Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 307/ШШ2025/00944

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/01046/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (Дархан салбар, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

 “Б.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“... *******-аас Б.******* хариуцагчаар татан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ банкнаас зээл авах үед оршин сууж байсан Дархан-Уул аймаг, ******* тоот хаягаар нэхэмжлэлийг гаргасан. Гэвч шүүхийн шатанд хариуцагч Б.******* нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 307/ШЗ2025/01733 дугаартай захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01/7117 дугаартай итгэмжлэл, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29/7183 дугаартай итгэмжлэл, *******-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 5045/25/228 дугаартай итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/202247783664 дугаартай зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус өдрийн БГХ202247783664 дугаартай барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШЗ2025/01733 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. (хх 3-16 хуудас)

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь Б.******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь хүсэлтийнхээ үндэслэлийг “...Б.******* нь анх 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, 13,2 хувийн хүүтэй автомашин авахад зарцуулах зорилгоор зээл авсан. Харилцагч нь зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар 466 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй байна. Иймд шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан” гэж тайлбарласан.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 307/ШЗ2025/01733 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Б.******* иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, түүний хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

6.Иймд Б.******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

7.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.Бат-Эрдэнийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч ******* (Дархан салбар утас: *******)-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Б.******* нь Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин сууж байсан, ******* гэсэн утасны дугаартай байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН