрээ заагаад манайхаас техникийн тодорхойлолт дээрээ 80 грамтай цаасыг санал болгож байгаа. Харин “А********* ” ХХК техникийн тодорхойлолтдоо заагаагүй. Ингэж тодорхой зааж ирүүлээгүй нь 70 грамтай бичгийн цаас нийлүүлж болохоор боломж үүсэж байна.
Хоёрдугаарт “А********* ” ХХК-ийн барааны үнийн задаргааны 9 дүгээр хүснэгтэд татвар хураамжийн хэсгийг огт бөглөөгүй. Татвар хураамж дээр огт бичээгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх бараа, ажил үйлчилгээнээс борлуулалтын татвар авна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.15-д зааж өгсөн. Хичээл үйлдвэрлэлийн дадлага нь төрөөс олгосон төсвийн санхүүжилтээр явагддаг. Үүнийг тооцож дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.1-т энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна гэж заасан байгаа. Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт өртөг нь 29.360.800 төгрөг гэж зарласан. Гэвч “А********* ” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар, татвар хураамж гэсэн 9 дүгээр хүснэгтийг огт бөглөөгүй 0 тавьчихсан байгаа юм. Тэрийг нэмээд үзэхэд 27.910.000 төгрөгөөр явуулсан боловч 10 хувиа нэмээд тооцход 29.728.502 төгрөг буюу төсөвт өртгөөс тендерийн үнэ нь илүү гарж байгаа.
3 дахь алдаа нь Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулиас 80 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүний бараа нэр төрлөөр нь тавьсан байдаг. Гэвч “А********* ” ХХК –ийн борлуулалтын зөвшөөрөл буюу гарал үүслийн эрх нь хоёрхон байгаа. Нэг нь “Улаанбаатар принт”-тэй хийсэн Double A бичгийн цаасны гарал үүслийн бичиг, “Старпринт”-тэй хийсэн принтерийн хорны гарал үүслийн бичиг байгаа. 80 төрлийн сургалтын хэрэглэгдэхүүний бичиг хэргийн зардлын 78 төрлийн бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг огт байхгүй.
Дараагийн асуудал нь гэрээн дээр байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааны бараа үйлчилгээний хүлээн авсан комиссын орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн н.Бэхбаярын гарын үсэг огт байхгүй. Титэм сургуулийн 2024 оны хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар худалдан авсан актын ахлагч н.Түвшинбаярын гарын үсэг огт байхгүй. 15 дугаар цэцэрлэгийн бараа материал худалдах авах гэрээн дээр нягтлан бодогч н.Пагмажавын гарын үсэг огт байхгүй. Энэ гэрээнүүд гарын үсэггүй тул хүчин төгөлдөр биш.
4 дэх алдаа нь санхүүгийн тайлан. Санхүүгийн тайлан нь Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Н********* гийн баталсан бараа материал худалдах авах тендер шалгаруулалтын баримт бичгийн 22 дугаар хуудсанд заачихсан байгаа. Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах, нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтийг заана. Өгөгдлийн хүснэгтэд тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-д санхүүгийн чадамжийн шаардлага хангах нотлох баримтыг ирүүлэх гэсэн дээр тийм гэж заасан байгаа. “А********* ” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан нь огт тодруулга байхгүй. Санхүүгийн тайлангийн тодруулга нь юу вэ гэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна. 8.1.1.санхүүгийн байдлын тайлан, 8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан, 8.1.3.өмчийн өөрчлөлтийн тайлан, 8.1.4.мөнгөн гүйлгээний тайлан, 8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга гэж заасан байна. Гэвч “А********* ” ХХК-ийн санхүүгийн тайлангийн тодруулга огт байхгүй. Тэгэхээр энэ хуулиа зөрчөөд байгаа юм. Санхүүгийн тайлангийн жилийн эцсийн тайланг харвал 2024 оны жилийн эцсийн тайлангийн өмнө бодит байдлын мэдэгдэл гэж гаргадаг. 2024 оны жилийн эцсийн тайландаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж он сарыг нь бичсэн байсан. Доор нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэж биччихсэн. Бүтэн нэг жилийн өмнөх санхүүгийн бодит байдлын тайланг бид хариуцна гээд захирал, нягтлан нь гарын үсэг зурдаг. Гэвч 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгочихсон байгаа юм. Гэтэл тэр нь 2024 оных шүү дээ. Ингээд он сарыг нь буруу бичээд тайлангийн үнэн зөв, бодит байдлыг хангаж чадахгүй байгаа юм. Ийм баримтуудыг дутуу ирүүлсэн тул үнэлгээний хорооны шийдвэр үнэн зөв гэж үзэж байна” гэв.
5.4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн зарласан дугаар бүхий тендер шалгаруулалт үнэн зөв явагдсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлгээний хороо шалгаруулалтад нийцэхгүй гэж үзэж тендерээс татгалзсан нь Худалдах авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан шаардлагад нийцэхгүй тендерийн оролцогчийг тендерээс хасна гэсэнд нийцэж байна. Үнэлгээний хорооноос оролцогчдын ирүүлсэн баримт бичгийг хянаж үзэхдээ захиалагчаас ирүүлсэн өгөгдлийн хүснэгтэд тусгагдсан ерөнхий нөхцөлийг магадлахад тогтоосон шаардлага, санхүүгийн чадавх болон туршлага техникийн тодорхойлолт зэрэг бусад нөхцөл байдлыг хянаж үзээд шалгаруулдаг. Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерт миний үйлчлүүлэгчийн тайлбарласан шиг техникийн тодорхойлолт нь байхгүй, барааны үнийн задаргаа дээр нь татвар ногдоогүй нь нотлох баримтаас харагдаж байгаа. Нэхэмжлэгчээс манай гуравдагч этгээдийн тендер шалгаруулалтын баримт бичигт ил болгохоор заасан баримт бичгийг нууцалсан гэж маргадаг. Ил болгоогүй баримт бичиг байгаа бол түүний хууль зүйн үндэслэлийг тайлбарласан мэдэгдлийг ирүүлнэ гэж хуульд заасан байдаг. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлд байгууллагын нууц гэж хүний нэр хүнд алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуулиар нууц гэж тогтоосон баримт бичиг, мэдээ мэдээлэл, биет зүйлийг хэлэхээр хуульчилсан байдаг. Мөн байгууллага нууцаа өөрөө тогтоохоор хуульчилсан. Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллага албан үйл ажиллагаатай холбоотой эсхүл шударга өрсөлдөөнд давуу талаа хамгаалах зорилгоор өөрийн нууцаа хамгаалалтдаа авна. Өөрөөр хэлбэл хууль ёсны ашиг сонирхолд нь хор хохирол учирч болох нууц мэдээлэл, техник технологийн төсөл шийдэл, судалгаа зэргийг нууцалж болохоор хуульд заасан. Тэгэхээр гуравдагч этгээдийн зүгээс нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцалж ирүүлсэн, нууцалсан үндэслэлээ тайлбарлаагүй гэх үндэслэлээр шаардлагад нийцэхгүй гэж үзэн тендерээс хасах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Энэ тендерт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Өөрөөр хэлбэл үнэлгээний хороо эдгээр нууцалсан хэсгийг харах бүрэн боломжтой.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа Сангийн яамнаас ирүүлсэн албан тоотонд хуульд байхгүй, тусгагдаагүй зүйл заалт оруулсан гэж тайлбарлаад байна. Тэгвэл Сангийн яамнаас гарсан шийдвэрийг анх гардаж авахдаа яагаад гомдол гаргаагүй юм бэ? Хуулийн зүйл заалт нь алдаатай болохоос биш утга агуулгын хувьд тодорхой байгаа. Энэ шийдвэрийг тухайн мөчдөө хүлээн зөвшөөрөөд дахин үнэлгээ хийгдчихсэн байгаа шүү дээ. Гэтэл одоо хуульд байхгүй зүйл заалтыг үндэслээд Т********* сумын үнэлгээний хороо хасчихлаа гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн сая тайлбарладаг маш олон алдаа дутагдлыг Сангийн яам олж харсан гэж харж байна. Тендерт оролцогчдын иж бүрдэл нь дараах баримт бичгээс бүрдэнэ гэж байгаа. Сангийн яам 13.1.5-ийг 11.2.5 гээд буруу бичсэн гэж хараад байна. Санал болгож буй бараа үйлчилгээ тендер шалгаруулалтын зөвлөмжийн 17 дугаар зүйлд заасан тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг гэнэ. Энэ мэтчилэн олон баримт бичиг дутуу байсан. Энийг үндэслээд хариуцагч тал манай үйлчлүүлэгч “И************* ” ХХК-ийг шалгаруулсан гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, түүний Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Т********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг болон Т********* сумын Ерөнхий боловсролын сургууль, “И************* ” ХХК хооронд байгуулсан “Хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, ХӨАТРСЕБС/20250202008 дугаартай тендерийг дахин үнэлэхийг Т********* сумын Үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий “А********* ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР