Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 307/ШШ2025/00841

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 307/2025/00915/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* *******  овогт ******* ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* тоотод оршин суух  ******* овогт ******* ******* (утас: *******)-т холбогдох,

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...2018 онд Д.*******той танилцаж, 2019 онд гэр бүлийн харьцаатай болсон. Бидний дундаас 2020.03.08-ны өдөр хүү Б., 2024.12.17-ны өдөр хүү А. нар төрсөн. Эхний хэдэн жил бусдын адил сайхан л амьдарсан. Б.ийг төрөхөд гэрлэлтээ батлуулъя гэхэд татгалзсан. Тэр үеэс Д.*******ын зан ааш нь хувирч, ах, эгч нартайгаа нийлж миний хүүг ад үзсэн. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр би Дарханд ирж аавтайгаа хамт амьдарч байна. Цаашид Д.*******той хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“... овогтой ******* миний бие нь овогтой *******той ярилцаж тохиролцсоны үндсэн дээр Д.*******т гаргасан өргөдлөө буцааж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Б.НОМИН